2010 оны 11.4 өдөр Би өөрийгөө Хубалай хааны нууц амраг , түүний нууцаар хайрлаж явдаг байсан бүсгүйн дүрээр зүүдэллээ...тэгээд хүүтэйгээ ингэж ярьж байх юм.... Хүү : Ээжээ ! миний аав ямар хүн байсан юм бэ ? Би : Миний хүүгийн аав нь яг л чамтай минь адилхан нүдээрээ инээсэн , намхан нуруутай, навтгар хамартай , цондойсон гэдэстэй , уужуу сэтгэлтэй , холч харатай , ээжид нь ухаангүй хайртай нэгэн байсансан ...(санаа алдав) Хүү : Миний аав тэгээд юу хийдэг , хэн гэгч хүн байсан юм бэ ? Би : Хуугий маань бага наснаасаа л Хятадын соёл зан заншлын талаар нэвтэрхий эзэмшсэн хэмжээлшгүй их мэдлэгтэй хүн байсан төдийгүй Их Юань улсыг байгуулсан агуу нэгэн хаан байсан юм шоо . Хүү: Ээжээ тэгвэл би яагаад хаан биш харц нэгэн байдаг билээ ? Би: мэдкүэ мэдкү ... гэсэн яриа өрнүүлж байх юм гэнээ... тэгээд энэ хачирхалтай гэмээр зүүдээ өдрийн тэмдэглэлдээ тодотгон бичиж сууна.... хэхэ... (Өлзийжаргал Ууганбаяр Мягмарсүрэн)(бага зэрэг хошин болгохыг хичээсэн бөгөөд энэ багахан хэмжээний бичлэгт Хубилай хааны талаар бага ч гэсэн ойлголтыг өгч чадсан гэдэгт итгэлтэй байна )