Есдүгээр сарын 11 -нд 110 давхар өндөр Нью-Йоркийн Худалдааны төвийн ихэр цамхгийг онгоц мөргөж сүйрүүлсэн билээ.Калифорнийн Логан, Даллас, Нью-Йоркийн нисэх онгоцны буудлаас хөөрсөн дөрвөн онгоцыг амиа золиослогчид булаан авсанаар хоёр нь ихэр цамхаг руу чиглэлээ өөрчлөн ниссэн юм.Ихэр цамхгийг мөргөснөөр 2974 хүн амиа алдсан. Үүнд 246 зорчигч, ихэр цамхагт байсан Нью-Йоркийн 2603 иргэн, онгоцны нисэх багийнхан багтаж байгаа бол 24 хүн ор сураггүй болсон байна. Галд автсан байшингаас 200 хүн үсэрсэн гэсэн тооцоо бий.Сүйрлийн газарт амиа алд-сан 1600 хүнийг ар гэрийнхэнд нь таниулж, хэн болохыг тогтоосон ч 1000 хүнийг танихын аргагүй болсон байжээ. Амь үрэгдэгсдийн дундаж насыг 40 гэж тогтоосон юм.[b:8c7ba1c831]АМИА ЗОЛИОСЛОГЧИД ХЭДҮҮЛЭЭ БАЙСАН БЭ?[/b:8c7ba1c831]Нийт 19 амиа золиослогч байсан гэж Америкийн мөрдөх товчооныхон тогтоосон байна. Тэд дөрвөн хэсэг болж, дөрвөн онгоцыг нэг цагт булаасан. Ихэр цамхгийн сүйрлийн дараа Осама Бин Ладенд шууд бурууг тохож эхэлсэн. Түү-ний толгойлдог "Аль-Кай-да" бүлгийнхэн энэ аллагыг үйлдсэн гэж Америкийн мөрдөх товчооныхон үзсэн бол Английн тал ч ийм дүгнэлтэд хүрчээ. Америкийн мөрдөх товчооны гаргасан дүгнэлтээр алан хядагчдын 15 нь Саудын Араб, хоёр нь Арабын Нэгдсэн Эмират, нэг нь Египет, бас Ливаны иргэн байсан аж. Алан хядагчдын дөрөв нь онгоцны нисгэгч байсан нь тогтоогдсон гэдэг. Алан хядагчид ханга-луун амьдралтай, дундаж насныхан байжээ.[b:8c7ba1c831]БУРУУТАН НЬ ХЭН БЭ?[/b:8c7ba1c831]Гэхдээ энэ хэрэгт " Аль-Кайда"оролцсон гэх хангалттай баримт, бичлэг байдаггүй. Тиймээс америкчууд зориудаар ийм хэргийг өөрсдөө өдүүлсэн байж болох тухай ч таамаглал бий. Энэ сүйрлийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш " Алан хядлагатай дайн зар-лалаа" хэмээн мэдэгдэж, удалгүй Иракт дайн зарлах нэгэн түлхэц болсон гэж мэргэжилтнүүд дүгнэдэг байна. Олон улсын судалгааны байгууллага есдүгээр сарын 11-ний халдлагад хэнийг буруутгаж буйг тогтоохоор 17 улсын иргэдийн дунд судалгаа явуулахад 46 хувь нь "Аль-Кайда"-г, 15 хувь нь АНУ-ын төр засгийг, долоон хувь нь Израилийг буруутгажээ.ХЭН БАЯРЛАВ?Дэлхийн аварга шатар-чин Роберт Фишер уг нь америк хүн. Гэхдээ тэрээр ихэр цамхаг руу халдсан тухай мэдээллийг сонсоод Сингапурын нэгэн радио руу гүйсэн гэдэг. Радиод очоод "Өнөөдөр үнэхээр сайхан өдөр юм аа. Америкийн төр засаг ингэж хариугаа авах ёстой" гэж баярлан мэдэгдсэн юм. Харин палестинчууд энэ өдрийг баяртайгаар тэмдэглэн өнгөрөөсөн гэдэг. Мөн Хятадын хэсэг бүлэг оюутнууд алан хядлагыг дэмжин Бээжинд жагссан тухай га-цаадын сэтгүүлчид мэдээлж байлаа. Харин Иракийн тал албан ёсоор "Америкийн үхэрчин хөвгүүд хүн төрөлхтний эсрэг үйлдсэн хэргийнхээ төлөөсийг өгч буй нь энэ" гэж албан ёсоор мэдэгдсэн юм.[b:8c7ba1c831]ХЭНИЙ НЭР ХҮНД ӨСӨВ?[/b:8c7ba1c831]Ихэр цамхаг сүйрсэний дараа хамгийн ихээр нэр хүнд нь өссөн хүн бол АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш байлаа. Түүнд америкчуудын тал хувь нь итгэл хүлээлгэдэг байсан бол энэ өдрийн маргаашаас түүнийг 8 6 хувь нь дэмжиж эхэлсэн байна. Гэлээ ч тухайн үед Ерөнхийлөгчийнхөө аврах ажлыг шуурхай зохион байгуулсанд талархсан нэр хүнд нь хэдэн сарын дараа унаж эхэлжээ. Одоо нийт америкчуудын дөрөвний гурван хувь нь сүйрлийг болохоос нь өмнө зогсоох боломжтой байсан гэж Бушийг буруутгадаг. Сүйрэл болох үед Дэлхийн худалдааны төвийн барилгад 16000 хүн байсан гэж үздэг. Тэднээс дээд давхарт байсан 2600 хүн амиа алдсан ажээ.[b:8c7ba1c831]СҮЙРЛИЙН 10 ЖИЛИЙН ОЙГООР ГОЛОМТОД НЬ МУСУЛЬМАН СҮМ ҮҮДЭЭ НЭЭНЭ[/b:8c7ba1c831]Энэ алан хядлагад мусульман шашинтнуудыг америкчууд буруутгадаг ч хэргийн голомт дээр мусульман шашинтны сүм босгохыг зөвшөөрсөн юм. Сүйрлийн 10 жилийн ойгоор буюу ирэх жилийн есдүгээр сарын 11-нд ихэр цамхийг суурин дээр мусульман сүм үүдээ нээнэ. Нью-Йоркийн иргэд тус сүмийг босгохыг эрс эсэргүүцэж байгаа ч хотын захирагч болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сүм босгохыг эсэргүүцэх үндэслэлгүй гэж үзсэн юм.