Author Topic: Экологийн доройтлын гол буруута  (Read 15238 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Өнгөрсөн өвөл, энэ зуны халуун хүйтний их зөрөө, тэнгэрийн араншингаас анзаарагдаж байгаа асуудал бол дэлхийн дулаарал, экологийн доройтол. Судлаачид дэлхий дээрх экологийн төрх байдалд хамгийн ихээр хор уршиг үзүүлж байгаа улсуудыг нэрлэв. Улс орнуудын рейтингийг тогтоохдоо эрдэмтэд доорхи үзүүлэлтүүдийг үндэслэл болгожээ.
-Ой модыг сүйтгэх-Тогтсон экологийн тогтолцоог эвдэх-Загас агнуур хэрээсээ хэтрэх-Химийн бордоо ашиглах-Хүлэмжийн хий ялгаруулах зэрэг оржээ. Эрдэмтэд эдгээр шалгууруудыг сонгосон явдлаа ихэнх улс оронд дээрх үзүүлэлтийн статистик хангалттай байдгаар тайлбарласан байна. Дүн шинжилгээний үр дүнд эрдэмтэд улс орнуудын 2 төрлийн жагсаалт гаргаж иржээ.

Нийт 179 орноос Эхний хэсэгт өөрийн орны нутаг дэвсгэрт орших нөөцийг хамгийн үр ашиггүй, хайр найргүй хэрэглэж байгаа улсууд-ын арван байрыг: Сингапур, Өмнөд Солонгос, Катар, Кувейт, Япон, Тайланд, Бахрейн, Малайз, Филиппин, Нидерланд тус тус эзэлжээ. 
Дэлхийд бүхэлд нь хамгийн их хор уршиг тарьж байгаа хоёрдугаар хэсгийн эхний аравт:  Бразил, АНУ, Хятад, Индонез, Япон, Мексик, Энэтхэг, ОХУ, Австрали,Перу тодорчээ.

Судлаачид түүнчлэн тухайн орны зүгээс экологид үзүүлж буй сөрөг үр дагаврууд болон тухайн орны эдийн засгийн хөгжил хоёрын хоорондын уялдааг тогтоохыг оролдсон байна. Тэдний дүгнэлтээр тухайн улс орны хөгжил хэдий чинээ өндөр байна төдий чинээ байгалийн нөөцийг устгадаг болох нь тогтоогджээ. Энэ дүгнэлт нь Кузнецийн муруй гэж нэрлэгдэх улс орнуудын экологид нөлөөлөх онолтой зөрчилдөж байна. АНУ-ын эрдэмтэн Кузнец: улс орон эдийн засгийн тодорхой хөгжилд хүрсний дараагаар экологийн цэвэр техник технологи эзэмшиж эхэлдэг бөгөөд экологид үзүүлэх сөрөг үр дагавар нь буурдаг гэсэн онол гарсан.

Өөр гариг руу нүүхээс аргагүй.
Английн нэрт одон орон судлаач Степен Хапкинг, хүн төрөлхтөнд ойрын 100-200 жилийн дотор өөр гариг ертөнц рүү нүүн шилжих ямар нэг замыг хайж олох хэрэгтэй хэмээн сануулж байна.Xэрвээ дэлхийгээс нүүн шилжихгүй аваас хүн төрөлхтөн үхэж үрэгдэх аюултай тулгарах гэнэ.Тэрбээр "Том бодлого" хэмээх интернэт сайтад өгсөн ярилцлагадаа дэлхий дээрх хоол хүнсний нөөц дуусч хүн амын тоо өссөний улмаас бүхий л амьд биет сөнөж үгүй болох аж. Иймээс яаралтай өөр гариг уруу нүүх цаг ирснийг сануулсан байна.Зарим мэргэжил нэгтнүүдийн тодорхойлж буйгаар одон оронч Степен Хапкинг урьд өмнө нь эл сэдвээр ярьдаг байсан ч энэ удаа илүү хурц, нээлттэй сануулга өгч буй нь энэ гэнэ.
« Last Edit: 2012.08.10 10:50 by serdaram »

Offline mandakhnaran

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 31
(No subject)
« Reply #1 on: 2010.09.09 14:03 »
zgr l 2012 ond delhiin ooriigoo tseverleed buh ym buur ehneesee ehleel........tegvel arai l deer bh bolvuuda
Your Dream is My Life.