ИУДАИЗМ БУЮУ ЕВРЕЙЧУУД.
Дэлхийн 5000 гаруй угсаатнууд хүний эрхтэй адил бүгд л өөр өөрсдийн түүх, соёл зан заншил, соёл иргэншилтэй. Гэхдээ тэдний дундаас бусдыгаа манлайлан араасаа дагуулж дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн цөөн тооны ЭТНОС байдаг. Тэд яагаад ингэж манлайлах болсныг түүхэнд товойн гарч ирсэн удирдагчид, суут хүмүүс, Түүхэн нөхцөл байдал, цаг хугацааны аятай таатай нөхцөл, эсвэл төрөлхийн ухаан сэргэлэн гэх мэт олон байдлаар тайлбарлаж болох авч Вернадский, Гумилёв нарын зарим судлаачид “ЭТНОБИОСФЕР ОНОЛ”-оор ийм зүй тогтлыг тайлбарлах гэж оролдслн байдаг. КОСМОСФЕР\ИОНСФЕР\-АТМОСФЕР-БИОСФЕР-ГЕОСФЕРээс гадна хүн төрөлхтөнд нөлөөлөхүйц НООСФЕР буюу ухамсарт мандал нь зарим нэг угсаатнуудыг СУПЕР ЭТНОС болгодог тухай онол юм. Энэ тухай бид дараагийн лекцэн дээр тодорхой дурьдах тул одоо зөвхөн СУПЕРЭТНОС-ын нэг болох ЕВРЕЙЧҮҮДИЙН тухай хүүрнэхсүгэй.
Иудаизм гэдэг ганцхан шүтлэг бишрэлтэй ЕВРЕЙчууд МЭӨ 3р мянганы үед одоогийн ПАЛЕСТИНЫ\Ханаануев\ нутагт амьдарч байсан гэж судлаачид баталдаг. Еврейчууд нь Баруун СЕМИТИЙН бүлгийн нүүдэлчдийн бүлэгт багтах бөгөөд МЭӨ 13р зуунд Египетийн хаант улсын дарангуйлалаас зугатааж Палестинд иржээ. Библи судар дээр гардаг домогоор “ах дүү нар нь Египетын худалдаачинд Иаковыг худалдсан бөгөөд тэр Фароаны итгэлийг олж хүүхдүүдийн хамт амар тайван амьдардаг. Гэвч тэд Египетийн дарлал дор хэвээр байсан учир зөнч МОИСЕЙ \мушаах\ Бурханы хүслээр еврейчүүдийг чөлөөлөн Палестинд авчирч СИОН уулан дээр бурханд анхны гэрээг байгуулсан” гэж түүхийг нь эхлүүлдэг. Түүхийн судалгааны үүднээс Палестинд нутаглаж байсан Ханаанев аймгийг МЭӨ 18-р зуунд Египетийн Гиксос аймгууд эрхшээлдээ оруулсан бөгөөд үүний дараа МЭӨ13-р зуунд ВАВИЛОН улсын эрхшээлд орсон газар нутаг гэж дүгнэдэг. Палестин гэдэг нэр нь еврейн хэлний
ПЕЛИШТИМ – ФИЛИЕТИМЛЯН гэсэн үг бөгөөд сөнөсөн хэл учраас утгыг нь сайн тайлаагүй байна. МЭӨ 11-р зуунаас тэд Саул хааны удирдлагаар ИЗРИАЛЬ-ИУДЕЙН хаант улс болж нэгдсэн. Энэ хаант улсын хамгийн хүчирхэг хаад нв Давид, Соломон хаадууд байсан тухай Библи дээр тэмдэглэгдэн үлджээ. Соломон хааны дараа буюу МЭӨ928 онд тус улс задарч Изриалийн хаант улс\928-722\, Иудейн хаант улс\928-586\ болж задран түүний дараа тус газар нутаг Ассир, Персийн хаант улсын эрхшээлд тус тус орсон. Александр хааны дараа Потолмейн, Селеквидийн хаант улсуудын харъяанд орж байсан.
МЭӨ 63 онд Ромд эзлэгдэж Ромын эзэнт улс задран унасны дараа 395 онд Византийн хаант улсын харъяанд оржээ. Энэ хугацаанд еврейчүүд овгийн хүйн зохион байгуулалттай, шүтлэг бишрэлийн хувьд биеэ даасан Эзэнт улс дахь биеэ даасан жижиг улсын шинжтэй оршин тогнож байсан. 640 онд Арабчууд хүчирхэгжиж их аян дайн хийж Палестиныг эзлэн АББАСИДЫН УЛС-ын харъяанд орлоо. Энэ үеэс Арабууд Палестинд суурьшиж Еврейчүүдийг шахах болсноор тэдний дунд шашин-улс төрийн эцэс төгсгөлгүй тэмцлийн эх үүсвэр тавигджээ. Еврейчүүд Палестинаас шахагдан Магрибын орнууд гарсан боловч мөн л ИСЛАМ шашинтнуудад шахагдсан тул Ойрхи дорнод, Европ, түүгээр дамжин Америк тив рүү олноороо цагаачилсан. Еврейчууд ийнхүү цагаачилсан нь Европын худалдаа наймаа, Соёл, Шинжлэх ухаанд идэвхитэй нөлөө үзүүлэх шалтгаан болсон. Цагаачид дундад зууны үеийн католик ИНКВИЗАТОРУУДААС зугатаж хэл соёл, шашин шүтлэгээ нуун далдлах шаардлага гарсан тул түүхийн урт удаан хугацааны дараа хэл, бичиг үсэг, соёлын хэлбэр, зан заншилаа мартаж эхэлсэн. Гэвч еврейчүүдийг ИУДАЙН шашин нь нэгдмэл байлгаж байлаа.
Дундад зууны үеэс Еврейчүүдийн Европынхон хяхан хавчдаг байлаа. Үүнд 2 шалтгаан байсан. 1.Тэдэнд Исус Кристээс урваж тарчлаан алуулсан гэм бурууг хүлээлгэж байсан.
2. Аж үйлдвэрийн хувьсгаль, Рефермотаруудын дараагаас Еврейчүүдэд эдийн засаг, соёл, шинжлэх ухааны том том нээлтүүд эд баялаг, эрх мэдэл өгсөн. Өөрөөр хэлбэл хавчигдаж байсан Еврейчүүд Европ тивийг бараг эзэлж эхэлсэн. Үүнээс болж АНТИСЕМИТИЗМ буюу еврейчүүдийг шахах хөдөлгөөн ихсэв. Үүний нэг үр дүн нь Фашизм, Дэлхийн дайн байлаа. Дэлхийн 2-р дайнд Фашистуудын ГЕНОЦИТ бодлогын улмаас 1939-1945 онд 6сая еврей хорих лагерт үхсэн учраас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1947 оны 11 сарын 29-ны тусгай тогтоолоор Палестины 14 мян. км2 нутгийг Еврейчуудэд, 6,7 мян. км2 нутгийг Арабчуудад тус тус өгч биеэ даасан улс байгуулах зөвшөөрөл олгосон. Еврейчүүдийн дэлхийн өнцөг булан бүрээс ирэхдээ бүгд ҮНДЭСТНИЙ ХЭВ ШИНЖЭЭ бүрдүүлж чадсан байсан нь үнэхээр бахархалтай байсан. Учир нь тэдний Иудайн шашин СИОНИЗМЫН сургааль үүнд их нөлөөлсөн. Сионизм нь ХХ зууны эхээр Европ, АНУ-ын Еврейчуудын дунд дэлгэрсэн үзэл. 1897 онд Щвейцарийн Базель хотноо анх Сионистуудын Конгерессыг хуралдуулж “Бүх дэлхийн Сионистуудын байгууллага”-ыг байгуулж “бүх еврейчууд ахан дүүс, еврей хүмүүс бурхнаас заяасан соёлт хүмүүс тул түүхэн үнэн ёсоор Библийг зохионсон газар Палестинд хууль ёсны амьдрах эрхтэй хүмүүс.
Еврейчууд бүгдээрээ СИОН уулын дэргэд уулзах өдрийг урагшлуулахтүгэй” гэж зар тараасан. 1948 оны 10 сард БН Изриаль улсыг тунхаглаж анхны Ерөнхий сайд нь Бен Гурион\1948-1953, 1955-1963\ болж үндсэн хууль, Парламент\Кнессет\-аа байгуулсан. 1948-1951 онд 1,7 сая еврей “эх нутагтаа” иржээ. Энэ их нүүдлийг АЛЛИИ гэдэг. Шинээр байгуулагдсан улс 1948-1949 онд Араб-Изриалийн дайн хийж “шашны ариун газруудаа” эзлэн авснаар Арабтай улам хүчтэй эвдрэлцэх болсон. Энэ дайн одоо хүртэл үргэлжилж байгаа бөгөөд Араб-Изриаль том дайн 6 удаа гарч, 1972 оны Мюнхений хэрэг явдал зэрэг олон улс төрийн үйл явдал гарсан байна. Дайнд амжилт гаргасан шалтгаан нь 1957 оны Эйзенхаурын доктринд нэгдсэн, АНУ,Францын ЗГ, Парламентаас хүчтэй дэмжлэгэ авдаг, далд лобби хүртэл хийдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн учир АРАБЫН болон ИСЛАМЫН ертөнц дунд ганцаараа хүчтэйгээр оршин чадаж байгаа өвөрмөц улс билээ.
Дэлхийн еврейчууд одоо 19 саяулаа. АНУ-д 5,7 сая, ОХУ-д 2,5 сая еврейчууд амьдардаг. Изриаль улсад 5,6 сая хүн амтай. 85% нь еврей, 14,6% нь араб, үлдсэн нь армян болон бусад үндэстэн. Тэд 2 хэлээр ярьдаг:
1. ИДИШ хэл. Утга зохиолын буюу ТОРА бичигдсэн хэл. Европт очсон Еврейчууд энэ хэлээр ярилцдаг байсан бөгөөд герман аялгатай төстэй. Мөн Испанийн еврейчуудын ярьдаг ЛАДИНО гэдэг хэл байдаг.
2. Иврит хэл. Гол эх сурвалж нь ТОРА болон ХУУЧИН ГЭРЭЭ зохиолуудаас сэргээж Польшийн эрдэмтэн Теодор Герацля энэ хэлийг ХХ зууны эхээр зохиосон байна. Одоо Изриаль улсын албан ёсны хэл бөгөөд түүн дээр тулгуурласан 22 авиа үсэг бүхий Иврит бичгийг хэрэглэдэг.
Тэдний он тоолол нь дэлхий үүсээд 5768 он\2007\ бөгөөд 9-р сарын 5нд шинэ жил болдог.
ИУДАИЗМ: ИУДАИЗМ бол еврейчуудын шашин шүтлэг төдийгүй тэдний оюуны соёл иргэншлийн элемент юм. Тэр нь 7 үндсийг агуулдаг.
1. БУРХАНЫ ТУХАЙ СУРГААЛЬ.
2. ХУВЬ ХҮН БОЛОН НИЙГМИЙН ЁС СУРТАХУУН.
3. ЁСЛОЛ, ЗАН ЗАНШИЛ УЛАМЖЛАЛУУДЫН СИСТЕМ.
4. ХУУЛИУДЫН ЭМХЭТГЭЛ.
5. АРИУН НОМ.
6. БАЙГУУЛЛАГА БУЮУ СИНАГОГ.
7. ЕВРЕЙЧҮҮД БОЛОН ИЗРИАЛ УЛС.
1. Тэдний бурхан бол ганцхан ЯХВЕ\БОГ\ бурхан. БОГ олон ард түмнүүдээс ганцхан Изриалийг л сонгосон. Учир тэд л өөртөө тохиолдслн гай зовлон, бэрхшээлийг даван туулж чадах учраас гэж үздэг. Изриальчууд БОГ-т хүчин зүтгээд зогсохгүй түүний хүслийг хэгэржүүлнэ. Бусад ард түмэнд үнэнийг дамжуулж эцэст нь нэг зорилготой, шинэ амьдралыг цогцлоох ёстой.
2. Изриальчууд дэлхийн түүхэнд гарч ирсэн өөрийн хувь тавилангаа хүлээн зөвшөөрсөн ганц ард түмэн учир нарийн чанд зохион байгуулагдах ёстой. Еврейчууд сонгогдсон, дараа нь самуурсан, үүнийхээ горыг амсаж мөрдөгдөж хавчигдсан, зовлон асар их амссан. Тиймээс өөрийнхөө газар нутаг дээр нэгдэх ёстой.
Яагаад ганцхан еврейчууд ийм өндөр амжилтанд хүрдэг вэ? гэвэл 2 шалтгаан байна. 1. Өвөг дээсийн ГЕНИ, тэдний үлдээсэн хүмүүжлийн үзэл суртал. 2. Маш их гай зовлон үзэж туулж өнгөрүүлсэн, эцэст нь даван туулсан тэдний түүх нь Еврейчуудийг ийм өндөрлөгт хүргэжээ. Хүний хувь заяа, амьдрал нь ирээдүйн 3 сургааль буюу АЧ ХАРИУЛАХ, ҮХЭШГҮЙ, ВОСКРЕССИЙ буюу үхээд буцаж сэргэх \мөнхийн галаас аврагдах\3. Мөргөл бол БОГ-ХҮН хоёрын дунд гүүр нь болдог. Бид зөн билигийн тусламжтайгаар түүнийг мэдэрдэг. Мөргөл ёслолоор БОГ-ийг алдаршуулдаг.
Еврейчууд дараахь баяр ёслол тэмдэглэдэг. 1. ШАББАТ\субботу\ бүтээн бий болсон үе буюу Египетээс хүрч ирсэн үе. Энэ өдөр хүн, амьд зүйлсийн бүгдийн бий болсон үе гэж баярладаг. Синагогт хүмүүс цугларан хамтын мөргөл хийн дарс задлан баярын мөргөл гэртээ хийдэг\каддуш\.
2. Рош ха Шана буюу шинэ жил БОГ ертөнцийг бүтээсэн баяр. 9 сарын 5-нд.
3. ИОМ-КИППУР буюу бүгдийн өршөөх өдөр. Энэ өдөр мацаг барьдаг. БОГ ертөнцөд хүрэлцэн ирж түүнд хүмүүс мөргөх өдрийг бэлэгдсэн баяр.
4. СУККОТ буюу ургацын баяр нь нийт 19 хоног үргэлжилдэг. 8 өдөр ургацаа хураасны дараа 9 дэх өдрөөс нь ТОРА-гаа уншиж баярладаг Изриальчуудын хамгийн том баяр.
5. ПЕСАХ-Египетээс зугатаасны баяр.
4. Еврейчуудын дагаж мөрдөх хуулиудын эмхэтгэл Синагогд нь хадгалагддаг.
5. ТОРА гэдэг судар Синагог бүрт 1 хувь хадгалагддаг. Тора нь еврейчуудийн түүхийг Моисейн үхэл хүртэл бичсэн. Тора гэдэг нь эртний иврит хэлээр удирдах, сургах гэсэн үг \латин хэлээр доктрина\ ТОРА-д БОГ-ийн тухай, хүний ёс суртахууны тухай өгүүлсэн байдаг. МИЦВОТ буюу сайн зүйл хийх хүн болох ёслол зэрэг олон зүйлийн тухай байдаг. ТОРА-гаас үндэслэн Библи болон бусад эртний эх сурвалжууд бий болсон гэж дүгнэж болно. Тухайлбал “Хуучин гэрээ” ном нь Тора - эртний еврейн гарал үүсэл, үлгэр домог, шашны ёс зүйг оруулсан бол Агиограф – тэр үеийн магтаал туульс, Лүндэч – ЯХВЕ бурхан, түүнийг лүндэнг буулгахаар ирсэн 12 зөнчийн тухай байдаг. Эдгээр 3 хэсэг хэдэн зууны турш бичигдэн, уламжлагдан ирсээр МЭӨҮ зуунд бүрэн эмхэтгэгдэн гарснаар Еврейчүүд монотеист хэлбэрийн шашин шүтэх болжээ. “Хуучин гэрээ” хамгийн анхны олдвор нь Изриаль улсад байдаг Сөнөсөн тэнгис гэдэг газраас 1947 онд олдсон бөгөөд он цагийг нь судлаачид МЭ 90-100 онд холбогдон гэж дүгнээд “КУМРАНЫ БИЧИГ” гэж нэрлэжээ.
6. СИНАГОГ: Еврей үндэстний цуглардаг цорын ганц гэр бол Синагог болно. Сионизмд Синагогийг 3 үндсэн үүрэгтэй гэж үздэг. 1. Мөргөл, сүм хийдийн үүрэгтэй. Энд хүмүүс нийтээрээ хүрэлцэн ирж мөргөх нөхцлийг бүрдүүлсэн байдаг. 2. Иудаизмын сургаалийг номлодог сургуулийн үүргийг гүйцэтгэдэг. Хүүхдүүд, насанд хүрсэн цагаач, шилцин суурьшигчид ЕВРЕЙ ХҮН БОЛЖ ХҮМҮҮЖИХ сургалтын бааз болох ёстой. 3. Ард түмний гэр орон болдог. Дэлхийн хаана ч гэсэн нэг Еврей нөгөөгөө олохдоо Синагогоос л олж болно гэж дүгнэдэг. Тиймээс Синагог нь ард түмний нэгдсэн нийгэмлэг болдог бөгөөд Синагог бүрийг нэг байгууллага захирдаггүй бүгдээрээ тусдаа биеэ даасан эрх мэдэлтэй, харин Иудаизмын болон Сионизмын сургаалиараа нэгддэг.
АЛИЙ буюу шилжин нүүх хөдөлгөөн: Энэ бол Сионизмын гол үзэл суртал юм. Алийгийн түүх маш эртний үеэс эхтэй. Еврейчүүд эртний Египет, Вавилоноос зугатаан Эрец-Исраэльд хүрэлцэн ирснийг алийгийн хамгийн анхны эхлэл гэж үздэг. Үүний дараа МЭ 6 зуунд Арабуудад хөөгдөн цагаачилж эхлэхдээ ч буцаж ирнэ, Сион ууландаа очино гэдэг үзэл суртлыг баримталж байсан. Буцан ирэх болсон шалтгаан нь Сион уул, Иерусалим хотоос үүдэлтэй. Исламын шашинд Алькудас буюу Ариун хот гэж нэрлэгддэг энэ газар 4000 жилийн түүхтэй гэдэг. Энэ хотын 4000 жилийг ойг Изриаль улс 7 жилийн өмнө тэмдэглэж байсан билээ. Энэ хотын төлөө шашны тулалдаан, их дайн түүхийн бүх үеийн турш гарч одоо хүртэл бүрэн намжаагүй байна. Алийгийн хамгийн гол зорилго бол Палестинд шилжин суух явдал байлаа. Алийг үндсэн 6 үед хуваадаг: 1. 1882-1903 онд дорнод Европоос хамгийн анхны 25.000 еврейчууд Палестинд ирж суурьшсан. Тэр үед Османы Туркийн эзэнт улсын хүч суларч байсан учраас Палестинд еврейчууд шилжин суурьших боломж гарсан. Тэднийг Исламынхан маш их доромжилж, хавчин гадуурхаж байсан ч анхны суурингуудаа амжилттай байгуулж чаджээ. 2. 1904-1914 онд Орос болон Дорнод Европоос 40.000 еврейчүүд Палестины Еврейн сууринд ирсэн. Дэлхийн дайн болох дөхсөн тогтворгүй үед Еврейчүүд дайны хөл үймээнээр шалтаглан Палестинд иржээ. 3. Дэлхийн дайн дуусан Палестиныг Англи улс мандатаар захирч байх хугацаанд 1919-1923 онд голдуу залуу еврейчуудээс бүрдсэн \өөрсдийгөө пионерууд гэж нэрлэж байсан\ 35.000 еврейчүүд нүүдэллэн ирж Еврейн суурингийн хүрээг тэлсэн. 4 дэх үеийн алий нь 1924-1928 онд Польшоос 67.000 еврейчууд Палестинд шилжин ирснийг дэлхийн эдийн засгийн их хямралтай холбож тайлбарладаг. Дэлхийн 2 дайн эхлэхээс өмнө Нацизмын хавчилтаас 250.000 еврей Палестинд цагаачилж ирснийг 5 дахь үе гэж нэрлэдэг. Дайны дараа НҮБ-ийн тогтоолоор Изриаль улсыг байгуулах болоход хамгийн том алий болж 1948-1951 онд 1,7 сая еврей “эх нутагтаа” иржээ. Алий одоо хүртэл үргэлжилсээр байгаа. Социалист систем задран унахад олон мянган еврейчууд Изриаль улсад шилжин ирсэн байдаг.
Их нүүдэл хийсэн еврейчууд нь тухайн цаг үедээ эдийн засгийн хувьд харьцангуй дорой байсан улсын еврейчүүд байсан атлаа ийм их олныг хамарсан их нүүдэл хийж байсны учир нь дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө манлайлж байсан өндөр хөгжилтэй улс орнуудын еврейчүүд тэдэнд туслалцаа үзүүлж байсанд гол учир нь байлаа. Дэлхийн өнцөг булан бүрд цагаачилж суудаг еврейчүүд интернет, холбоо харилцаагүй байсан атлаа ингэж хүчирхэг нэгдэлтэй болгож байсныг Иудаизм, сионизмтэй л холбож тайлбарламаар байгаа юм даа. ЕВРЕЙЧУУДЭЭ ГЭЖ??