3-3 семинар дээр манай семинарын хүүхдүүдээс нилээн хэд харагдсан. Тэгээд сем дээр багшийн шашны талаар ярьсан дээр санал бодлоо хэлье. "Хүн ямар нэгэн юманд их бага хэмжээгээр итгэдэг. Хэрвээ хүн итгэл үнэмшилгүй байсан бол маш харгис, юмыг үл тоосон шинжтэй байх болно. Жишээ нь: Улсын хүн амын ихэнхи хэсэг нь шашингүй байсан бол тухайн улс орон бараг сүйрнэ. Ард иргэд нь ямар нэгэн хэмжээ, итгэл үнэмшилдээ захирагдахгүйгээр хүнийг харгисаар гэмтээнэ, хүндэтгэлгүй болно гэх мэт. Ер нь дийлэнх хүмүүс хүнд тус хүргэж буянаа нэмдэг /шашинтай холбоотой/. Буянаа нэмнэ гэдэг нь цаашид ажил үйлс нь бүтэмжтэй, сэтгэл хангалуун, үр хойч үе нь сайн сайхан явахыг хэлдэг. Ерөнхийдөө нуршилгүй хэлэхэд шашингүй хүн гэж бараг байхгүй. Төрөх, үхэхээс эхлээд л амьдрал яахын аргагүй шашинтай холбоотой. Тэгэхдээ мэдээж бүх зүйлд хэм хэмжээ байдаг шиг шашинд ч бас хэм хэмжээ байх хэрэгтэй. Хэм хэмжээ нь хэтэрвэл багшийн хэлдгээр өөрийн гэсэн вишн зорилгогүй, ухаан бодолгүй болно байх" гэж би бодсон.