Author Topic: Тянь Аньмынь: Хэрэг явдал хэрхэн  (Read 15176 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
2001 оны эхээр Британийн "Санди Телеграф" сонин Тянь Аньмынийн талбайд болсон ардчилсан хандлагатай бослогыг хэрхэн дарахаар Хятадын эрх баригчид шийдсэн тухай баримтыг нийтэлсэн билээ. Уг сонин Хятадын нийслэлийн төв талбайд хийж байсан оюутнуудын эсэргүүцлийг цус урсган дарахаар БНХАУ-ын дээд удирдлагын хуралдааны бичлэгийг олж чадсан билээ. Ингэж анх удаагаа Хятадын дээд удирдлагын гишүүн тус бүрийн хэлж байсан үг барууны хэвлэлээр нийтлэгдсэн юм. Хатуу чиг шугам барьж байсан Ли Пен "Хятадын шинэчлэлийн эцэг" хөгширч байгаа Дэн Сяопинд талбайд цугларсан олон түүний эсрэг байгаа гэж итгүүлэхээр зүтгэж байжээ. Тэр үед намын гурав дахь хүн байсан Ли Пэн либерал чиглэл баригч Коммунист намын дарга байсан Жао Зияныг албан тушаалаа орхихыг ятгаж чадаад түүний оронд Зян Земинийг гаргаж ирсэн байна. Тянь Аньминийн талбайд цэрэг оруулах уу гэсэн асуудал хэлэлцэгдэж байхад нь дээд удирдлагын найман хүний нэг Ван Жень "Эдгээр хувьсгалын эсэргүү, хараал идмэрүүдийг тэндээс зэвсгийн хүчээр нэн хурдан хөөн тараах нь зүйтэй" гэж хэлж байсан гэнэ. Дэн Сяопин талбайд цус ургахгүйгээр эсэргүүцлийг тараахыг шаардсан ба түүнийг үгийг эрх баригчид нь яс биелүүлсэн аж. Хожим Дэн даргад Ли Пэн илтгэхдээ алагдсан 200 жагсагчид талбайгаас гадна амиа алдсан хэмээн илтгэсэн гэдэг. Хятадын удирдлага өнөөг хүртэл талбайд хэн нэгэн алагдаагүй гэж мэдэгдсээр ирсэн юм. Энэ хурлын бичлэгийн хуулбарыг барууны мэргэжилтнүүд авч нягтлан шалгаад үнэнд ойр баримт гэжээ. "Ли Пен "Хятад Горбачев" болон харагдах гэсэн намын ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зиянтай тэмцэлдэж нарийн аргаар зайлуулсан байдаг. Ли Пен нэг талаас Дэн Сяопинийг айгаад нөгөө талаас намын даргынхаа дор нүх малтан оюутнуудтай дэндүү либерал хандсан гэж түүнийг зайлуулж чадсан юм. Хятадын удирдлагын ярианд оюутнуудыг "гахайнууд", "мангар тэнэгүүд" гэж хэлсэн нь ихээхэн. Энэ бичлэгээс харвал Дэн Сяопин хатуу нудрагаар оюутнуудыг дарсан хүн биш эргэлзсэн, цус урсгахын эсрэг байсан нь харагдаж байна. Хожим Хятадын удирдлага түүний хүслээр оюутны бослогыг дарсан гэж мэдэгдсэн билээ.

"Тянь Аньмынийн баримтууд" гэх нууц бичлэгийг Хятадын шинэчлэлийн талыг баригч нэгэн өндөр тушаалтан нууцаар баруунд гаргасан гэх мэдээлэл бий. Тэр үед Бээжин төв талбайг эзлэн шинэчлэлийг хурдасгахыг шаардсан оюутнуудын уриа нь "Ардчилал эсвэл үхэл" гэсэн үг байлаа. Оюутнууд тухайн цагт хөдөлгөөний гол хүчин байсан ба Бээжингийн их сургууль, Циньхуагийн их сургууль тэр чигээрээ эсэргүүцэлд автсан байв. Тянь Аньмынийн талбайн хэрэг явдал эсэргүүцэлд оролцсон олон хүнд айдас төрүүлсэн юм. Тэр үед эсэргүүцэгчдийн эгнээнд байсан нэг хүний яриагаар "Тухайн үед өөр өөр зорилго байлаа. Хүмүүс намаа, улс орноо шинэчлэн өөрчлөх хүсэлтэй байв. Одоо бол огт өөр. Хятадын нийгэмлэг хэсэгчлэн бүрэлдээд амжлаа. Одоо бол бусдын хэрэг явдал падгүй гэх нь олон" гэж ярьж байна.   
Онц байдлын үеэр оюутны бослогыг хэрхэн дарав:1989 оны үйл явдал:
Дөрөвдүгээр сарын 15 - Хятадын шинэчлэгчдийн лидер Ху Яобан нас барлаа.
Дөрөвдүгээр сарын 22- Хятадын дарга Ху-гийн дурсгалыг хүндэтгэсэн ёслол дээр хэдэн мянган хүмүүс шинэчлэл явуулахыг шаардлаа.
Тавдугаар сарын 13 - Оюутнууд эсэргүүцлийн өлсгөлөн зарлав.
Тавдугаар сарын 19- Хятадын шинэ лидер Жао Зыян нүдэндээ нулимастайгаар оюутнуудыг тарахыг гуйлаа.
Тавдугаар сарын 20 - Бээжинд онцгой байдал тогтоов.
Зургадугаар сарын 3-4 - Арми хэдэн зуун хүнийг хөнөөн Хятадын нийслэлийн төв талбайг цэвэрлэв.
« Last Edit: 2013.04.18 10:21 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Хятадын анхны нийслэл буюу дуулиант СианьБид Бээжин хотыг Хятадын анхны нийслэл хэмээн эндүүрдэг байна. Өдгөө дэлхийд Афин, Каир, Сиань, Ром хэмээх эртний дөрвөн нийслэл л байдаг аж. Хятадын соёл иргэншлийн хөгжлийн түүхийн илэрхийлэл Сиань хот нь газар зүйн байрлал эргэн тойрны үржил шимтэй хөрсөөрөө үе үеийн хаадын анхаарлын төвд ямагт байсаар ирсэн гэдэг.Өөрөөр хэлбэл, 1100 жилийн турш буюу Чжоу угсааны хаадын үеэс Тан угсааны хаад хүртэлх (612-907 он) хугацаанд 12 угсааны хаадын үед эртний Хятадын улс төр, эдийн засаг соёлын төв нь байсан юм.Хятадын феодализмын "алтан үе" гэгддэг Тан угсааны хаадын үед энэ хот маш эрчтэй цэцэглэн хөгжжээ. Хотыг тэгш өнцөгт хэрмэн ханаар хүрээлүүлж нийт талбай нь 85 хавтгай дөрвөлжин километрт хүрсэн нь өнөөгийн Сиань хотоос долоо дахин их байсан аж.1974 онд Хятадын Шаньсу мужийн тариачид уг хотоос хагас километрийн зайтай худаг ухаж байгаад газар доор хонгил байгааг мэджээ. Цааш ухаж малтаж үзэхэд Цинь хааны үеийн монументаль уран барилгын дурсгал олдсон нь дэлхий даяар ихээхэн шуугиан тарьж байв.Мөн 1990 онд Сиань хотын хойд хэсэгт орших нисэх онгоцны буудал руу засмал зам тавих ажил явагдаж байхад хөрсний бүтэц нь өөрчлөгдөөд байжээ. Ажилчид судлаачдыг урьж шинжүүлж малтлага хийхэд мөр нь чөлөөтэй хөдөлдөг, гарыг нь модоор хийн шавраар урлаж торгон хувцас өмсгөсөн цэргүүд гарч иржээ. Түүнийг хэсэг хугацаанд судалсны дараа Хань угсааны Цин хаадыг нөгөө ертөнцөд хамгаалахаар томилогдсон торгон цэргүүд болохыг тогтоосон байна.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Дэлхийд социалист нийгмээрээ тогтож үлдсэн цөөн орны нэг Хятад улсын хөгжлийн "бодлого" Күнзийн сургаальтай шууд хамааралтай. Учир нь, түүний хойч үедээ үлдээсэн суртал Хятадад нөлөөлжээ."Өөртөө хатуу бусдад зөөлөн бай. Тэгж гэмээнэ чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна" хэмээн аугаа гүн ухаантан Күнз багш ард түмэндээ "тэмдэг" болгон үлдээжээ. Энэ нь аль нэг замаар өөрийгөө "хараар буд" гэсэн утга биш юм. Гагцхүү нийгмийн эв зохицлын түлхүүрээр сайн сайхны түгжээг тайл гэх утгыг агуулж буй бололтой.
"Би бүтээдэггүй, дамжуулдаг" гэх үг эрх мэдлээс өөрийн дураар ангижрагч агаад туйлын даруу занг нь илтгэнэ. Күнз өөрөөсөө өмнөх үеийн соёл, сургаалийг баяжуулан ард олондоо итгэл үнэмшлийг цогц болгон түгээж байснаа бүтээгч биш дамжуулагч гэжээ.Хятад газрын иргэншил, тэр байтугай Солонгос, Япон болон зүүн өмнөд Азийн хятад хэл соёлтой улсуудын нийгмийн тогтолцоо, хөгжлийн хурдасгуур, үнэт зүйлсийг бүрэлдүүлэхэд суут сэтгэгчийн суртал нөлөөлсөөр байж.
Тэртээ 2000-аад жилийн урьд номлож байсан сургааль нь өдгөө хүртэл оршин байна гэдэг гарцаагүй үнэн болоод тэр биз. Товчоор хэлбэл, дэлхий дээрхи бүх л зөв амьдрах ухаан зөвхөн Комфүцийнх байж, түүнээс төрсөн эргэцүүлэл бүр эцсийн дүндээ Хятад улсад иргэншлийг авчиржээ.
Күнзийн сургаалиас иш татваас:
-Мэдэхгүй бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр таньж авдаг
-Ариун сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг, дорд хүн яавал сайхан амь зуухаа боддог. Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг боддог, дорд хүн ашиг олохоо л боддог
-Чи өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул
-Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй
-Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгэх л тун муу хэрэг
-Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг
-Дөчин нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт дууссан хүн
-Шударга хүн бусдын мөрөөр явдаггүй
-Мунхаг хүн өөрийг нь ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүст ойлгуулж чадахгүй байгаадаа харамсдаг
-Хүн юу ч хийхгүй байж чадахгүй, яагаад гэвэл хүн бүхний хувьд хийвэл зохих юм бий. Хэдий тийм боловч түүний хийж буй нь зорилгогүй байдаг. Учир нь хийвэл зохих зүйлийн үнэ цэнэ гадаад үр дүнд биш, харин уг зүйлд байдаг юм.

Күнз амьд ахуйдаа гараар нэг ч бичмэл бичээгүй аж. Тиймээс түүний хэлсэн үгс, харилцан яриа, сургааль болон хичээлийн түүврүүдийг нас барсны хойно шавь нар нь хэдэн үе дамжуулан эмхэтгэсэн байдаг. Зарим судлаачид Күнзийг шинэ шашин зохиосон гэж үздэг. Гэвч тэр бурхнаас иш татаж байгаагүй, үхлийн дараах амьдралын тухай маргалдахаас зайлсхийгч төдийгүй хүний толгой эргүүлэх томъёоноос хөндий байхыг эрмэлздэг нэгэн байж.  Хятад хүний амьдрал түүний сургаальтай үлэмж холбогдсоныг харсан европ хүнд энэхүү суртал шашин мэт харагддаг. Гэтэл шашин гэхэд Күнзийн сургааль Платоны эсвэл Аристотелийн сургаалиас илүү гарахгүй.
"Дөрвөн ном" Хятад хүний хувьд библи судар болдог нь үнэн хэдий ч тэнд ертөнцийг бүтээсэн тухай өгүүлсэн зүйл байхгүй, там ба диваажингийн тухай ч дурдаагүй байдаг. Күнзийн бүх л амьдрал энэ сургаалийн биелэл болж, ард түмний хөтөч болдог байжээ. Мөн түүний сургааль нь цэвэр суурин, иргэний ёс суртахууны тухай байлаа. Ихэнх шашин дээд хүчинд итгэдэг гэхэд Күнз үүнийг үгүйсгэдэг учир атейст хүн болж таарч байна. Энд л Хятад улсын системчлэгдсэн бодлого нэг утгаар яваад байдаг. Ямарваа орон шүтээнтэй байгаад /хаан, суут мэргэн эсвэл багш/, тэрхүү шүтээн нь иргэдээ зөв ухаанаар удирдан чиглүүлбэл өрх бүр амьдралаа цэнэх ухаанд суралцдаг байна.
« Last Edit: 2013.04.18 10:23 by serdaram »

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
http://easychina.ucoz.com/     Хятадын түүхийг эндээс дэлгэрэнгүй уншиж болно