Мөнхжаргал,Тэргэл,Жавхлан 3-ийн бичлэг Үзэсгэлэнгуа хатны совинҮзэсгэлэнгуа хатан далайн эргийн зүг санаа алдан харах агаад Юань гүрний нэгэн усан боомт дээрээс Хубилай сэцэн хаанд ийн өгүүлрүүн :"-Хаантан минь та заавал арлын орон руу дайлах гээд байгаам уу?" гэтэл Их хаан Хубилай :-Хатан минь юу болоов? Чи мэдэж байсан шүү дээ.-Таныг минь хол газрыг туулан хэзээ ирэх бол гэхээс зүрх минь эмээх юм.-Санаа зоволтгүй дээ,хатан минь.Яагаад гээч надад бүхэл бүтэн Их Юань гүрний нийлсэн 25 түм цэрэг мөн 900 ширхэг хөлөг онгоц байна шүү дээ.Ийм байхад би арлын орныг хормын дотор л нэгтгэнэ.-Гэхдээ л... Зүүн чих минь байнга хангинаж муу совин татаад байх юм.-3 сар совин татаагүй байж одоо л гэнэт татав гэж.Тэр хардаа.Монгол жанжин Атаахай,Хятад жанжин Фан Вэньху нар намайг дуудаж байна.Би явахгүй бол болохгүйнэ.-За тэгвэл хаан та минь сайн яваад ирээрэй.Би таны төлөө өглөө болгон сүүгээр дээж өргөж байя.-Тэгдээ,Үзэсгэлэнгуа минь чи сайн сууж байгаарай.Би таныгаа их удаан хүлээлгэхгүй ээ...