Би яагаад дуугаргдаггүй юм бол та юу гэж бодож байна?. Энэхүү асуултанд хариулт олохоор би өөрийнхөө тухай бодож үзлээ. Хичээлдээ идэвхтэй оролцож, санаа бодлоо бусадтай хуваалцаж өөрийгөө нээнэ гэдэг бол сайхан. Муу ч үгүй бас багшийн анхааралд өртчихөнө. Энэ бүхэнд надад юу саад болж байна вэ?. Нөгөөл бүрэг ичимхий байдал бас айдас. Би айж байна. Зэрэг гуч гаруй хүүхдийн анхаарлын дунд багшийн асуусан ганц асуултанд хариулахын тулд нүүр амаа улайлган, чичигнэн байж хэдэн үг эвлүүлэн хэлэх нь надад аймшигтай. Яадахдаа ном уншдаггүй болхоор олигтой ч тохирсон үг толгойд орж ирэхгүй юм. Тиймээс бодоод үзэхээр сайхан дуугүй сууж байгаад багш юу ярьж байна, хүүхдүүд юу ярьж байна тэр бүхнийг толгойдоо хийж аваад сууж байсан нь дээр ч юм шиг. Эсвэл нөгөө талаар улайгаад, цайгаад ч болтугай цаг гучин минутыг өнгөрөөж байх ёстой юм болов уу?. За за ямар ч байсан уншаад очий. Эгэл оюутан миний түүх хэрхэн үргэлжилхийг тэр өдрийн тэнгэр мэднэ биз дээ.