Би морин хуурдаж, бөхчүүд дэвж, морь янцгааж, Чингис гэж цээжээ хоосон дэлдэх, хужааг зайлуулъя гэж халамцуухан хашгирах залуусыг эх оронч биш гэж ойлгодог. Согтуу иргэнээр Монгол яах вэ дээ. Залуу хүний хувьд хамгийн чухал эх оронч үзэл бол эх орондоо хэрэгтэй хүн болгож өөрийгөө бэлдэх юм. Тэгэхдээ зүгээр ч нэг биш, энэ өрсөлдөөний хавтгай дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц бэлд. Монголын зах зээлийг бариад байгаа харийн орныхныг шударга өрсөлдөөнөөр шахаж гаргаж чадахаар бэлд. Үүний тулд хүн төрөлхтний оюуны их мэдлэгийн охь дээжийг хүрт. Тэдэнтэй бүх талаар өрсөлдөх чадвартай болохын зэрэгцээ харилцаж ч сурах хэрэгтэй. Үүн тулд мөн л дэлхийн хүн төрөлхтний оюуны “судраас” хүрт. Ахиад хэлье.Залуу та үнэхээр эх оронч үзэлтэй юм бол ОДООХОНДОО:“ЭХ ОРОНДОО ӨӨРИЙГӨӨ БЭЛДЭЖ” эх оронч үзлээ харуулцгаая. Дуустал нь уншсан эх оронч баасан гаригийн 5-р цагийн 209 хөлөг онгоц дээр хөвж яваа найз нартай баярлалаа Хүндэтгэсэн С.Ууганбаяр :D