Author Topic: 209-ийн 1-р багийнхан гэрийн даалга  (Read 11194 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline sw10d125

  • Posts: 19
[size=18:1b2516e7c4][color=blue:1b2516e7c4]Хүннүгийн гарал үүслийн тухай  эрдэмтдийн тоймгүй олон зохиол бүтээл байдаг юм байна. Энэ бүх таамаглал, түүхэн баримт, ном сударыг хэвлэх юм  бол маш их цаас, маш их хор, цаашлаад маш их мөнгө улам цаашалвал маш их  ойн мод хэрэгтэй юм байна. Бид ярилцсны үндсэн дээр гэрийн даалгавараа хийх гэж ой мод сүүтгээд яахав мэдээгээ энд нэгтгэж нийтлэхээр боллоо.[/color:1b2516e7c4][/size:1b2516e7c4]


Offline ulziijargal

  • Posts: 35
(No subject)
« Reply #2 on: 2010.09.21 22:10 »
zalitai l yum hehe  :o  :lol:

Offline sw10d125

  • Posts: 19
hunnic origns
« Reply #3 on: 2010.09.22 22:01 »
The origins of the Huns that swept through Europe during the 4th Century remain unclear. However, mainstream historians consider them as a group of nomadic tribes from Central Asia with mixed origin. Gothic seems to have been used as a lingua franca

Offline sw10d125

  • Posts: 19
?????
« Reply #4 on: 2010.09.23 00:41 »
1-р багийн эрхэм гишүүдээ та нар амьд байвал энийг уншаарай http://serdaram.origo.mn/forum/viewtopic.php?t=6396 :(

Offline lhagva .

  • Posts: 3
(No subject)
« Reply #5 on: 2010.09.23 20:20 »
Хүннүчүүд нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин нүүдэлчин олон овог аймгуудыг нэгтгэн 24 аймгийн холбооны хүчирхэг улс байгуулсан бөгөөд Төв ази, төдийгүй дэлхийн түүхэнд асар том үүрэг гүйцэтгэгэсэн.Хүннүчүүдийн угсаа гарал ямар байсан тухай судлаачид 2 үндсэн хэсэгт хуваадаг.1. Өвөг Түрэг2. Өвөг МонголАрхеологи, эртний сурвалж судлал, антропологи, генетик, угсаатны зүй гэх мэт түүхийн шинжлэх ухааны бүх салбар судалгаануудаар Хүннү нь Өвөг Монгол угсаатан болох нь бүрэн батлагдсан гэж үзэж болно.Хүннү аймаг МЭӨ 745 онд Чжоу улсын умард хилийг уулгалан довтолсон” тухай тэмдэглэсэн нь талын нүүдэлчдээс анх удаа төр улс байгуулж хүчирхэг болсон Хүннү аймгийн тухай тэмдэглэсэн түүхэн эх сурвалжийн анхны мэдээ юм. Албан ёсоор МЭӨ 209 оноос буюу Модунь шаньюй ор сууснаас энэ гүрний он тооллыг тооцдог. Хүннү нарыг Их гүрний шинж чанартай болгосон хүн бол Модунь шаньюй  бөгөөд тэр МЭӨ 209 онд умар зүгт байгаль далай, өмнө зүгт Цагаан хэрэм, дорно зүгт Хянган уулс, өрнө зүгт Алтайн Ил тарвагатай хүрсэн нутаг дахь нүүдэлчдийг захирч эхэлжээ.

Offline Maxuxomi

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 55
pt10d062
« Reply #6 on: 2010.09.24 00:54 »
Хүннү нар бол Монголчуудын эртний удам бөгөөд Төв Азийн түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн нүүдэлчин аймаг юм. Хүннү нар нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан билээ. МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун шаньюй гэгч Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Модуны үед Хүннү улс ихэд хүчирхэгжин Төв Азийн нүүдэлчдийн эзэнт гүрний зиндаанд хүрч, Хятадын Хан улстай өрсөлдөн тэмцэлдэх болжээ. Модун шаньюйд ялагдсан Хан улсын хаан Гао-ди МЭӨ 198 онд Модунтай ургийн холбоо тогтоож, найрамдлын гэрээ байгуулж байв. Уг гэрээ ёсоор Хүннү гүрэн, Хан улс хоёр бие даасан, эн сацуу хоёр эзэнт гүрэн гэдгийг харилцан хүлээн зөвшөөрсөн ажээ. Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгос хүрч байв. Хүннү гүрэн нь дотоодын тэмцэл самуун болоод Хан улсын арга явуулга зэргээс болж, МӨ 53 онд 2 хэсэг болон хуваагдаад, улмаар МӨ 93 онд Сяньбид эзлэгдэн мөхсөн байна. Хүннүгийн нийгмийн бүтцэд сурвалжит язгууртны давхраа ноёлж байсан боловч ураг төрлийн байгуулал, овог аймгийн ахлагчдын нэр нөлөө бас хадгалагдсаар байжээ. Хүннү улс нь төв, зүүн, баруун гэсэн 3 хэсэгт хуваагдаж, аравтын зохион байгуулалттай байжээ. Улсын төв хэсгийг шаньюй өөрөө, зүүн, баруун гарыг хааны томилсон вангууд захирч байв. Вангуудад элдэв хэргэм зэрэг зүүсэн үе залгамжилсан зонхилогчид захирагдах бөгөөд тийм зонхилогч 24 байсан нь тус бүрдээ нэг түмэн морин цэрэгтэй байжээ. Түмний ноёд ажил хэргээ залгуулахын тулд аравт, зуут, мянгатын дарга нарыг томилдог ба тэдний дундаас үе залгамжлуулан ван, цэргийн томоохон дарга нарыг дэвшүүлдэг байжээ. Хүннүгийн төрийн байгууллын эл онцлог нь хожмын монгол, түрэг угсааны нүүдэлчин улсуудад уламжлагдан үлджээ. Хүннүгийн аж ахуй, эдийн засгийн байгууллын үндэс нь бэлчээр ус, мал сүрэгт тулгуурласан нүүдлийн мал аж ахуй юм. Нүүдэлчин аймгууд тус бүр нүүдэллэн сэлгэх тусгай тогтоосон нутаг бэлчээртэй байжээ. Түүнээс гадна ан агнуур нь Хүннүгийн эдийн засагт багагүй үүрэгтэй байжээ. Хүннү улсад тариалан бас эрхэлж байжээ. Хүннү нар бөө мөргөлтэй байв. Тэнгэрийн хүү гэгддэг шаньюй өглөө наранд, үдэш саранд мөргөдөг байжээ. Мөн язгууртнууд нь жил бүрийн хавар, намарт шаньюйн ордонд цугларч, өвөг дээдэс, тэнгэр газартаа мөргөж, тахил өргөдөг байжээ. Хүннү нар Төв азийн нүүдэлчдийн утга соёлын хөгжилд оруулсан том хувь нэмэр бол бичиг үсэгтэй болсон явдал юм. Тэрхүү бичиг нь арамей нарын бичгийг өөрсдийн хэл ярианд тааруулан нэн эртний овог аймгийн тамга тэмдэгээр баяжуулсан байжээ. Өнөөгийн Монгол улсын нутаг нь Хүннү гүрний газар нутгийн цөм болж байсан тул хүннү нарын түүх, соёлын арвин баялаг дурсгал Монголд хадгалагдан үлджээ. Хүннүгийн эд өлгийн дурсгалын нэг онцлог бол хүн мал, араатан амьтны дүрсийг төрөл бүрийн арга барилаар, янз бүрийн эдээр дүрслэх явдал байв. Хүннүгийн соёл нь Монгол нутаг дахь урьд үеийн хүрэл, төмрийн үеийн соёлыг уламжлан урагш ахиулж, хойч үеийнхээ нүүдэлчдийн соёлд гүнзгий ул мөрөө үлдээсэн аж. Түүнчлэн Хүннүгийн түүх, соёлын дурсгалуудад хөрш зэргэлдээ нүүдэлчид болоод Хятад, Солонгос, Дундад Ази, Грек-Бактрийн суурьшмал иргэншилтэй өргөн харилцаж явсны ул мөр хадгалагдан үлдсэн байдаг. [color=indigo:cd2628e69c][/color:cd2628e69c]