Author Topic: Дор хаяж гурван ази байна...  (Read 12458 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
[i:7a8ca1601e]Оросын ШУА-ийн Европын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Караганов саяхан нэг өгүүлэл бичжээ. Ази тивд Оросын зүгээс явуулах бодлогын талаар өгүүлэл бичих захиалга “Российская газета” сониноос аваад тэрбээр ер самгардсангүй. Яагаад гэвэл энэ гайхалтай нарийн түвэгтэй асуудлын талаар тэрбээр эртнээс дотроо тунгааж явж. Карагановт гурван янзын Ази харагддаг аж...[/i:7a8ca1601e][b:7a8ca1601e]Нэгдүгээрт, нэгдмэл Ази гэж алга... [/b:7a8ca1601e]“Ази” гэдэг нэр томъёо ч ерөөс Европ соёл, улс төрийн сэтгэлгээний үр хөврөл юм. Ази гэдэг европчуудын хувьд Ойрхи Дорнод, Перс, Македоны Александр хөл тавьж байсан Энэтхэгийн зарим хэсэг гэж бодогдож байсан цаг бий.Одоо бол дор хаяж гурван Ази байна. Хятад, Японы хийгээд Энэтхэгийн бурхны шашинт Дорнод Ази, лалын шашинтай Төв Ази, Персийн буурин дээр бий болсон шийтийн Иран, ихэнхдээ сүннитүүдээс бүрдэх Арабын ертөнц хоёрт хуваагдсан Ойрхи Дорнод. [b:7a8ca1601e]Хоёрдугаарт, [/b:7a8ca1601e]“Хятадын” болон “Энэтхэгийн” Ази нь сүүлийн 10 жилд санаанд багтамгүй түргэн хөгжиж байна. Эд даяарчлалын үйл явцаас үүдэлтэй олон шалтгааны улмаас дэлхий дахины хөгжлийн өнөөгийн үе шатан дээр гарч ирлээ. Ямар ч байсан сүйрнэ доройтно гэсэн таамаглалыг няцаан наад зах нь ойрын 10 жилд түргэн хурдацтай хөгжинө. Зарим үед энэ үйл явц жаахан удааширч мэднэ. Тэгэхдээ л хөгжих нь эргэлзээгүй. Гол шалтгаан нь боловсролтой, дэг журамтай, харьцангуй хямд ажиллах хүчний асар их нөөц. Дэлхийн бүтээмж ихтэй аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн үлэмж хэсэг, ялангуяа технолог, мэдлэгийн үйлдвэрлэл ийшээ урссаар байна. Арван жил болоход Европ, Америкийн аж үйлдвэрийн уламжлалт олон салбар алга болох нь гэж хэлэхэд ч хилс болохгүй гэж бодож байна. Энэ байдал нь хөгшин Өрнөдөд нийгэм, эдийн засгийн асар их бэрхшээл бий болгож буй юм. Энэ бэрхшээл Орост ч тулгарна. Манай маш өндөр өртөгтэй мөртөө тун хомс ажиллах хүчээр түүнтэй хэрхэн өрсөлдөхийг би хувьд төсөөлж чадахгүй байгаа. “Аж үйлдвэрийн бодлого” гэдэг нэр томъёоны хуучин утгыг бид мартах хэрэгтэй болж. Эдийн засгийн хөгжлийн чанарын шинэ стратегийг Азийн өрсөлдөөн шаардаж байна.[b:7a8ca1601e]Гуравдугаарт, [/b:7a8ca1601e]лалын шашинт Ойрхи Дорнодын Ази олон хүчин зүйлийн улмаас Өрнөд хийгээд Зүүн, Зүүн Өмнөд Азиас хоцорсон. Энэ байдал одоо ч үргэлжилсээр байна. Харин тус бүс нутагт цутган орж ирж байгаа нефтийн мөнгөний урсгалын ачаар энэ хоцрогдол эрхбиш өөрчлөгдөж буй. Гэхдээ л хоцрогдол ихэссээр, хур хөрөнгөтэй Өрнөд төдийгүй бэлжиж байгаа Дорнодод ч түвэгтэй байдал бий болгож байгаа юм. Үнэнч юм шиг, худал ч юм шиг байдаг “соёл иргэншлийн зөрчил” зөвхөн лалын хийгээд христийн шашин гэсэн хоёр голдрилоор бус буддын, синтоизмын, конфузийн сургаалийг баримтлан олон салаа замаар нэмэгдэж байна. Энэ ялгаа түргэн хөгжиж буй Энэтхэг, харьцангуй хоцрогдож яваа Пакистан хоёрын хил дээр илэрхий харагдаж байдаг.Ийм шинэ нөхцөл байдалд Иран онцгой үүрэг гүйцэтгэж байна. Энэ улс нефтийн галзуурлаас өмнө ч алгуур хэрнээ амжилттай хөгжиж байлаа. Одоо ч эдний хэтийн төлөв муугүй байгаа. Ираныг цөмийн зэвсгийн хүчин чадлынх нь хувьд голчилж яриад байх болов. Иран бол “өргөтгөсөн Ойрхи Дорнодыг” бүхэлд нь шинэчлэх ирээдүйн үүднээс ч гол нөлөөтэй орон мөн гэж бодож байна. Тус улс хэнтэй цаашид дөрөө нийлүүлэхээс нийт Азийн хэтийн төлөв ихээхэн хамаарах нь эргэлзээгүй.[b:7a8ca1601e]Дөрөвдүгээрт,[/b:7a8ca1601e] энэ гурван Ази улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд Өрнөд, түүний арга барил, үзэл суртлын нь уламжлалт номлолоос маш түргэн ангижирч байна. “Вашингтон болон Олон улсын валютын сангийн тохиролцоо”-ны зааврыг үл хайхран хэрэгжүүлсэн эдийн засгийн их өсөлтийн он жилүүд үүнд ач тусаа өгсөн гэж хэлж болно. Тэгэхдээ энэ шинэ “аваргууд” хөгшин Өрнөдийн хүлээснээс тавигдаад түүний эсрэг замаар явсангүй, түүнтэй ч сөргөлдсөнгүй, харин ч идэвхтэй хамтран ажиллаж байна. Тэдний олсон амжилт нь олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох Өрнөдийн үзлээс олон талаар эхтэй, ерөөс түүн дээр тулгуурласан, худалдааны гол түншүүд нь ч одоогоор болон ойрын ирээдүйд нөгөө Өрнөдийн орнууд байх болно.[b:7a8ca1601e]Тавдугаарт,[/b:7a8ca1601e] гурван Ази руу эдийн засгийн хүчин чадал урсахтай зэрэгцэн эрчим хүчний эх үүсвэрийн үнэ нэмэгдэхийн хэрээр гуравдахь Ази руу нь улс төрийн нөлөө ч “цутгаж” эхэлж байна. Түүнчлэн зөрчил тэмцлийн үндсэн эх үүсвэрүүд ч энэ тивд хуримтлагдаж байгаа билээ. Эдийн засгийн хүчийг богино хугацаанд тэнцүү бишээр дахин хуваарилж буй, тус бүс нутагт олон улсын харилцааг зохицуулах тогтолцоо боловсронгуй бусаас энэ бүхэн үүдэлтэй байна. Иракт явуулж байгаа АНУ-ын үйл ажиллагаа бүтэлгүйтэж байгаагаас улам бүр гүнзгийрч буй Персийн булангийн эргэн тойрны аюулгүй байдалд гүнзгий ан цав үүслээ. Иран цөмийн зэвсэгжих үйл явц хурц асуудал болж байна. Палестины асуудлыг ойрын үед шийдвэрлэхгүй нь бололтой. Пакистаны цөмийн асуудлыг тогтвортой болгохгүй бол Ази тив болон олон улсын хэмжээнд хамгийн их аюул занал учруулж мэдэхээр байна. Хэрэв энэ гариг дээр шинэ дайн дэгдвэл тэр нь Иран руу довтолсноос эсвэл Пакистанд байдал хурцадсанаас шалтгаалах магадлал өндөр байгаа.Азийн хөгжлийн олон талт байдал наад зах нь гурван чиглэлийн стратег баримтлахыг шаардаж байна. Азийн энэ “дуудлага” 700 юм уу 100, 15 жилийн өмнөхөөс ч огт өөр байгаа нь анзаарагдана. Энэ бол тогтворгүй байдал, бусад гүрнүүдтэй өрсөлдөөнд орох үйл явц юм. Үүгээрээ хуучны хандлагатай ямар нэг байдлаар төстэй байгаа юм. Тэгсэн хэрнээ зөвхөн аюул занал төдийгүй энд асар том зах зээл, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах, эрчим хүчний бодлогыг уялдуулах ихээхэн боломж бий. Шинэ Азийн зүгээс өгч байгаа дуудлага бас чанарын өөр өнгө аястай байна. Энэ нь “жартгар нүдтэй сүйтгэгчдийн” эхийн сүүтэйгээ хамт хөхсөн тэр аюул занал биш. Эсвэл манай Сибирь болон Алс Дорнодод маань эзэн суухад бэлэн байгаа ажилсаг олон сая хятад хүмүүсээс жийрхэх явдал биш.Одоогийн энэ дуудлага бол ирээдүйн их гүрэн-Хятадын түүхий эдийн нөөц болж, дараа нь улс төрийн хавсарга болж хувирах бодит боломжийг агуулж байна. Одоохондоо Хятад улс тун хурдацтай хөгжиж байгаагаар зогсохгүй бид өөрийн алмай байдал, авлигад идэгдсэнээсээ болж Хятадаас жилд 4-5 хувиар хоцорч явна. Хятадад чанарын их өөрчлөлт гарч байна. Дэд бүтэцдээ асар их мөнгө “хаяж” байна. Хятадын хөдөө нутгийн зам, нисэх онгоцны буудлууд нь манай нийслэлийнхээс илүү болчихож. Хятад боловсролдоо биднээс илүү анхаарах болов. Олон юмаар маш ядуу гэхээр тус улсын их сургуулиуд Оросын ихэнх их сургуулиас илүү тоног төхөөрөмжтэй болж байна. Юуны урьд боловсрол хийгээд хүний чанарыг дээшлүүлэхэд олон жил хөрөнгө харамлаагүйн ачаар хөгжингүй орны зиндаанд орж яваа Өмнөд Солонгосын замаар Хятад улс итгэлтэй замнаж явна.Гэтэл Орос улс Азийн түргэн хөгжиж буй шинэ зах зээлийн олгож байгаа асар их боломжийг ашиглаж чадахгүй л байна. Олон зуун жилийн хөгжлийн явцад бид Өрнөдтэй өөрийгөө харьцуулсаар дасч орхиж. Эхлээд бид өөрийгөө Европтой, дараа нь АНУ-тай жишнэ. Тийш нь бид бараагаа явуулж, тэндээс бид бараа авна. Тийш нь бид хөрөнгө оруулна. Тэнд бид мөнгөө нууна.Оросын шилдэг корпораци амжилт олдог нэг тулгуур нь Европ юм уу Америкийн гуравдугаар зэрэглэлийн фирмээс бараа авах явдал юм. Ард нь төр зогсож байгаа “Газпром” хүртэл европчуудыг царайчилж байдаг нь нууц биш. Дорно зүгт хөрөнгө, фирмүүд олон дахин хурдан арвижиж, хөгжиж байхад л бид ингэж ажиллаж байгаа юм шүү дээ. Овсгоотой америкчууд Хятад хийгээд Зүүн Өмнөд Ази руу сая саяар нь хөрөнгө оруулаад тэрбумтнууд болцгоож байгаа жишээ хэвлэлд дүүрэн байгаа. Оросууд ингэхгүй юм. Дорнод болон Өмнөд Азитай хийж буй манай худалдаа Европынхыг бодвол арай түргэн хөгжиж байгаа тал бий. Тэгэхдээ л олон дахин нэмэгдэхгүй байна. Гэтэл тэндхийн зах зээл нь маш хурдацтай нэмэгдэж байх юм. Бид боломжийг бүрэн дүүрэн ашиглахгүй байна. Ашиглах талаар төлөвлөж буй юм ч одоогоор харагдахгүй байна.Азийн зүг явуулж буй Оросын төрийн гадаад бодлогын тухай надад ямар нэг шүүмжлэл алга. Бид энэ бүс нутгийн ихэнх байгууллагад багтаж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлж буй. Иран, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг тойрсон үйл явдалд голлох үүрэг гүйцэтгэж байна. Тэгсэн хэрнээ эрчимтэй хөгжиж буй Азиас бидэнд олгож байгаа эдийн засгийн боломжийг алдчихаад байх юм.Ази дахинд Оросын явуулах бодлогын ерөнхий чиг надад харагдаж байна. Энэ бодлого зөвхөн бүс нутгийг хамарсан байж болохгүй. Далайцтай байх ёстой. Ази бол нүсэр тоглогч. Манай бодлого гурван стратегтай байгууштай. Түүний төв нь юуны урьд бодит болон зохиомол аюул заналыг зайлуулах, олдож байгаа эдийн засгийн боломжийг ашиглахад чиглэх нь чухал. Эцэст нь уг бодлогод Европ зүгийн юм уу Өрнөдийн чиг хандлага оруулж болохгүй. Гэхдээ Европтой нийгэм, улс төрийн талаар ойртоход ямар нэг эргэлзээ байх учиргүй. [b:7a8ca1601e]Европ бол манай соёл иргэншилд байгаа сайн бүхний өлгий, нийгмийг шинэчлэн сайжруулах эх үндэс.[/b:7a8ca1601e] Европгүйгээр бид орос биш, Европгүйгээр бид өөрийн үндэстний онцлогоо гээх болно...

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Дор хаяж гурван ази байна...
« Reply #1 on: 2009.01.15 19:14 »
Хятад улс эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд гуравдугаар байранд гарлаа гэж ажил хэрэгч мэдээллийн Блумберг агентлаг мэдээлжээ. Ингэснээр БНХАУ эхний гурвыг орхисон Германыг гүйцэж  түрүүлсэн байна. Дэлхийн аж үйлдвэржсэн бүх тэргүүлэх орноос авсан 2007 оны макро эдийн засгийн үзүүлэлтийн дүнгээр шинэ  жагсаалтыг гаргажээ. Тийнхүү 2008 оны эхээр Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 3,38 триллион, Германых 3,32 триллион ам. доллар болсон байна. Дэлхийн энэ жагсаалтыг одоо АНУ тэргүүлж, Япон удаалж байгаа юм. Гэхдээ олон дүгнэлтээр, БНХАУ бүр ирэх 10 жилд дэлхийн эдийн засгийн тэргүүлэх гүрний хувиар АНУ-ын оронд гарч ирж чадахаар байна.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Дор хаяж гурван ази байна...
« Reply #2 on: 2009.02.09 18:32 »
АНУ-д нэгдүгээр сард хэвлэгдэн гарсан түүний "Зах зээл дэлхий даяар бүрэлдэж байгаа нь: удирдлагын стратеги ба эдийн засаг" /The Global Emerging Market: Strategic Management and Economics/ ном НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс даваа гарагт зохион байгуулсан симпозиумын сэдэв болсон юм. Дэлхийг хөгжингүй болон хөгжиж буй орнууд гэж хуваадаг хуучин шатлалыг үгүй хийж, 1980-аад онд, тодруулбал ЗСБНХУ задарсны дараа гарч ирсэн "Бүрэлдэж буй зах зээл" гэсэн эдийн засгийн нэр томъёог  Квинт анх нэвтрүүлжээ. Орос, Хятад, Бразил, Энэтхэгээс гадна 79 орон багтах /Квинтийн ангиллаар/ бүрэлдэж буй зах зээл дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 50 орчим хувийг өнөөдөр бүрдүүлж байна. "Бүрэлдэж буй зах зээл нь нэг ижил биш. Түүхий эдэд тулгуурласан эдийн засаг нь өндөр технологийн эдийн засагт шилжих гэсэн Оросын эрмэлзлэлийг мохоосон, гэхдээ өнөөдөр тус улсад зөвхөн нанотехнологи амжилттай хөгжиж байна. Харамсалтай нь, Орост эдийн засгийн стратеги алга. Өргөн хүрээнд авч үзвэл, удаан хугацааны стратеги өнөөдөр ганц Хятадад л байна. 2030 оноос хойш Хятад улс ДНБ-ий үзүүлэлтүүдээр Америкийг гүйцэж түрүүлнэ, тэр хүртэл АНУ их гүрний статусаа хадгална" гэж Квант тэмдэглэжээ. Түүний үзэж буйгаар, ОХУ экспортын 80 орчим хувийг бүрдүүлдэг түүхий эдийнхээ үнийн өсөлтөөр 2006-2008 онд бүтцийн шинэчлэл хийх боломжоо алдсан байна. "Энэ хугацаанд боловсрол, шинжлэх ухаанд оруулах хөрөнгө оруулалтаа хэд дахин нэмэгдүүлэх хэрэгтэй байсан боловч тэгээгүй, тиймээс одоо 2020 он хүртэл тус улсын эдийн засагт бүтцийн эрс өөрчлөлт хийгдэхгүй" гэж Квинт үзэж байна. 2030 он гэхэд "Бразил, Орос, Энэтхэг, Хятадын дөрвөл" "тав" болж өргөжиж болзошгүй. Учир нь түргэн хурдацтай хөгжиж буй Өмнөд Солонгос эдийн засгийн хүчин чадлаараа Оростой эн зэрэгцэж байгаа аж. Түүнчлэн нээлттэй зах зээлийн үед шинэтгэлийн үсрэлт хийх чиг баримжаатай байгаа Япон, Чех, Унгар хямралаас бага хохирол амсч, дэлхийд эзлэх байр сууриа бэхжүүлнэ гэж профессор үзэж байна. "Бүрэлдэж буй зах зээлүүд дэлхийн хямралыг зөөлрүүлнэ. Тийм зах зээлийн ачаар энэ онд дэлхийн ДНБ АНУ болон Европын холбооны орнуудын үзүүлэлт тэг эсвэл хасах гарсан ч 2,5-2,7 хувиар өснө. Олон улсын валютын сангийн /ОУВС/ таамаглалаас энэ нь хамаагүй өөдрөг үзүүлэлт байгаа биз дээ" гэж Квинт тэмдэглэв. ОУВС 2009 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг эхлээд 2,2 хувь байна гэж урьдчилан таамаглаж байснаа 0,5 хувь болгож бууруулсан юм.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Дор хаяж гурван ази байна...
« Reply #3 on: 2010.02.01 18:39 »
Дэлхийн хамгийн том аудит, судалгааны пүүс “Big Four”-ын хийсэн судалгаагаар Хятад АНУ-г 2020 онд ардаа орхиж, дэлхийн хамгийн том эдийн засаг бүхий орон болно гэсэн судалгаа гарсныг “ББС” агентлагт мэдээлжээ.Тус судалгааны үр дүнд 2030 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг бүхий арван орноор Хятад тэргүүлж, АНУ, Энэтхэг, Япон, Бразил, Орос, Герман, Мексик, Франц болон Их Британи улс араас нь удаална гэсэн судалгаа гарсан байна. 2030 онд Хятад дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 19 хувийг дангаараа хангаж, АНУ 16 хувь болон Европын холбооны улсууд 15 хувийг тус тус дарааллан хангана гэсэн мэдээлэл байна.