Эссе нь бичигдэж буй зориулалтаараа олон янз байдаг ч энгийн болон учир зvйн vндэслэлтэй эссе гэж 2 хуваагдана.Энгийн эссе=> Ийм эссег их энгийнээр буюу RAFT хэмээх аргаар бичдэг. Roles-Дvрvvд, Audiences-Сонсогчид, Form-Бичих хэлбэр, Topic-Сэдэв хэмээх энэ аргаар эссег ерєнхий, бvрхэг сэдэвтэй бичvvлдэггvй байна. Эссег :-Хэн-Хэнд зориулж-Ямар хэлбэрээр-Ямар зорилгоор гэж бичнэ. Хамгийн тvрvvнд энэ эссег ямар зорилгоор бичихээ сайн тодорхойлоод энэ зорилгыг тань энэ сэдэвтэй хамгийн ойр байж болох ямар зvйл бичлvvлж болохыг олох хэрэгтэй. Тэр зvйл нь таний тєсєєллєєр хэн ч, бас юу ч байж болно. Дараа нь та Эссеныхээ зорилгыг тодорхойлох эзнээ олсон бол тэр эзэн нь хэнд хандах юм бол илvv сайн ойлгож таний ажил vр дvнд хvрэх вэ? гэдгийг олох хэрэгтэй. Мэдээж уул загасчинд хандснаас экологичид хандах нь дээр байхтай адил. Vvний дараа хоёр биенээ ойлгодог амьгvй, амьтай ямар ч зvйл ямар ч хэлбэрээр бие биенээ сайн ойлголцох байхаа.Ийм хэлбэрээр та эссегээ эхлvvлбэл таний ажил цэгцтэй, тодорхой, олон зvйлрvv туйлшрахаас зайлсхийж эссенд тавигдах хамгийн анхны шаардлагыг хангах болно. Таньд амжилт хvсъе. Оролдоод vзээрэй.