Author Topic: MOD  (Read 20609 times)

0 Members and 2 Guests are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
MOD
« on: 2008.07.03 19:40 »
Байгалийн явцыг судалж явсан эрдэмтэд санаандгүй маш том нээлт хийжээ. Шведийн газар нутагт эрт дээр үеийн есөн мянган жилийн настай гацуур олдсон байна. Одоо эрдэмтдийн дараагийн ажил нь шуурхай хамгаалалтанд оруулах юм. Учир нь тус модны ойр орчим дахь газар нутагт маш их гүн нууц байгаа гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаагаа мэдэгдсэн аж. Эдгээр моднууд нь бусад залуу модноос огтхон ч ялгагдаагүй бөгөөд эцэст нь эрдэмтэд үндэсний ургалт өөрчлөлтийг өөр байхыг нь анзаарчээ. Мэргэжилтнүүд газар доорхи үндэсний дээжээс АНУ-ын Флорида дахь лаборотори руу явуулж судалгаа хийлгэсэн байна. Ихэнхи мод нь 5.66 мянга, 20 мод 8 мянга, нэг мод нь 9.55 жилийн настай нь тогтоогдсон байна.Үүнээс өмнө хамгийн хөгшин мод нь 4.862 жилийн настай байжээ.

Offline Khuslen

  • Гацуурхан
  • *
  • Posts: 16
(No subject)
« Reply #1 on: 2009.10.20 16:12 »
Хөөх гайхалтай юмаа. Хүн бүр эх дэлхийдээ 16 модны өртэй байдаг гэж байгаа. Нээрээ л энэ дэлхий дээр урьд өмнө хүний хөл хүрч байгаагүй газар маш олон байгаа, тэнд түүх, ШУ-нд огт тэмдэглэгдээгүй маш олон дурсгал, соёл иргэншил,мөн элдвийн хачирхалтай амьтад байгаа гэж би боддийн. Бас дэлхийн 71 хувийг эзэлдэг далай тэнгисийн ердөө л 8,9 хувийг нь эрдэмтэд судалсан гэж сонссон. Үлдсэн 90 гаруй хувь нь одоог хүртэл нууц хэвээр...магадгүй алдарт Лох Несс нуурын "мангас", мөн аварга наймаалж, далайн аварга могой зэрэг гайхалтай амьтад далайн судлагдаагүй тэр хэсгээс л гарч ирсэн байх.

Offline TelmuunT

  • Posts: 10
(No subject)
« Reply #2 on: 2010.12.13 23:12 »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #3 on: 2010.12.13 23:27 »
wow goyo hiisen baina shuu!  Huuhduudee nadti havar mod tarihaar yavaarai gej bi ta naraas guij baina. Odoo ta nar bugdeeree yavya gej bodoj baigaa ch 16-r doloo honog baidag uchraas ta nar amjihgyi baij magadgyi. Tiimees 1 saraas hicheeldee orohdoo havar mod tarihaar yavnaa gej tootsoolj baigaarai. Bi ta naryig olsgohgyi, naidvartai tohilog BUS-aar avch yavna. Harin yadarch, daarch magadgyi, gehdee goyo kife-tai baina. MY CLUB-d shine tsus heregtei baina.

Offline TelmuunT

  • Posts: 10
(No subject)
« Reply #4 on: 2010.12.13 23:34 »
Тэгнээ багшаа 1-сард заавал хамт явж мод тарьнаа. Бид нар шинэ цус болж чаднаа кк... :D

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: MOD
« Reply #5 on: 2012.08.10 11:17 »
Мод таридаггүй юмаа гэхэд ургаа модыг устгахаа зогсооё

Дэлхийн хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа цөлжилт хэмээх гамшиг жилээс жилд газар авсаар. Цөлжилт, ган гачиг нь дэлхийн гадаргын дөрөвний нэг, хүн амын тавны нэг буюу нэг тэрбум хүн, 110 оронд шууд нөлөөлж байна. Хүний үйл ажиллагааны нөлөөгөөр жил бүр агаар мандалд зургаан тэрбум тонн нүүрсхүчлийн давхар исэл цацдаг. Уур амьсгалын гамшигт үзэгдэл 1960-аад онд жилд 16 удаа тохиож байсан бол 1990-2007 оны байдлаар 70 болж нэмэгджээ.

Дэлхийн нийт модны төрөл зүйлийн 10 хувь буюу 8 000 нь устах аюулд хүрээд байна. Хамгийн дулаан арван жил сүүлийн 14 жилд тохиож, 2005 онд Европт 25 мянган хүн хэт халуунаас болж амиа алдсан харамсалтай мэдээ бий. Монгол орны хувьд сүүлийн 67 жилд агаарын жилийн дундаж хэм дэлхийн дулаарлын түвшнээс бараг гурав дахин буюу 2.1 хэмээр нэмэдлээ. Хур тунадас 20 орчим хувиар багассаны нөлөөгөөр говь хээрийн зааг бүс нутгаар ургамлын ургаж эхлэх хугацаа 1980-аад оныхоос нэг сараар хойшилжээ. Хүний зохисгүй үйл ажиллагаа, хортон шавьж, түймрээс шалтгаалж ойн эзлэх талбай хорогдсоор 1950 оныхоос бараг хоёр дахин багасч, заган ойн хасвал одоогоор нийт нутгийн 6.7 хувийг эзэлж байна. Тал хээр, говийн бүсийн нутгаар шороон шуургатай өдрийн тоо 1960 онтой харьцуулахад 4-5 дахин нэмэгдсэн гээд монгол орны нутаг дэвсгэрийн 70 орчим хувь доройтон цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртөөд байгаа юм. Судалгаанаас үзэхэд манай орны нутаг дэвсгэрийн 25-аас дээш хувийг хамарсан ган 2-3 жилд нэг удаа, нутгийн 50 хувийг хамарсан ган 4-5 жилд нэг удаа тохиодог. Тал хээр, говийн бүсийн нутагт шороон шуургатай өдрийн тоо 1960 онтой харьцуулахад 2000 онд 4-5 дахин нэмэгдээд байгаа. Говь болон Их нууруудын хотгорт жилийн 61-127 өдөр нь шороо тоос босч байгаа.Монгол орны нутаг дэвсгэрийн 90 гаруй хувийг цөлжилтад эмзэг, хэт хуурай, хуурай болон хагас хуурай бүс нутаг эзэлдэг. Сүүлийн арван жилийн хугацаанд монгол орны гандуу нутаг дэвсгэрийн эзлэх талбай 3.4 хувиар ихэсч цөлжилтөд хүчтэй нэрвэгдсэн нутгийн хэмжээ 5.4, маш хүчтэй илэрсэн нутгийн талбай 1.8 дахин нэмэгдсэн. Манай оронд Дундговь, Дорноговь аймаг бараг бүхэлдээ, Ховд, Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн дийлэнх хэсэг цөлжилтөд хамгийн ихээр өртөөд байгаа юм.

Offline moogii

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 74
Re: MOD
« Reply #6 on: 2012.09.12 00:53 »
Форум маань дахин амь орж буйд баяртай байна.
Орж байгаа бүх хүмүүст болон Дарам багшид энэ сайхан өдрийн мэнд хүргэе!
Үнээр өөрөөрөө байдаг хүмүүний үрст талархнам, ;)
Мэдмээр байна, http://miniiclub.dusal.net/forum/index.php?topic=367.msg7098;topicseen#msg7098

Offline Khaliun

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 43
Re: MOD
« Reply #7 on: 2012.11.21 22:29 »
bagshaa bi tanii my club d negdej mod tarih ajilt tani tusalj bolhoo.eko orchin bidend eruul amdarliig l bileglene shuu dee
heden sard ta ywaj mod taridag yum be nadad heleerei

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: MOD
« Reply #8 on: 2013.08.14 10:38 »
Манай ойн сан дэлхийн хүчилтөрөгч үйлдвэрлэгч бүсийн нэг хэсэг

Манай Монгол орны нийт 18592,4 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 11,89 хувийг ойн сан эзэлж буй дэлхийн хүчилтөрөгч үйлдвэрлэгч бүсийн нэг хэсэг билээ. Ойн сангийн нийт нөөц 1316,3 сая шоо метр бөгөөд үүний 99,8% буюу 1314,5 сая шоо метрийг шилмүүст ой, 0,1% говь бүсийн заган ой эзэлдэг. Ингээд байгаль орчин, ногоон хөгжлийн яамны “Ой хамгаалал, ойжуулалт зохицуулах хэлтэс”-ийн ахлах мэргэжилтэн Н.Энхтайвантай ярилцсан бяцхан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Монгол орны ойн онцлогийн талаар ярилцлагаа эхлэе.

Дэлхийн ойг экваторын шугамаар халуун орны буюу тропикийн ой, энэ бүсээс хойш цөл хээр үргэлжилж, үүний дараа аридын болон бореал ой гэж авч үздэг. Аридны бүсэд Монгол орны заг модон ой хамаардаг ба энэ ой нь шилмүүст ойгоосоо ялгаатай, хуурай бүсийн ой юм.

Харин бореал бүсэд 5 төрлийн шилмүүст мод, хус, гацуур, нарс гэх мэт навчит модод ургадаг. Борейл бүс дэлхийн нийт хүчил төрөгчийн  гуравны хоёрыг үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү ногоон масс хүн төрөлхтний хүчилтөрөгчийн өлгий юм.

Монгол, Сибирийн тайга, Скандинавын 3 орон, Америкийн нэгдсэн улс, Канадад ургаж буй ойг бореал ой гэж ойлгоно. Энэ утгаараа Монголын ой дэлхийн хүчилтөрөгч үйлдвэрлэгч бүсийн чухал хэсэг болж байдаг. Мөн Гималайн нурууны далайн түвшнээс дээш өргөгдсөн хэмжээ нь борейл ойн өндөрлөгийн хэмжээ, цэвдэг хадгалах чадвар зэрэгтэй ижил учраас энд мөн төстөй мод ургадаг юм.

Залуу мод, хөгшин мод адилхан хүчил төрөгч үйлдвэрлэдэг үү? Ялгаа байдаг уу?

Залуу хөгшин гэлтгүй мод ногоон л байвал энд фотосинтез явагдаж байна гэсэн үг. /Фотосинтез- агаараас нүүрстөрөгчийн давхар ислийг CO2-г өөртөө шингээж, устай нэгтгэн нарны дулааны тусламжтайгаар сахар, хүчилтөрөгч О2 үйлдвэрлэх үйл явц/ Тухайн модны модлогоос гадна ургаж буй ногоон шилмүүс, навч ямар байна гэдгээс хамаарна.

Мод хэд насладаг вэ?

Манайд хамгийн өндөр настай 860 настай нарс мод Хэнтий айгийн Норовлин сумын Өргөн нарс гэдэг газар байна. Мөн 920 гаран настай шинэс мод Хөвсгөл аймгаас олдсон. Энэ бол модны биологийн нас. Модны насыг дотор нь 3 ангилдаг.

$1· Техникийн болцын нас- Хамгийн сайн барилгын материал болох нас /180 хүртэл нас/

$1· Үрийн болцын нас- их хэмжээний үр боловсруулж, үр нь ойг нөхөн сэргээх болзол хангадаг

$1· Биологийн болцын нас- хөгшрөлтийн үе

Голдоо өмөгтэй болсон ч гэсэн мод ногоон л байвал тэр хүчилтөрөгч үйлдвэрлэж байна гэсэн үг.

Манай орны ой дэлхийн усны гурван том ай савын хагалбарыг дагаж ургасан байдаг. Энэ нь гол, мөрний усны нөөцийг зохицуулан хамгаалах үүрэгтэй байдаг гэж олж мэдлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 

Хөвсгөл нуурийн баруун талаас Шишигдэйн гол, Тэнгисийн гол гэх голууд ОХУ-руу гардаг. Хангайн нурууны голууд Орхон голд, Орхон Сэлэнгэд, Хэнтийн нурууны Туул, Хараа, Ерөө  голууд бүгд Байгаль далайд цутгаа замаар цааш Ангар мөрөн, Енисей мөрний ай савыг бүрдүүлж байна. Энэ нь цааш хойд мөсөн далайд цутгадаг. Дараагийн нэг хэсэг Хэнтийн нурууны Бурхан халдун уулын зүүн сугаас Онон гол эх авч Балжир, Амгалантын голтой нийлж Ульхан гэх газраар ОХУ-руу гардаг. Бурхан халдуны баруун сугаас эх авсан Хэрлэн гол Далайн нуурт нийлдэг. Халхын гол мөн далайн нуурт орж, үүнээс цааш Хайлан мөрөнд нийлж Амар мөрөнд цутгаж Амар-Хайлангийн ай савыг бий болгодог. Иийхүү номхон далайд цутгана. Ингээд харвал номхон далайн эх нь бас манайд байна. Мөн манай оронд гурав дахь ай сав гэж бий. Энэ нь хангайн нуруунаас эх авсан Орхон голд цутгаагүй голууд юм. Эдгээр голууд говийн Араг, Бөөн цагаан, Таацийн цагаан зэрэг нууруудад цутгадаг. Энэ нь дотооддоо урсгалтай ай сав юм. Эдгээр ай савын эх, усны горимыг зохицуулж буй эх үүсвэр нь Монгол орны ой юм. Намайг бага байхад уулын ам болгоноос горхи булаг урсдаг байсан, тэр олон жижиг гол горхи Орхон, Сэлэнгийг үүсгэж байгаа юм шүү дээ.

Бид мод зурахдаа модны модлог болон навч шилмүүсийг зурдаг. Үндсийг нь огт зурдаггүй. Үндэс нь навчийг ногоон байлгахын тулд шим тэжээлийг шингэн байдлаар, усаар навчинд хүргэж байдаг. Өөрөөр хэлбэл газрын хөрснөөс усыг цуглуулж, сорж байдаг. Нэг мод 500 метр куб ус, чийг цуглуулдаг гэж үзвэл цуглуулж буй ус нь хөрсөнд буй чийг юм. /Модны үндэс гүний усанд хүрэхгүй шүү дээ/ Ой болоод ирэхээр моддын титэм нарны гэрлийг газрын хөрсөнд шууд тусгадаггүй, хөрсөнд буй чийгийг хадгалж авч үлддэг. Өвөл энэ чийг хөлдөөд, жил жилээр хурдас болж хадгалагдан, цэвдэг нь модны доор байж л байдаг. Усны горим хадгалдаг үүрэг нь энэ юм. 

Ой өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг. Ойг хэн ч тариагүй. Сүүлийн 60-д оноос бид ойжуулалт хийдэг болсон ч энэ хэмжээний ойг бид тариагүй. Үүнийг манай өвөг дээдэс бидэнд хадгалж үлдээж иржээ. Хэрвээ модыг тайрах эсвэл шатаахад нарны туяагаар хөрсний ус уурших нь бий. Хожуулаараа чийг алдана гэсэн үг. Тэгэхээр цэвдэг доош сууж, усны горим алдагддаг.

Тэгвэл хожуул усаа алдаж байгаа тохиолдолд юу хийх ёстой вэ?

Модыг хөрөөдлөө гэж бодъё. Тэгвэл хөрөөдсөн хэсгээр чийг дээшээ алдагдаж байна гэсэн үг. Хэрвээ хожуулыг үндэстэй нь сугалаад авбал, чийг улам ууршиж, хөрсний нуралт үүсдэг. Тиймээс эрт дээрнээс хөрсний шороогоор хожуулыг хучдаг байсан юм. Ингэснээр чийг гадагшлах явцаг багасгаж, зогсоож байгаа явдал юм.

Хортон шавж, түймэр зэргээс үүдэн модод дахин сэргэхгүй болдог. Энэ тохиолдолд моддыг яах ёстой вэ?

Түймэрт шатах, хортон орох, хөрсний цэвдэг сууж суларсан үед мод салхинд туугдаж унах зэрэг зүйл бий. Үүнийг ойн доройтол гэж нэрлэдэг. Доройтолд орсон модод дунд хэрэглэж болохуйц мод их байдаг. Бид эдгээр моддыг цэвэрлэгээ, арчилгааны журмаар ойгоос гаргаж ашиглах ёстой. Монгол оронд өнөөдөр ч түлшний хэрэглээ, хашаа хороо барих шаардлага байсаар байгаа. Манай ойн санд доройтолд орсон хэсэг дархан цаазат газар, тайга, их модны захад гээд хаана ч бий. Тиймээс техник машинаар зам тавиад хүрэхгүй газар бол ойн санг нөхөрлөлд эзэмшүүлэх хэрэгтэй.

Түймрийг оройн, хөрсний гүний, газрын гүймэл гэж ангилдаг. Оройн түймэр нь модны үржлийн явцыг үгүй хийдэг. Хөрсний гүний түймэр нь модын үндсийг гэмтээдэг. Залуу зулзаган мод, хөгшин мод гэлтгүй сэргэх боломжгүй болгодог. Харин гүймэл түймэр нь энэ хоёрыг бодвол аюул багатай, доройтолд орсон моддыг цэвэрлэсэн байгаа тохиолдолд зарим талаараа шинжлэх ухааны үүднээс байгальд хэрэгтэй гэж үздэг.

Ойн түймрийн аюулыг бид хэрхэн багасгаж болох вэ?

Бид эргүүл гаргаж, харуулын цамхагаас дурандаад, “түймэр битгий тавиарай” гэсэн самбар тавиад бүрэн хамгаалж чадахгүй. Бид түймэрт их хэмжээний мод сүйтгэхгүйн тулд одоо байгаа доройтолд өртсөн моддыг цэвэрлэх хэрэгтэй. Үүнд улс нэгэнт хүчрэхгүй, төрөөс мөнгө гаргаж дийлэхгүй байгаа тохиолдолд нутгийн иргэдэд гэрээгээр өгч, ойн санг хамгаалах ажлыг нутгийн иргэдээр хийлгэж байгаа ажил бол нөхөрлөл юм.

Мод тарих өдөр гэх мэт өдөрлөгүүд их болсон, хувь хүмүүс ч өөрсдөө мод тарих сонирхолтой болсон байна. Гэхдээ буруу тарьснаас болоод ургахгүй байх явдал их ажиглагддаг. Иргэдэд энэ талаар ямар зөвлөгөө өгөх вэ?

Мод тарихын тулд үндэсний системийг хатаахгүй байх нь хамгийн гол нь юм. Одоо бортоготой, далд үндэсний системтэй зэрэг мод ихээр нэвтэрч, худалдаалагдаж байна. Энэ тарьц нь хэзээ ч суулгаж болох давуу талтай. Зун ургаа байхад ч суулгаж болно. Энэ тарьц нь үндэс далд байдаг, суулгамагц үндэс өөрөө задардаг юм. Мод үрслүүлнэ гэдэг нь нэг хөрснөөс салгаж өөр хөрсөнд суулгаж байгаа явдал бөгөөд энэ явцдаа үндсийг нь гэмтээх, хатаах явдал байгаа учраас л мод ургахгүй байгаа юм шүү дээ.
« Last Edit: 2013.08.14 10:45 by serdaram »