Author Topic: WORLD NATION tsuvral  (Read 11607 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
WORLD NATION tsuvral
« on: 2008.08.06 00:52 »
Бяцхан домог“Нэгэн орой олон сүнс тэнгэр дуугарах мэт хоорондоо хэрэлджээ. Тэднийг ингэж муудалцахад дэнлүү унтарч, цахилгаан цахиж гэнэ.Тэр хүчтэй цахилгаанаас мөсөн бүрхүүл ихэд дуу чимээтэйгээр хагарч хуваагдан шөнө мэт харанхуй болжээ. Харанхуй дундаас тас хар хэрээ гарч ирж гэнэ. Хэрээнд ганцаараа байхад уйтгартай байсан тул шавраар жижиг жижигхэн хүн хийжээ. Удалгүй нөгөө жижиг хүмүүстэй маргалдах хүн үгүй тул эмэгтэй хүн хийв. Эдгээр хүмүүс өсөж том болоод өлсөж эхэлж гэнэ. Тэгээд хэрээгээ барьж үс ноостой нь идчихэж. Тэр өдрөөс хойш тэнгэрийн оддоос нулимс дусалж, үхсэн хэрээний цус нь цас болон хувирч бүх газрыг бүрхжээ. Үүнээс хойш хүн бүр сүнстэй болж, үхэхдээ 3 диваажингийн /агаар, далай, газар/ нэгэнд очиж, зөвхөн нэр нь л үлддэг гэнэ. Үхэгсэдийнхээ нэрийг шинэ төрсөгсдөд өгдөг болж гэнэ.” Бид Хойд зүгт амьдардаг Эскимосчуудын тухай өгүүлэх гэж байна. Харин та тэднийг хэзээ ч Эскимо гэж дуудаж болохгүй. Яагаад гэвэл тэд өөрсдийгөө “Эскимо” биш “inuit-инуит” гэж нэрлэдэг. Inuit гэдэг нь ихэвчлэн Канадад амьдардаг Эскимосчуудын төрөлх хэл болох Inuktitut гэсэн үгээс гаралтай юм. Inuit гэдэг нь хүмүүс гэсэн утгатай. Харин “Эскимо” гэдэг нэрийг тэдэнд сүүлд өгсөн юм. “Түүхий мах идэгчид” гэсэн утгатай юм шүү. Өнгөрсөн үед идэх юмаа буцалгаж идэх арга олдоогүй байсан байж ч магадгүй. Харин одоо тэд хоолоо түүхийгээр нь иддэг байсан зуршлаа орхисон хүмүүс. Тэгвэл Эскимосчууд гэж хэн бэ?Эскимо үндэстнүүд дэлхийн хамгийн хойд хэсэгт 4 мянган жилийн тэртээгээс эхлэн урт өвөлтэй, зуны богино хугацаанд гэгээтэй, үргэлжийн харанхуй, хүйтэн, ой модгүй далайн эргээр амьдардаг хүмүүс юм. Тэд Ази, Америкийн хооронд эх газар холбогдсон байхад, сүүлийн мөстлөгийн төгсгөл рүү, одоогоос 12 мянган жилийн өмнө Сибирээс Аляска хүртэл суурьшсан анчдын үр удам юм.Газар газар суурьшсан энэ анчид цагийн эрхээр өөр өөр ёс заншилтай болсон ч уламжлалт ёс заншлаа орхиогүй хэвээр байна. Төрөлх газар орон нь Ази боловч тэд түүхийн урт хугацаааны явцад эндээсээ 8 удаа аажим аажмаар шилжсэн билээ. Бээрингийн хоолойгоор дамжин олон жилийн өмнө Америкт анхны хүмүүс очсон. Харин одоо Ази тивийн Сибирийн зүүн хойд хэсгээр цөөн тооны Эскимосчууд амьдардаг. Ихэнх нь Гринландын эрэг, Аляск, Оросын хойд хэсэг, Канадын Худсон Көрфез болон Лабрадорын эргээр амьдардаг.Эскимосчууд 6-9 сарын хооронд удаан хугацаагаар үргэлжлэх өвлийн өдрүүдэд ашиг-тай ажиллах шаардлагатай болдог. Температур -40 хэм хүртэл доошлох бөгөөд ихэнхдээ -6,-7 хэмээс дээшилдэггүй. Хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэх ямарч боломжгүйгээс тэд ихэнхдээ загасчилж амьдарна. Өргөн уудам газар нутгаа хайрлаж хамгаалдаг, ан амьтадтайгаа хуваалцан амьдарсаар иржээ. Өнөөг хүртэл далайн амьтадаар хооллон амьдарсаар буй Эскимосчууд ХХ зууны 2-р хагас хүртэл эртний уламжлал, амьдралын хэв маягаа эвдэлгүй амьдарсаар байв. Тэдний гол хүнс далайн хав, далайн морь бөгөөд далайн хав нь хүн, нохойн хоол хүнс болоод зогсохгүй хувцас хэрэгсэлд ашиглагдана. Тос нь гэрэл гаргахад, шүд нь загасны сэрээ, багаж зэвсэг хийхэд хэрэг болно. Далайн хавыг амархан аргаар барина. Өвөл хөлдсөн мөсөн дээр нүх гаргахад, усанд байгаа далайн хав агаар амьсгалахаар хүрч ирнэ. Энэ үед загасны сэрээ шидээд л олзтой золгоно. Мөн далайн эргээр нарлаж, дэмий сэлгүүцэж буй далайн хавыг барихад маш хялбархан. Цасан орныхон өвлийн улиралд тэд хоол хүнс хүрэлцээ муутай тул ихэнхдээ хөдөөгүүр хэсэг бүлгээрээ тарж амьдарна. Тэд суурин амьдралд шилжиж, цэгцтэй амьдрал бий болгож чадаагүй юм. Анчин аймгуудын адил цөөн цөөнөөр овог болон амьдарсаар сайхнаас л тэдний нийгмийн хэв маяг өөрчлөгдөж байна. Шинэ орчин үеийн амьдралыг ойлгож ангийн үсний худалдаа хийж далайн эрэг хавьд суурин хөдөөд амьдарч байна. Хүн ам нь 110 мянга хүрсэн гэж таамагладаг. Эскимосчууд өвөлдөө “иглоо” гэдэг мөсөн гэрт, зун нь майхан, асарт амьдардаг байв. Эскимо хэлэнд “иглоо” гэдэг нь “гэр” гэсэн утгатай үг. Тээврийн хэрэгсэл буюу уналга нь нохой чарга. Одоо харин энэ хөсөг шинэчлэгдэж эхэлжээ. Тэд загасчлахаас гадна туйлын ойролцоо цэргийн баазад ажил эрхэлдэг болжээ. Эскимосчууд Inuktitut гэдэг хэлээр ярих боловч дэлхийн олон газарт тархсан тэд адилхан хэлээр ярьдаг гэвэл бас эндүүрэл болно. Учир нь Inuktitut хэл нь маш олон нутгийн аялгуу, хамгийн хэцүү хэлийн тоонд ордог маш баялаг гэнэ. Жишээ нь: цас гэдэг үгийг илтгэхдээ хөлдсөн цас, хайлж буй цас, хөвсгөр цас гэх зэргээр тус бүр өөр өөр үгээр илэрхийлдэг байна. Үүнээс гадна завь бол тэдний амьдралын салшгүй нэг хэсэг. Завиар аялж загас, далайн хавч зэрэг агнаж, харин халим мэт том загасыг агнахдаа umiak гэдэг усан онгоц хэрэглдэг байв.Эскимосчуудын хувьд мөсөн мөчлөг нь ерөөсөө дуусаагүй. Цасан орныхон төрөлх нутгийнхаа баялагийг чадах чинээгээрээ ашигласаар ирсэн. Өнөөдөр тэд ан агнахдаа галт буу хэрэглэж, төвдөө цахилгаан дулаантай байшинд амьдарч, тээврийн хэрэгсэл хэрэглэж байна. Одоогоор Канадын хойд зүгт Эскимосчууд амьдардаг 23 хөдөө суурин байна. 1960-аад оноос Канадын засаг захиргаа өөрсдийн харъяа-лалд амьдарч байгаа Эскимосчуудад гэр, сургууль бариулж, эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээг бий болгосон. Тэнд далайн хав ховордож, харин галт буу хэрэглэснээр үнэгний арьс мэтээр арилжаа наймаа хийж моторт онгоц зэргийг худал-дан авч эхэлжээ. Одоо тэд өөрсдийн өмсөх хувцас, идэх зайрмагаа хүртэл хийж байна. Энэ нь тэдний хөгжиж буйг илтгэнэ. Жижиг суурин газруудад эрчүүд нь жилийн турш ан агнах, загасчлах зэргээр ажиллаж, амьдарч буй газраасаа 150 км хүртэл хол явж чаддаг болжээ. Гэсэн хэдий ч тэд умард зүгийн нүд үл хүрэх газар тархсан ЦАСАН ОРНЫ ХҮМҮҮС…

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: WORLD NATION tsuvral
« Reply #1 on: 2008.08.06 01:10 »
Пасха арал бол Номхон далайн дунд орших, хуурай газраас хамгийн хол алслагдсан нэгэн жижиг арал бөгөөд дээрээс нь харахад гурвалжин дүрстэй харагддаг. Мохай гэж нэрлэдэг аварга том хөшөөнүүд арлаар дүүрэн байдаг. Нутгийнхан арлаа Pапа-Нуй гэж нэрлэдэг боловч 1722 онд цагаан арьст Адмирал Рожевиний очсон өдөр нь Улаан өндөгний баярын өдөр буюу “Пасха” болж байсантай холбогдуулан ийн нэрийджээ.
Өрнийн судлаачид далайн дундах, энэ арлын сонин хэлбэрээс илүү энэ нутгийхан анх хаанаас , яаж ирснийг нь сонирхдог юм. Поленизоос уу? Поленизчууд далайн олон арлуудаар тарж суурьшсан гэгддэг боловч Маланезчууд ч (Mаланез гэж далайгаар тархан байрладаг арлуудад оршин суугч) бас кано хэмээх завиар далайд хөвөн худалдаа наймаа хийдэг бөгөөд маш хол газар завиараа явж чаддаг байсан нь үнэн юм.Арлууд өөр хоорондоо хол зайтай оршдог ч хэл яриа, соёл уламжлал нэгтэй хүмүүс амьдарч байсныг аялагчид ажиглажээ.
Мянга мянган км хол зайтай орших арлын хүнийг өөр арлын уугуул оршин суугчтай ялган салгахад бэрх тохиолдол ч гардаг гэнэ. Дээр нь тэд нэг хэлээр ярьдаг гэнэ. 1999 онд Пасхагаас олдсон хүний араг ясыг судлахад Поленизчуудтай ижил байжээ.Шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтийн хажуугаар энэ тухай аман яриа бас байдаг.
Ойролцоогоор 1500 жилийн өмнө Хоту Матуа (Том эцэг) нэртэй нэгэн толгойлогч эхнэр хүүхдүүдтэйгээ энд завиар иржээ. Тэрээр магадгүй шинээр амьдрах газар эрж явсан хүн, бас сониуч нэгэн, эсвэл оргодол байсан байж болох юм. Тэднийг энэ холын аянд гаргах ямар нэгэн шалтгаан байсан нь гарцаагүй. Тэд арал дээр ирээд “Te-Pito-te-Hanua” буюу “Хуурай газрын төгсгөл” хэмээн нэрлэсэн нь нэлээд хожуу хүртэл хэрэглэгдсээр иржээ.Шинээр ирэгсэд зарим төрлийн жимс ногоо, амьтдаа авчирсан байжээ. Тиймээс тэнд гадил, амтат төмс зэргийг тариалж эхэлжээ. Арлын хөрс шороо үр өгөөжөө өгч байсан боловч яваандаа үржил шим нь багасав.
Пасха нутгийн уугуул хүмүүс газар тариалангаа өргөтгөхийн тулд ой мод огтлон, шатааж тариалангийн талбай болгож байсан тул арлын байгалийн тэнцвэр алдагдаж, хуурайшилт гэх мэт сөрөг үр дагавар гарч улмаар өлсгөлөнгийн аюул нүүрлэжээ. Ингээд нутгийнхны дунд хүн нь хүнээ барьж идэх явдал газар авчээ. Гэвч тэд өөрсдийнхөө төгсгөлийг өөрсдөө бэлджээ. Хүн амын тоо нь нэг үе 10000 –д хүрч байсан нь хооллож ундлах өөр эх үүсвэр багатай арлынхныг сүйрэхэд хүргэжээ. Зөвхөн тариалангийн талбайг ч биш өөр зорилгоор жишээлбэл тэнд аварга хөшөөнүүдийг зөөхийн тулд ашигладаг гуалин бэлтгэхийн тулд ой модоо хайр найргүй огтолжээ.Аварга том хөшөөг өргөх, зөөж босгох гээд бүх ажлын гол хэрэгцээ нь мод юм. Судлаачид арлын экологийн тэнцвэр алдагдахад аварга хөшөөний бүтээн байгуулалт ихээхэн нөлөөлсөн гэж үздэг. Уг хөшөөнүүд өнөөдөр Пасха арлын билгэ тэмдэг болжээ. Аралд янз бүрийн хэлбэртэй зуу зуун ийм хөшөө байдаг. Нэн ялангуяа Рано Раруку галт уулын эргэн тойронд 800-аад хүн хөшөө байдаг. Нарийхан урт толгой бүхий уг хөшөөнүүд бие биетэйгээ их адилхан. Зарим нь босоо, зарим нь хэвтээ, зарим нь бүтэн, заримынх нь зөвхөн толгой ил бусад бие нь шороонд дарагдчихсан байдаг юм. Мохай гэгдэх уг хөшөөнүүдийн өндөр 2-10 м байх бөгөөд хамгийн хүнд нь 83 тонн ажээ. Энэ хөшөөг арлынхан чухам юуны төлөө хийсэн нь тодорхой бус бөгөөд зөвхөн урлагийн хувьд хийгдээгүй нь ойлгомжтой. Мөн нутгийнхны сүсэг бишрэлтэй ч холбон тайлбарладаг.Мөн дээрээ зураг бичиг бүхий модон самбарууд (Ронгоронго) ч сонирхол татдаг. Самбар дээрх бичгүүд нь Рапа-Нуйчуулыг тодорхой нэгэн хөгжилд хүрснийг илтгэнэ. Гэвч хөгжил дэвшлийг харуулсан өв гэх зүйл эднээс өөр юу ч үлдсэнгүй. Шинэ тив эзэмшигч “боолын ангуучид” энд ирэхэд арван мянга орчим байсан арлынхнаас ердөө л 2 мянга гаруй л үлдсэн байв. Арал дээрх ой, бут, шугуйнаас юу ч үлдээгүй нүцгэрсэн байжээ. Ихэнх хүнийг нь Америкт боол болгожээ. Эдгээр цагаан арьстнуудын авчирсан өөр нэг гамшиг бол “өвчин” юм. Таньж мэдэхгүй өвчнөөс болоод үлдсэн хүнээс 100-аад хүн үлдсэн байв.
Америк руу боол болон явсан хүмүүс мөн өвчнөөр нас барагсадын ихэнх нь язгууртан болон санваартнууд байжээ. Үүнээс болон Пасха арлын соёл иргэншил ч устаж үгүй болжээ. Ингээд өнөөх учир нь үл мэдэгдэх бичиг бүхий модон самбар, аварга том хөшөөнүүд л үлджээ. Бусад арлуудад өв болон үлдсэн нь кано хэмээх үйсэн завь байдаг. Пасха арал дээр суурьшсан нутгийн уугуул иргэд эрт дээр үеийнхний далайгаар аялан суурьшиж байсны нэгэн чухал баримт баталгаа мөн юм.Түүх шинэ нээлт, шинэ амьдрал авчрахыг хүлээн ганцаардсан мэт их далайн дунд Пасха арал торойсоор л байна.
« Last Edit: 2012.10.10 10:38 by serdaram »

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: WORLD NATION tsuvral
« Reply #2 on: 2012.10.10 10:36 »
Мянган жилийн дараа хүний бие махбод хэрхэн хувьсан өөрчлөгдөх талаарх эрдэмтдийн судалгаа, таамгийг Британийн “Sun” сонинд нийтэлжээ.

Энэ хугацаанд хүмүүсийн өндрийн хэмжээ бага багаар нэмэгдсээр 1.83-2.13 метр болох гэнэ. Үүний шалтгааныг хоол хүнсний тэжээллэг байдал болон анагаах ухааны хөгжилтэй холбон тайлбарласан байна.

Британийн эрдэмтэн Гарри Трейнер хүн төрөлхтний хойч үеийнхний хоол боловсруулах эрхтэн, ялангуяа 12 нугалаа болон бүдүүн гэдэс одоогийнхоос богино болно гэсэн бол, шүдний эмч Филипп Стеммерийн таамгаар хүний шүд цөөрч, амны хөндийн хэмжээ ч багасах гэнэ. Ирээдүйн хоол хүнс зажлах зэрэг механик ажиллагаа бага шаардах учраас тэр аж.

Түүнчлэн хойч үеийнхний гар, хуруу урт байх төлөвтэй. Хамгийн сонирхолтой нь, ирээдүйд компьютер хүний санах ойг эзлэн “түрэмгийлснээр” тархины хэмжээ багасна хэмээн эрдэмтэд мэдээлжээ.