Author Topic: БААСАН ГАРАГ, 5-р цагийн ҮЛГЭР  (Read 24883 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
[color=red:bc30435f11][b:bc30435f11]ЭНЭ 7 ХОНОГИЙН ЁГТ ҮЛГЭРИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА. 1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ. 2. ЭНД ЗӨВХӨН ЁГТ ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ. 3. 1 БИЧЛЭГТ 2-с ИЛҮҮ ХҮНИЙГ ТООЦОХГҮЙ. 4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ. 5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ[/b:bc30435f11] [/color:bc30435f11]Эрт дээр үед хөх Азийн цээжнээс Алс дорнодыг хүртэл хөгжил дэвшлийг дэлгэрүүлсэн Хархорум нийслэлтэй үлгэрийн гэмээр ИХ МОНГОЛ улс оршин тогтнодог байжээ. ИХ МОНГОЛ УЛС нь сэр сэр салхитай, бур бур бороотой, даарах хүйтэнгүй, халууцах халуунгүй, Настан буурлууд жаргасан, Нялхас багачууд хайрлагдагдсан, Идэр залуус эрчлэгдсэн, Эмс охид нь шагшигдсан Аз жаргалаар дүүрсэн, Хөл нь хөсөр, Гар нь газар амар жимэр жаргасан сайхан улс байсныг дэлхийн олон улсууд айн бишрээд, Үг дуугий нь дагаж, үйл хэргийг биелүүлж, үймээн шуугиан гаргалгүй оршин сууж олон жилийг үджээ.

Offline byambaa_g

  • Posts: 21
10-р баг (Бямбадорж , Мөнх-Эрдэнэ)
« Reply #1 on: 2010.11.13 01:56 »
Их эзэн Чингисийн үрс царс модны мөчир адил салаалан олон болж эдүүгээ салалдан туурга тусгаар болох цаг нэгэнт ирж ертөнцийг ирт мэс эрс баатар эрэлхэг зоригоор эзэгнэх цаг нэгэнт өнгөрч дайны тэнгэр биднийг орхин одсон мэт талын нүүдэлчин монголчууд талаар тарсан олон хонь мэт болжээ.Энэ нь:Их эзний удам устсаных бишээЭрэлхэг дайчин зориг нь дарагдсаных бишээЭзэн нь болсон эрс нь цөөрснийх бишээЭрдэмт хөвгүүд төрөөгүйнх бишээЭмээлт морьд нь үргэн одосных бишээЭвшээтэл татсан нум суларсаных бишээЭрийг нас уулыг цас гэдэгчлэн бидний улс салан сарниж дайчин удмын удган төөрч.Хурмаст тэнгэрийн дор хуралдах нэг цаг байхад Хүслээр болдоггүй ертөнцийн жамаар салалдах цаг ирлээ.Энэ үед наран мандах зүгт элэг нэгт нүүдэлчин Манж Тунгусуудын адуу нь багширч , нум нь чангарч , эрс нь өсч азийн нүүдэлчдийн халааг авахаар сэлмээ хурцлан овог аймгаа бэхжүүлжээ.
Хүний боломж хязгааргүй !!!

Offline MegaTek

  • Гацуурхан
  • *
  • Posts: 19
(No subject)
« Reply #2 on: 2010.11.13 13:19 »
Чингэсийн үрс Амжилтандаа бардажАвсандаа сагажАавын буяныг алдагдуулан гээжЭэжийн элбэрэлийг эгнэгт мартаж Ертөнцийн элгэнд эзэн мэт амьдарчХорвоогын энгэрт хаан нь мэт аашилж байхадХөл доорхи муу манж тунгуусуудХорон муу санаа сүвэгчилж Хэдэн хэсэг болсон монголчуудын дунд Хэрэлдүүлж эвдэлцүүлэх ухаан сийлж эхлэвээ.

Offline Maxuxomi

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 55
pt10d062
« Reply #3 on: 2010.11.13 21:09 »
Гэтэл гэнэт айхтар гэгч нь нүр хийсэн чимээ гарч , аянга цахилгаан цахин сүр хүчийг бишрүүлсэн ЖАНЖИН ДАГИНА гарч ирэв.

Offline vogue

  • Posts: 19
(No subject)
« Reply #4 on: 2010.11.15 11:41 »
Жанжин дагина болвоос Халхын сайн эр Цорос аймгийн хан Галдангийн хатан байсан бөгөөд, эе эвийг эвдрэлцүүлэхгүй элгэн түмнээ зовоохгүй гэсэн чин хүсэлтэй ухаан төгс, үзэсгэлэн төгс бүсгүй ажээ. Манж Тангус ирт илдээ зэхэн, хорт бодлогоо хэрэгжүүлэх гэж байгаа тухай Галдан олж мэдээд сайд ноёдыг цуглуулан их хуралдайг хуралдууллаа.

Offline sw10d125

  • Posts: 19
үргэлжлэл
« Reply #5 on: 2010.11.15 23:22 »
Их хуралдай ч гэж дээ ишиг  хурга эхтэйгээ  нийлж байгаа юм шиг  дор бүрнээ шаагалдаж  эмх замбараа байхгүй үймж сандарцгааж байтал  ЖАЖИН ДАГИНА ийн өгүүлэв:Шороо гадагш нь зөөгөөдШоргоолж завгvй байлааАжлын чухлыг гvйцэтгээдАм нь ч чөлөөгvй байлаа.Хадан доогуур сэндийлжХарш ордоо босговчИх ажил хийж байна гэжИлvv vг дуугарсан ч vгvй.Дээгvvр зантай царцааДэргэдэх бутанд нь асаадШороо зөөгч шоргоолжийгШоолж ингэж дууллаа.Эх адаггvй ажлыгЭргэж буцаж хийгээдМангуу энэ амьтанМахаа идэж байхадУхаан ихтэй биУулын сэхээтэй болохоорооНавч цэцгийн сvvдэртНандин байр олоодУран санхая дууллаарУргамал амьтныг уяруулаадХөх тэнгэрт хөөрчХөгжин бvжиглэж байна гэжЦарцаа vгээ дуусгалгvйЧалчиж нуршиж байтал ньШирvvн бороо тvvнийгШилбvvрдэн нvдэж эхлэвХоргдох газар олохгvйХохирч сvйдэж явахад ньХарин өнөөх шоргоолжХарш ордондоо орчихоодАжилгvй царцааг шоолоодАжиггvй хэвтэж байжээ гэжVлгэрт ингэж хэлэвчVнэн учир нь харинЦарцаа шоргоолж хоёрт бишЧалчих, ажиллах хоёрт билээ хэмээв.

Offline B.Shinebaatar

  • Гацуурхан
  • *
  • Posts: 6
6-р баг (Б.Шинэбаатар)
« Reply #6 on: 2010.11.16 03:57 »
Жанжин дагина ийнхүү хэлэхэд сайд ноёдын сэтгэл тайвширч хүн ёсоор хуралдан хорт манжыг эсрэг дайтхаар зэхэж байтал Гай газар доороос гэгчээр Гайтай манж эрийн сум Цэцэн үгтэй Жанжин хатаны минь Цагаахан сэтгэлтэй  зүрхийг ньЦоо харван хороожээ.Уур хилэн нь бадарсан Галдан гайтай муу манжыг ганцхан дайралтаар бут цохисон ч ганцаардсан сэтгэлдээ хор уун амиан егүүтгэжээ...............

Offline MegaTek

  • Гацуурхан
  • *
  • Posts: 19
(No subject)
« Reply #7 on: 2010.11.16 13:01 »
Ийнхүү Галдан насан өөд болж манай монголыг өмгөөлж хамгаалж байх удирдагчгүй болов. Манж нар гаарч монгол эмс охидоор гэргийгээ хийж, эрчүүд хөвгүүдээр нь малаа маллуулж, муу ажилаа хийлгүүлж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж 220 жилийг өнгөрөөв.Манжийн нэгэн ноёны шөнө унтахад нь хөлийг нь долоож цэвэрлэдэг ажилтай нэгэн хөвгүүн ийнхүү халаглан уйлна.Адгийн тэнэг монгол ноёд нь Арчаагүй манж нарыг даган намирнаАав, ээж, бид бүгдээрээ атга хоолны төлөө үхтэлээ ажилланаАвралт эзэн манж ноёныхоо арван хурууг өдөржингөө ширтэнэМонгол эрчүүд сахил хүртэн Мунхаг сүсэгт шимтэн суралцанаМонгол охид эр хүсэн Манж шээсийн зулбасгыг төрүүлнэ.Хөмөрсөн тогоон доор энэ мэт амьдарсаар Хэдэн зууныг нэгэнт элээвХөх монголын амьдрал доройтон сүйрсээр Хөнөөлт манжид уусан шингэх дээрээ тулавАй да миний монголд хувьсгал хэрэгтэйАхлан хошуучлах нэгэн хэрэгтэй хэмээн уйлж ахуй дор манж эзнийхээ хөлийн эрхий хурууг тас хазан гарч зугтан эрдэм ном сурч ихийг бүтээж эх орноо хөнөөлт манж нараас чөлөөлөж хөмөрсөн тогоон дотор гэрэл гаргах чинь хүсэл эрмэлзлүүлэн нийслэл хүрээг чиглэн гүйн одов.

Offline batahabig

  • Posts: 27
(No subject)
« Reply #8 on: 2010.11.17 11:43 »
Яг энэ ахуйд нэгэн харц ууланд мөчир гишүү түүн яваад нэгэн цавчим өндөр хаднаас уруудах аршаан уснаас нэгэн эрднийн ногоон гэрэл цацруулсан ер бусын зүйлийг олж үзээд шохоорхон өнөөх хаданд авиран аршаан хүрхрээн доогуур орж үзвээс Их ордны үүд мэт ер бусын агуй байх бөгөөд хана нь эрдэнийн ногоон чулуугаар бүрмэл цааш лавлан харвал нүд гялбам гантиг баган байх ба түүгээр орж очвол нэгэн их өндөр мандал дээр агаарт суух мэт цал буурал толгойтой цагаан элгэн дээлтэй өвгөн суух бөгөөд түүний баруун хөлөн доор очир эрднийн гавал гялтганан байх ба зүүн хөлийг аживал цагаан ясан хохьмой толгой гишгэлсэн омог догшин харагдавч царай зүс нь тунамал танхи баруун гартаа жирийн хоёр иртэй ган сүх барин өөрийг нь ирж авхыг хүлээх мэт тогтуун харцаар ширтэн сууна. Өнөөх харц та Амар мэндийг эрэн та юун хүн буй. Энэ ямар газар вэ? Хэмээтэл өнөөх орд нуран дарагдан үхлээ хэмээн айн сандран ухаан алдан унжээ.   Нүдээ нээн сэртэл уулгүй тал модгүй хээр газар усны шоржигнох чимээ сонсогдон өөрийг зүүдэлвүү хэмээн сэртэл гартаа өнөөх хоёр иртэй хурц ган сүхийг барьсан байхыг мэдээд өөрийгөө хаана байгаа ажвал гэрээсээ хоёр сарын зайд байгааг мэдэн гэрийн зүг харин өдөр хоног өнгөрч Гэртээ иртэл жирэмсэн эхнэр нь дөнгөж амаржин эрэгтэй хүүхдийн цойл хоолой угтан авах ба Саран жаргах Наран мандах заагт хоёр иртэй сүх олсно баярлан Сүх хэмээн нэр оноожээ.
гурван зараа-н Батбаяр Zaraaz.blogspot.com

Offline ulziijargal

  • Posts: 35
(No subject)
« Reply #9 on: 2010.11.17 13:28 »
[b:6f6db7cfd7][color=darkblue:6f6db7cfd7]Сүх хүү бол Дүрлэгэр алаг нүдтэй Дүнхийсэн том биетэй  Сэргэлэн цовоо зантай Сэтгэх чадвар өндөртэй Ажил хэрэгт хичээнгүй Ардын төлөө зүтгэлтэйЗорьсон үйлдээ тууштайЗоригт дайчин зантайУужуу тайван сэтгэлтэйУлсыхаа төлөө зүтгэлтэй нэгэн байжээ...[/color:6f6db7cfd7][/b:6f6db7cfd7][color=darkblue:6f6db7cfd7][/color:6f6db7cfd7]

Offline battsetsege

  • Posts: 1
6-р ба
« Reply #10 on: 2010.11.17 19:30 »
хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдралын бор хоногууд үргэлжилсээр Сүх хүү эрийн цээнд хүрч,эрдэм мэдлэгтэй,эрэлхэг зоригтой нэгэн болон өсөв.Ийн эх орныхоо төлөө гэсэн сэтгэл нь дүрэлзэн асаж нийслэл хүрээг зорив.Яг энэ үед манжийн ноёны хөлийг долоож явсан мөнөөх монгол эрийн Төгс хэмээх охин эцгийн болон улс орныхоо "манжийн гэрийн хатавчаар сүү долоох гэж яваа гөлөг шиг"явдлыг эмэгтэй хүний саруул оюундаа санан санан явахдаа:Санах санаа нэгтэй              Саруул оюун төгс              Сайн эр Сүхтэй учирчээ.

Offline роза

  • Posts: 1
(No subject)
« Reply #11 on: 2010.11.17 20:35 »
Тэр бүсгүйн нэрийг Оюун гэдэг бөлгөө.Саруул төгс ухаантай МОНГОЛ гэсэн чин хүсэлтэй нэгэн байжээ.Тэрээр ийнхүү өгүүлэвЭх орон чамайг санан эмрэх сэтгэлЭлгэн хад салхинд мөлийхөөс юуны ялгааЭрэг мөргөн буцах их усны далгисЭхлэл, төгсгөлгүй санагдахаас юуны ялгааГараг эрхсийн дунд гялалзах ододГанц нэгээр харвахаас юуны ялгааГанилан шаналах дурлалт хархүүГадаа нь очоод хаалгыг түшихээс юуны ялгааЭх орон чамайг энхрийлж хайрлах сэтгэлЭнгэр чийгт эхийн ангир уурагаас юуны ялгааЭнгүй хөх тэнгэрт эргэн хургах үүлсийнЭхний бөгөөд сүүлчийн дуслаас юуны ялгааЗуун зуун жил амьдарч ургасан ойн гүндЗулзаган хус цасанд дарагдахаас юуны ялгааЗураг зурчихлаа гэж өндийх бяцхан үрийнАав, ээж, хүү гурвыг алга хөтлөлцүүлэн зурсанаас юуны ялгааЭх орон чамайг эгшээж санах сэтгэлЭрх тоолон бувтнах эмэг эхийн сэтгэлээс юуны ялгааЭцсийн амьсгалаа шившсэн сургаальЭцгийн минь алтан гэрээс бүлээн амьтайд юуны ялгааДаль жигүүр нь суларсан өвгөн бүргэдДааж ядан ниссээр тэртээд буухаас юуны ялгааДэвэн дэвэн алсран буцах шувуудын ганганаанТэндээ л сарнивч зүрхэнд шаргихуйд юуны ялгааЭх орон чамайг шаналж мөрөөсөх сэтгэлИжий буурал өтгөсийн минь эвийлэх дуунаас юуны ялгааЭр бор харцага нь жигүүрэндээ хүчтэй дээИдэрхэн насны аагийг хүний нутагт яалтайГундуу навчсаа гүвэх мододын нүцгэн уйГашуудлын нот, хийлийн чавхдас, намрын гэгэлгэн сонет...Элгэнээс чинь эмтэлж авсан арван чулуугаа атгаж очоодЭрх дураар хөх салхиар чинь нулимсаан эгшээлгэнээ ... Эх орон минь!

Offline дөк

  • Posts: 1
2
« Reply #12 on: 2010.11.17 21:12 »
хэмээн голын эрэг дээр  санагалзан сууж байтал нэгэн манж түүнийг богтлон авч оджээ.Үүнийг сонссон Сүх маш ихээр хилэгнэн Манжид эзлэгдсэн хайрт бүсгүй Оюун болоод бусад Манжид дарлагдсан Монголын ард иргэдийг аврахын төлөө тууштай тэмцэхээр шийдэж, энэхүү бодлоо ч бусад хүмүүст хэлсэнээр МОНГОЛ улсыг Манжийн эрхшээлээс гаргах томоохон тэмцлийн эх үүсвэр тавигджээ...

Offline M Zulaa

  • Posts: 46
(No subject)
« Reply #13 on: 2010.11.18 00:38 »
Сүх болон түүнтэй нэгдсэн эрэлхэг Монголчууд өдөр шөнөгүй бэлтгэл сургуулилт хийн, Манжид эзлэгдсэн хүмүүсээ аврахын төлөө хичээцгээж байлаа. Тэд өдөр хоногийг элээн тэмцлээ үргэлжлүүлсээр л... Гэсэн хэдий ч тэд эртний сургаалиа умартсаар сэтгэлээ нэгтгэн дайрахыг бодсонгүй...

Offline Ch.Chantsalnorov

  • Posts: 3
1-р баг
« Reply #14 on: 2010.11.18 15:04 »
Сүх жанжин өөрийн хайрт хатан Оюун болон Монгол ахан дүүсээ Манж тунгусын дарлалаас гаргахаар цуглуулсан цэрэг нь Манжын хааны цэргийн хаа гуяанд нь ч хүрэхээргүй даанч жаахан цэрэг цугларч гэнэ ээ.

Offline MegaTek

  • Гацуурхан
  • *
  • Posts: 19
(No subject)
« Reply #15 on: 2010.11.18 15:12 »
Сүхийн нөхөд эв санаагаа нэгтэгэн Сүр жавхлант Орос ахаасаа тусламж гуйвСайхан сэтгэлт оросууд Санаа нэгтэйгээр зөвшөөрсөн хариу өгөвХүнд их буу, хэдэн пулёмантХуяг дуулга, хутга, жадИлд сэлэм, буу, бентовИх ихээр нь монголчуудад өгөвНохойн эсрэг барих модтой болсон монголчууд Нэгэн санаатайгаар манж тунгуусуудтай тэмцэвСанаа муутай манж тунгусуудыг сандарган тэвдээвСандо амбанг ганцаардуулан шахаж хавчиж ихээр балмагдуулавЭвгүй байдалд орсон манжуудЭлдвийн арга сүвэгчилэх болов

Offline moondogo

  • Posts: 23
(No subject)
« Reply #16 on: 2010.11.18 18:44 »
Ийнхүү Манж Тунгусийн нутгийг хааныг нь хаан гэлгүй ,хатаныг хатан гэлгүй багачууд хүүхэдгүй хүйс тэмтэрч Манжийн нутагт зосон байшин, золбин нохой хоёроос өөр зүйл үлдээсэнгүй. Харин тэгтэл тэр нутагт хайрт Оюун хатан нь байсангүй.

Offline byambaa_g

  • Posts: 21
(No subject)
« Reply #17 on: 2010.11.18 22:30 »
Өндөр гэгээн Занабазар бол Чингисээс хойш эргэн задарч , бутран салж , өөр хоорондоо хүчийг үрсэн олон монголчуудын тэмцэлдээн цөвийн цагийг эцэс болгохийн тулд тэднийг нэгэн шашний , номын хүрээнд нийлүүлэн нэгтгэж тэрхүү оюун санааны нэгдлээр дамжуулж улс гэр шавь олоныг засах номын ухаанаар монголын бурхан шашиныг үүсгэн дэлгэрүүлж нэгэн насны хэргийг төгс хийжээ.Ийнхүү Өндөр гэгээн бол хэт их гүрний тэнцвэргүй хүчний өмнөх гавъяагүй аллагын цусан мөрөөс олныг гэтэлгэн дагуулж зөөлөн нь хатуугаа зөв нь буруугаа дийлдгийг үзүүлж чадсан мэргэн багш юм. XVII зууны дундуур мөрөн голын хөвөөний , гурван түмний манж нар төв азийн нүүдэлчдийн дундаас хүчирхэгжин гарч ирж Цахар түмнийг дайлаад Хятадын Мин улсын  төрийг мөхөөж, төвд хийгээд монголыг түшмэг харааат гэж үзэх болсон тэр үес түүхийн нүүдлийн шатрын хөлгөн дээр Манж , Xятад , Төвд , Монгол дөрвөн улсын өрөг бий болжээ.Манж нар Төвд рүү нүүдэл хийхдээ Богд Зонхавын нь шашинаар дамжин орж ном төр хоёрыг нь атган аваад улмаар монгол руу нүүдэл хийхдээ мөнөөхөн төвдийн шашний морийг залгуулан унаж Далай лам Банчин эрдэнийн эш бошгытн титмийг өмсөж Манжийн хаан бол Манзушир бурхны хувилгаан  гэдэг цол нэрний хөмрөгийг хэдрэн орж ирсэн юм.Түүхийн ийм үес Манжийн төрийн бодлогын хутган дор Төвдүүдийн Монгол руу хийсэн шил шилээ дарсан 2 замын xүний нүүдэл байжээ.Түүхийн дэнсний алдах авахын хожил дээр Төвдийн Бодалын ордноос түлхүүлсэн тэр 2 хүү бол Лхасын газар ном сурахаар очсон Халхын Өндөр гэгээн өөлдын Галдан бошгот 2 байсан юм. Төвдийн Бодалын ордноос 1 дэх хүүг  түлхэхдээ Манжийн хараат бодлогын өмнө хүчин мөхөсдөсний эрхээр буулт хийн Эх эзний санааг дагаж Манжийн хаан Манзушир эзний шашны моринд Халхын өндөр гэгээнийг сундалуулж Жэвзүндамба хэмээх цол өргөн ар халх руу томилоод харин 2 дахь хүүг түлхэхдээ хязгаарын Монголыг чадалжуулж , Манжийн хүчийг хориод ар талд нь Төвдийн тусгаар байдлыг хамгаалуулан авч үлдэх эчнээ далд санааны дор Манжийн бодлоготой сундалдсан халхын шашиныг цэвэршүүлж Зонхавын шашиныг ёсоор төвхнүүлэн мандуулах,  дээр Бурхнаас эш бошготой элч болгож өөлдийн Галданд бошгот цолыг өргөж илдийг нь билүүдэж Дөрвөн Ойрад руу илгээжээ.Гэтэл Өндөр гэгээн Манж эзний төр шашны сундлаа морины өрөөлтэй нүүдлийн хөлөөс улс гэрээн нүүлгэж Төвд багш нарынхаа Манжийн бодлогын бэрсэнд шахуулж нэгийг авч үлдэхдээ нөгөөг хаяж өгсөн нүүдлийг хожиж , Галданы далайсан илдний алдаа оноог номын ухаанаар тэгшилж Монголыг төдийгүй Төвдийг хамгаалж гурван нүүдэл хожиж нүүсэн юм.Тийнхүү Манж нар Төвд , Монголыг хагас үнхэж байх тэр хойгуур эзлэгдсэн Хятадын их гүрний бодлого Манжийг хэдүйн ар бөгснөөс нь бүрэн үнхэж эхлээд байсныг тэд өөрсдөөн ч эс мэджээ.Ийнхүү тэр үеийн шатрын өргөн дээрх 4 улсаас эдүгээ Монгол Хятад 2 улс үлджээ.Ийнхүү амар сайхандаа жаргажээ.
Хүний боломж хязгааргүй !!!

Offline uurtsaikh

  • Posts: 1
(No subject)
« Reply #18 on: 2010.11.19 11:31 »
tgd yasniig odoog hurtel hen ch medegui bolgoo.....kkk