Марк Твений үх гэрэглэдэг нууц Марк Твен үг хэрэглэх гарамгай чадвараа хэрхэн хөгжүүлж чадав аа? Залуу байхдаа тэрээр Миссуригээс Невада хүртэлх бүх замыг морин хөсгөөр , аймшигтай удаан, маш их зүдүүртэйгээр туулжээ. Хүнсний зүйл, заримдаа зорчигчид ч мөн морьддоо ч зориулан ус авч явахад ч хүрч байлаа. Илүү ачаа сүүрэлд хүргэж ч мэдэх байв.Тээшний жингын унц бүрийг тооцон төлсөн ч гэлээ гэсэн Марк твен, Вебстерний толыг уулсын даваа, наранд түлэгдсэн цөл, бас дээрэмчид ба индианчууд язганаж байсан нутгуудаар авч явсаар л байжээ. Тэрээр үгийн зарлиг буулгагч болхийг хүсэж байв.Тэгээд ч үүндээ уран чадвартай болохоор,түүнд байдаг зориг, эрүүл саруул ухаанаараа хэрэгтэй зүйлийг хийж эхэлжээ.Питт ч, Лорд Четемч толийг хуудас бүрээр, үг бүрээр 2 удаа судалжээ.Броунинг түүнийг өдөр бүр, Тэгэхдээ сэтгэлийн таашаал ба ашиг олон судалжээ.Линкольн /бүрэнхийд юу ч үзэгдэхээ больтол сууж , толыг унших дуртай байлаа./ гэж түүний намтрыг зохиогч Николи ба Хеи нар бичжээ. Эдгээр ни зорын ганцхан тохиолдол бишээ.Нэрт зохиолч бүр нэрт уран илтгэгч бүр мөн л ингэцгээдэг. Вудро Вильсон англи хэлний салбарт гойд мэдлэг эзэмшсэн хүн байлаа.Түүний бичсэн Германы эсрэг дайныТалаарх тунхаглалын хэсгээс ямар нэгэн зүйл утга зохиолд өөрийн байраа эзлэх нь гарцагүй.Үгийг байрлуулж хэрхэн сурсан талаараа тэр өөрөө ингэж ярьсан юм./Миний эцэг гэр бүлийнхээ гишүүдийн хэнд ч буруу илэрхийлэл хэрэглэхийг зөвшөөрдөггүй байлаа.Хэн нэгэн хүүхдийн яриан дахь ямар ч алдааг даруй заЛРУУЛДАГ БАЙВ: МЭДЭХГҮЙ ЯМАР Ч ҮГИЙГ ТЭР ДОР Нь ТАЙЛБАРЛАДАГ БАЙВ :бидний ярианд ой ухаанд бэхжихийн тийм үг хэрэглэхэд бидныг тус бүрд ниь урамшуулдаг байлаа.Өгүүлбэрийнх нь тодорхой бүтэц хэлнийх нь сайхныг олантаа мартдаг Нью- Иоркийн нэг илтгэгч, саяхан болсон нэгэн ярианыхаа талаар оновчтоо үг сонгодог чадварын нууцаа хэлсэн юм.ЯРИАНД БУЮУ УНШИЖ БАЙХДАА ТАНИЛ БУС үгтээгээ тэрэээр тааралдах бүрдээ түүнийг тусгай дэвтэрт бичдэг ажээ .Тэгээд унтахаар хэвтхынхээ өмнө толио харж , энэ үгийг зэвсэглэмжид авдаг байна.Хэрэв тэрээр ийм маягаар өдрийн турш ямар ч материал цуглуулж чадаагүй бол ,Ферналдын /ойролцоо үгс болгон харилцан орлоно гэж үзсэн үгийнхээ холбогдлыг тэмдэглэн , нэг хоёр хуудасыг судалдаг байна.Өдөрт нэг шинэ үг олно гэдэг түүний уриа байв .Энэ нь нэг жилын хугацаанд санаагаа илэрхийлэхэд зориулан гурван зуун жаран таван зэвсгийг эзэмшинэ гэсэн хэрэг.Эдгээр шинэ үгнүүдээ тэмдэглэлын дэвтэртээ цуглуулан харин тэдгээрийн утга холбогдолийг өдрийн туршид чөлөөтэй үедээ үзэж байдаг байна.Шинэ үгийг тэрээр 3 н удаа хэрэглэсний дараа л түүний хувьд тэдгээр нь ердийн болдог гэж тэмдэглэсэн билээ