Author Topic: Бусдад таалагдах гэж амьдрах уу?  (Read 50677 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Та хэнд таалагдах гэж амьдардаг вэ?!

Хажуу орцны нэгэн найздаа, - Өглөөдөө хамтдаа гүйж байх уу? гэхэд
 - Уг нь гүймээр л байна. Гэхдээ хүн харвал юу ч гэх юм билээ...
Дүү минь, - Уг нь би хичээл дээрээ асуугдмаар л байна! Даанч хүүхдүүд юу гэж хэлэх бол гээд гардаггүй юм?...
Нэгэн найз маань, - Уг нь эрүүл хоололтыг эрхэмлэж хар гурилын талх идмээр л байна. Даанч хүн харвал юу ч гэх юм билээ?...
Нэгэн хүү, - Ээждээ *хайртай* гэдэг үгийг хэлмээр л байна. Даанч ээж маань юу гэж ч бодох юм билээ?...
Нэгэн эгч маань, -Эрүүл мэндээ бодвол, гэррүүгээ алхаж баймаар л байна. Даанч таньдаг хүн амьтан таарчихвал юу ч гэх юм бил ээ? ...Би уг нь дуу дуулах дуртай л даа, даанч, хүмүүс...Би уг нь....................................... даанч, хүмүүс... хүмүүс...
Би уг нь....................................... даанч, хүмүүс... хүмүүс... хүмүүс...

Тэр юу гэх бол? Энэ ч тэгчих болов уу? Тэр ч ингэчих болов уу? Миний хувцасыг хүмүүс юу гэж бодож байгаа бол? Хүмүүс юу ч гэх юм билээ? Би ямар харагдаж байгаа бол? Би бүдүүн байгаа болов уу? Үс ямар байгаа бол? Юу гэх бол? Хүмүүс юу гэх бол? Яах бол... Тэгмээр л байна ... Даанч....Даанч.... Уг нь.... эцэс төгсгөлгүй... даанч..., уг ... нь ??? !!!.................

Нэг үлгэр байдаг дээ. Насредин, хүүтэйгээ хамт илжигээ хөтлөөд тосгоны дундуур явж байж гэнэ. Хүмүүс тэр гуравыг хараад,
- Хүүе, хараач, хараач, Насредин илжигтэй атлаа, түүнийгээ уналгүй, хүүдээ ч унуулалгүй хөтлөөд явж байх юм хэмээн ам амандаа шивнэлдэв. Энэ үгийг сонссон Настредин илжигээ хүүдээ унуулаад өөрөө хөтлөөд явж гэнэ. Тэгсэн хүмүүс,
- Хөөе, Насрединыг хараач, залуухан хүүдээ илжигээ унуулчихаад, өөрөө алхаад явж байна шүү дээ хэмээн шивнэлдэв. Тэгмэгц Насредин, өөрөө илжигээ унаад хүүгээрээ хөтлүүлээд явж гэнэ. Хүмүүс,
- Хараач ээ, та минь ээ, Насредин өнөөх муу илжигээ өөрөө зайдлаад, бяцхан хүүгээрээ хөтлүүлчихэж, ямар хачин амьтан бэ??? гэж шуугилдлаа. Аргаа барсан Насредин хүүгээ ардаа сундлаад хоёул унахад бяцхан илжиг нь дааж ядан сажлах ажээ. Тосгоныхон,
- Пээ, хараач ээ, Насредин бяцхан илжигээ алах нь ээ. Хоёрын хоёулаа унах даа яахав дээ. Арай ч дээ гэж, харааж зүхэх нь сонсогдов гэнэ. Гайхшаа барсан Насредин адаг сүүлд нь илжигээ өөрөө үүрэхээр шийдэж, даруйхан хүчлэн өргөв... ?..!..?..!...? 
Бүгдэд таалагдаж чадах болов уу? Бусдад таалагдах гэж амьдраад байна уу?? Өөртөө хэрэгтэй зүйлийг хийх гэж, өөрийнхөөрөө байх гэж амьдраад байна уу??? Бид хэний зохиосон дүрэм журмаар амьдраад байгаа юм бэ???
Сайхан хүүхэн ийм байх ёстой, Бүх хүн цагаан талх идэх ёстой, Эр хүн уйлах ёсгүй, алдсан бол хүн биш, хүүхэд бол хүүхэд, бүдүүн хүн залхуу... эмэгтэй хүний ухаан богино, сайхан хүүхэн унгах ёсгүй, олны танил хүн алдах ёсгүй, Сайн менежер заавал сайн цаг зүүх ёстой.... ЁСТОЙ, ЁСГҮЙ...
Энэ баахан дүрэм журмуудыг хэн зохиосон юм бэ?? Хэн нь зохиочихоод, Хэн нь энэ дүрмээрээ амьдруулах гээд байгаа юм бэ? Би л лав биш, Миний ээж л лав биш, Үндсэн хууль л лав биш...Энэ бол мунхаг сүргийн... мунхаг санаа... баригдмал сэтгэлгээ... торлогдсон бодол... Бусдад таалагдахыг хичээх бүрт тэднээсээ хараат болж буйгаа та мэдрэхгүй байна гэж үү? Бусдын бодол санаанаас хараат биш... ӨӨРИЙНХӨӨРӨӨ АМЬДАРЧ болохгүй гэж үү??? Шоронд хоригдож буй хүн ч дотоод эрх чөлөөг эдлэх боломжтой.... Гэтэл бид... !!!
« Last Edit: 2012.08.10 13:33 by serdaram »

Offline polaris

  • Гацуурхан
  • *
  • Posts: 27
kkk
« Reply #1 on: 2011.04.05 17:02 »
hehe ter Nastriden ter humuusruu tawan huruuniihaa hamgiin urtiig n garguul humuus neeh olon ym yrku l bh daa te kkk :lol:
Чи байна гэдэг хангалтгүй бөгөөд харин чи ХЭН БЭ гэдэг ньхамгийн ЧУХАЛ

Offline G.Bayarsaikhan

  • Posts: 54
(No subject)
« Reply #2 on: 2011.04.09 22:48 »
bagsh yg odoogiin niigemd bga humuusin mdku bga ter tomor toriig gargaj eeee...  er n odoogiin humuus bugd l ooriinho dotood mon chanaraa bus bugded taalagdah gj amidraj bga bgaga mdku l bdag.

Offline Enhee

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
Чаднааааа
« Reply #3 on: 2011.04.10 17:54 »
Хүмүүс юу гэх бол гэсэн асуулт өөртөө итгэлгүй л хүний асуулт. Би ч бас тийм л байсан гэхдээ би удаан бодсон яагаад би өөрийгөө өөрөөрөө байлгаж чөлөөт сэтгэгдэлээ хэлж болохгүй гэж.
Бас би хүмүүст таалагдах гэж өөрийгөө засах албагүй тэд нарт таалагдах гэж ч амьдрахгүй энэтэй хүн бүхэн санал нэг байгаасай л гэж бодож байна.
Би хэлнэ хэлсээр л байна хэлэх ч болно ингэж байж л би хүсэл зорилгодоо ойртох болно.  :) :) :) :)
« Last Edit: 2012.08.10 13:35 by serdaram »

Offline 09iin29shdee

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 79
аа
« Reply #4 on: 2011.10.20 02:37 »
Энэ мөртүүд үнэхээр үнэнд дэндүү ойрхон юм, тиймээс бидэнд шууд тусч байна л даа. Гэхдээ өөрийнхөөрөө байна гэдэг "Би өөрийнхөөрөө байна, хэнд ч таалагдах албагүй" энээ тэрээ гээд бусдын дунд санаа зоволгүйгээр унгах биш шүү дээ ккк
« Last Edit: 2012.08.10 13:34 by serdaram »
Манайхаан соёлтой ФОРУМдацгаая!!!

Offline DoogiiSA

  • Posts: 14
Нисванис
« Reply #5 on: 2011.11.10 21:03 »
Одоо би өөрийгөө хуурахаа больё
Ухаантай хүний дүрд тоглосоор залхлаа
Би хачин этгээд тэнэг харагддаг байсан
Тэгээд явж байх, явж байх надад гоё
Миний тамхий цахилгаан станц шиг уугидаг
Миний шүлс атомын бөмбөг шиг тэсэрдэг
Миний зүрх дэлхийн бөмбөрцөг шиг цохилдог
Тэгээд л одоо надад өөр зүйл хэрэггүй
Нарны цаад руу, нарны цаад руу харанхуй руу
Харанхуйгаас цааш, харанхуйгаас цааш гялбаа руу
« Last Edit: 2012.08.10 13:38 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
а
« Reply #6 on: 2011.11.10 22:11 »
woow eme duu shuu. Unen ugtei goyo duu. Goyo shuu.....
« Last Edit: 2012.08.10 13:36 by serdaram »

Offline bebe_0519

  • Posts: 30
gg
« Reply #7 on: 2011.11.15 00:18 »
yostoi yosgui gesen bichegdegui huuliud bj l baidag teriig dagnuu yanuu hun hunii ooriih ni asudal bzdee er ni ooriihooroo bn ged l zoruudleed olnuu dund t1teed bn gj yu bhaw tegehdee neg iim ug baidiishtee
Чи өвөрмөц байх хэрэгтэй, өөр хэн нэгэнтэй адил болчиний хэрэг байхгүй биз дээ? Бернадетт Петерс
« Last Edit: 2013.02.17 22:32 by serdaram »

Offline otgoo_mgl

  • Posts: 26
(No subject)
« Reply #8 on: 2011.11.17 02:11 »
minii bodloor busdad taalagdah gj amidarsnaas oortoo bgaa zuildee setgel hangaluun ooroo oortoo l taalagdaj amidarwal amidral iluu sonirholtoi. hen negnii hoerdogch dur baisnaas ooriinhoo ahdagch dur bai gj ug baidagdaa

Offline sain_udur

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 78
(No subject)
« Reply #9 on: 2011.11.17 11:07 »
hen negnees hamaaraltai bna gdeg utgagui. zugeer l uurt taalagdsanaa hiih ni chuhal.gehdee niigemd togtson ene uzliig avch hayhad nileen hetsuu urt udaan hugatsaa shaardah bh.gol ni bidnees ehelne

Offline ариука

  • Posts: 7
(No subject)
« Reply #10 on: 2011.11.17 14:35 »
iimerhuuu uzel bodoltoi humuus bugd oortoo itgeh itgelgui ooriigoo unelj chaddaggui humuus bdgiimshigee bi ch gesen ene humuusiin dund bagtah bh yaj ooriinhee itgel unemshliig olj awmaar yumb dee ooroo ooriigoo zorigjuulj chi ingej chadna chi uuniig hj chadna gj dandaa heldeg bolowch ene tiim ch udaan urgeljildguin bnleedee gehdee odoo omnoh omnohosoo arai l deer bolj bgaa hehehhehe

Offline Weezzy

  • Posts: 5
(No subject)
« Reply #11 on: 2011.11.19 21:10 »
Tsag yamagt ooriinhooro bn gj bhq shu de. Ene niigemd hamgiin turuund gadaad uzemjees ni hardag bolson shude. Ooriinhooro bn gd durtai huwtsasaa omsood ajild orkood ochvol uudeer ni ch oruulq blgui.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #12 on: 2011.11.20 01:13 »
Ганган байх, Стильтэй байх, Цэвэрхэн байх гэдэг өөр ойлголтууд. Манайхан үүний учир, ялгааг ойлгодоггүй байхаа. Стильтэй байх, Өөрийнхөөрөө байх ч гэсэн өөр. Хаана өөрийнхөөрөө байхуу? Бусдад хир нөлөөлж байна гэдэг ч.... Ажилд орох ярилцлага, өөрийн өнгө төрхийг олох л....

Offline sw10d004

  • Гацуурхан
  • *
  • Posts: 16
:D
« Reply #13 on: 2011.11.20 13:29 »
харин тиймээ... зарим клипэн дээр чинь хүний  машинуудыг өндөр үнээр түрээслэж авдаг нтр гээд ярьж л байдгийн тэр бол өөрийгөө хажуудах машинаасаа дор тавьж байгаагаа мэдэхгүй байгаагийн илрэл юм шиг л санагддаг юм...   :D

Offline ariuka_0779

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 48
Хүн болгоны бодол ондоо. Бусдад таалагдахын тулд амьдарна гэдэг ер нь утгагүй байхаа. Хэн нэгний сүүдэр байснаас өөрийнхөөрөө л байсан нь хамаагүй дээр. / Бусдад таалагдана гээд хичээгээд яваад өөрийн гэсэн шинж чанараа алдаж бусдыг дуурайх нь одоо ер нь их болсон/ Учир нь нийгмийн байдал тухайн сэтгэл санаа бодолд мөн нөлөөлж байгаа байх

Offline Munguntsetseg

  • Гацуурхан
  • *
  • Posts: 8
намайг чамайг бусдын сүүдэр болгох гэж хичээгээд байгаа энэ нийгэм, энэ ертөнцөд өөрөө өөрийгөө авч үлдэх гэдэг хэцүү ч юмаа даа, би бол би гэдэг хүмүүс цагаа тулахаар өөр байдгийг мэдэрч байна шүү...

Offline Uugantulga

  • Гацуурхан
  • *
  • Posts: 17
surguuli deer ireed bagshdaa hamt niilhere naizuudda gerte hariad geriinhendee... ene zui togtol huuuhed burt l bn \... oortoo taalagdaj amdirah gdg ih hetsvv shvde tulgarah berhsheel ni tun ih

Offline B.Gantsooj

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 39
би лав бусдад биш өөрийнхөө хайртай хүндэлж явдаг хүмүүстээ л таалагдаж амьдрахыг хичээдэг. Жишээ нь МСS-н Оджаргал ах шиг бараг Монголын бүх салбарт томоохон пүүсүүдтэй ажилж байх жишээний. Хүн бүрт таалагдана гэдэг хэцүү тодорхой хэдэн хүмүүст л таалагдвал болоо ш д  ::)

Offline shurentsetseg

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 51
chi bol ontsgoi negen.Howor ontsgoidoo chi une tsenetei.Ene delhiid chamtai yag adilhan hun baihgui.Bugd chinii nudeer hardag zuilsiig harj chadahgui.Chi bol symphone aylguun gotslol hogjim.Bi edgeer ugst durtai.
Aan bas amidral bol kino gol dur ni chi gedegshdee :).Haramsaltai ni ooriin uzel bodlooroo erh cholootei bh geheer zarimdaa busad humuus gedeg bodol bur tolgoid suulgagdsan met baihiimaa.

Offline uuree

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
миний бодлоор бараг бусдад таалагдах гэж л амьдраад байгаа юм шиг санагддаг.би ч гэсэндээ бусдад л таалагдах гэж амьдарч байна.Ер нь хүмүүс өөртөө биш бусдад гоё харагдах гэж хувцаслаад л бусдад гоё харагдах гэж утас аваад л бусдад гоё харагдах гэж үг хэлээ цэгнээд л тийм хүмүүс зөндөө л байдий шдээ. гэхдээ бас эсрэгээр амьдардаг хүмүүс бас байгаа л даа үгүйсгэх аргагүй 

Offline cbolor68

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 32
Зөвхөн өөрийнхөөрөө бай??? өөрийнхөө бодлыг хэлэхээр бусад хүмүүс миний бодлыг үгүйсгээд байдаг юм аа . Өөрийнхөө бодлыг бусадтай хуваалцах хэрэгтэй юм болов уу?

Offline chingun0325

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 72
бусдад таалагдан жүжиглэж амьдрах уу эсвэл өөрийхөөрөө будсын нүдэнд нисдэг тахиа шиг харагдаж амьдрах уу ?? харин би аль алийг нь зөв гэхгүй өөрийнхөөрөө бусдад таалагдан амьдрах шинэ хэв маягийг ол. энэ бол шинэ үе шүү дээ бид биеээ авч явах цэвэрхэн цэгцтэй ярих гэх мэт соёл гэгч зүйлийг мэддэгүй бусдадаа үлгэр дуурайл болгож үзүүлэх хэрэгтэй шүү дээ.мэдээж хэрэг бага зэрэг солиорол хэрэгтэй үгүй бол амьдрал дэндүү уйтгартай болно гаж биш зөв солиорол юм шүү !


Offline gangarmaa_95

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 35
busdad taalagdah vgvi ni hamaagvi zowhon oortoo taalagdaj bhad l boloo oortoo setgel hangaluun bna gdg chine l saihan bi zaawal busdad taalagdah albagvi yagaad gewel bi tednii tuluu bish ooriinhoo tuluu amidarch bgaa bolohoor

Offline даваасүрэн

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 43
ene bs olon talaas n l harah hergtei asudal lda... bid uglu garahda yaah gj huvtsasaa songoj umsdug gj bodjina???uurtuu l taalagdah gj yum bol hirtei ch gsn evteihen huvtsasaaa umsuud garah n yaalaa??huvtsasaar n udej uhaanaar n udne gdg chn ehleed huvtsasaaraa hundee taalagdah heregtei gsn ug...bi zuvhun huvtsasnii talaar yriaguig sain oilgooroi minii huvid busdad talagdah gj amidardaggu ch busdad taalagdval uurtuu l ashigtai...uasaaa sain yrival bid nariin ihenhi n  bagsh nariin umnuus sanal niilehgu ued eserguutsed dugarch chaddaggu l bizde..durguig n hurgehees aisan bh n...humuus naanaa ugui gjam shg bdag ch tsaanaa busdad talagdah gj olon l zuilig hiidegshd gehde bs naanaa talagdah gd bga hernee tsaanaa ugui hun ch bdag lda...zaza aygu ih yum yrichlaa..chi chadval busdad taalagdah gd uz..chadku blhroo l uurinhuuruu amidarch bn..taalagdsan hed n dotni nzuud chn bh n

Offline kh.Munkhtur

  • Гацуурхан
  • *
  • Posts: 18
Хүн гэдэг нийгэмийн амьтан.Энэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс гэрэлд бусад нь сүүдэрт байхаас аргагүй.Заавал дагаж мөрдөх зүйлүүд гэж байдаг.Түүнийг дагах л болно.Хүн бол нүүр нь улайдаг, тодорхой нөхцөлд улайх ч ёстой цорын ганц амьтан гэж нэгэн сэтгэгч хэлсэн байдаг.энэ бол байгалийн хууль гэдэг шиг нийгмийн хууль юм.Энэ бол миний л бодол...
« Last Edit: 2012.11.29 10:48 by kh.Munkhtur »
Өөр хүний зан чанарын тухай ярьж байхдаа л хүний зан араншин хамгийн тод илэрдэг. Жан Иоль