Энэ 7 хоногт семинарын группууд даалгавараа их хангалтгүй хийж иржээ. Ер нь их хангалтгүй байна. Яагаад тэр вэ?
1. Би бүртгэхгүй, хичээлийн даалгавар хийлгэхгүй, шалгахгүй байгаа тул
2. Миний шаардлага сул байгаа болохоор та нарт их амархан дүнгээ авчих байхаа гэж найдаж байгаа байх л даа.
Би хүүхдүүдийг дүнгээр ерөөсөө айлгахыг хүсдэггүй. Аль болох бодит дүнгийг тавьчихаад энгийн, сайхан харилцаатай, тааралдхаараа "сайн уу?" гэж инээмсэглэж мэндлээд найзууд хэвээрээ байвал сайхан байдий Би та нараас бие даалт авах гэж өрөөнийхөө гадаа зогсоодог юм уу? асууж шалгааж, бие даалт гэдэг нүүрэн дээр хуулан бичлэг хийлгэдэг юм уу? Ер нь бүгдээрээ семинарын цаг дээрээ юу хийгээд яваад байгаа талаараа нэг ярилцдаг юм уу? Бид одоо замынхаа талд нь орох дөхөж байна. Цаашдаа энэ чигээрээ яваад байх уу?энэ талаар саналаа бичээрэй.
Би одоо өнөөдрөөс эхэлж маш хатуу, ууртай, ширүүн багш болж хувирлаа.