Author Topic: bichig yseg  (Read 15632 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
bichig yseg
« on: 2008.08.06 02:03 »
5000 жилийн түүхт аялалБичиг нь цаас орчин үеийн олон шинэ нээлттэй танилцахаасаа өмнө өөрийгөө илэрхийлэх гэж нэлээд олон хөгжлийн үе шатыг дамжсан байдаг. Шавар шорооноос CD хүртэл үргэлжилсэн гэж болно.

Хүн төрөлхтний түүхийн хамгийн анхны бичиг болох Мезопотамяа дахь шаантаг, шавар бичиг нь хэдийгээр амархан хагарч гэмтдэг ч тэр үедээ л хадны бичиг юмуу модон самбараас илүү байжээ. Дараа нь шавар бичгийн оронд гарч ирсэн папирус цаас нь хэдийгээр хөнгөн нимгэн байсан ч хэрэглэхэд хүндрэлтэй байлаа. Учир нь түүнийг олон метрээр нь хуйлах хэрэгтэй байлаа. Дундад зууны үед гарсан амьтны арьсаар хийсэн илгэн цаас нь хялбар нугалардаг, зүсэж болдог сайн талтай тул ном дэвтэр хийхэд тохиромжтой болов. Орчин үеийн номын эхлэл гэж ч хэлж болно. Гэвч зардал ихтэй байлаа. Зардал ихтэй өөр бичгийн хэрэглэл гэвэл шүтээнд зориулж бичихэд хэрэглэдэг байсан зааны соёо, хаадад зориулж бичдэг алт байлаа. Хэрвээ хятадууд цаасыг олж нээгээгүй байсан бол хүн төрөлхтөн үнэт материал дээр бичсэн хэвээр байх байлаа. Хятадууд өөрсдийн энэхүү нээлтийнхээ нууцийг мянгаад жил хадгалж Арабын байлдан дагуулалтаар эхлээд Ойрхи дорнодод дараа нь Хойд африкт нэвтэрчээ. Бичгийг МЭӨ 3300 жилд Багдадын өмнөд хэсэгт байдаг Урук хотод үүссэн гэж албан ёсоор үздэг. Бичиг нь уран зохиолын хэрэгцээнд бус харин тооцоо хийхэд хэрэглэдэг байжээ. Египетэд папирус, Хятадад бамбу (хулс) ч мөн адил хэрэглэж байжээ. Бичгийн соёлын мөлхөө жилүүдэд хүмүүс бичиж тэмдэглэх гэж орчин тойронд нь байгаа хамгийн гарын доорх байгалийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байжээ. Тиймээс энэ үзэгний оронд хэрэглэдэг зүйлээс материал бичгийн хэлбэр дүрс шалтгаалж байлаа. Жишээ нь хятадын анхны бичгийн цаас болох нимгэн, урт бамбу (хулс) нь дээрээс доошоо бичдэг бичигт илүү тохирсон байдаг. Мөн дал модны навч нь Зүүн өмнөд Азийн хүмүүсийн хэрэглэдэг бичгийн хэлбэрт илүү тохиромжтой гэнэ. Соёл иргэншлийн түүх нь бичигт хэрэглэдэг байсан зүйлстэй нягт уялдаатай гэж нэлээд олон эрдэмтэд үздэг. Бичгийн соёл нь газар шороотой их хамааралтай байжээ. Шумерүүдийн соёл иргэншил нь Мезопотамяагийн ганц баялаг болох шавартай шороон дээр тулгуурласан байдаг. Орон гэр, шүтээний газраа хийхдээ зөвхөн үүнийг л хэрэглэдэг байжээ. Нэг өдөр тэд энэхүү хатааж хавтан болгосон шавар дээрээ хатуу үзүүртэй зүйлээр бичиг бичиж тэмдэглэж болохыг нээжээ. Тэгээд өөрсдийн эд зүйлсээ, ямар нэгэн байдлаа бичдэг байжээ. Харин Египетчүүдэд тийм шавар байсангүй. Гэвч тэдэнд Нил мөрний сав газарт ургадаг папирус гэдэг ургамал байлаа. Тэгээд энэ ургамлаасаа нэр нэгтэй нэг төрлийн цаас гаргаж аван бийрээр бичиж эхэлжээ. Ингэж эртний Египетийн алдарт катирлэри болон хиеэроглиф бичиг үүсчээ. Өөрөөр хэлбэл Мезопотамяагийхнийг бодвол илүү нарийн бугуйн хөдөлгөөн хэрэгтэй байлаа. Одоогийн барууны хэлэнд цаас гэсэн утга илэрхийлдэг “papier, paper” гэсэн үгийн үндэс болсон папирус нь эртний Египетэд их ариун гэгээн гэсэн утга илэрхийлдэг байлаа. Тэдний хэлэнд папирус нь “pap-ouros” гэсэн үгнүүдийн нийлбэрээс бүрдэж байлаа. Энэ нь хаанд хамааралтай гэсэн утгатай үг юм. Үнэхээр ч эртний Египетэд цаасны үйлдвэрлэл шууд хааны эзэмшилд байсан бөгөөд маш үнэ цэнэтэй зүйл байлаа. Папирус цаасыг хийх нь нэлээд зардалтай, нарийн ажиллагаа шаарддаг байлаа. Үүнийг хийхийн тулд ургамлын доторх нарийн утаслаг зүйлээр нэхдэг байжээ. Яг л одоо даавуу нэхдэг шиг. Папирус цаас нь шавар цаасыг бодвол илүү хөнгөн, хэрэглэхэд хялбар байсан тул шавар хавтан дээр бичихээ больжээ. Бүтэн 2000 жилийн турш папирус нь ганц Египетэд биш Ойрхи дорнод болон Газар дундын тэнгисийн орнуудын бичгийн хэрэгсэл болжээ.
Эртний Грек, Ромчуудын хувьд папирус нь хамгийн хүндрэлтэй асуудлуудын нэг байлаа. Папирус нь Египет, ялангуяа Нил мөрний сав газраас өөр цаг агаарт зохицож чаддаггүй ургамал юм. Тиймээс Грек, Ромчууд асар их хөрөнгө заран байж Египетээс оруулж ирдэг байлаа. Гэвч Ромчуудын өдрөөс өдөрт өсч буй цаасны хэрэгцээг тэртэй тэргүй бага үйлдвэрлэдэг цаасаар хангах боломжгүй байлаа. Үүнээс гадна папирус цаасны өөр нэг муу тал нь нугалахад маш хэцүү байв. Гэтэл Ромчуудын хувьд, ялангуяа эзэн хааны захидлуудын нууцлаг байдал маш чухал байв. Мөн ус чийгэнд амархан муудаж, өт хорхойд идэгддэг байлаа. Тэр үед папирус цаасыг ихээр хэрэглэдэг байсан чийглэг агаартай Грек, Ромчуудын үеэс үлдсэн баримт байхгүй байхад халуун хуурай агаартай Египедээс ихээр олддогийн учир ийм бололтой.
Бичгийн түүхэнд дахин нэг эргэлт гарсан нь МЭӨ II зуун жилд Азийн Пергамон хотод болжээ. Тэр үед энэ хотын номын сан нь Скендерийн номын сантай маш их өрсөлддөг байлаа. Гэвч тэдэнд папирусын хэрэгцээ зэгсэн их байлаа. Тиймээс хотын эрдэм мэдлэгтнүүд папирусыг орлох өөр нэг зүйл заавал шинээр сэдэх хэрэгтэй байлаа. Эцэст нь нэг арга олсон нь, хонь, ямааны арьсыг сайтар элдэж нимгэрүүлээд түүнийгээ Бергамын арьс буюу “Пергамена” гэж нэрлэжээ. Дараагаар нь энэ нэр олон улсуудын хэлэнд “илгэн цаас” гэж хадгалагджээ. Илгэн цаас хийхэд гөрөөс, зээрний арьс, бүр тэмээн хяруулын арьсыг хүртэл ашигладаг байжээ. Хамгийн чанартай нь тугалын арьс байсан гэдэг. Илгэн цаас нь бичиг бичихэд хэрэглэдэг бусад зүйлээс нэлээд олон давуу талтай байлаа. Илгэн цаас нь папирусаас илүү бат бөхөөс гадна, хоёр талд нь бичиж болдог мөн нугалардаг байлаа. Түүнийг хуудас хэлбэртэйгээр зүсээд дараа нь үдэж оёод ном ч хийж болдог байлаа. Ингэж хуудастай ном бий болсон нь бичих болон унших явцыг нэлээд хөгжүүлжээ. Тэр үеийг хүртэл уншихын тулд нэлээд өргөн талбай дээгүүр нүд гүйлгэх хэрэгтэй байсан бол илгэн цаас гарсны дараа хэсэгхэн газар хурдтай уншиж чаддаг болжээ. Энэ орчин үеийн номын эхлэл буюу мөлхөө жилүүд байлаа. Гэвч Европчууд Хятадуудаас нэг зуунаар хоцорч явсныг нь дурдах хэрэгтэй. Учир нь МЭӨ III зуунд Хятадууд модны холтосноос, зотон, мөн цааш боловсруулж утаслагаас нь цаас гаргаж авсан байлаа. Гэхдээ хийх арга барилаа барууны ертөнцөөс хичээнгүйлэн нууж чадсан байв.

Аббасичуудын үед Арабчууд Самаркандыг эзлэх үедээ Хятадын цаасны мэргэжилтнүүдыг олзолж авах хүртэл энэ нууц задралгүй хэвээр үлджээ. Эхлээд мусульманчуудын хяналтанд Багдад, Каир, Тунус, Фез гэх мэт хотуудад хөгжсөн цаасны үйлдвэрлэл дараагаар нь Испани, Сицилиэр дамжин Италид орж иржээ. Европод байгуулагдсан цаасны үйлдвэрийн зарим техник, зохион байгуулалт нь өөр болохоос биш яг Хятадуудын технологийг ашиглаж байлаа. Ингээд бичиг цаас хоёрын аз жаргалтай гэрлэлт 1960 оныг хүртэл үргэлжилжээ.

Инженер Маршал Маклухан электрон эриний суурийг тавьжээ. Тэрээр үүнээс хойш бичиг нь цаасан дээр биш дэлгэцэн дээр бичигдэнэ гэжээ. Өнөөгийн цаасгүй албан газрын эхлэл энэ үед тавигджээ. Өнөө үед асар их мэдээлэлтэй нэвтэрхий толийг нэг л CD –д багтааж болно. Эрдэмтэд эртний ном өнөөгийн техник хоёрын хооронд зарчмын том ялгаа байхгүй гэж ч үздэг. Учир нь хоёулаа ямар нэг авиа тэмдэглэснийг дэлгэн харуулдаг гэж үздэг.ТөгсгөлгүйХүн төрөлхтний соёл иргэншилд бичиг үсэг нь шашин шүтлэг, итгэл үнэмшил, нөгөө ертөнцийг илүү тод томруун, хүчирхэг нөлөөтэй болгож өгсөн байдаг. Бүхий л шашны ном судрууд янз бүрийн зүйл дээр бичигдэж ирсэн байдаг. Эртний эрх дархтан, төрийн тэргүүд нар өөрсдийн бичээсийг үнэт зүйл дээр эсвэл хадан дээр бичиж тэмдэглэж үлдээдэг байжээ.
МЭӨ 2100 онд хийсэн Шумерийн өргөлийн баримал нь энэ үеийн хамгийн тод жишээ юм. Шударга ёс ба худалдааУдирдлага ба худалдаа… Энэ хоёр нь бүх нийгмийн туршид бичгийн тэмдэгтээр илэрч байсан. Бичиг нь хууль дүрмийг баталгаажуулдаг. Түүхийн хамгийн анхны нягтлан бодох тооцоог 5000 жилийн өмнө хийсэн гэж таамагладаг. Энэ нь Шумерийн хавтан юм. Тэр үеийн хааны гэр бүлийн бог малын тоо толгойг дундад зууныг хүртэл тооцооны ажилд хэрэглэж байсан лав дээр бичиж тэмдэглэсэн байдаг. Дараа нь энэ лав хавтангуудыг нэг дор үдэж арьсаар бүрж дэвтэр хэлбэрт оруулжээ. Дараа дараагийн үеүдэд энэ дэвтэр нь сурах бичгийн үүрэг гүйцэтгэж байгаад хамгийн сүүлд ноорог цаас болсон нь түүхэн олдворуудаас харагддаг. Анхны цаасан мөнгөн тэмдэгтийг Хятадууд гаргажээ. Хятадад цаасан мөнгө хэрэглэх явдал 1000- гаад оны үеэс ихээхэн тархсан нь харагддаг. Ингээд цаасан мөнгийг металл мөнгөны оронд хэрэглэж эхэлжээ.

Элсэн самбар дээр бичих Мароккагийн өмнөд нутгийн цөлд, Алжир болон Моританы цөлд амьдардаг Туарегчүүд “тифинай” гэдэг цагаан толгойтой. Үүний онцлог нь гэвэл анх элсэн дээр бичиж сурдаг гэнэ. Тиймээс бичиг үсэг сурах хичээлийг сургуулийн анги танхимд биш элсэн цөлд хийнэ. Мөн хүүхдүүд үсгээ маш хурдан цээжлэх ёстой. Учир нь энэ бичиг нь биднийх шиг дэвтэр дээр үргэлжлэн бичдэггүй, нэг дор бичдэг. Эхний үсгийг бичээд арилгаад дараагийн үсгийг бичнэ. Сурагч дараагийн үсгээ бичиж байхдаа арилгасан эхний үсгээ мартаж болохгүй. Тиймээс элсэн бичгийг сурч байгаа сурагч багшийнхаа гарыг маш сайн ажиглах хэрэгтэй. Энэ бичигт элсэн дээрх гарын эвлэг хурдтай хөдөлгөөн хамгийн чухал юм. Сурагчид эхлээд нэрээ, дараа нь овгоо бичиж сурдаг. Нэг үгний эхний үсгүүдийг нь арилгалгүй бичье гэвэл заавал баруунаас зүүн, дээрээс доошоо гэсэн ойлголт байхгүй. Хаанаас нь ч хамаагүй бичиж болдог. Тэд өсч том болоод модон дээр, амьтны арьсан дээр сийлж бичиж эхэлдэг боловч баярын өдрүүдэд цөлд гарч хуруугаараа элсэн дээр бичиж авьяас чадвараа халуулдаг гэнэ. ХовстохБичгийн ер бусын хүч... Зэс таваг дээрх Бурханы хүчийг магтан дуулсан ариун бичиг … Энэ бичигт хүрсэн усыг уусан хүн өвчнөөс салдаг гэсэн сүсэг бишрэл ч байдаг. Мөн Кораны судрын хамгийн анхны хэсэг болох могойн арьсан дээр бичсэн цагаан хэл амнаас хамгаалагч. Аман дотор гарсан юманд сайн гэх эмийн ургамлын нэр бичсэн Шумерийн жорын хавтан. Эртний Египетийн Хорус шүтээний зурагтай элсэн чулуун дээр сийлсэн оршуулгын хөшөө… XVI зууны үеийн Хятадын хүрэл сахиус. Тэр үеийн сурагчид шалгалтанд орохынхоо өмнө үүнийг зүүж ордог байсан гэж таамагладаг.

Бүтээлч сэтгэлгээ Хүмүүст бичиг үсгийг сайжруулахын тулд хэлбэр дүрсийг өөрчлөн янз янзын хэлбэрт оруулж төрөл бүрийг зохиосоор иржээ. XV зууны үеийн зүрхэн хэлбэртэй энэ номонд Библийн судрын талаар өгүүлжээ. Бурханы хайрыг санагдуулаг хэмээн зүрхэн хэлбэртэй хийжээ. XIX зууны сүүлээр Японы Токиод крепон цаасан дээр хэвлэсэн Лафонтайнь /La Fontaine/ үлгэрүүд… Хүн төрөлхтний түүхийн туршид маш олон бичгийн хэрэгслийг хэрэглэж иржээ. Хүнтөрөлхтөн цаасан дээр дотоод сэтгэлийн илрэлээ буулгаж бичихээс хэзээ ч болиогүй өдий хүрлээ. Жишээ нь Францийн алдарт гүн ухаантан Жан Жак Руссо хайртай бүсгүйдээ сэтгэлээ илэрхийлэхийн тулд хөзрийн цаасны хоосон ар дээр үгээ бичиж байжээ.
Агаарын тээвэр шиг чухал салбар…Дэлхий дээр жилд дунджаар 300 сая тонн цаас үйлдвэрлэдэг байна. Цаасны үйлдвэрлэл дэлхийн нийт орлогын 2,5% эзэлж байна. Энэ нь агаарын тээврийн нийт орлоготой дүйж байна. Цаасны үйлдвэрлэлд хэрэглэдэг машин нь маш үнэтэй. Зарим техник нь бүр 300 м урттай байдаг бөгөөд ийм төхөөрөмж нь жилд 350 мянган тонн цаас үйлдвэрлэдэг. Цагт 120 км/цагийн хурдтай ажилладаг байна. Цаасыг хэд хэдэн давхраар нь үйлдвэрлэдэг машиныг хамгийн анх 200 жилийн өмнө Францийн инженер Луйс – Николос нээжээ. Түүнээс өмнө цаасыг гар аргаар дан дангаар хийдэг байжээ.
« Last Edit: 2012.08.10 15:46 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
MAYAchuudyin bichig yseg
« Reply #1 on: 2008.08.06 02:07 »
Анх Хоёр мөрний сав газар, Мисир, Хятад, Америк дахь соёл иргэншлүүд бичиг үсэгтэй байсныг тогтоожээ. Америк дахь соёл иргэншлийг нь “Мезоамерик” гэж нэрлэдэг, Маяа зэрэг эртний соёл иргэншлүүд оршин тогтнож байсан нутгийнх юм. Энэ нь бичиг үсэг МЭ 250-иад оны үед бий болсныг баталж илэрхийлж байгаа юм. Учир нь Гватемалын Сан Бартоло дахь малтлагын талбарт хийсэн судалгаагаар Маяачууд МЭӨ 200- 300 жилийн үед бичиг үсэгтэй байсан нь батлагджээ. Ингэж эртний Маяачуудын бичиг үсгийг нээжээ. Ер нь археологчид Маяагийн маш олон бичиг үсгийг олсон байдаг. Тэгвэл яагаад жинхэнэ үүссэн цаг хугацааг нь нэлээн хожим тогтоосон юм бол?Маяа нь 2000 жилийн өмнө оршин тогтнож байсан нэгэн соёл иргэншил юм. Магадгүй бидний соёл иргэншилтэй зүйрлэхийн аргагүй багахан нөхцөл бололцоотой байсан гэж та бодож болно. Харин тэд маш том соёл иргэншилтэй байсан юм. Уран барилга, одон орон судлал, тоо гээд шинжлэх ухаан өндөр хөгжсөн байжээ. Гэвч өнөөгийнхтэй адил үзэг харандаа, цаас дэвтэр, бүр цагаан толгойн үсэг байдаггүй байв. Тэд бичиг үсгээ ихэнхдээ чулуун дээр бичдэг байлаа. Бичиг үсгийн систем нь “дүрс үсэг” гэдэг зураг бичиг байлаа. Зарим хүнд зургаар бичих хялбархан байж болох юм. Зураг хараад л юу бичсэнийг нь мэднэ гэж бодож болно. Эрдэмтэн судлаачид одон орны тэмдэглэгээг тайлан уншихад төдийлөн төвөгтэй зүйл гараагүй. Учир нь нар эсвэл сарыг дүрслэн зурсныг хараад ямар утгатайг ойлгоход хялбар байжээ. Харин бичиг үсэг нь ойлгоход амаргүй, юутай ч адилтгаж боломгүй хэдэн зуун тэмдэглэгээ агуулж байдаг. Эдгээр дүрс тэмдгийг тайлж, Маяагийн цагаан толгойг унших гэсээр нэлээн олон жил өнгөрчээ.Өмнөд Америк 1500- аад оны үед Испанийн эзэмшил болжээ. Диего де Ланда нь Өмнөд Америкт анх ирж байсан Испанийн лам нарын нэг юм. Тэрээр Маяагийн хэл, бичиг үсгийг судалж цагаан толгойг нь тайлж унших зорилготой байв. Дүрс үсгийн тэмдэглэгээг хараад дүрс бүр нэг үсэг тэмдэглэж байна гэж үзээд уншихын тулд маш ухаалаг арга хэрэглэжээ. Үүний тулд Испани хэл мэддэг нутгийн уугуул иргэнтэй хамтран ажиллав. Испани цагаан толгойн дуудлагыг Маяа хэлний үсгийн дуудлагатай харьцуулж эхэлжээ. “Б” үсгийг Испани хэлэнд “бех” гэж дууддаг. Диего де Ланда энэ маягаар дуудсан үсэг Маяагийн ямар үсэг болохыг олохыг хичээв. Түүнийг үсэг хэлэхэд хамтрагч нь энэ үсгийг хэрхэн тэмдэглэдгийг зурж өгч байлаа. Судалгааны ажлаа дуусгаад Маяагийн цагаан толгойг тайлж уншсанаа олон нийтэд зарлажээ. Гэвч эрдэмтэн судлаачид энэ аргаар Маяагийн бичиг үсгийг тайлж уншиж чадсангүй. Үсгүүдийг нийлүүлэн үзэхэд бий болсон үгс ямарч утгагүй байлаа.1950 онд их сургуулийн оюутан Юрий Валентинович Кноросовт багш нь нэгэн гэрийн даалгавар өгчээ гэтэл Маяагийн бичиг үсгийг тайлж уншиж чадаагүй бөгөөд нууцлаг хэвээр байлаа… Юрийгийн гэрийн даалгавар нь Маяагийн бичиг үсгийг тайлж унших байжээ. Багш нь “Энэ цагаан толгойг хүн зохиосон бол түүнийг бас хэн нэгэн хүн унших болно” гэж түүнийг зоригжуулжээ. Юрий өмнөх судалгааны ажлуудыг удаан судалж үзээд Диего де Ландагийн цагаан толгой нь алдаатай болохыг олж мэджээ. Маяагийн дүрс үсэгний тэмдэглэгээнүүд нь үсэг болон үеийг зааж байлаа. Жишээ нь Маяа хэлэнд шоколад гэдэг үгийг “какав” гэж хэлдэг бөгөөд 3 дүрснээс бүтдэг. Өөрөөр хэлбэл “ка”, “ка”, “ва” гэсэн үетэй юм. Энэ үгийн төгсгөл дэх “а” үсгийг хэлдэггүй. Мэдээжийн хэрэг Юрий маш чухал нээлт хийсэн боловч ажил бас л амар байсангүй. Дахиад л маш олон бэрхшээл гарч ирлээ. Түүний дараа Маяагийн бичиг үсгийг тайлж унших явдал хурдасчээ. Өнөө үед энэ дүрс үсгийг бараг бүрэн тайлж уншиж байна. Ихэнх бичгийг нь тайлж уншсан боловч ойлгогдохгүй зүйлс байсаар л.Маяагийн бичиг үсгийн систем хэцүүхэн байлаа. Үүнээс болоод судлаачид маш их зүйл хийжээ. Эдгээрийн нэг нь чулуун дээр бичсэн эдгээр дүрс үсгүүдийг бичсэн цаг хугацааг тогтоох байлаа. Гэвч цаг хугацааг тогтооход ашигладаг “радиокарбон”- ны арга нь чулуунд ямар ч үр дүнгүй байв. Учир нь чулуун дээр амьд бодисын ул мөр байдаггүй юм. Ямар нэг уялдаа холбоог тогтоох хэцүү биз дээ? Эхнээс нь тайлбарлая. Та нүүрстөрөгчийг мэднэ биз дээ. Химийн энэ элемент нь амьд биетийн бүтцэд байдаг. Ялангуяа нүүрстөрөгчийн “изотопууд” ихээр агуулагддаг. Изотопыг химийн ертөнц дэх төрөл бүрийн алимтай зүйрлүүлж болно. Өчүүхэн төдий ялгаатай янз бүрийн алимны төрөл байдаг шиг химийн элементэд ч мөн атомын бүтэц нь үл ялиг өөр олон төрөл байдаг. Элемент атомаас тогтдог. Атомын цөмд протон, нейтрон гэдэг өчүүхэн хэсгүүд бий. Элемент өөр өөр байдаг нь энэхүү нейтроноос шалтгаалдаг. Учир нь нэг элементийн атомын цөмд ижил тооны протон, өөр тоотой нейтрон байж болдог. Нейтрон нь өөр тоотой төрлийг тухайн элементийн изотоп гэж нэрлэдэг. Амьд биет нүүрстөрөгчийн элемент агуулдаг нь археологчидын хувьд маш их завшаан юм. Учир нь энэ изотопууд нь “цацраг идэвхт” чанартай. Нарны туяагаар дамжуулан химийн чанар нь өөрчлөгдөн хувирч байдаг. Эрдэмтэд энэ өөрчлөлт хувиралтыг нь шинжилдэг. Ингээд дотроо амьд биет агуулсан ямар ч зүйлийг радиокарбон аргаар цаг хугацааг нь тогтоож болдог. Сан Бартолод малтлага хийж буй эрдэмтэд дотроо амьд биетийн ул мөр агуулсан олдворуудыг олсон байна.Мэргэжил бүхэн өөрийн гэсэн хүнд талтай байдаг. Тэгвэл эдгээр ололт нээлтүүд юунд хэрэгтэй билээ? Хоёр мөрний эрэг хавь, эртний Египетийн соёл иргэншилийн бичиг үсэг нь 3000 жилийн тэртээ бий болжээ. Мезоамерик дахь нээлт нь энэ бичиг үсэг хожим үүссэн болохыг баталж байна. Одоо эрдэмтэд эртний соёл иргэншилүүд өөр хоорондоо харилцаатай байсан эсэх талаар судалж байна. Жишээ нь Мезоамерик дахь бичиг үсэг түүнээс өмнө бий болсон байж болох уу? Маяачуудын талаар цааш үргэлжлүүлэн судалсаар л байна. Эртний соёл иргэншилийн ул мөрийг шинээр олж илрүүлсээр байгаа бөгөөд шинжлэх ухаан, техник технологийн хөгжил нь нарийвчлан судлахад тус болсоор байна.Нууцлаг соёл иргэншил: МаяачуудМаяачууд одоогийн Мексик, Гватемал, Ел Салвадор, Гондурас зэрэг улсуудын нутаг дэвсгэрт амьдран байжээ. Газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг байсан тэд хэдэн мянган жил оршин тогтнож байв. Газар тариалан эрхлэх нь улирал, сараас шалтгаалдаг тул цаг тооны бичиг зохиожээ. Тэд тооны ухаанд нэвтэрхий байлаа. Бид 10 оронтой тоо хэрэглэдэг байхад тэд 20 оронтой хэрэглэдэг байжээ. Их тоог хорийн дахин их тоогоор тэмдэглэж байв. Маяачууд хот байгуулан амьдардаг бөгөөд хаан нь удирддаг байв. Тэд эртний Египетийн цац суваргатай адил сүм дуган барьж байлаа. Одон орныг нарийвчлан судалж, од гаригтай холбоотой чухал нээлтүүдийг хийж байсан бөгөөд сансар эрхсийн хөдөлгөөнийг чухалд тооцож байв. Тэд хорин жил бүрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Баяр болгондоо хаадууд аварга том чулуу босгодог байв. Эрдэмтэд эдгээр чулуу нь бурхан, тэнгэр, амьдралын хооронд харилцаа тогтоох гэсэн хүслийн илрэл гэж үзэж байна.Энэхүү соёл иргэншлийн талаар өөр маш олон сонирхолтой нээлтүүд бий. Жишээ нь Маяачуудын гол хүнс тэжээл нь эрдэнэ шиш байжээ. Мөн шоколадад дуртай бөгөөд халуун шоколадтай төстэй идээг “Бурхадын ундаа” гэдэг байжээ. Гоёл чимэглэл зүүх дуртай бөгөөд гоо сайхнаа байнга анхаардаг байжээ. Гоёл чимэглэлдээ ихэвчлэн чулуу хэрэглэж байлаа.Гэвч энэ соёл иргэншил үл ойлгогдох шалтгаанаар МЭ 900- аад оны үеэс мөхсөөр удалгүй түүхийн хуудаснаас арчигджээ. Испаничууд Өмнөд Америкийг эзлэх үед Маяагийн үр удам болсон хүмүүс амьдарсаар байжээ. Тэр хүмүүс одоо ч соёл иргэншлээ үргэлжлүүлэн хадгалсаар байна.Маяагийн тооны ертөнцМаяачуудын хэрэглэдэг байсан тоон систем нь өнөөгийн биднийхээс огт өөр юм. 1-4 хүртэлх тоог цэгээр, 5 буюу түүний дахин ихүүдийг зураасаар тэмдэглэдэг байжээ. Энэ системийн дагуу нэгээс арвын тоог тэмдэглэн үзүүлбэл:Энд Маяагийн дүрс үсгээр тэмдэглэсэн тоо байна. Цэг, зураасыг нь сайн ажиглаад хэдийн тоо болохыг нь олж тэмдэглээрэй. (Жишээг сайн ажиглаарай.)