Бидэнд багаар ажиллах чадвар дутмаг байдаг нь жижиг, том аль ч хүрээнд мэдрэгддэг. Энэ чадвар дутмаг байдаг нь монголчууд бид эртнээс бие дааж, бор гэртээ Богд болж амьдардаг байсантай холбоотой юм болов уу.Жишээ нь: 1 айл өрх гэртээ бүхий л ахуйн хэрэгцээний зүйлсээ бие даагаад хийчихнэ, хувцасаа хийгээд өмсчихнө, хоолоо хийгээд идчихнэ, архиа нэрээд уучихна. Тийм болохоор бусдаас гуйгаад байх зүйл байхгүй, хамтран ажиллах шаардлага бараг гардаггүй байсан юм болов уу.Энэ олон жилийн ахуй амьдралын дадал хэвшил маань бидний сэтгэлгээнд одоо ч байгаа юм болов уу? Бид дор бүрнээ довоо шарлуулж амьдрах хэв маягаасаа салсан ч сэтгэлгээнээсээ салаагүй байгаа юм болов уу гэж бодох.Их Монгол Улсын бутрал ч бас багийн үнэт зүйлээ эрхэмлэж чадаагүйгээс болсон хэрэг. Манжууд ч монголчуудын хувийн нэр төр хөөцөлддөг занг нь ашиглаж отго жинс, чулууны өнгө, тогосны нүдний тоогоор зэрэг дэвийг ялган олгож, монголыг монголоор нь сүйтгүүлж, дотроос нь идэхээ мартаагүй билээ... Ноёд, ван, гүнгүүд малгай дээрх жинснийхээ өнгийг өөрчлөх гэж нэгнээ худалдахаас буцахгүй байлаа. Тэгээд нэгнээсээ дээр гарах гэж алтан хошуу өргөн, хутган үймүүлж, хорлож байсан хэрэг. Ер нь Монголчууд гадаадын дайсанд ялагдсан түүх үгүй бөгөөд өөр хоорондоо алалдаж, биесээ хэмлэлдсэн түүхээр дүүрэн.Энэ түүхийг Монголын залуус бид үргэлжлүүлмээргүй байна !!!Саяханы жишээ гэвэл, A, B, C гэдэг 3 найз хамтраад компани байгууллаа. Сардаа 3 сая орчимын ашигтай ажиллаж, ашигаа тэнцүү хуваан авч байлаа. Тэгсэн В найз хувийн тоглолт гаргаж, А, С 2 бараг ажил хийхгүй, Би л хамаг ажлыг нь хийгээд чадаад байгаа учраас ганцаараа байсан ч болох юм байна гээд, компаниасаа гарлаа. С найз, яах учраа олохүй жаахан эргэлзэж бас өөрөө чадна гэж бодоод салж явлаа. Одоо А, В, С гурав олсон орлого ч гээд байхгүй, цаасан дээр байдаг олон мянган компаний тоог 3-р нэмлээ. Уг энэ 3 салалгүйгээр улам олуулаа болж Тогоогоо улам томсгоод, тогоо томрохын хэрээр хусам нь томордогчлон том хусамаа хувааж идээд ажилласан бол их хэргийг бүтээх байлаа.За гэх мэтчилэн Би захирал баймаар байна гээд... Монголоор нэг цаасан дээр байдаг компаний захиралууд, Би ч ерөнхийлөгч, тэргүүн баймаар байна гээд, Монголоор дүүрэн үйл ажиллагаагүй нийгэмлэг, холбоодын ерөнхийлөгчид... Дарга, захирал, ерөнхийлөгч, ... ! !... Хэ хэЗа одоо болно оо. ...Нэгнийхээ давуу тал дээр түшиглээд чаддаг чаддагаа хийцгээе л дээ. Microsoft-д Билл Гейтсээс илүү цалин авдаг ажилчид зөндөө л байна. Тэд юу хийж чаддагаа мэддэг, хүчээ нэгтгэж сурсан хүмүүс... Хаана хүрэхээ мэддэг, багийн үнэт зүйлээ хувийн эрх ашгаасаа дээгүүр тавьж чадсан хүмүүс.Харин бидэнд сурах зүйл их байна.