Author Topic: Миний эссений тухай  (Read 12528 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline M Zulaa

  • Posts: 46
Миний эссений тухай
« on: 2010.11.07 03:35 »
Би 10н жилд байхдаа эссе, шүлэг, зохион бичлэг гээд л бичих уралдаанд их ордог байсан. Заримд нь түрүүлнэ, заримд нь хожигдоно. Тэр болгоноосоо суралцаад л...Тэгээд би багшийн эссений тухай ярьсан зүйлээс тэс өөрөөр бичдэг байснаа бодсон ккк 10н жилд эссе гэхээр л баримт, хүний хэлсэн үг, ишлэл, тайлбар гээд л өөрийнхөө үзэл бодлыг нээх хөнддөггүй байж. Хамгийн сонин нь яагаад 10н жилд эссе бичих, их сургуульд эссе бичих 2 ийм их ялгаатай байдаг юм бол доо... Уг нь хүүхдүүдийг сургуульд байхаас нь эхлүүлээд хэрхэн бичих талаар зөв мэдээлэл, төсөөлөл, чадвартай төгсгөдөг бол ч... Би тэгж байгаад өөрийнхөө бичсэн эссег ком дээрээсээ олвол энд тавьж сонирхуулнаа

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Миний эссений тухай
« Reply #1 on: 2010.11.07 15:54 »
Харин тиймээ. Зулаа. Би заримдаа дунд сургуулийн багш болоод хүүхдүүдийг 4-11 ангид заагаад, дараа нь Их сургуульд нь хичээл заах юмсан гэж боддын. Гэхдээ би ганц биш Манай дунд, Их сургуулийн багш нар СТАНДАРТ-ын дагуу, чин сэтгэлээсээ хичээлээ зааж байгаасай. Би өөрийгөө гайгүй багш гэж дотроо бодоод байсан чинь БУРУУ юм байна лээ. Байх ёстой СТАНДАРТ багш нар ховордсон болохооор жирийн багш би хүртэл өөрийгөө ингэж дөвийлгөж бодоод байгаа байх шүү...  :D

Offline M Zulaa

  • Posts: 46
(No subject)
« Reply #2 on: 2010.11.11 01:06 »
Стандарт, мөн өөртөө дүгнэлт хийдэг, өөрийнхөө мэдлэгийг шинэчлэдэг багш ч ховордож байгаа шүү. Одооны багш нар багш нэрээ ухамсарлахгүйгээр багш болдог юм шиг санагддаг. Хүүхдүүд хамгийн түрүүнд багшаасаа л суралцаж, зарим нь багшийгаа л дууриаж байгаа.Багш гэдэг үнэхээр хүндтэй мэргэжил дээ ууууг нь...