Зорилго гэдгийг ямар чухал зүйл болохыг тайлбарлахыг оролдлоо. Гэхдээ хүүхдээс сонссон юм аа энэ талаар:Эхнэр нөхөр 2 нэгэн байранд амьдардаг байж л дээ. Нэг өдөр 4 өвгөн ирээд хаалгы нь тогштол эхнэр нь гарж ирээд хэнтэй уулзахыг хүссийн гэж асуулаа. Танай нөхөртөө уулзмаар байна орж болох уу гэлээ. Эхнэр түр хүлээгээрэй нөхөртөө дамжуулы, та нарыг хэн гэж дамжуулах вэ гэсэнд эхний өвгөн нь мөнгө, 2дох нь аз жаргал, 3дах нь зорилго, 4дэх нь нэр алдар гэжээ. Тэгээд эхнэр нөхөртөө хэллээ. Тэгтэл охин нь хажуугаар нь орж ирээд аз жаргалыг оруулья гэлээ, харин эхнэр нь үгүй ээ мөнгийг оруулья гэтэл нөхөр нь зорилгыг оруулад ир гэв. Тэгсэн зорилгыг дагаад бүгдээрээ орж ирсэн гэдэг. Энийг сонсоод зорилго гэдгийг хичнээн чухал гэдгийг ойлголоо. Зүйрлэвэл: Амьдрал түгжээ бол зорилго түлхүүр нь гэхэд буруутахгүй биз ээ
