Китао Ёшитака: [b:1e454f66d8]- Өдөр тутмын их ажлын дунд ном унших цаг гаргахын тулд нойроо хасахаас аргагүй. Миний хувьд өглөөнөөс орой хүртэл завсаргүй төлөвлөгөө, хурал уулзалтаар дүүрч, ихэнх оройд хүлээн авалт, зоогтой байдаг. Тиймээс унтахын өмнө 12 цаг хүртэл 1 цаг, өглөө 4:00-т босч 6:00 хүртэл 2 цаг нийлээд өдөрт 3 цаг ном уншдаг. Уншиж байхдаа улаан балаар зурна, шараар дугуйлж тэмдэглэж, хуудсыг нь нугална, баахан post it наагаад сайн номыг бол тийм байдлаар хэд хэд уншсаар сүүлдээ бүр тэр гэхийн тэмдэггүй болгочихдог. Ер нь номыг бүх анхаарлаа хандуулан шимтэн уншиж мах цусныхаа нэг хэсэг болгох хэрэгтэй. Тэгж уншихгүй бол жинхэнэ уншлага болохгүй. [/b:1e454f66d8]