Author Topic: Сайн Монгол  (Read 17999 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Ulziimaa

  • Posts: 22
Сайн Монгол
« on: 2008.11.13 18:56 »
oo bi neg essay olson shuu.

Хэдэн жилийн ємнєхєн. Солонгост хараар ажиллаж байсан залуус гал тvймэр рvv амь єрсєн ороод олон хvний амь аварчээ. Тєрєлхийн хvн­лэг зєнгєєрєє улаан гал руу орсон залуус бvх юм болоод єнгєрсєн хойно сая “Єєрсдєє оршин суух зєвшєєрєлгvй”-гээ санаж зугтаасан байна. Хvн алчихаад зугтаадаг эт­гээдтэй хєєцєлддєг солонгос цагдаа энэ удаа хvний амь аварчихаад “хэргийн газраас зугтаасан” нєхдийг эрэх сонин ажилтай болжээ. Тэд­ний цагдаа эрсэн юмаа олдог онцлогтой тул монгол залуу­сыг газрын гаваас олоод иржээ. Саяхан даа. Герман улсад цагаанаар сууж байсан мон­гол залуус дээрэмчнийг барь­жээ. Хєєрхий ядарсан эмгэ­нийг нэгэн балмад этгээд гэгээн цагаан єдрєєр дээрэм­дээд зугтаасан байна. Мєн л тєрєлх совиндоо хєтлєгдсєн монгол залуус дээрэмчнийг хєєн барьж аваад цагдаад тушаажээ. Єєрснєє цагдаа­гаас нуугдах шалтгаангvй байсан тул гэмт этгээдийг чихдээд очсон байна. Єрнє, дорногvй бидний хvн чанар, сайхан сэтгэлийг гайхаж байна. Бидэнд сайн сайхан юм юутай олон. Хэдийгээр гадаа­дад энхийг сахиулахаар явуул­­сан дайчид нь нэгний­хээ юм зорж байсан тонго­рогон дээр гурав, дєрєв дахиж уначихаад ирдэг ч гэсэн. Дарга удирдагч нар нь ан­дуурамтгай, улсын ба ами­ны­хаа тvрийвчийг ялгахаа боль­чихдог ч гэсэн хvн амын vндсэн натур нь гэгээн бо­лоод єгєємєр. Тал нутагтаа эрх дураараа єссєн монгол­чууд бид ядуу дорой нэгэндээ дээрэлхэхийг vнэхээр тэвч­дэг­гvй. Бас хэн нэгнийг vхлийн аман дээр орхиод мєрєє хєєдєггvй. Уудам тэнvvн нутагтаа бие биеэсээ болоод засаг захиргаанаасаа, шvv­хээ­сээ, мєрдєн, шоронгоосоо хол амьдардаг хvмvvс али­ваа асуудлыг газар дээр нь шийдээд явах нь амьдралд илvv нийцтэй байснаас vvдэл­­тэй байж мэднэ. Хэн нэгнийг гомдоож байгаа этгээ­дийг дор нь залхаагаад, єм­гєє­лєл хэрэгтэйд нь тэр даруй ємгєєлєл vзvvлээд, тайтга­рал хэрэгтэй нэгийг нь газар дээр нь тайтгаруулаад явж байна гэсэн vг. Хэрvvл мар­гаан, гомдол, нэхлийг засаг захиргааны журмаар шийднэ гэвэл наанадаж орон зайн, цаанадаж цаг хугацааны бэрх­­шээл гарна. Хятадын нэг кино байдаг даа. Чан Имоу­гийнх билvv дээ. Нэг эмэгтэй тосгоныхоо даргатай заргал­даад явдаг. Байн байн хот, мужийн тєв ороод, асуудал нь шийдэгдэхгvй чирэгдээд єчнєєн уддаг. Гэтэл явцын дунд заргалдагч талууд хоо­рондоо сайндаад бараг эжий ахай болоод байтал гэнэт зарга шийдэгдээд тосгоны даргыг нь барьж аваад явчих­даг юм. Иймэрхvv юм ч бол­дог л байсан биз. Том нутагтаа тоо нь цєє­хvvлээ явсан монголчуудад хvн хамгийн vнэтэй капитал байсан. Хvнийг хэзээ ч удам гарал, бутач, хууль бус тєрс­нєєр нь гадуурхдаггvй. Хvнийг vргэлж эн тэгш vзэн “эрдэнэт хvмvvн” хэмээн дээдлэн нэрлэдэг. Хэдийгээр дундын бизнес, дундын эрх гэхээр юм хотынхныг бодвол хамаагvй багатай нvvдэлчид харилцан хамаарлаар багатай нь vнэн боловч бие биедээ тусламтгай чанар нь гээгдсэнгvй. Хvн хvчний тусламж, дэмжлэг vргэлж тэдэнд хэрэг болдог байж. Гэрээ ачаалж, малаа хяргаж байгаа айлын гадуур зvгээр єнгєрєєд явчихыг ёс бус гэж vзнэ. Заавал ачаа таталцаж, vгvйдээ ганц хонь хяргаж єгєєд мордохыг vvргээ гэж vзнэ. Бие биеэсээ vл хамааран мєрєє хєєж амь­дардаг тул эрх ашгийн нэгдэл­тэй байж чаддаггvй сул тал­тай ч хvнийг гэсэн хvний унаган энэ чанараа бид одоо ч хадгалсаар байгаа. Хvч дорой нэгнээ зєнгєє­рєє хамгаалдаг хvний хам­гийн нандин чанар нь хотшин иргэншихийн хэрээр хувиран єєрчлєгддєг байна. Огт алга болчихож байгаа ч юм биш. Дорой буурайг ємгєєлєх, цадиггvй амьтасыг залхаах хуультай болж, тvvнийгээ гvйцэтгэх байгууллага ч бодож олжээ. Хvн зодсон этгээдийг газар дээр нь нэв­ширтэл балбах замаар шу­дарга ёсыг хэрэгжvvлээд цємєєрєє уужуу амьсгалан харихаа больсон байна. Зод­сон зодуулсан талын гэм бурууг нарийн шvvх ба хэ­рэгт­нийг залхаан хохирог­чийн бах тавыг хангах талаас илvv учирсан хохирлыг бараг­дуулах талыг чухалчлах болж гэхчилэнгээр єєрчлєгджээ. Ингээд ирэхээр хvмvv­сийн бие биеэ ємєєрєх арга барилд бас хувирал гарчээ. Хvнийг ємєєрєх, шийтгэх, гэмт этгээдийг барих vvргийг жирийн хvмvvс биедээ хv­лээх нь наанадаж тогтоосон хууль ёсоо цалгардуулах vvд хаалгыг нээж байгааг ч ан­заарсан байна. Ингээд цаг­даа, мєрдєн, шvvх, шорон хєгжжээ. Нєгєє талаас хотшин иргэнших явцад хувь хvмvvс ємч хєрєнгєтэй, болж хvчир­хэгжжээ. Иргэншил гэдэг нь ерєєсєє хувь хvнийг нийг­мээс илvv хvчирхэг болгодог механизм ажгуу. Хувь хvн хvчирхэг, халдашгvй vлгэр­лэвэл тусгаар улсын байдал­тай болоод ирэхийн хэрээр бие биеэсээ зайгаа барьдаг аж. Хэрвээ хээр талд нэг хvн хэвтэж байвал тааралдсан нэгэн заавал очиж тvvнд тусламж хэрэгтэй эсэхийг асууна. Асуугаад зогсохгvй хээр ганцаар нь хэвтvvлэхгvй байх бvхий л арга хэмжээг авна. Харин хот газар тэгэх­гvй. Хvн муухай бол­сон доо ч биш. Єєрийнх нь эрх ашгийг зєрчилгvйгээр гуд­манд унтаж байгаа хvнийг оролдох, яагаад ингэж бай­гааг асуух нь наад зах нь тэрхvv хэвтэгчийн дотоод асуудалд хєндлєнгєєс оролц­сон хэрэг болно. Яг л тусгаар улсын хэрэгт орол­цож байгаа аятай. Хэрвээ манай оронд зуд боллоо гэхэд “яав ийв,та нар” гээд Орос юмуу, Хята­дын цэрэг євс ачаад ороод ирвэл ямар байх вэ? Яг л тvvн шиг. Хот єєрийн хvнлэг vзэл­тэй, арга барилтай. Харам­салтай нь удаан бєгєєд хvнд сурталтай. Харин бид иргэн суурьшиж байгаа ч гэсэн ядуу доройгоо шууд ємгєєлєн хамгаалах, шударга ёсыг газар дээр нь биечлэн сэргээх халуун дулаан сэтгэлээ хад­галсаар яваа билээ. Саяхан даа, Америкт нэгэн монгол залуу зэвсэгт дээрэмчинд буудуулжээ. Сургийг нь дуу­лах нь ээ эхлээд дээрэм­дvvл­сэн байна. Дараа нь зэвсэгт дээрэмчнийг барих, улмаар хохирлоо барагдуу­лах vvр­гийг єєртєє хvлээн араас нь хєєж яваад буудуул­жээ. Єрнє дор­ногvй бидний хvнч, єгєємєр халуун сэтгэ­лийг бахдаж байна. Гэхдээ бидний гэнэн хонгорыг хам­тад нь гайхах бєлгєє.

saihan MGL
Монголд тавтай морил. Хил хязгааргүй нутаг. Монголоос өөр аюулгүй, нээлттэй орон байхгүй шүү. Монголыг аялал жуулчлалын бүс нутаг болгоно". Энэ үгийг төрийн түшээд маань урдаас орж ирж буй өмхий амтнууд, баар сав нээх дуртай солонгосууд, аквариумд амьдардаг япончуудад хэдэн мянгантай хэлсээр тэдний ам ард түмний хараалаар өмхийрөх шатандаа ороо байлгүй. Аялал жуулчлал хөгжүүлнэ гэсэн нэрээр хэтэвч зузаан хэдэн гадаадыг сэгсэрэх гэсэн төрийн бодлого түмний шившиг болж, нөгөө сайхан хөрөнгө оруулдаг нөхдүүд нь монголд чимх давс нэмээд тогоо дүүрэн шөл уугаад буцаж байгаа нь хэний ч нүдэнд илхэн. Монгол ч ёстой жаргалын орон юм даа. Эмс охид нь өвөрийг минь дулаацуулаад л, ээж аав нар нь өттэй хоолонд минь мөнгөө цацаад л, төрийн эрхтнүүд нь тал засч гүйгээд л, тэр чигээрээ баялагаа бэлэглээд л нээрээ ч жаргалын орон юм даа. Энэ үгийг би хэн нэгэн гадаадын шунаг сэтгэлтнүүдийн өмнөөс хэлж байгаа юм шүү.Манайхан ч тэгээд найзархаг улс л даа. Бид чадахгүй байна. Аргыг нь заагаад хүрзийг нь аваад, нүхийг нь ухаад өг гарсан баялагынхаа талыг нь өгье гэдэг улс. Энэ системийн дагуу Оюу толгой, Таван толгой, Боро Гоулд гээд ашиггүй тэндэр олон байгаа. Бас ч ашиггүй гэж хэлж болохгүй юм байна. Манай удирдлагуудад ашигтай шүү. Монголоос шимж болох бүх зүйлсээ шимчихээд хортой хөрс, амьгүй байгаль, булингартай ус л үлдээгээд буцдаг тэдгээр хорт могойнуудад монголын хил, хууль даан ч нээлттэй юм даа. Өнгөрсөн хойно нь гол горхи ширгэлээ, хөрс ус бохирдлоо, байгаль орчин сүйдлээ гэж бөөн шуугиан. Даан ч энэ их шуугиан, энэ их ухаарал сонгууль дөхөхөөр л сонсогддог гэж бодохоор харуусал төрүүлмээр.Манайхаас бусад оронд зөвшөөрөлгүй хил давсан этгээдийг хилийн харуул буудах эрхтэй. Харин манай харуул гадны урилагагүй этгээдийг буудвал өөрөө хэрэгт орж, эх орноо хамгаалсаных нь төлөө төр буу шагайна. Энэ бүхний шалтгаан нь нөгөө л "хоёр улсын эв найрамдал". Энэ шалтгааны улмаас хэдэн мянган зөвшөөрөлгүй хятадыг одоо болтол орогнуулсаар байна.Монгол ч нээрээ л хилгүй, хязгааргүй, газаргүй орон юм даа. Төрж өссөн газар нутагтаа өөрийн дураад биш бусдын эрхээр амьдрах сайхан гэж үү. Зах зээлд шилжсэнээс хойш монголчуудын сэтгэхүйд мөнгө гээч зүйлийн хар бараан тал хэтэрхий ихээр нөлөөлсөн гэлтэй. Мөнгөтэйг нь бурханчилж, мөнгөгүйг нь алагчилсаар эцэстээ хүний эрхэнд, бусдын захиргаанд амьдрасаар дасчээ. Энэ бүх бухимдал минь энэ үгээр дуусч байна.Хил, хэл, мал гуравтайгаа байвал хэн баян бэ монгол баян.Хил, хэл, мал гурваасаа салбал хэн эмгэнэлтэйв монгол эмгэнэлтэй.
« Last Edit: 2012.08.09 17:35 by serdaram »

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Сайн Монгол
« Reply #1 on: 2012.08.09 17:37 »
АВДАРЫН ЁРООЛЫГ УХВАЛ АТГА ГУРИЛ ГАРНА гэдэг шиг ФОРУМЫН ёроолоос сонин сонин юм их гарна шүү

Offline chingun0325

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 72
Re: Сайн Монгол
« Reply #2 on: 2012.10.19 02:53 »
би үнэхээр залхуу хүн юм байна бичихдээ залхуурж үзээгүй лдээ гэхдээ уншихаас залхуураад байна энэ ч муугийн ёр мөн дөө.

Offline я.энхбат

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 40
Re: Сайн Монгол
« Reply #3 on: 2012.11.06 21:41 »
Нээрэн хараад шууд залхуу хүрдэг байна шдээ Н

Offline enhee0420

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 36
Re: Сайн Монгол
« Reply #4 on: 2012.11.09 22:51 »
эссэ гэж.... авъяас гэх том зүйл дээр тулгуурлаж мэдлэг гэх зүйлээр бичдэг юм шиг байгаан ккк

Offline shurentsetseg

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 51
Re: Сайн Монгол
« Reply #5 on: 2012.11.12 23:13 »
unshij uzlee sonirholtoi goe l bnashdee.Unshihad ;)

Offline Tso

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 33
  • fun guys.
    • ts_tsoodol@yahoo.com
Re: Сайн Монгол
« Reply #6 on: 2012.12.03 07:57 »
forumd haaya neg oroo garahdaa iimerguu? zuil unshisaar baigaad hamg tsagaa ureh ym  :-\.Za heregetei bolohoor haramsahgui l bn oo.Mongolchuud bid ali ertneesel iiim saihan setgeltei uls shuu zaluusaa .
Tsoodol