Author Topic: Лхава гараг 4-р цагийн ҮЛГЭР  (Read 27037 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
[color=red:7ead1b4416][b:7ead1b4416]ЭНЭ 7 ХОНОГИЙН ЁГТ ҮЛГЭРИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА.1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ.2. ЭНД ЗӨВХӨН ЁГТ ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ.3. 1 БИЧЛЭГТ 2-с ИЛҮҮ ХҮНИЙГ ТООЦОХГҮЙ.4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ.5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ[/b:7ead1b4416][/color:7ead1b4416]Эрт дээр үед хөх Азийн цээжнээс Алс дорнодыг хүртэл хөгжил дэвшлийг дэлгэрүүлсэн Хархорум нийслэлтэй үлгэрийн гэмээр ИХ МОНГОЛ улс оршин тогтнодог байжээ. ИХ МОНГОЛ УЛС нь сэр сэр салхитай, бур бур бороотой, даарах хүйтэнгүй, халууцах халуунгүй, Настан буурлууд жаргасан, Нялхас багачууд хайрлагдагдсан, Идэр залуус эрчлэгдсэн, Эмс охид нь шагшигдсан Аз жаргалаар дүүрсэн, Хөл нь хөсөр, Гар нь газар амар жимэр жаргасан сайхан улс байсныг дэлхийн олон улсууд айн бишрээд, Үг дуугий нь дагаж, үйл хэргийг биелүүлж, үймээн шуугиан гаргалгүй оршин сууж олон жилийг үджээ.

Offline iris_soko

  • Posts: 6
(No subject)
« Reply #1 on: 2010.11.15 21:16 »
Энэ сайхан хотод Ану-Үжин хэмээх нэртэй үзэсгэлэнт сайхан бүсгүй өөрийн дүү болох Батчинтэй бие биендээ түшиг болон амьдардаг байв. Тэр 2 зуны нэг нартай сайхан өдөр голын эрэг дээр зугаалж байхад гэнэт тэнгэр тас хийн дуугарж хар үүл бүрхэн аянга цахилгаан цахив. Гал мэт дүрэлзэн асаж буй нүдтэй гартаа аварга том жад барьсан хүдрүүн том биетэй залуу гарч ирэн Ану-Үжинг аваад явчихаж гэнэ.

Offline ФЛАМИНГО

  • Posts: 26
(No subject)
« Reply #2 on: 2010.11.16 00:53 »
ЭНЭ ҮЕ НЬ ЗУНЫ 12Р САР БАЙСАН БА ЯДЖААХАД НАР ШАРААД НИЛЭЭН ХАЛУУН БАЙЛАА. ТЭГЭЭД АНУ ҮЖИНГ ОЧИЖ АВРАХААР ОЛОН ЗАЛУУСЫГ ДАЙЧЛАН ЯВУУЛЖЭЭ. ТЭГЭЭД БҮГД ЯВАХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАН МОТОЦИКЛООР НИЛЭЭН ХОЛ ЗАМЫГ ТУУЛАН ЯВЖ БАЙЛАА. ТЭГЭЭД УНАЖ ЯВАА МОРИО ЖААХАН АМРААНГАА БУУДАЛЛАВ. ТЭГСЭН ХАРИН ЗАВИНЫХ НЬ МОТОР НЬ ЭВДЭРСЭН БАЙЛАА. ТЭГЭЭД ҮЛДСЭН ЗАМАА ЯВГАНААР ЯВАХААС ӨӨР АРГАГҮЙ БОЛСОНД БҮГД БУХИМДАЖ ХАРААЛ УРСГАН ЗАРИМ НЭГЭНД НЬ "ТЭР АНУ ҮЖИНГ АВРАХ ЗАЧЁМ ШААРДЛАГА БАЙНАА" Ч ГЭСЭН БОДОЛ ТӨРӨВ.

Offline otgoo_mgl

  • Posts: 26
үргэлжлэл
« Reply #3 on: 2010.11.16 16:10 »
Ану-үжинг аврахаар явах замдаа ядарсан цэргүүд буцахаар шийдэж байхад Галдан Бошигт ирэн Ану-үжинг аврах хэрэгтэй хэмээн тэднийг ятган цааш явцгаав. явах замдаа олон саадыг туулсаар....... эцэст нь зорьсон газартаа ирэв. Ану-Үжинг авахын тулд 7н өдөр 3н шөнө тулалдсан боловч ялдал хүлээн яах ч аргагүй нутаг буцав.Аврал ирсэн Ану-ҮжинАраас нь нулимс бөмбөрүүлэн хоцров.......

Offline *buyanzaya

  • Posts: 3
(No subject)
« Reply #4 on: 2010.11.16 20:06 »
Анүжингийн дүү Батчин хайрт эгчээ авахаар цэрэг бэлдэн өмнөд сүн улсруу довтлор гэж байхад галдан бошигт ирэн цуг сүн улсруу дайрахаар болсон. учир нь галдан бошигт Анужин хоёр хайр сэтгэлийн холбоотой байжээ. Тэд сүн улсын цэргүүдтэй 2 өдөр 1 шөнө байлдсаны эцэст шихуни уулын бэлд буулган авчээ.Игээд тэд Анужинг буцаан авч чадсан бөгөөд хархоримд ирээд Анужин Гадан бошигт 2 сүй тавин аз жаргалтай амьдарч байжээ.

Offline Odgii

  • Posts: 3
(No subject)
« Reply #5 on: 2010.11.16 20:31 »
Гэтэл тэдний энэхүү аз жаргал нь богино настай байжээ.Хуримын яг өмнөх шөнө Галданбошигтын өргөөнд нэгэн зочин ирсэн нь түүний үнэнч туслах Зэгэм байсан ба тэр тийм ч таатай бус мэдээллийг авч иржээ.Урд нутгаас хуриманд уригдан оролцохоор ирж явсан Галданбошигтийн төрсөн ах болон түүний гэр бүлийнхэн замдаа дээрэмдүүлэн зэрлэгээр хөнөөгдсөн байсан ба ул мөрөөс нь ажвал Сүн улсын хүмүүс үүнийг хийсэн нь тодорхой байсан гэнэ

Offline odzaya_0107

  • Posts: 14
odzaya_0107
« Reply #6 on: 2010.11.16 21:47 »
Анжүжин бол Энх Амгалаган хааны охин билээ. Анүжингийн дүү Батчин хайрт эгчээ аврах  гээд  цэрэг бэлдэж өмнөд Сүн улсруу довтлох гэж байтал Глдан бошигт ирэн цуг сүн улсруу дайрахаар болсон юм. Учир нь Галдан бошигт Анужин хоёр хайр сэтгэлийн холбоотой байжээ. Учир нь Энх амгалан хаан Галдан бошигтод өмнө нь охиноо бэлэглэж байсан юм. Үүний учир нь 2 улсын найрамдлын  гэрч байсан юм.Тэд сүн улсын цэргүүдтэй 2 өдөр 1 шөнө байлдаад  эцэст нь шихуни гэдэг уулын бэлд буулган авчээ.Игээд тэд Анужинг буцаан авч чадсан бөгөөд Хархоримд ирээд Анужин Галдан бошигт 2 сүй тавин аз жаргалтай амьдарч байжээ.[/i]

Offline Jasmine

  • Posts: 18
(No subject)
« Reply #7 on: 2010.11.16 22:34 »
Энэ мэдээг дуулсан Галданбошигт дэлбэртлээ уурлаж өөрийн хамгийн хайртай нисдэг бор морио унаад бүх цэргүүдээ дуудан Сүн улсруу  довтлохоор явав.Галданбошигтын толгойд гэр бүлийнхнийхээ өшөөг авах ганцхан бодол эргэлдэж сэтгэл санаа нь өшөө хорслоор дүүрэн байлаа. Сүн улсын хувьд Галданбошигтыг дайрахыг мэдэж байсан учир хонгорын хөндийд түүнийг отон хүлээж суув. Харамсалтай нь тэдний төлөвлөгөө талаар болж тэд Галданбошигтыг биш Галданбошигт тэднийг отон хүлээж байгаад дайрав. Ингээд Галданбошигт Сүн улсыг ядах юмгүй ялан дийлжээ.

Offline sunhero

  • Posts: 2
(No subject)
« Reply #8 on: 2010.11.16 22:44 »
сүн улсыг ялсны дараагаар амар жимэр айх аюулгүй, зовох зовлогогүй амьдрах гэтэл нэг сайхан нартай өдөр нар хиртэв. нар хиртэх үеэр нэгэн хөвүүн төрсөн нь жилээр биш сараар, сараар биш өдрөөр, өдрөөр бус цагаар өсөж долоон хоногийн дотор дориун сайхан залуу болов. энэ гайхамшигт явдлыг нүдээр үзэж чихээр сонссон олон түмэн ам дамнуулан ярилцсаар ану үжин, галдан бошигт хоёрын сонорт хүрэв. ану үжиний сонирхол ихэд хөдөлж тэр долоон хоногтой дориун хархүүг харахыг хүсэв. ингээд зуны нэгэн нартай өдөр долоон хоногтой дориун хархүүг галданбошигтын өргөөнөө залах ахуйд ану үжин анх түүнийг харав. нар хиртэх үеэр төрсөн, долоон хоногтой дориун хархүү яаж аргагүй хааны удам мөн ажээ. нарыг хиртүүлэн төрж, өдрөөр бус цагаар өсөж том болох энэ хүү монголын хаан болох жатай бөлгөө хэмээн мөнх хөх тэнгэр явуулсан буйзаа. ану үжин долоон хоногтой дориун хархүүгээр өөрийн биеийг хамгаалуулий хэмээн галдан бошигтоос гуйж зөвшөөрүүлэв. ану үжин өдөр өдрөөр долоон хоногтой дориун хархүүд татандан буй ахуйд галдан түүнийг гадарлаж ану үжингээс жичдээ хэлэлцэн долоон хоногтой дориун хархүүг урд захын хил хамгаалуулахаар явуулав. маргааш өдөр нь буцаад ирэв. хойд захын хил мануулахаар явуулав. хоёр хоноод буцаад ирэв. зүүн захын хил мануулахаар явуулав. зовох юмгүй эргээд ирлээ. баруун захын хил мануулахаар явуулав. багахан хугацааны дараа эргээд л ирлээ. галдан бошигт аргаа баран үстэй толгойгоо зулгааж, боож үхэж босож харайв.

Offline sw10d131.

  • Posts: 28
(No subject)
« Reply #9 on: 2010.11.17 00:40 »
Галдан зуун өдөр зуун шөнө бодсоны эцэст долоон хоногтой дориун хархүүгийн хоёр хөлийг нь цавчин зүүн захын хилрүү илгээх зарилга буулгав. Энэ мэдээг дуулаад Ану- Үжин ихэд сэтгэлээр унаж зуун өдөр зуун шөнө хэлэн дээрээ юу ч тависангүй. Галдан Ану үжингийн сэтгэлийг засах гэж дэлхийн хамгийн сайхан болгоныг бэлэглэсэн боловч тэрээр тэд бүгдийг нэг нүдээрээ ч тоож харсангүй. Галдан бүр сүүлдээ яахаа мэдэхээ больж архинд оров.

Offline urjee

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
(No subject)
« Reply #10 on: 2010.11.17 00:45 »
Галдан бошигт аргаа баржээ. Тэгээд долоон хonoгтэй дориун хархүүг дагуулан алс холын газар дайлаар мордов. Сүн далайн цаана орших их гүрнийг дайлаар мордохоор гарсан Галдан бошигтын хөлөг онгоц замдаа шуурганд өртөж хэл сураггүй алга болжээ. Ану үжин сэтгэл нүд хоёроо чилтэл хүлээсэн авч эргэж ирсэнгүй

Offline ФЛАМИНГО

  • Posts: 26
(No subject)
« Reply #11 on: 2010.11.17 01:56 »
ЯГ ЭНЭ ҮЕД АНУ ҮЖИНД АМЬДРАЛ АМБИЙГИЙН НҮҮР ШИГ САНАГДАЖ БАЙЛАА. ГЭТЭЛ НЭГ НАРТАЙ САЙХАН ӨДӨР ТЭД ДАЙНААС ЭРГЭН ИРЖЭЭ. ГЭВЧ ДОРИУН ХАРХҮҮ АЙМШИГТАЙ ҮХЛИЙН ШАРХ АВСАН БАЙЛАА. ТҮҮНИЙ БАРУУН ХӨЛНИЙ ЭРХИЙ ХУРУУ ЧУЛУУНД ОНОГДОН ХӨХӨРСӨН БАЙЖЭЭ. ИЙМ ЗАЛУУДАА ИНГЭЭД ҮХЭХ ГЭЖҮҮДЭЭ ХЭМЭЭН АНУ ҮЖИН ГАШУУДАН УЙЛАВ. АЗААР ЗАЛУУ АМЬД ГАРЛАА. ГАЛДАНБОШИГТ АНУ ҮЖИНГИЙН ХАРХҮҮД ХАНДАЖ БАЙГАА ХАНДЛАГАД ТААЛАМЖГҮЙ БАЙВ. МӨН ҮҮГЭЭР БАРАХГҮЙ ӨДӨР ХОНОГ ӨНГӨРӨХ ТУСАМ АНУ ҮЖИНГИЙН ГАЛДАНБОШИГТ-Н ТӨЛӨӨ ГЭСЭН ХАЙРЫН ДҮРЭЛЗЭХ УЛААН  ГАЛ НЬ 30Н ВАТТ-Н ЛАМП  ШИГ БҮДГЭРЖ ОРОНД НЬ ТЭРХҮҮ ХАРХҮҮД СЭТГЭЛИЙН ЖОЛОО АЛДАЖ, ЁСТОЙ Л УНАЖ ТУСАЖ БАЙСАН НЬ ГАЛ ДЭЭР ТОС, ТОСОН ДЭЭР НЬ ДАРЬ, ДАРИН ДЭЭР НЬ БЕНЗИН АСГАХ МЭТ АСУУДЛЫГ ХУРЦДУУЛЖ БАЙЛАА. ЧУХАМ ЭНЭХҮҮ МӨЧӨӨС  Л ГАЛДАНД НЭГЭН ХОРОН САНАА ТӨРСӨН ЮМ. ЭНЭ БОЛ 'А ТӨЛӨВЛӨГӨӨ'БАЙСАН ЮМ.

Offline blackpearl1012

  • Posts: 53
(No subject)
« Reply #12 on: 2010.11.17 10:20 »
Галдангийн А төлөвлөгөө нь 7хоногтой дорвин хүүг амьд үхсэн нь  үлмэддэгдэх ч тиийм газар луу түүнийг цөлж амьдийн тамд унагахаар шийдээд түүнийг улсын алс  захын хязгаар болох сибирь нутагт цөлжээ. Гэвч 7 настай дорвин хүү сибирь нутагт очоод зовох нь битий хэл тун сайхан аз жаргалтай 1н бүсгүйтэй ханьлан суусан нь түүний хайртай бүсгүй болох Ану-үжин байлаа яагаад Ану-үжин бсан учир нь ану-үжин нь 2 ихэр бсан, түүний төөрсөн ихэр Бүлү-үжинг Ану-үжин хайсаар олж уулзаад түүнээс өөрийнх нь оронд галдантай ханьлан суухыг гуйжээ түүнд өөрийн бүхий л учир шалтгаанаа хэлэхэд Бүлү-үжин зөвшөөрөн Ану-үжингийн оронд Галдан дээр очиход Бүлү-үжин Галданд анхны харцаар дурлаад түүнтэй ханьлан суужээ. Ийн учираас Ану-үжин өөрийн хайртай хүү болох 7настай дорвин хүүтэй гэрлэн аз жаргалтайгаар амьдрах болжээ. Тэр явдлаас хойш 10жилийн дараа Галдан энэ явдлыг мэдээд ихэд хэлгэнэсэн болов ч Бүлү-үжинд үнэхээр их хайртай болсон учираас энэ бүх явдлыг уучилан хамаг монгол 2 ноёдын алалдаангүйгээр амар амгалан амьдран суужээ.  :D

Offline sw10d131.

  • Posts: 28
Өгөөмөр
« Reply #13 on: 2010.11.17 10:35 »
Гэтэл гай газар доороос гэгчээр урд зүгээс айхтар том аюул ирэв. Манж чин улс болон хятад улсууд нэгдэн хамаг монгол руу хүч хамсарган дайрчээ. тэд аврага том луу унасан цэргүүдтэй байсан ба тэр нь яг л эртний мордор (эрт дээр үед дэлхийг захирч байсан бөгжний эзэн улс) шиг харагдаж байлаа. мөн цэргүүдийн тоо нь арван зуун мянган сая байсан юм. яг тоолоогүй ч гэсэн монголчуудын мэддэг тоо түүгээр дуусаад тоогоо алдсан юм. Энэ үед галдан яах ч аргагүй байдалд орсон учир хамаг монголын бүх цэргүүдийг цуглуулан явтал нээх амжилт олсонгүй. харин ч цэргүүд нь урваж дайсны талд орж байлаа. тэгээд Галдан хархүүрүү месенжердэв.

Offline HW09D023

  • Гацуурхан
  • *
  • Posts: 18
(No subject)
« Reply #14 on: 2010.11.17 10:40 »
аргаа барсан Галдан хар хүү рүү бүх үнэн учираа хэлэв нэгэнтээ 2-уулаа монгол угсаатай монгол хүн учир хүч хамсарган эх орноо хамгаалцгаая гэв. Хархүү ч үүнийг зөвшөөрөв. Хархүү сибирт маш их нэр хүндтэй байсан ба тэр өөрийн авъяас чадвараараа цэргийн жанжин болсон байв тэгээд 10-н зуун мянгшан саяыг 10 хуваасантай тэнцэх хэмжээний цэрэгтэй очив.

Offline sw10d131.

  • Posts: 28
(No subject)
« Reply #15 on: 2010.11.17 10:51 »
гэвч манж чин улс болон хятадын цэргүүд цагт л 10 дахин өсч байлаа. тэд модоор цэрэг үйлдвэрлэдэг байв. тэгээд тэр хоёр нэгдэн дайрсан боловч ялагджээ. тэдний луу нь нэг тургихад л монголын бүх цэргийн 50 хувь нь устаж байлаа. галдан бошигт цэргийн тэргүүн эгнээнд нь явж байсан ба галданг нэг харвахад арван зуун мянган цэрэг үхэж байлаа. мөн лууг ч арван зуун мянгаар нь алж байв. гэвч карибын тэнгисын аймшигт дээрэмчид ирээд дайсны талд байсан учир галдангийн бүх цэргүүдийг галдантай хамт алав. гэвч галдан дайснууд намайг хэзээ ч алж чадахгүй хэмээн үзэж өөрийнхөө амийг нигүүтгэжээ. энэ үед ялж чадахгүйгээ мэдсэн хархүү. хэсэг чэргүүдээ аваад хархорум руугаа буцав. ану энэ мэдээг сонсоод ихэд гацуудан уйлсаны улмаас нулимсан далай хархорум хотоос гарч дайсны тал цэргийн хүчийг устгажээ.

Offline HW09D023

  • Гацуурхан
  • *
  • Posts: 18
(No subject)
« Reply #16 on: 2010.11.17 11:24 »
Нээх удалгүй М.Э.Ө 600 онд 200-хан жил хүлээж байгаад манж монгол 2 байлдав.  Манжийн хаан нэг иймэрхүү хүн байсышд зайлуул хөрөг зураг нь Эрмитажад байдгын [img:b38604ad3f]http://images.mylot.com/userImages/images/postphotos/1794784.jpg[/img:b38604ad3f] дараад харчина биз. Ану үжин [img:b38604ad3f]http://www.realbollywood.com/news/up_images/snow-white274.jpg[/img:b38604ad3f] хатныг манжийн хаан барьцаалаад Хархүүгээс бууж өгөхийг шаардав. Хархүү чинь яг үнэндээ бол Hulk байсым байна лээ шд. 2-улсын цэрэг байлдалцав манжийн цэрэг үхэшгүй мөнхийн байсан тул алаад алаад барагдахгүй нэгийг нь алахаар 2 болж гарч ирээд байв. Аргагүйн эрхэнд ялагдахад хүрэв гэтэл цагаан морьтой цагаан сахалтай морин хуур барисан өвгөн гарч ирлээ. Манжийн хаан Ану үжингээс асуув энэ хэн бэ? Ану үжин Гандальф [img:b38604ad3f]http://2.bp.blogspot.com/_FLuADFKlsjA/S9S4-WQ2uBI/AAAAAAAAAnA/Mto7r2finno/s1600/morin+khuur+4.jpg[/img:b38604ad3f] л байна гэж өгүүлжээ.

Offline sw10d131.

  • Posts: 28
(No subject)
« Reply #17 on: 2010.11.17 11:48 »
Гандальф ч ёстой муу зомбинуудийг хядаж байв. яг үнэндээ гандальф чинь цагаан шидтэн биш харин бүр хар шидтэн байсан юм байна лээ. дайсны цэргүүдийн зарим нь бүр аймшигт Санта клаустай андуурч байжээ. ганьдалф хэт их хүн алснаас бурхан хилэгнэж там руу шиджээ. ингээд манайханыг хамгаалах хүч үлдсэнгүй. Алдарт марко поло энэ үед монголоор дайран гарч байлаа. тэгэхдээ монголын талаар сонирхон ирж  Галдан болон үжингийн гайхалтай хайрын түүхийг сонсон уярч тэдэнд туслахаар шийдэн хамаг мэддэг бүхнээ хэлж өгчээ. Алс хязгаарт нэгэн арал байдаг ба  тэр арал дээр маш олон хүний мах иддэг хүн чоно цус сорогч нар байдаг. тэр арлаар дайраад хөлгүй далайн ёроолд нэг сансарын нисдэг таваг сүүрцэн байгаа. тэр далай нь маш их махчин загас далайн мангастай шүү. тэгээд тэр нисдэг тавагийг унаад саран дээр оч. аа нээрээ нисдэг тавагыг хамгаалдаг нэг харь гаригийн амьтан байгаа шүү. нисдэг тавагын засах гэсэн товч дээр дараад интэр дар. тэгээд дотор нь суу. хөөрөх гэсэн дээр дарахад сар нар буд сугар.... гэсний саран дээр нь дараад интэр дар. тэгээд саран дээр очиод нэг гүцийг хайж олно доо. тэрэн дотор нэг шидэт бэрд анх дэлхий үүсэнээс л эхлэн амьдарч байгаа. тэр чиний 3 хүслийг биелүүлнэ гэв. гэхдээ энэ бүхнийг нэг л хүн даван туулж очих ёстой гэв.

Offline HW09D023

  • Гацуурхан
  • *
  • Posts: 18
Дүрүүдэд
« Reply #18 on: 2010.11.17 12:05 »
Эртний нүүдэлчдийн хэллэгээр HULK гэдэг чинь Нулк буюу Хархүү гэсэн үг, Gandalf гэдэг чинь Гандаа элф буюу цагаан сахалтай хуурч өвгөн,Ану үжин- Америкын нэгдсэн улсын хатан буюу Холливуудаас импортлож авсан хатан Цасан цагаан ба 7-н одой кинонд тоглосноор нь та бүхэн мэдэх билээ гэж орчуулагдах байх гэж шинэ цагийн монгол хэлнээ Бавуугын Лхагвасүрэнгийн найз БямбынРинченНацагдоржЧадраабалынЛодойдамба баталжээ. Галдан - Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой дандаа шатцан явж байдаг хүн байсым шиг байгаан Лондонгын түймрээс хойшоо тийм нэр авсан гэсэн яагаад гэхээр Ану үжин тоохгүй болохоор амиа хорлох санаатай өөрийгөө шатаасан чинь Лондон галд автаад манай хүн гал манаруулаал гүйгээд байсан гэсэн сүүлдээ надад хэлсэн л дээ. Галдан бошигт буюу Галдан шатаагч нэрийг Английн хатан хаан өгчээ. [img:7ad6c5ac01]http://newyorktrackburners.org/man_fire_running_-_Copy.jpg[/img:7ad6c5ac01]Smeagol-Smile gol буюу инээх нь хамгийн гол гэдэг ба инээтгий гаднаа инээдэг байж дотроо аймар муухай санаатай хүн байсын Есүхэй баатартай халз тулдаан буюу франц дайн хийхдээ 5 алхаад эргэж хараап буудна шүү гэснээ 3 алхаад эргэж хараад буудцышд

Offline HW09D023

  • Гацуурхан
  • *
  • Posts: 18
(No subject)
« Reply #19 on: 2010.11.17 12:25 »
Марко Поло африкт амьдардаг хар хүн байсан болохоор бирдээс 1-д нь би цагаан болмоор байна 2-д нь байнга ус ууж баймаар байна 3-д нь эмэгтэй хүнийг 00-д ороход нь байнга харж баймаар байна гэж хэлжээ. Бирд Марко Полог эмэгтэй 00-н суултуур болгожээ. Марко пологын найзыг нь Барак Обама гэдэг байсан ба бирдыг хаяаад нисдэг тавагыг нь унаад явжээ. Энэ үеээс эхлээд саран дээр байдаг цагаан толбо үүсжээ тэр чинь Марко Поло байхгүй юу. Обама дэлхийд ирээд нэг морь авжээ. Мориндоо өвс авах гээд нисдэг тавагаа ломбарданд тавичаад Nisvanis гэж хамтлаг байгуулаад нисдэг таваг нэртэй дууг зохиожээ.

Offline Sain Oyutan

  • Posts: 5
6 - р баг
« Reply #20 on: 2010.11.17 12:32 »
7 хоногтой Дориун хар хүү Галдангын цэрэгтэй нийлснээр үнэхээрийн том хүчирхэг арми гээчийг бүрдүүлж чадав. Энэ явдал Сүн улсын хааныг ихээхэн балмагдуулсан ба мөн Манж Чин улсын хаан Энх - Амгалангын гар нь салгалж , өвдөг нь чичирч гарав.....  Энх - Амгалан гайхалын чичирч буйг харсан мань Галдан дотроо баяарлаж аяга юум ууж суув.

Offline montoo

  • Posts: 2
(No subject)
« Reply #21 on: 2010.11.17 13:05 »
Тайлбар: Хар хүү бүх саад бэрхшээлийг даван туулсан ба арал дээр очихдоо цусаа донорт нь өгч цус сорогч болон хүн чоно нарыг аргалав. тэгэд далайн ёроолд орохдоо хайртай анугаа бодсоноор амьсгалаа 1 жил түгжиж чаджээ, далайн ёроол руу ороход 1 жилийн хугацаа зарцуулагджээ. тэгээд бүх юмыг ном журмаар нь хийгээд саран дээр очиж гүцийг аваад хархорум руу гаа яаран иржээ.  тэгээд 3 хүслээ хэлсэн нь 1-р т Галданг амилуулах  2-р т дайсны цэргүүдийн үхэшгүй мөнхийг арилгах ба дайсныг дийлэх хүчтэй болгох. 3-р т монгол улс тусгаар улс болох. гэж хүсжээ. тэгээд бүх хүсэл ёсоор болж дайснууд устаж үгүй болов. харин тэдний хайр хэвээрээ үлдсэн юм. энэ бүгдийг хайрын хүчээр хийсэн ба хайр байгаагүй бол хархорум улс устах байсан бөлгөө.

Offline HW09D023

  • Гацуурхан
  • *
  • Posts: 18
(No subject)
« Reply #22 on: 2010.11.17 13:10 »
Далай доор амьсгаагаа 1 жил түгжин байхдаа 20000н бээр аялжээ. 20000 leagues under the sea ном бичжээ.

Offline sw10d215

  • Posts: 1
(No subject)
« Reply #23 on: 2010.11.17 14:20 »
Ингээд Галдан Хархүү 2 хайртай бүсгүйчүүлтэйгээ Хархорум хотдоо эргэн ирж энх тунх амар амгалан амьдаржээ.