Author Topic: lekts-3 ROM  (Read 21318 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
lekts-3 ROM
« on: 2008.07.10 19:09 »
РОМЫН ТҮҮХ.
МЭӨ 2р мянганы үеэс Аппенины хойгт хүмүүс нутаглах болсон. Олон нүүдэлчин аймагууд ирдэг байсныг ерөнхийд нь
 1. Умбр-Сабель,
2. Латин-Сикул гэж хуваадаг байсан бөгөөд Этруск аймгууд байсан. Ром хот нь МЭӨ 753оны 4р сарын 23нд байгуулагдсан гэж үздэг. Кампаниллын толгодыг тойруулж цайз байгуулж ХҮЙ байгуулагдсан нь РОМ хот болсон.
Ром нь 3 аймаг\ТРИБ\, 300 тойрог\КУРИЙ\, 300 овогоос бүрддэг. Уугуул хүн амаа ПАТРИЦ, Шилжин ирэгсдээ ПЛЕБЕЙ гэдэг. Ромын түүхийг 1. Хаант улс\МЭӨ8-6 зуун\,  2. Ромын бүгд найрамдах улсын үе\6 зуунаас 30аад он\, 3. Ромын эзэнт улс\МЭӨ30-МЭ476 он\Латин аймгууд РОМ-ыг байгуулсны дараа Этруск аймгуудтай холилдон Хаант улсыг байгуулсан. Хаад нь голдуу Этруск аймгуудаас гарч байсан. Грекийн колониудын нөлөө их байсан учраас Ромын улс төрийн тэмцлээс БНУ байгуулагдсан.  Ардын хурал буюу ТРИБУН-аас СЕНАТ-ыг сонгодог. Төрийн эрх мэдлийг барьдаг. 300 гишүүнтэй 1 жилийн хугацаатай сонгогддог энэ байгууллагаас Консул\Цэргийг захирах\, Препер\Шүүх эрх мэдэлтэн\, Идеол\Хотын дэг журам\ гэдэг албан тушаалтнуудыг сонгодог. Мөн онцгой үед 6 сарын хугацаатайгаар ДИКТАТОР-ыг сонгодог
Ром хот Легион цэргийн зохион байгуулалттай. Хөлслөгдөн дайнд явдаг армитай байсан. 1 легион-30 манипуль. 1 манипуль-2 центур\60 хүнтэй\ Легионы жагсаал нь: Эхний эгнээнд 1200 кастат\хөнгөн зэвсэгт\, 1200 принцейс\хүнд зэвсэгт\, 600 триар\дайнд дадлагажсан дайчид\ жагсдаг. Легион байгуулагдаад Латин аймгуудын холбоо нэрийн дор Италийг 390 онд нэгтгэсэн. Дараа нь 334 онд Кельтийг, 320 онд Галлийг болон төв европыг эзлэн авсан. Үүний дараа Ром-Карфагений дайн\Пунийн 1-2 дайн\ болж МЭӨ 2000 онд Газар дундын тэнгист Ромчууд ноёрхох болсон. 146 онд гол өрсөлдөгч Грекийг бүрмөсөн эзлэн авсан. Ромын арми хүчирхэгжихийн хирээр цэрэгт алба хаагчдын газар улам томорч улс төр, эдийн засгийн хямрал гарах болсон. Хямралаас болж гарсан бослого хөдөлгөөнүүдийг намжаах зорилгоор 134 онд Тиберий Грах, Гай Грах нар газрын реформ хийсэн. Хүнд 500 югараас илүү газар эзэмшүүлэхийг хориглож Газрын фонд байгуулж газаргүй хүмүүст эзэмшүүлэх, татварын нэгдсэн систем байгуулж том газар эзэмшигчдийн дургүйг хүргэж ТРИБУН-ы хурлын үеэр алагдсан. 
Ах дүү Грахын реформ амжилтгүй болж улс төрд том газар эзэмшигчид, популяр зүтгэлтнүүд манлайлах болсон. Сенат эмх замбараагүй хуралдах болж Корнелий Сулл ДИКТАТОР-аар сонгогдсон. Гэвч улс төрийн хямрал намжаагүй төдийгүй 73 онд гарсан Спартакийн бослого Ромын хямралыг улам хурцатгасан. Энэ бослогыг дарах зорилгоор Ромын алдарт “гурвын холбоо” Красс, Помпей, Цезарийн нарын хуйвалдаанаар байгуулагдаж бослогыг дарсан. Тэднээс Помпей, Красс нар Ромын консулаар сонгогдож Ромын өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэсэн. Помпей тухайн үедээ дийлдэхээ болиод байсан Крит арал дээр төвлөрсөн далайн дээрэмчдийг 40-хөн хоногийн дотор бут цохьсон. Орит арал дээр 10.000 гаруй хүнийг цаазаар авч дээрэмчдийг дарсан тухай тэмдэглэл байдаг. Помпейн нэр хүнд сенатад өссөн боловч Бага азируу хийсэн бүтэлгүй аян дайны дараа нэр хүнд нь унаж улс төрөөс гарсан.
Красс 53 онд үхсний дараа “гурвын холбоо” бутарч Цезарийн улс төрийн нөлөө ихсэв. Түүний бага азируу хийсэн аян дайн нэр хүнд авчирсан. Митридат хотыг эзлэн авсны дараа “Ирлээ, Үзлээ, Яллаа” гэсэн алдарт үгээ Сенатад хүргүүлж байжээ. Гэвч өөрийн диктатураа тогтоох, Египетийн асуудлаас болж Сенатын хурал дээр 44 оны 3 сард алагдсан. Улс төрийн анхны зохион байгуулалттай аллагаУлс төрийн лидер алагдсны дараа түүний нэрээр олон самуун, хэлмэгдүүлэлт гарч Антони, Октивиан, Лепид нар хоёрдогч “гурвын холбоо” байгуулсан. Октивиан өөрийн эсрэг байсан улс төрийн бүх хүчнүүдийг үгүй хийж 23 онд өөрийгөө император Август цолоор өргөмжилж РОМЫН ЭЗЭНТ УЛС байгуулагдсан. Август легионоо өргөтгөн 20 легион. 2 флот бүхий 300.000 хүнтэй хүчирхэг армийг байгуулсан. Сенатын эрх мэдлийг багасгаж Принцепат гэдэг цолтон хааны залгамжлагч болсон. Августь их хэмжээний том байлдан дагуулал хийгээгүй бөгөөд МЭ 14 онд 77 насандаа өөд болсон. Хүүгүй байсан учир түүний залгамжлагчаар дагавар хүү Тиберий Клавд Мероныг Сенат Императораар хүлээн зөвшөөрсөн. Түүний үед хааны эрх мэдлийг булаацалдсан Германник, Луций, Августын хамаатан Пезон зэрэг хүмүүс гарч ирсэн.
Гэвч Мероны ухаалаг хэрцгий бодлогын үр дүнд улс төрийн хямралыг эдийн засгийн аргаар даван туулах өвөрмөц оролдлого хийж байсан. Жилдээ 2,7  млрд сестерцийн татвараар сая илүү хүн амтай РОМ хот баян тансаг байсан. 37 онд Тиберий нас барж Германикийн хүү Гай 23 настайдаа хаан болсон. Түүхэнд энэ үеийг Каликулын\37-41 он\ үе гэдэг. Тэр ард түмэнд өглөгих өгч, Гладиаторын тулаан, найр наадмыг хамгийн их өргөн дэлгэр хийдэг байсан улмаас улсын сан хөмрөг хоосорсон. Хямралыг намжаахын тулд өөрөө умар зүг аян дайн хийж амжилт олоогүй цэргийн жанжин нартаа 41 онд алагдсан. Калигулаг алсан хүмүүс ордныг тонон дээрэмдэн тарсан байна. Үүний дараа Сенат эмх замбараагүй болж Клавдийг принцепатаар сонгосон. Клавдийг варвар аймгуудтай аян дайн хийж байх хооронд\48 он\ түүний эхнэр Мисалина төрийн эрхийг авч нууц амраг Гай Силитэй суусан учир Клавдий тэднийг хороож Германникийн охин Агрепинатай суусан.
Агрепина өөрийн эхний нөхрийн хүү Домеци Нероныг үрчилж авч улс төрд оруулж ирсний дараа Клавдийг хороож өөрийн талын хүмүүсийг төрийн эрхэнд гаргасан. 54 онд Домеци Нероны хаанчлал эхэлсэн. Тэр улс төрийн талаар биеэ даах бодлого явуулж философич Сенеки, Бур нарын хүмүүсээр зөвлөхөө болгож Сенат Нероныг дэмжиж эхийнх нь нөлөөллөөс гаргасан. 60 оноос улс төрийн хямрал намжиж эдийн засаг нь сэргэж эхэлсэн. Түүний зөвлөхүүд нас барсны дараа түүний улс төрийн бодлого үл итгэх шинжтэй болж улс төрийн аллага хийж эхнэртээ хүртэл үл итгэдгээ харуулсан. 64 онд РОМ хотод асар их түймэр гарсны буруутан болсон гэдэг. Энэ түймэрт Ромын 13 дүүргийн 3 нь бүтэн үлдсэн гэдэг. Эрдэмтэдээ үл итгэн зусардагчдаар өөрийгөө хүрээлүүлсэн түүний нэр хүнд улам унаж 68 онд ордноо орхин гарч ганцаардаж явсаар Египетэд хорлогдсон. Түүхэнд Нерон патриц овгийн сүүлчийн хаан гэдэг. Нероны дараагийн хаан Веспасианы\68-79\ арвич хямгач, ухаалаг бодлогын дүнд Ром хот сэргэж, хямрал намжин улс төр тогтворжсон.
Түүний үед Везувий галт уул дэлбэрч Помпей хот сүйрсэн \79 оны 8 сард\  Дараагийн хаан Домециан өөрийгөө бурхан гэж өргөмжлөн мулгуу бодлого явуулж  байсан учраас 96 онд алагдсан. Үүний дараа Трояны үе\98-117\ буюу Алтан үе эхэлсэн. Ромын эзэнт улсын сүүлийн сэргэлтийн үед Дунай, дорнод европыг эзлэн авсан.
« Last Edit: 2013.02.25 23:40 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: lekts-3 ROM
« Reply #1 on: 2008.07.10 19:12 »
Гай Юлий Цезарь
Манай эриний ємнєх 102/100-44 он) Ромын захирагч, эртний ертєнцийн гарамгай жанжин Г.Ю.Цезарь ромын чинээлэг айлд тєрж гэрийн сайн боловсрол эзэмшиж захирагч Суллийг єєд болсны дараа л улс тєрийн vйл ажиллагаагаа эхэлж ромын "доодсын" эрх ашгийг хамгаалж байлаа.73 онд цэргийн захирагчаар, 68 онд квестор, гурван жилийн дараа эдилоор сонгогджээ. 62 онд преторын язгууртны хэргэм хvртэж Эртний Ромын аль нэг мужийн амбан захирагч болох эрхтэй болж удсангvй алс Испани мужийн амбан захирагчаар томилогдож эрх чєлєєг эрмэлзэгч иберийн омгуудыг байлдан эзлэжээ.Ю.Цезарь илvv их эрх мэдэлд хvрэх мєрєєдлєє биелvvлэхийн тулд тэр vеийн улс тєр, цэргийн нєлєє бvхий зvтгэлтнvvд болох Г.Помпей, М.Красс (Спартакийн бослогыг дарсан жанжин) нартай 60 онд холбоо тогтоож тvvнийгээ удалгvй анхны гурвал болгон хувиргаж Ромыг бvхэлд нь захирах болж тєрийн удирдлагад нєлєєллийн хvрээгээ хуваажээ. 59 онд Ю.Цезарь консул болсон vеэс Сенатын эрх мэдлийг хязгаарлаж эхлэжээ. Консулын бvрэн эрхийн хугацааг дуусгасны дараа эхлээд Цезальпиний, дараа нь Нарбоны Галли мужид амбан захирагчаар томилогдохдоо арми эмхлэн байгуулах, бие даан дайн хийх эрх давхар эдлэх болов.Манай эриний ємнєх 58-51 онуудад алдарт галлийн аян дайн хийж сайтар сургагдсан, зэвсэг сайтай, сахилга бат єндєр легионеруудын армийнхаа ачаар нутгийн хvн амын улангассан эсэргvvцлийг даржбайв. Галлийн анхдугаар аян дайны vед гельветvvдийн кельтийн ард тvмний 100 мянган цэрэгтэй тулгарчээ. Майн, Неккар, Альпийн хооронд оршин суудаг кельтийн ард тvмэн Галль руу шилжин сууршихаар хєдєлснийг дуулмагц мужийнхаа цэрэгтэй галлийн омгуудын цэргийг нэгтгэж 58 оны зургаадугаар сард кельтчvvдийг Арар голоор гаталж байх vед нь дайрч цус урсгасан тулаанд гельветийн 30 мянган цэргийг хороов.
Гельветvvдтэй долоодугаар сард Бибракын ойролцоо хийсэн тулалдаан нь Ю.Цезарийн хувьд алдар нэрд гарах эсэхийн хувь заяаг шийдвэрлэх байсан учир 30 мянган легионеруудынхаа (тvvнээс гадна галлийн 24 мянган цэрэг байв.) захирагч нарын морьдийг хурааж эцсээ хvртэл байлдахыг тушаажээ. 130 мянган цэргээ хvйс тэмтрvvлсэн гельветчvvд ялагдлаа хvлээж Ромын эрхшээлд орж Ю.Цезарийн тушааснаар эх нутагтаа буцжээ.Мєн 58 оны найм, есдvгээр сард Ю.Цезарь 36 мянган хvнтэй арми захирч аймшиггvйгээр халдан ирсэн Ариовистийн удирдсан германы секван омгийн цэргийг єнєєгийн Мюлуз хотын ойролцоо бут цохиж ухраав. Дараа нь цэргийнхээ тоог 60 мянгад хvргэж Белгик улс руу халдаж Сюиссон улсын Гальба хааны захирсан 100 мянган цэрэгтэй армийг 57 оны хавар бут ниргэж дийлэнх омгуудыг нь Ромын харьяат болгожээ.Сабис голын эрэг дээр дєнгєж буудаллаад байхад нь нервиев омгийн цэрэг гэнэт дайран ирэхэд Ю.Цезарь цэргээ байлдааны журамд яаралтай оруулж гардан байлдаанд цэргvvдээ удирдан орж легионеруудаа зоригжуулж байлаа. Есдvгээр сард адуатукуудын нутагт нэвтрэн орж эзлэснии дараа 56 онд Арморик (Францийн єнєєгийн Бретань муж) нутагт оршин суудаг венет омог руу дайрч олон жижиг хот-цайзыг дараалан булаан авав. Венетуудын хvнд далбаат усан онгоцуудыг дийлэхийн тулд урт савааны vзvvрт тогтоосон хадуураар усан онгоцуудын татлагыг самардсаар тасалж гартаа хийжээ.Галль мужийн амбан захирагч тавин мянган хvнтэй армитайгаа 55 онд Ромын нутаг дэвсгэрт Маас голын хєндийгєєр халдан ирсэн германы узепит, тенктер хоёр омгийн нэгдсэн 200 мянган цэргийг Треверийн дэргэд тосон байлдаж тэднийг толгой дараалан хядаж Рейн мєрний зvг ухрааж олзлон авсан эмэгтэйчvvд, хvvхдvvдийг нь мєн хvйс тэмтэрчээ.
55 оны долоодугаар сард Ю.Цезарийн цэрэг єнєєгийн Бонн хотын хавьд Рейн мєрнийг гатлахдаа гvvр барьсан нь Эртний Ромын инженерийн цэргийн хосгvй гайхамшигт бvтээл болсон юм. Тэрбээр германы омгуудыг айлган сvрдvvлэх аргаар Ромд vнэнч байх тангараг єргvvлж чадав. Мєн оны наймдугаар сард английн эрэг дээр Дубры (єнєєгийн Дувр хот) хотын ойролцоо буухад, бритты омгийн цэргvvд байлдахаар тосож байв. Хоёр тал хэд хэдэн ширvvн тулалдаан хийсний дараа энхийн гэрээ байгуулж хагас сарын дараа галльчууд нутагтаа буцав.Ю.Цезарь дараа жил нь 54 оны долоодугаар сард 5 мянган легионер, 2 мянган морин цэрэг бvхий нийт 22 мянган хvнтэй арми удирдаж Англид хоёр дахь удаагаа халдахдаа Ла Маншийн хоолойг 800 орчим жижиг завиар гаталжээ. Кассивелуний захирсан бритты омгийн цэргийг хялбархан бут цохиж цааш явсаар Темза мєрнийг єнєєгийн Лондон хотоос хойд хэсэгт гаталжээ.54-53 онуудад Галльд бослого гарсан тухай мэдээ авмагц Ю.Цезарь нутагтаа буцан ирж босогчдын булаан авсан Аверикум (Францийн єнєєгийн Бурж хот) хотыг удтал бvслэлт хийж босогчдын хvнс дуусаж байдал хэцvvдсэн vед удирдагч Верцингеториг цєєхєн тооны цэрэгтэй хотоос нууцаар гарч зугтсаны дараа эзлэж vлдсэн цэрэг, оршин суугчдыг нь хуу хяджээ.
Ю.Цезарь Герговия хотыг бvсэлж Верцингеторигийг дийлээгvй ч дараахан нь Алезия хотыг 50 мянган цэрэгтэй бvсэлж 89 мянган явган цэрэг, 15 мянган морин цэргийг нь буулган авч босогчдыг удирдагчийг олзлон Ромд аваачиж таван жилийн дараа босогч гэж цаазалжээ. Алезия хотыг буулган авснаар ромчууд Галлийг (Галлийн нутаг дэвсгэр дээр одоо Франц, Бельги, Голланд, Швейцар орнууд оршиж байна.) байлдан дагуулан дуусаж Ю.Цезарийн нэр алдар Эртний ертєнц даяар тvгжээ. Тэр байлдан дагуулалтын тухай Ю.Цезарь "Галлийн дайны тухай тэмдэглэл" дурсамжийн номондоо дэлгэрэнгvй єгvvлсэн бий.Тvvнийг Галльд дайтаж байх зуур хамтран зvтгэгч М.Красс парфянчуудын эсрэг байлдаж байхдаа Карр хотын дэргэд амь эрсэдсэнээр гурвал бутарч Ю.Цезарь, Гней Помпей хоёрын хооронд удтал vргэлжилсэн, цуст дайн эхэлж Эртний Ром дахин иргэний дайнд татагдан орж тус гvрний иргэд тєдийгvй легионерууд хоёр талд хуваагдав. Ингээд Помпей сенатын бvгд найрамдах улсын талыг толгойлж тэдний єрсєлдєгчид нь Ю.Цезарийг удирдагчаараа сонгов. Сенат 49 онд Цезарийн Галль мужийн амбан захирагч байх бvрэн эрхийн хугацааг дуусгасан шийдвэр гаргаж захирч байгаа армиа тарааж Ромд буцан ирэхийг vvрэг болгов.Ромд очмогц нь помпейчууд шууд баривчлан цаазална гэдгийг ойлгожбайсан Ю.Цезарь легионеруудаа удирдан Ромыг чиглэн замд гарч шєнє Рубикон голыг гатлахын ємнє "Шийдлээ!" гэсэн алдарт vгээ хэлжээ. Байлдааны баялаг туршлагатай цэрэг Г.Помпейн армийг газар сайгvй ухраасаар хоёр сарынхугацаанд Хойд Италийг эзлэв.Помпей Мєнхийн хотыг хамгаалах гэж оролдож 49 онд амбан захирагчийн хувь захирдаг Испанийн Илерда хотын ойролцоо болсон тулалдаанд Ю.Цезарийн цэрэгт бут ниргvvлж легионуудын vлдэгдэл (25 мянга орчим хvн), хамтран зvтгэгчдээ дагуулан Ром хотоор дайрч Бриндизи, Грек рvv ум хумгvй зугтаж тєрийн эрдэнэсийн санг ч авч амжаагvй байна.Помпей Грек улсад ирмэгц Эдпирт Диррахия хотын хажууд хээрийн хуарангаа байрлуулж бэхлэлт хийв. Ю.Цезарь араас нь мєрдєн ирээд армиа хот, дайсны хуарангийн хооронд байрлуулж харилцаа холбооны замыг нь хаав. Помпей аргагvй тулж дайралтад орж Ю.Цезарийн байлдааны журмыг сэтэлж ухраав.Г.Помпейг дагаж яваагvй Сенатын гишvvд 49 оны намар Цезарийг Ромын захирагчаар ёслол тєгєлдєр єргємжилжээ. Энэ өдрөөс Ю.Цезарь vнэндээ хэмжээлшгvй эрхт хаан болж Ромын бvгд найрамдах улс тєгсгєл болжээ.Удсангvй Фессали муж дахь Фарсаль хотын дэргэд 48 оны наймдугаар сарын 9-нд шийдвэрлэх байлдаан болж 50 мянган цэрэгтэй Г.Помпей хоёр дахин бага хvчтэй Ю.Цезарийг дийлнэ гэж эрдэж єрсєлдєгчийнхєє морин цэргийн дайралтыг тогтоож араас нь элдэж байтал легионерууд хажуугаас нь дайрч бут ниргэжээ.
Ю.Цезарь энэ байлдаанд дєнгєж 200 цэргээ алдсан хэрнээ дайсны 8 мянган цэргийг алж 20 мянган цэргийг олзолжээ.46 онд Ю.Цезарийн 10 легион цэрэг Тапсын дэргэд 14 легион, 100 гаруй байлдааны заан, тэрчилэн явган цэрэг, морин цэрэг гээд хvч хол давуу Помпейг ялсны дараа Ромын Сенат Ю.Цезарийг арван жилийн хугацаагаар захирагчаартомилжээ.Цэрэггvй болсон Г.Помпейг усан онгоцоор хvрч ирэхэд Египет улс хvлээн авсангvй, хамтран зvтгэгчид нь тvvнийг цааш харуулжээ. Гэвч Ю.Цезарь тэнгисийн цаана гарсан помпейн цэргийн vлдэгдлийг бvр мєсєн дуусгах зорилгоор Египет орж Нил мєрний эрэг дээр болсон тулалдаанд тєрсєн эгч, vзэсгэлэнт Клеопатра бvсгvйн хамт эх орноо захирч байгаа тус улсын XII Птоломей хааны цэргийг бут цохиж хаан нь тулалдаанд алагджээ.Ю.Цезарь Египетийн Клеопатра хатан хаантай учир ургуулж халуун янаглалдаа мансуурч байхдаа 47 онд заналт дайсан, Понтийн Фарнак хааны армийг тавхан хоногийн хугацаанд зvйл дуусгаж "Ирлээ, харлаа, яллаа!" гэсэн алдарт vг бvхий мэдээг Ром руу явуулжээ.Г.Помпей vхсэнээр Ромын бvгд найрамдах улсад он удаан жил vргэлжилсэн иргэний дайн сая нэг дуусаж Сенат 44 онд Ю.Цезарийг бvх насаар нь Ромын захирагчаар томилж байгаагаа зарлажээ.Ромын єчнєєн тєчнєєн мянган легионеруудын ачаар Эртний Ромд хэмжээлшгvй их эрх мэдэл гартаа атгасан жанжин эртний тvvхийн цэргийн урлагийн хєгжилд асар их хувь нэмэр оруулсан юм. Ю.Цезарь галлийн дайн vед тєдийгvй Помпейтэй хийсэн иргэний дайны vед стратегийн зорилгыг тавихдаа алсыг харж хашир болгоомжтой хандаж байв. Легионуудаа байлдааны ажиллагааны талбарт хvчийг тарамдуулахгvй, нэг дор байрлуулж шаардлагатай чиглэлд дайснаас давуу хvчийг бий болгож чаддаг байлаа. Тулалдааны талбарт армиа гурван эгнээгээр байрлуулахдаа сvvлчийн эгнээнд нь нєєцєє хадгалдаг байлаа. Байлдаан эхлэхийн ємнє, явцад тагнуулын ажиллагааг идэвхтэй явуулж бут цохиж ухраасан дайсныг нилээд гvнд мєрдєн мєшгєдєг байв.Дайн тvvхийн сэдвээр хэд хэдэн сонирхолтой, єргєн агуулгатай ном бичсэн учир тvvнийг Эртний ертєнцийн цэргийн томоохон тvvхчдийн нэг гэж мєн vздэг.
Суут жанжин А.В.Суворов, Наполеон Бонапарт нар офицер бvр тvvний бvтээлийг уншиж судлах ёстой гэж шаардаж байжээ.Ю. Цезарь Ромд бvх насаараа захирагчаар томилогдсоноор бvх дайсандаа нэгдэх бололцоо олгосноор Эртний Ромыг ганц жил л захирч чадсан юм. Иргэний дайны дараа эрх мэдлийг нь хэвээр vлдээсэн Юний Брут, ойрын хамтран зvтгэгч Гай Кассий Лонгин нар 45 оны сvvлчээр хуйвалдан сэдэж 44 оны гуравдугаар сарын 15-ны єдєр Ю.Цезарийг Сенатын хуралдааны танхимд чинжаал хутгаар хэдэнтээ хутгалж амийг нь егvvтгэжээ.
« Last Edit: 2013.02.25 23:41 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: lekts-3 ROM
« Reply #2 on: 2008.07.10 19:19 »
Амгалан Августин (ST.AUGUSTINE)
 Ромын эзэнт гvрнийг мєхєж байх vед амьдарч байсан Августин бол тухайн цаг vеийнхээ шашны суут онолч байв. Тvvний бvтээлvvд христос шашны сургаал, дундад зууны vед улс хоорондын харилцаанд хvчтэй нєлєєлж байсан тєдийгvй єнєє vед ч ач холбогдлоо алдаагvй байна. Єнєєгийн Алжир улсын Соук-Арас буюу тэр vеийн Тагаст хотхонд 354 онд тєржээ. Эцэг нь бєєгийн мєргєлтєн, эх нь христос шашинтан байсан тул тvvнийг багад нь загалмайлж адислаагvй ажээ. .Аль багадаа хурц оюун ухаанаараа тодорч 16 настайд нь Тагас хотод сургууль явуулахад нууц амрагтай болж тэр нь тvvнд хvv тєрvvлж єгчээ. 19 настайдаа гvн ухаан сонирхож 240 жилийн ємнє зохиогдсон манихейство шашны сургаалыг гvнзгий судалж эхэлсэн ч есєн жил vзсэний дараа дургvй нь хvрч больжээДараа нь 29 настайдаа Ром дараа нь Умард Итали дахь Милан хотод ирж уран илтгэгчийн профессор цол хvртэв. Платоны гvн ухааны боловсронгуй хувилбар болох Платиний Ш зуунд хєгжvvлсэн неоплатонизмийн гvн ухаантай энд танилцав.Милан хотын сvмийн хамба лам Амброзийн айлтгалыг Августин нилээд хэдэн удаа сонсоод Христосын сургаалын мєн чанарыг сая нэг ойлгожээ. Тийнхvv Августин 32 настайдаа христос шvтлэгтэн болж 387 онд хамба лам Амброзий тvvнийг загалмайлсны дараа тєрєлх Тагаст хотхондоо буцан очжээ.391 онд тєрєлх Тагаст хотхоноос нь 45 бээрийн зайтай орших Гиппон, одоогийн Аннаба хотын сvмийн хамба ламын туслах болоод, туvнийг таван жилийн дараа нас барахад, оронд нь 42 настайдаа хамба ламаар єргємжлєгдєж ертєнцийн мєнх бусыг vзvvлэх хvртлээ зvтгэжээ. Гиппон хєдєєгийн хот байсан ч Августин vйл ажиллагаагаараа христос шашны нєлєє бvхий зvтгэлтэн болон алдаршжээ.
Бие сул дорой, хараа муутай хvн байсан ч хурдан бичээчийн ачаар шашны маш олон бvтээл туурвисан юм. Тvvний бичсэн таван зуун гаруй айлтгал, хоёр зуу шахам захидал бидний єнєє vед хадгалагдан иржээ. Тvvний бvтээлvvдээс "Бурхны хотын тухай", намтар зохиол болох "Нvглээ наминчлах нь" ном нь хамгийн алдартайд тооцогддог.Тvvний бичсэн захидал, айлтгалууд нь манихейсто сургаал, донатизм (христос шашинтнуудыг хагалан бутаргах зорилго бvхий бvлэглэлийн vзэл), пелагианство (христос шашны тухайн vеийн бас нэг тэрс vзэл) зэрэг харш vзэл баримтлалыг илчлэн шvvмжлэхэд чиглэгдэж байлаа. Ялангуяа пелагианство сургаалыг буруушаан Маргасан нь Августиний шашны сургаалын гол хэсэг болно. Пелагийбол 400 оны vед Ромд ирж шашны хэд хэдэн сонирхолтой сургаал айлдсан английн лам аж. Хvн бvр анхнаасаа нvгэлтэй байдаггvй, иймд сайн болон муу vйлсийн аль нэгийг сайн дураараа сонгох эрхтэй, аливаа хvн шудрага амьдрал, хичээнгvй хєдєлмєр зvтгэлээрээ нvглээ наманчилж болно гэж Пелагий лам номлодог байжээ.Августиний бvтээлийн нєлєєгєєр Пелагийн vзэл бодлыг тэрс гэж vзэж тvvнийг Ромоос хєєж шашны vйл ажиллагаа эрхлэхийг нь хорьжээ. Хvмvvст Адамын vйлдсэн нvгэл хамааралтай, хvмvvс дан ганц хvчин чармайлт хичээнгvй зvтгэлээрээ нvглээс ангижрахгvй, хамгийн гол нь бурхны єршєєл хэрэгтэй гэж амгалан Августин гэж айлдаж байв. Иймэрхvv vзэл бодол урьд нь байсан ч Августин энэ айлтгалыг хvмvvсийн ой тойнд хvртэл ойлгуулж чадсан юм.Бурхан хvнийг єршєєх эсэхээ мэднэ, тийм учраас зарим хvмvvсийн єршєєгдєх нь урьдаас тодорхойлогдсон байдаг гэж Августин нотлож байв. Энэхvv урьдаас тодорхойлогдсон байх vзэл санаа нь дараа vеийн шашны онолчид тvvний дотор Жан Кальвинд ихээхэн нєлєє vзvvлсэн билээ.Хvйсийн талаар Августиний баримталж байсан байр суурь маш чухал. Христос шашны шvтлэгтэн болоод эр эмийн жаргал эдлэхээс татгалзахаар шийдсэн ч амьдрал дээр маш хэцvv байжээ. Тэр тухайгаа "Нvглээ наманчилах нь" бvтээлдээ дэлгэрэнгvй бичсэн бий. Хvйсийн талаархи тvvний vзэл баримтлал дундад зууны vед маш чухал нєлєєтэй байжээ.Августиний амьдарч байх vед Ромын эзэнт улс тvргэн мєхєж нийслэл хот нь 410 онд вестготуудад эзлэгджээ. Нийслэл хотод vлдсэн бєєгийн мєргєлтнvvд христос шашныг хvчээр сурталчилж байсан учир аргагvйн эрхэнд эрт дээр vеэс шvтэн биширч ирсэн бурхадаасаа татгалзах болсон гэж єєрсдийгєє цагаатгахыг оролдож байжээ. Иймд "Бурхны хотын тухай" номоо христос шашныг шийтгэлээс хамгаалах зорилгоор туурвижээ. Гэхдээ энэ номонд Европ тивийн цаашдын хєгжилд нєлєє vзvvлсэн гvн ухааны сургаалаа айлджээ. Ромын эзэнт улс бол ямар нэгэн чухал vндэс суурь биш ээ, Ром тєдийгvй дэлхийн аль ч хот бvхний vндэс байгаагvй юм, хамгийн гол нь "тэнгэрийн хотын" хєгжилт буюу хvн тєрєлхтєний оюун санааны дэвшил юм, энэхvv дэвшлийг тээгч нь шашин юм, ("Шашнаас єєр аврагч байхгvй") иймд хамба лам, шашин бол бєєгийн шvтлэгтэн, христос шашинтан хаадаас илvv чухал гэж Августин сургасан билээ.Ийнхvv Августин нь аливаа улс орныг тодорхой хугацаанд удирдаж буй хvмvvс хэн ч байлаа хамба ламд захирагдах ёстой гэсэн vзэл санааг дэвшvvлжээ.
 Дундад зууны vеийн хамба лам нар Августиний дээрх vзэл санааг vйл ажиллагаандаа удирдлага болгосноор шашин, тєр хоорондын он удаан жилийн зєрчилдєєнийг эцэс болгох эхлэлийг тавьж европ тивийн дараачийн олон зууны тvvхийн мєн чанарыг урьдчилан илэрхийлсэн билээ.Тvvний бvтээлvvд нь грекийн гvн ухааны зарим vзэл санааг дундад зууны европ тивд дэлгэрvvлэхэд тодорхой vvрэг гvйцэтгэсэн, ялангуяа неоплатинизмийг судалж байснаар дундад зууны христос шашны гvн ухаанд дам нєлєє vзvvлжээ.
Августин нь Декартаас аль тvрvvнд сэтгэн бодож байна, тиймд би амьдарч байна." гэсэн айлтгалыг єєр vгээр илэрхийлж байсныг дурдахад илvvц биш биз ээ. Августин бол дундад зууны ємнєх Христосын шашны аугаа онолч байсан болохоор сvм хийд тvvний сургаалыг дундад зууны турш бараг хэвээр нь баримтлаж байжээ. Августин бол ромын католик шашны хамгийн суут онолч байсан болохоор тvvний бvтээлийг єргєн дэлгэр хаа сайгvй уншин судалдаг байв. Єршєєл, хvйс зэрэголон асуудлаархи Августиний vзэл бодол тvvхэнд маргашгvй их нєлєє vзvvлсэн юм.Амгалан Августин 430 онд 76 насандаа Гиппон хотод єєд болжээ. Задран бутарч байгаа Ромын эзэнт гvрэнд халдан довтолсон бvдvvлэг омгийнхон нийслэл хотыг нь эзлэн тvрэмгийлж галдан шатаахад Августиний номын сан, сvм азаар сvйдсэнгvй єнгєрчээ.
« Last Edit: 2013.02.25 23:42 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: lekts-3 ROM
« Reply #3 on: 2009.08.04 15:14 »
Орчин vед хэрэглэж байгаа хуанлийг Ромчууд зохиосон байдаг. Анх хуанли арван cap бvхий байжээ. Энэхvv анхны хуанли нь єдєр шєнийг тэнцvv гэж vзэн, олон мянган жилийн амьдралын эхлэл гэж ооцогддог.Туравдугаар сараас эхэлсэн бєгєєд 12 дугаар cap хvртэл байсан. МЭЄ 46 онд Ромчууд Юлий Цезарь єєд болсны дараа ард иргэд нь эзэн хааныгаа дурсгалд зориулан долоо дугаар сарыг /QUINTILIS/ сарыг JULY болгон єєрчилжээ. Мєн дараа нь хаан ширээнд заларсан Августосд зориулан SEXTILIS байсаныг AUGUST болгон єєрчилжээ. Гэвч Цезарын cap 31 хоногтой байхад тvvний cap нь 30 хоногтой байсан тул хоёрдугаар сараас 1 хоног нэмжээ.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: lekts-3 ROM
« Reply #4 on: 2010.02.03 11:15 »
Дэлхийн гайхамшгуудын нэг Колизей театрыг Нерон хааны зарилгаар манай тооллын анхдугаар зуунд барьсан гэдэг.Нерон хааныг 98 онд амиа хорлон үхсэний дараа хаанаар өргөмжлөгдсөн Веспасиан Флавий ордныг нураан баримлыг хайлуулж хиймэл нуурны буйран дээр 60 мянган хүний багтаамжтай асар том зууван хэлбэртэй барилга бариулжээ. Энэ нь түүний ард түмнийхээ төлөө хийсэн томоохон зүйл гэдэг. Флавий хаан энэ театраа "Задгай театр" хэмээн нэрлэсэн ч ромчууд түүнийг Колизей гэж хэлж заншсан гэдэг. Энэ театрыг барьж дууссаны дараа ихэс дээдэс 100 өдөр найрласан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг.Олон өдөр үргэлжилсэн найр дуусч, спортын уралдаан тэмцээнээр нээлтээ хийсэн нь ард түмний сэтгэлд ихэд нийцжээ. Харин хожим нь боолчуудын цуст тулаан зохиодог болсноор уг театрын нэр хүнд навс унаж нэг хэсэг хааны эргэн тойрны хэдэн хүмүүсээс өөр үзэгчгүй болсон аж. Хэсэг хугацааны дараа элдэв ший жүжиг үзэхийн оронд цуст тулаан үзэхийг тэсэн ядан хүлээдэг үзэгчдээр дүүрэх болсон гэдэг.Колизейн задгай театрын голд Бархасбадь бурхны баримал байсан аж. Уг театрыг барьсан уран барилгач Гавденций тэр баримлын хажууд цаазлуулсан гэдэг. Учир нь агуу барималч хүний цус гол мөрөн шиг урсаж буйг харж үл тэвчихдээ Христос шашинтан болсон тул өөрийн гараар бүтээсэн театрынхаа голд тийн цаазлуулжээ. Мөн түүнээс хойш өчүүхэн ч гэсэн гэм буруутай гэгдсэн Христос шашинтныг энд хороодог болсон тул түүхийн хэсэгхэн хугацаанд "Христосчуудын амьсгал хураах газар" хэмээн нэрлэгдэж байсан нь ч бий.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
клеопатра хатан
« Reply #5 on: 2013.03.11 11:37 »
 Авлет 11-р Птоломей МЭӨ 51 оны 7-р сард нас баржээ. Тэрээр Египетийн хаан учир, хаант улсаа өөрийн том хүүхдүүдэд өвлүүлэхээр гэрээсэлжээ. Тэр нь арванзургаан настай Клеопатра болон арван гурван настай Птоломей-Дионис байлаа. Египетийн заншлын дагуу тэр хоёр гэрлэжээ.Птоломейн удмынхны хамгийн дуртай хотын нэг болох Александрия хотод Клеопатра өссөн ба тэр нь тухайн үедээ хамгийн сайхан соёлын төв хот болсон байлаа. Яруу найраг, соёл. шинжлэх ухаан зэрэг нь энэ хотод байнгын суурьшилтай болсон ба египтийн хаадын ордонд ихээхэн хэмжээний алдартай яруу найрагчид болон зураачид амьдарсаар иржээ. Клеопатра дээд зэргийн боловсрол эзэмшсэн нэгэн билээ. Тэрээр хэд хэдэн хэлээр чөлөөтэй ярина. Гүн ухаан судалж, уран зохиолыг сайн мэднэ, тэгээд ч зогсохгүй хэд хэдэн хөгжмийн зэмсэг дээр тоглоно.
 “Птоломейн жинхэнэ охины хувьд сайхан бие болон залиас өөр сайхан чанар түүнд огтхом ч байгаагүй, - хэмээн түүхч Гуго вилльрих онцолжээ. - Өөрийн гаднах төрх байдал, авъяас, бүхэлдээ өөрийгөө Клеопатра хүйтэн тооцоонд захируулж ирсэн. Ингэхдээ улс орныхоо ашиг тусын төлөө эсвэл зөвхөн амин биенийхээ эрх ашгийг хамгаас илүү харгалзжээ”. Гэхдээ тооцоотой ухаанаас гадна тэрээр ихээхэн хуял тачаалтай нэгэн билээ. Арван гурван настай бяцхан хүүгийн эхнэр байсан тэрээр өөрийн тачаалыг хангахын тулд сайхан эрчүүдийг байнга дэргэдээ байлгах агаад тэр нь тухайн үедээ огтхон ч ёс суртахуунгүй хэмээн тооцогддоггүй байжээ.
Залуухан 12-р Птоломейн хүмүүжүүлэгч Пофин МЭӨ 48 онд Клеопатрагийн эсрэг Александри хотыг тэр чигээр нь босгож чадсан байна. Залуу хатныг эрх мэдлийг гартаа төвлөрүүлээд зогсохгүй ийм зорилгодоо Ромын тусламжийг авах гэж байна хэмээн тайган буруутгасан юм. Аугаа хэмээгддэг нууц амраг Гней Помпейн хамт зарим нэгэн арга хэмжээ авсан гэж үзсэн байна. 7 жилийн өмнө түүний эцгийг Египтийн хаан ширээнд суулгасны төлөө Клеопатра өөрийгөө өгсөн гэж хэлж болно.
Уурссан ард түмэн Клеопатрагийн амь насанд аюул занал учруулж эхэлсэн нь ойлгомжтой. Тиймээс ч тэрээр хэсэг үнэнч нөхдийн хамт Алексадригээс зугатаасан боловч өөрийгөө ялагдсан хэмээн огтхон ч хүлээн зөвшөөрөөгүй юм.
Эгч дүү болон эхнэр нөхөр хоёр тус бүрдээ өөрсдийнхөө эрхийг цусаар ч болтугай хамгаалахад бэлэн байлаа.
Залуусын хоорондын зөрчлийг мэдсэн Юлий Цезарь хэрэгт оролцсон юм. Хатуу ром эр 12-р Птоломей болон Клеопатра хоёр цэргээ тарааж өөрсдийн биеэр ирж тайлбар хийх ёстой гэдэг тушаал буулгалаа. Зальт тайган эр Ютеопатрад цэрэг тараах ёстой гэдэг тушаалыг дамжуулсан боловч ирж уулзах ёстой гэдгийг нь нуужээ. Харин өөрийнхөө хүмүүжигчийг яаралтай Цезарь руу илгээсэн боловч нэгдүгээр тушаалыг огтхон ч хэлээгүй байлаа.
Клеопатра байхгүй байгаа явдал Цезарийн гайхшралыгтөрүүлсэн бөгөөд ямар нэгэн шийдвэр гаргахаас өмнө Пелуза руу нууц илч илгээжээ. Хатан тэсвэр нь апдагдсан байдалтай ямар нэгэн мэдээ ирэхийг хүлээж байлаа. Аугаа жанжинд итгэжбайсан тэрээр цэргээтараасан юм. “Тэнгэр- I « Цезарьтай” ямар ч тохиолдолд уулзах ёстой гэдгийг Клеопатра сайн ойлгож байсан нь ойлгомжтой. Үнэнийг илтгэсэн илч давхин ирлээ. I эхдээ яаж нийслэл рүү нэвтрэн орох билээ? Хатан ганцхан боол дагуулан жирийн загасчны завиар Александри хотод ирлээ. Үнэнч боол Апполодор нь түүнийг эрээн даавуунд ороон үүрсэн төдийгүй, ихээхэн самбаа гарган Цезарьт амжилттай хүргэж өгсөн юм.
Бурханлаг Венера далайн хөөснөөс гарч ирсэн гэдэг домог байдаг шиг )! >л жирийн Клеопатра цоохор даавуунаас гарч ирсэн билээ. Тэгэхэд I )рээрдөнгөж 19 настай байлаа. Түүний хачирхалтай хирнээ дур булаам гоо үисгэлэн дөнгөж цэцэглэж эхэлсэн үе юм. Дээрээс нь Нил мөрний сирена- гийн дуу хоолой мэт гайхамшигтай уянгалаг хоолойг нэмэх юм бол Цезарь яагаад ухаанаа тэгглээ алдасныг ойлгож болох билээ. Ром эр Египет бүсгүйн уулзалт өглөө хүртэл үргэлжилсэн байна. Клеопатра ялсан юм!
Цезарь хүчин чармайлт гаргасан хирнэ үймээн самуун дарагдалгүй ромчуудболон египетчүүдийн хооронд сөргөлдөөн гарлаа. Цезарь Клеопатра хоёр ордонд хашигдсан боловч туслалцаа амжиж ирсэн юм. 12-р Птоломей нил мөрөнд живж үхсэн байна. “Клеопатрагийн дайн” гэгддэг үйл явдал төгсгөл болсон нь хатанд дурласан Цезарийн сэтгэлийн илрэл байлаа.
Александрид дэг журам тогтоосны дараагаар египетчүүдийн дургүйцлийг төрүүлэхгүйн тулд жанжин тэр даруйдаа Клеопатраг 13-р Птолометэй гэрлүүлсэн юм. Неотерос хэмээх арван зургаан настай залуу бие султай үн байжээ. Энэ гэрлэлт болон эрх мэдэл зэрэг нь бүгд хуурамч. Хатан, Цезарийн нууц амраг хэвээр үлдэх агаад ромын цэргийн тусламжтай торийг ганцаараа захирна.
Дарангуйлагчийг Ром руу дуудсан ба тэнд үймээн самуун дэгдэж цус асгарч байлаа, үүрэг, ашиг сонирхол энэ бүгдийг тэрээр гайхамшигтай бүсгүйн тэвэрт ор тас мартсан юм. Нил мөрнөөр зугаалж, хайр сэтгэлээ ивээн зугалаахыг тэр хоёр мөрөөдөж байлаа. Гэвч аялалд гарахын өмнө ромын цэргүүд эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Эх орноосоо хол байхыг тэд эсэргүүцсэн байна. Зөвхөн энэ явдал л Клеопатрагийн нууц амрагийг гэнэт ухаан ороход дөхөм болсон юм.
Хэдэн сарын дараа Клеопатра хүү төрүүлсэн бөгөөд түүнийгээ Птоломей-Цезарион хэмээн нэрийдсэн юм. Ингэснээр тэрээр Цезарьтай ямар харилцаатай байдгаа бүх нийтийн хүртээл болгожээ. Гэхдээ тэр хоёрын харилцаа Александри хотын иргэдийн хувьд нууц байгаагүй юм.
Ромд эргэж ирсэн дарангуйлагч, сайхан бүсгүйгээр уйтгарлаж эхэлсэн учир түүнийг дуудлаа. МЭӨ 46 онд Клеопатра хүү. хуурамч нөхөр болон олон тооны бараа бологч нарын хамтаар хүрэлцэн ирсэн юм. Тибр голын баруун эрэг дээр байрлах сайхан орд харшдаа Цезарь хатныг байрлуулсан төдийгүй өөрөө ч хамаг л цагийг тэнд өнгөрүүлнэ. Ромд Цезарь хичнээн нууц амрагтай вэ гэдэг асуудалд хэн ч анхаарлаа хандуулахгүй байсан боловч эмэгтэй хүнийг олон нийтийн өмнө нууц амраг гэдгийг хүлээн зөвшөөрснөөр доромжилж байна гэсэн бодлыг төрүүлсэн билээ. Венерагийн сүмд “Александрийн завхай эмийн” алтан дүрсийг босгосон агаад ихээхэн хүндэтгэл үзүүлжээ. Ард түмэнээ доромжлоод зогсохгүй, бурхан шүтээнээ ч хүртэл доромжиллоо! Клеопатрагийн төрүүлсэн хүүгээ Цезарь албан ёсны өв залгамжлагч болгох гэж байна гэдэг шуугиан дэгдсэн байна. Ийм шуугиан болон “бурхан” хэрхэн биеэ авч явсан байдал амь насыг нь богиносгосон хэмээн Кассий үздэг билээ. Нууц амрагийг нь алсан явдал Египетийн хатныг зог тусахад хүргэсэн юм. Түүний итгэл нуран унаж байлаа! Одоо юу ч түүнийг энэ хотод барихгүй байсан юм. Тэгээд ч энэ хотод аюулгүй байдал гэж огтхон ч байхгүй болжээ. МЭӨ 44 онд “Египтийн тэнүүлчин эм” Александридээ эргэн ирсэн байна. Жилийн дараа түүний дүү нөхөр 13-р Птоломей гэнэт насбарсан юм. Клеопатрагтүүний үхэлдбуруутгасан хэдий ч юугч нотолж чадаагүй билээ. Юутай ч тэрээр Египтийн хатан хэвээр үлдсэн ба дөрвен настай Цезарионыг өөрийнхөө өв залгамжлагч хэмээн тунхагласан юм. Ром хотоос явахдаа тэрээр триумвируудын нэг болох Марк-Антонийн сэтгэлд итгэлийн галыг дүрэлзүүлсэн билээ. Тэрээр хөнгөмсөг, хүүхэмсэг, гэхдээ эр зоригтой дайчин байсан юм. МЭО 42 онд Брутийг тэрээр ялсан ба Грек Бага Ази зэрэг орнуудаар явж татвараа цуглуулан авч байлаа. Хаа явсан газар нь түүнийг баярлан угтах агаад ганцхан Клеопатра л түүн рүү илч илгээн баяр хүргэх ухаан гаргасангүй. Антоний одоохондоо сайхан египет бүсгүйд хайртай байгаагүй ч түүний үзэсгэлэн гоо байдал түүнд ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн байлаа. “Гайхамшигтай нилын сиренаг” бодох бүрийд түүний зүрхэнд байсан оч нь улам бүр дүрэлзэн хүчтэй болж эхэлж байсан юм. Түүнийг доромжилж өршөөл эрүүлэх болно! Гэхдээ ийм хатуу таашаалыг удаан хүлээх хэрэгтэй болжээ - хатан уулзах гэж нэг их яарахгүй байсан юм.Тарса хотын төв талбай дээр бүх нийтийн өмнө шүүн цаазаар авах ял ногдуулж байтал Кидна голын эрэг дээрээс баярласан дуу гарсан гэдэг. Грекчүүдийн нэгэн адил долигонуур киликчууд “Азийн аз жаргалын төлөө Бахустай уулзахаар Венера өөрийн биеэр залрах” гэж байгаа тухай Антонийд дуулгажээ. Тэрээр Бахустай өөрийгөө харьцуулах тун дуртай байсан юм. Гайхсан тэрээр эрэг рүү явлаа. Үнэхээр нүдэнд туссан сайхан зүйл оюун ухааныг эзэмдэхээр байлаа.
...Эрх мэдлийн суудал аятай түүний ирж буй усан онгоц гэрэлтэнэ. Хошуу нь цэвэр алт,Харин дарвуул нь улаан торгоор хийгдсэн Гайхалтай сайхан тансаг үнэх ханхална Тиймээс ч хайрын салхи ичингүйрэх мэт...
/В.Шекспир, “Антоний ба Клеопатра ”/
Хэрэв Цезарийг даруухан байдлаар татаж болох байсан бол Антонийг байлдан дагуулахын тулд илүү хүчтэй зэвсэг хэрэгтэй болжээ. Тэгээд ч Клеопатра сонголтоо буруу хийгээгүй юм. Триумвирын урилгад тэрээр хариуд нь мөн л урилга илгээсэн байна. Тогтоосон цагт Антоний маш гансаг байдлаар өөрийгөө чимэн ирсэн гэдэг. Сайхан хоол бэлтгэж огсөний төлөө тогоочдоо бүхэл бүтэн байшин бэлэглэж өгсөн Антоний Клеопатрагийн тогоочид хотыг ч тэр чигээр нь бэлэглэхэд бэлэн байлаа. Харин хатан өөрт нь дэлхий ертөнцийг бэлэглэхэд бэлэн болжээ. Тэрээр хатанг хэрхэн доромжлохыг хүсч байснаа мартан өөрөө түүний хөлд согдөн хариу хайрлахыг хүссэн байна. Харин Птоломей-Цезарионы I гиптийг бүрэн захирах боломжтой болгохын тулд тооцоо сайн хийж чаддаг Клеопатра түүнийг татах бүх л аргыг хэрэглэсэн нь ойлгомжтой.
Тэрээр өөрийн эмэгтэй дүү Арсиноэгийн ард түмэнд нөлөөлөх байдлаас ami салахыг эрмэлзсэн байна. Ухаангүй хайранд умбасан Антоний гүүний хоёр хүсэлтийг биелүүлжээ. Цезарионыг Ромын хууль ёсны өв илгнмжлагч хэмээн хүлээн зөвшөөрсөн төдийгүй Милетэд нуугдаж байсан Арсиноэг Дианагийн сүмд хороожээ. Харин шагнал тун удалгүй ирсэн байна. Ютеопатра Антонийнх болсон юм.
Антонийтэй ойр дотно байх нь Египетэд хэмжээ хязгааргүй ноёрхолоо кмтооход тус болно гэлдгийг тэрээр сайн мэдэж байсан хэрэг. Ромын цэргүүд цөмрөн орж ирэх боломж нь хатанд дургүйлхсэн ард түмний дургүйцлийгхазаарланзогсоожбайлаа. Хатантайуулзахаасөмнө Парфяны мсрэг байлдах гэж байсан Антоний хавар хүртэл түүнийгээ хойшлуулан гоо ү исгэлэнт бүсгүйн хамт Александрия руу одлоо. “Юутай ч зүйрлэшгүй” х >мээн нэрийдсэн садар наргиа тэнд эхэлсэн байна. Цезарийн нууц амраг бимхдаа Аспазиягийн дүрд Клеопатра тогложчадаж байсан бол байнга дур булаам, ухаанлаг, улстөр, уран зохиол, соёл урлагийн талаар мөн л сайхан ярьж чаддаг тэрээр ухаантай дарангуйлагчийн ухаанд хүрч чаддаг байсан билээ. Харин их амархан сэтгэл нь хувирч байдаг Антонийтэй тэрээр жинхэнэ утгаар садар эм болон хувирч, хамгийн муу муухай болгоныг I үйцэтгэхэд бэлэн болжээ. Тэрээр архи дарс ууж, замбараагүй шоглож, >ротик дуу дуулан, бүжиглэж, нууц амрагтайгаа хэрэлдэж, цохих зэргээр амирладаг болсон гэдэг. Бүдүүлэг зантай ром эрд хатны гараар цохиулах нь хамгаас илүү таашаал авчрах агаад Софоклын найрал дуутай хамтран дуулж, эсвэл алдартСафогийн шүлгийгуншихадзориулагдсанамнаас хамгийн муу муухай хараал урсаж байх зэрэг нь ихээхэн таалагддаг билээ.
‘Юутай ч зүйрлэшгүй” хоёр маань жирийн хувцас өмсөн Александрия хотын гудамжаар явж, эгэл жирийн оршин суугчид адил гудамжинд хэрэл- дэн хамгийн муу муухай газарт очиж зугаална. Энэ байдал нь Антонийд ихээхэн таалагддаг байлаа. Иймэрхүү явдлууд заримдаа заримдаа зодоо- ноор төгсөх агаад хичнээн эр зоригтой, хүч чадалтай ч ром эр зодуулдаг байсан гэнэ. Клеопатрад ч багагүй ногддог байсан юм. Гэвч тэр хоёр их л дуртай нь аргагүй ордонд эргэн ирэх төдийгүй дахин тэнэг үйлдэл хийхэд бэлэн байдаг юм. Иймэрхүү янзаар зугаалдаг болохыг мэдсэн ард түмэн зодооныг зогсоох учир ингэж зугаалах нь утгагүй болон хувирсан гэдэг.
Найр наргианы тансаг байдлыг нэг удаа Антоний ихэд магтсан ч уйтгартай байна хэмээн хэлжээ. Харин хатан хариуд нь арван сая сестерцийг ганцаараа маргааш ууна хэмээн мэдэгджээ. Хатан тоглож байгаагүй нь ойлгомжтой. Маргааш нь найр наадам ид дундаа орж байтал тансаг сув- дан ээмгээ чихнээсээ аваад аяга руу хийлээ. Тэнд нь өмнө бэлтгэсэн цуу байжээ. Мэдээж хэрэг сувд хайлсан ба гайхсан зочдын нүдэн дээр тэрээр гашуун цууг уулаа. Ийм эмэгтэйгээр бахархахгүй байхын аргагүй нь ойлгожтой!
“Нилын сиренагийн” гарт зугаацаж байх үед Антонийгийн эхнэр Фульвия нөхрөө “александрын янхан эмэггэйн” гараас хэрхэн мулталж авах аргаа олохоо больсон гэдэг. Тиймээс ч тэрээр Антонийн эрх ашигт нийцэхгүй Перузины дайныг өдөөжээ. Үр дүн нь их сайн үйлчилгээтэй байлаа. Клеопатрагийн нууц амраг Ром руу яаран явсан юм. Харин тэндээ эхнэрээ нас барсныг мэдсэн байна. Октавиантай эвлэрэхийн тулд Антоний өөрийнхөө явдалд гэмшсэн ба түүний дүү Октавиятай гэрлэх зөвшөөрлийг өглөө.
Бүтэн гурван жилийн турш Клеопатра Антонийгээс хагацсан ба гурван ихэр хүүхэд болох Александр, Клеопатра ба Птоломей нарыг төрүүлсэн билээ. Хэмжээ хязгааргүй эд хөрөнгөөр хүрээлэгдсэн хатан өөрийг нь хаясанд шаналан суусан хэдий ч огтхон ч тоохгүй байгаа мэт сэтгэгдэл терүүлэхийг хамгаас илүү хичээнэ. Түүний сэтгэлийг доромжилсон мэт санагдана. Түүний заль мэх ямар ч үр дүнд хүргэсэнгүй гэдгийг тэрээр мэдрэх мэт байсан нь ойлгомжтой.
МЭӨ 36 оны сүүлээр Антоний Сиритэй байдлахаар явсан боловч Азийн нутаг дэвсгэрт хөл тавимагц “Нилын сиренаг” саналаа. Хайр сэтгэл улам хүчтэй дүрэлзсэн ба Клеопатрагийн араас хүн илгээжээ. Тун удалгүй нууц амрагууд бие биенийхээ тэвэрт жаргалтай байх болжээ. Антонийг барьж байхын тулд египетийн шидэт эмэгтэй ихэхэн эелдэг

байхыг эрмэлзэх агаад явна гэдэг тухай сонсмогц л үхлүүт өвчтэй мэт болж хоол унд огтхон ч хэрэглэхгүй шөнө өдөргүй уйлж унжин хэвтэнэ.гэвч хичнээн ч жүжиг тавьж байлаа гэсэн Ромын тушаалаар Антоний Ази pyv явжээ. Гэхдээ нэг их удалгүй Арменийг байлдан дагуулсан ба хааныг in, баривчилсан байна.Өөрийнхөө ялалтыг Антоний Александрийд тэмдэглэхээр шийдсэн юм. Ингэснээр өөрийн эх орон, ард түмэн, сенатыг аймшигтайгаар доромжилсон байна. Харин одоо түүнд юу ч хамаагүй мэт. Ёслолын үйл ажиллагааны үеэр тэрээр гурван ихэр хүүхдийнхээ хувь тавиланг ишйдвэрлэжээ. Тэрээр байлдан дагуулсан мужуудаа хүүхдүүддээ өгсөн байна “Шинэ Изида” гэдэг нэрийг Клеопатра албан ёсоор хүлээн авчээ Тэрээр бурхны хувцас болох бариу даашинз өмсч, толгой дээрээ шонхорын толгойтой, үхрийн эвэртэй титэм тавин хүмүүсийг угган авдаг болсон юм. Антонийг хатны дүрс бүхий мөнгийг гаргахыг шаардсан төдийгүй цэргүүдийнхээ бамбай дээр Египтийн хатны нэрийг сийлэхийг тушаасан гэдэг.
Антоний их удаан хугацаанд эх орондоо ирэхгүй байгаад уурссан Октавиан Клеопатрад дайн зарласан билээ. Гэвч нууц амрагууд огтхон ч с л гэлээр унасангүй. Харин ч их зоригтой Октавианы эсрэг тэмцэж эхэлсэн байна. Акциум хотын дэргэд болсон далайн тулааны үеэр өөрийн Ашониада'’ хөлөг дээр байсан хатан, нууц амрагийнхаа стратегийг ойлгоогүй учир хамгийн шийдвэрлэх мөчид хөлөг дээрээсээ зугатаасан мм. Ингэснээр ромчууд бүрэн ялалт байгуулсан билээ.
 Антоний өрөөгөө түгжин нууц амрагтайгаа огтхон ч уулзахыг хүсэлгүй шюн хоног өнгөрүүлсэн ба түүнийг буруутай хэмээн үзжээ. Бүхнийг мартахын тулд тэрээр ууж эхэлсэн ба харин Клеопатра еөрийгөе хэрхэн инрих тухай бодож эхэлсэн үе юм. Анх удаа түүний толгойд амиа егүүтгэх I ухнй бодол орж ирсэн гэдэг. Аугаа тачаангуй энэ эмэгтэй далайн эрэгдээр I айхамшигт бунхан байгуулахыг тушаасан ба тэнд цаг нь ирэхээр бүх л эд норөнгийн хамт түүнийг шатаах ёстой байжээ. Гүнзгий шуудуу, өргөгддөг I үүр нь хатанг бусад ертөнцөөс тасрахад тустай. Харин одоохондоо I фээр амьдралд дэндүү хайртай хэвээр байлаа. Тусгай машин, ажилчид, малын тусламжтай Клеопатра хуурай замаар Улаан тэнгис руу өөрийн уснн онгоцоо шилжүүллээ. Гэвч хэдхэн хоногийн дараа арабууд түүний опюцуудыг шатаасан болохыг мэджээ. Бардам зантай египет бүсгүй бууж чгсөнгүй, тэрээр Пелуза болон Александри хотуудын иргэдийг зэвсэглэн I )дний бадрангуй сэтгэлийг дэвэргэх үүднээс өөрийн хүү Цезарионоо кирийн цэрэг болгожээ. Хэрэв ялагдал хүлээх юм бол хор уухад бэлэн болсон юм. Харин түүнд ямар нэгэн өвчин зовлонгүй нөгөө ертөнц рүү илгээх тийм л хор хэрэгтэй байлаа. Тун удалгүй цаазаар авахуулах боолууд дээр хор туршиж эхэлсэн гэдэг. Хатан өөрийн биеэр ихээхэн баргар царайлан, боолууд хэрхэн зовж үхэж байгааг анхааралтай харан сууна. Тун удалгүй, жижигхэн, аспид хэмээх могойн хазалт түүнд ямар ч өвчингүй, сайхан үхлийг бэлэглэх болно гэдгийг мэдлээ.
Харин энэ үед хатан Антонийтэй эвлэрсэн ба дахиад л замбараагүй найр наадам эхэлжээ. "Юутай ч зүйрлэшгүй” хоёр маань “үхэн үхтлээ салахгүй" гэдэг андгай тангараг тавилаа. Үхлийг холдуулахын тулд Клеопатраа нууцаар ихээхэн хэмжээний бэлэг сэлтийг Октавиан-Август руу илгээсэн ба Антонийн хувь тавилан түүнд огтхон ч хамаагүй байлаа. Түүнийг баатар, ялагч байхад нь Клеопатра хайрлаж байсан, харин Октавианыг одоо бол ялагч болсон хэмээн үзнэ. Их хааны дургүйлхэж байгаагАнтонийддамжуулсанилчхатандмуугүйханддагтухайдамжуулсан юм. Хэдийгээр Клеопатра гучин долоон нас өнгөрсөн боловч эрчүүдийг татах увидасаа алдаагүй хэмээн тэрээр бодно. Октавиан түүнийг гучин жилийн өмнө харсан ба түүний гоо үзэсгэлэнгийн тухай алдар цуу эр хүний сэтгэлд хайр биш юмаа гэхэд хүсэл тачаалыг сэрээж чадна хэмээн тэрээр найдаж байсан хэрэг. Тэгсэн тохиолдолд тэрээр аврагдах болно.
Хэдхэн хоногийн дараа хаан Апександри хотын ойролцоо ирж буудаллаа гэдэг мэдээ ирсэн ёайна. Харин энэ удаа Антонийн ромчуудыг зугатаахад хүргэсэн юм. Харин баярласан Клеопатра түүний хүзүүнээс зүүгдэн сайхан цээжээ дуулгад нь уржээ. Гэвч Октавианд нэмэлт хүч ирсэн бөгөөд Антонийгийн цэргийн дотор самуун дэгдэж эхэлсэн юм. Клеопатра үнэнч хамтран зүтгэгч Ирой ба хармионагийн хамт дөнгөж саяхан баригдсан бунханд яаравчлан очсон байна. Тэрээр нууц амрагтаа үхсэн гэдэг мэдээллийг хүргэсэн боловч үнэн хэрэгтээ тэр тухай огтхон ч бодоогүй байлаа.
 Ухаанаа алдах шахсан Антоний хатны эрэлд гарч ордоны булан бүрийг нэгжсэн гэдэг. Нууц амраг нь түүнээс урвасан гэдэгт тэрээр итгэлтэй байсан юм. Гэтэл энэ үед Клеопатраг нас барсан тухай түүнд мэдээлсэн билээ. Катон болон Брунтыг дууриасан тэрээр өөрийнхөө илдээр амиа егүүтгэсэн байна. Энэ тухай мэдсэн Клеопатра сэтгэлээр унаж ихэд гутарсан гэдэг. Үхсэн ч амьд байгаа ч хамаагүй Антонийг авчирч өгөхийг тэрээр тушаажээ. Ром эр хэдийгээр үхлүүт шарх авсан ч амьдарсан хэвээр байлаа. Хатан амьд байгаа гэдэг мэдээг авмагц тэрээр хайртай эмэгтэйнхээ гар дээр үхэхийг хүссэн юм. Урвалтаас айсан Клеопатра бунханы үүдийг нээхээс татгалзсан ба хамтран зүтгэгч хоёр бүсгүйн хамт утсаар цусанд будагдсан, орлиж чарлаж байгаа Антонийг дээш нь гаргаж авсан байна. Уйлж унжсан хатан, хайртай хүнийхээ цээжийг налан галзуу мэт үнсэнэ. Антонийгийн хүсэл биеллээ: тэрээр хамгаас илүү хайртай “нилын сиренагийн” rap дээр насан эцэслэсэн юм.
Энэ үед ромын цэргүүд Александри хотыг эзэлж авсан байна. К леопатрагийн ордонд хаясан хүүхдүүдийг хааны тушаалаар Ром руу v үрисэн юм. Октавиан сайхан сэтгэлтний дүр хүргэсгэн хоёр зүйлийг л хүслээ: Египетийн хатны эд хөрөнгөөр цэргүүддээ цалинг ньөгөх, ялалтын ёслолд хатныг оролцуулах.
Антонийг оршуулмагц Клеопатра ордонд шилжин орсон ба түүнд хааны хүндэтгэлийг үзүүлсэн билээ. Гэсэн хэдий ч хоригдол хэвээр байна
гэдгээ тэрээр сайтар ухаарсан юм. Хатан Октавианы анхаарлыг татах гэж оролдсон боловч тун удалгүй ойрмогхон хүрээллийн нэгэн хүн аймшигт мэдээллийг түүнд дуулгажээ. Хоёр хоногийн дараа Клеопатра Ром руу мавч явах агаад “бурханлаг” Цезарь болон АНтонийгийн нууц амрагийг s*>пчихсөн байдалтай ард түмэнд харуулах болно гэсэн юм.
Маргааш өдөр нь хатан тансаг цэнгүүн зохион байгууллаа. Хааны өмсгөлтэй, толгой дээрээ титэм тавьсан тэрээр ширээний ард суухдаа Октавианд захидал илгээжээ. Энэ үед ромын цэргүүдээс зөвшөөрөл авсан тариачин эр ордонд орж ирэн хатанд шинэхэн цуглуулсан жимс бүхий сагсыг еглөө. Зочдыг тараагаад Клеопатра үнэнч үйлчлэгч Ирой болон Хармионагийн хамт унтлагын өрөө рүүгээ орсон гэдэг. Тэрээр алтан орон дээр хэвтээд жимсийг зайлуулмагц унтаж буй могойг олж харсан юм. Алтан зүүгээр тэрээр могойг сэрээн хатгууллаа.
Сандарсан хаан ордонд ирэхэд аймшигт дүр төрх түүний нүдний өмнө харагдсан байна. Клеопатра мөнхөд нойрсчээ. Ира нас барчихсан хатныхаа хөлд хэвтэж байсан бол Хармиона арайхийж амсгалах хирнээ хатныхаа үсийг янзалж байв.
Ингэж л хамгийн тачаангуй. завхай хатны амьдрал дууссан билээ. Клеопатраг ингэж амиа хорлосонд Октавиан дургүйлхсэн ч гэсэн түүний эр зоригийг шагшсан тэрээр Антонийгийн дэргэд тансаг байдлаар оршуулахыг тушаажээ.