Author Topic: Хүн төрөлхтний ирээдүй  (Read 11250 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Хүн төрөлхтний ирээдүй
« on: 2008.07.01 00:08 »
NHK телевизийн "NHK Special" нэвтрүүлгийн нэгэн дугаарыг үзээд үнэхээр гайхлаа...Энэ нэвтрүүлгээр сүүлийн хэдхэн жилийн дотор маш хурдтай хөгжиж, одоогийн хүн төрөлхтний төсөөлөөгүй үр дүнд хүрчихээд байгаа нэгэн технологийн тухай гарав.Энэ нь "[b:7bca2fe287]Cyborg" (Cybernetics Organ үгийн товчлол)[/b:7bca2fe287] гэж нэрлэгдэж буй технологи бөгөөд энгийнээр тайлбарлавал, "робот төхөөрөмж"-ийг хүний биед байрлуулж, өөрийн бие махбодь мэт ажиллуулан ашиглах боломжийг судалж бyй шинжлэх ухааны нэгэн салбар юм.Oдоогоор үр дүнд хүрсэн туршилтуудаас жишээ болгон дурьдахад:- Хүний тархинаас гарч буй сигналийг цахилгаан дохио болгон хувиргаж чаджээ. Үүний үр дүн нь, таны тархинаас гарч буй сигналыг робот гарт холбож өгөөд, та робот гарыг хөдөлгөе гэж бодоход л хөдлөнө гэсэн үг.- Хүний тархинаас гарч буй сигнальтай адил сигналийг үүсгэж, тархинд өгөхөд тархи хүлээн авч чадав. Үр дүн нь, робот эсвэл компьютераас гарах дохиог таны тархинд холбож өгнө. Робот эсвэл компьютер таньд "гараа хөдөлгө" гэсэн команд өгөхөд, таны тархи таны гарыг хөдөлгөх болно. (хараагүй хүн видео камераас ирсэн дүрсийг тархиараа дамжуулан хүлээн авч, "хараа"-тай болж байгаа туршилтыг үзэж болно)Харин одоо хийгдэж байгаа туршилтуудаас хамгийн сонирхолтой нь хүний тархины санах ойн мэдээллийг микросхемд хуулж авах туршилт юм. (хулганы тархийг микросхемд хуулчихсан байгаа гээд нэгэн микросхемийг харуулж байв)... Энэ бүх ололт амжилтыг тахир дутуу болон өвчтэй хүмүүст зориулбал ямар их үр дүнтэй болох нь хэнд ч ойлгомжтой.Мөн технологийн энэ ололтыг цэргийн зориулалтаар ашиглаж болох яриа ч яригдаж байгаа бөгөөд хэрэв тийм бол бид "Matrix" кинон дээрх шиг амьдрал руу орохгүйг үгүйсгэж чадахгүй билээ.Хүн төрөлхтний ирээдүй улам сонирхолтой болж байна.Blogiin medee. Eh survalj ni:  http://bbt4.blogspot.com/2007/02/blog-post_24.html

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Хүн төрөлхтний ирээдүй
« Reply #1 on: 2010.01.26 11:52 »
[b:377cf98a2c]КИБОРГИЙН ТУХАЙ ТА ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ 2-р сарын эхний 7 хоногийн лекц, семинарт хүрэлцэн ирээрэй. [/b:377cf98a2c] :D  :D