Author Topic: Монголын анхны, сонин содон зүйл  (Read 13788 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Харийн оронд ажиллаж амьдарч байгаа 250 мянган монголчууддаа энэхүү нийт­лэлийг зориуллаа.  Дэлхий дээр яг монгол гэж нэрлэгддэг, монгол хэлээр ярьдаг монгол үндэстэн олон байна. Тэдний тоо 11 сая 500 мянга. Монгол гэдэг үндэстний тоонд багтаж болох Дагур, Бао-Ань, Ёгар, Дүнсиань гээд үндэстнүүдийг оруулах юм бол 18 сая гэдэг тоог судлаачид хэлдэг.Ерөнхийдөө тархан суурьшсан монголчууд дөрвөн хэсэг газар байгаа юм. Tүүхийн улбаанд, монгол хаадын угсаанаас, монгол цэргүүдийн удмаас, 10-т, 100-т, 1000-таараа тухайн нутаг оронд галаа сахиж үлдсэн, эсвэл шархдаад үлдсэн монгол цэргүүдийн удам угсааны тухай юм. Нэг тосгонд 200 мянгаараа ч юм уу, нэг аймагт 500 мянгаараа амьдарч байгаа энэ хүмүүсийн тухай яригдаж байгаа юм.[b:16578b8ad7]Нэгдүгээрт мэдээж Монгол улс гэдэг газар нутаг орно. Хоёрдугаарт БНХАУ. Энд 5 сая 900 мянга орчим монголчууд амьдарч байна. Дараа нь ОХУ. Халимаг, Буриад, Тува, Алтай гэдэг дөрвөн угсаатан бий. Үүний дараа Ойрхи Дорнод гэж нэрлэдэг Афганистан, Иран, Ирак, Пакистан, Энэтхэг улсууд. Энд Хазара, Аймак, Могол үндэстнүүд байдаг.[/b:16578b8ad7]

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээгээр Улаанбаатарт байнгын оршин суудаг 1025174 хүн байдаг юм байна.Тэднээс 530563 нь эмэгтэй, 494611 нь эрэгтэйчүүд аж. Үүнээс үзвэл нийслэлд эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ 40 мянга орчмоор их аж.Харин насны хувьд манай нийслэлд хөдөлмөрийн насын иргэд нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Тухайлбал хотын хүн амын 28 орчим хувийг 0-15 насныхан, 6,5 хувийг 60 ба түүнээс дээш насны иргэн эзэлдэг. Үлдсэн 65 орчим хувь нь хөдөлмөрийн насныхан юм байна. Энэ тоо 2007 оныхоос  3.2 хувиар нэмэгджээ. Тэгэхээр манай нийслэлд хөдөлмөрчид  нэмэгдэж бүтээн байгуулалт ихэснэ гэсэн үг.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
[b:8c1cd9c72d]АНХНЫ МАШИН МОНГОЛД[/b:8c1cd9c72d]Бид дэлхийд хаана, хэзээ машин бий болсон тvvхийг бvгд шахуу мэддэг. Тэгвэл Монголд анх машин хэзээ орж ирсэн бэ? Энэ талаар цухас дурдая.Анх Улаан гэлэн гэдэг хvн 1920-иод оны vеэр Монголд чийчаан авчирч байж. Улаан гэлэн ардын намын ажил хэрэгт замын хань болж явсан Цэцэг Шагдар гэдэг дотны найзындаа машинаа унаж ирдэг байсан тухай бичсэн нь бий. Дараа нь төр шашны тэргvvн Жавзандамба хутагт хоёр машинтай болжээ.Богдын жолооч нь Бадам гэдэг буриад хvн, мөн цоохор Гvр Додонцэрэн гэдэг улс байжээ. Улмаар Хятадын генерал Сvй-Шv-Жан цэргийн хамтаар хvрээнд ирснээр машин элбэгших болсон тухай бичиг номд бий. Харин 1929 оны 11 дvгээр сарын 31-ний өдөр анх нийтийн тээврийн vйлчилгээг нэвтрvvлж эхэлжээ. Гэхдээ тухайн vед ачааны машинаар хvн зөөдөг байв. Энэ vед хот дотор vйлчлэх нэг л чиглэл байсан гэдэг. Тэр нь Улаанбаатар, Амгаланбаатар хоёрын хоорондох зам. Харин цахилгаан тээврийн vйлчилгээ 1987 оноос эхэлжээ.

Offline G.Bayarsaikhan

  • Posts: 54
(No subject)
« Reply #3 on: 2011.03.17 21:01 »
yg tsewer holildogui owor mongolchuud 5say garui gj uuu? ta bolomjtoi bl oros d bga buriaduud hd bl bolomjtoi bl medeed ogooch pls

Offline Muujguu.a

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 62
(No subject)
« Reply #4 on: 2011.04.12 23:32 »
hazar mongolchuudiig vnen aimar daramtaldag amidral ni bvr tam shig bdiim shg bna lee shd hoorhiis.