Author Topic: БИД ХААШАА ЯВЖ БАЙНА ВЭ?  (Read 11126 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline nomio_0408

  • Posts: 1
БИД ХААШАА ЯВЖ БАЙНА ВЭ?
« on: 2010.12.14 11:35 »
/D.BA07D009 Б.Номин-Эрдэнэ/Мэдээж хэрэг хүн бүхэнд өөр өөрийн гэсэн амьдрал байдаг.  Хэн хүнгүй л сайхан амьдрах юмсан гэж мөрөөддөг. Түүний төлөө бид өдөр болгон амьдрал руугаа явж, тэмцэж байдаг. Эрин зуун, эх дэлхий маань өдрөөс өдөрт өнгө нэмэн бидний нүдэн дээр өдрөөс өдөрт хөгжсөөр байгаа. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хөгжихийн хирээр эх болсон байгаль дэлхийгээ бохирдуулсаар, мөхөөсөөр...Хүн төрөлхтөн бид уг нь хамгийн оюунлаг амьтад гэгддэг. Гэтэл хамгийн оюунлаг амьтад нь хамгийн муу зүйлсийг хийдэг. Энэ л хамгийн эмэгнэлтэй асуудал юм. Бид мэдсээр байж л эргэн тойрон, агаар усаа бохирдуулж, мод зүлгээ сүйтгэж байдаг.  Зарим өндөр хөгжилтэй орнуудад хиймэл аргаар энэ бүхнийг бүтээн цогцлоож байдаг ч энэ нь эргээд байгальдаа муу нөлөө үзүүлдэг. Багалийн унаган төрх гэдэг бол хүнээр зүйрлэвэл эргээд олдохгүй залуу нас гэсэн үг.Гэтэл манай эх орон энэ бүхний яг хаана нь яваа вэ? Гэдэг хамгийн сонирхолтой асуулт болно. Монгол улсыг гадны хүний нүдээр харахад “хогондоо дарагдсан, цөлжилт үүссэн, бухимдал бүхий хүмүүсээр дүүрсэн хом байна лээ” гэж хариулсан гэдэг. Энэ нь яг юуг хэлж байна вэ? Тиймээ үнэндээ ч манай улс тэгэж л харагддаг. Зүгээр л нэг жишээ татахад: гудамжинд явж байхдаа манай монголчууд хогоо тоох ч үгүй дээшээ харж байгаад л хаяж орхидог. Өөр нэг жишээ бол жилийн жилд л яригдаж байдаг утааны асуудал нь агаар мандлыг маш ихээр бохирдуулж байгаа. Энэ нь төлөвлөгөөгүй хот зохион байгуулалттай холбоотой. Гадаад үзэмжнээс нь харахад л ийм байдаг бол зүгээр дотор нь ороод амьдархад ямар байдгийг хэлэх ч юм биш. Нийгэм маань илжирч өмхийрсөөр л байгаа. Жишээлбэл:  төрийн албан хаагчид нь дэндүү хүнд сурталтай байдаг. Гадаад пасспорт авах гээд 3 хоног хүлээнэ авахдаа заавал нэг дугаар авах ёстой байдаг. Тэр дугаарыг нь шагчид өглөө очерлож байгаад олныг аваад өдөр нь 5000, 10000 төгрөгөөр зардаг. Тэгээд л ажилчид нь үйлчлүүлэгчдээ загнана. Энэ ямар тогтолцоо вэ?Эсвэл ардчилсан нийгэм үү? Наад захын жишээг дурьдахад ийи байна өөр юм яриад байвал маш их зүйл байгаа авилгал, хээл хахууль гээд л... мөнгөтэй хүн л энэ нийгэмд сайхан амьдардаг болсон нь харамсалтай. Энэ бүхнийг зохицуулаад өгөх агуу их шидтэн ч хараахандаа алга. Үнэхээр өрөвдөлтэй бас харамсалтай. Бүгд л  амь амиа бодсоор, эх орноо сөнөөхөөр бэлдсээр байна.Монгол улс хөгжиж байна уу? гэвэл тодорхой хэмжээгээр хөгжиж байгаа ч хөгжих нэг алхамдаа өөр нэг зүйлийг устгадаг. Нэг ёсондоо бид  өөрсдийн мөхөл рүүгээ явж байна.

Offline sw10d127

  • Posts: 20
(No subject)
« Reply #1 on: 2010.12.15 03:34 »
энэ яг үнэн шүү дээ

Offline Emza

  • Posts: 29
(No subject)
« Reply #2 on: 2011.04.04 13:31 »
huniig er ni torohoos ni awhuulaad zow setgelgeeg suulgah ni chuhal bolu. yaj gdg todorhoi
Түүх гэдэг нар мандахыг харахад ард минь үлддэг сүүдэр