Author Topic: Гомер нар хиртэлтийг урьдчилан т  (Read 12690 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Барууны төдийгүй дэлхийн утга зохиолын оргилуудын нэг “Одиссей” туульд Грекийн баатар Одиссей 10 жил тэнгист хөвсний эцэст гэргий Пенелопадаа эргэж ирдэг тухай өгүүлдэг. Эрдэмтэд өдгөө түүнийг МЭӨ 1178 оны дөрөвдүгээр сарын 16-ны үд дундын хэрд буюу нар хиртсэн үед гэртээ харьжээ гэж тооцоолж байна. Мянган жилийн түүхтэй эл туулийг сохор найрагч Гомер зохиосон гэлцдэг. Орчин цагт түүний бүтээлийг үлгэр домог гэж үздэг ч өөр нэгэн алдарт тууль “Иллиада”-д нь өгүүлдэг Троя хотын дайнтай холбоотой хэд хэдэн баримт бодит болохыг XIX зуунд судлаачид тогтоожээ. Энэ нь “Одиссей”-д гардаг үйл явдлууд үнэхээр болсон эсэхийг судалж тогтоох эрдэмтдийн хүслийг өдөөсөн юм.Хатан Пенелопатай гэрлэхийг хүссэн 100 гаруй эр сүүлийн үдийн зоогоо зооглодог хэсэг буюу нар хиртэлтийн тухай өгүүлсэн байх магадлалтай бүлэг “Одиссей”-н 20 дахь дэвтэрт бий. Уг хэсэгт дайны бурхан Афина тэднийг өөрсдийгөө хянахын аргагүй болтол нь инээлгэж, хоолноос нь цус шүүрдэг тухай өгүүлдэг. Тэгэхэд 100 эрийн үхлийг зөгнөсөн зөнч Феоклимений үг “Нар үгүй болж, харанхуй нөмөрнө” гэж төгссөн байдаг. Грекийн түүхч Плутарх зөнчийн эл үгийг нар хиртэлтийн тухай өгүүлсэн гэж тайлжээ. Харин одон оронч Карл Шочь, Пол Невгебаур нар 1920-иод онд Ионы арлуудын орчимд буюу Итакийн орчимд МЭӨ 1178 оны дөрөвдүгээр сарын 16-нд нар хиртсэнийг тогтоосон. Гэсэн ч Феоклимений төлөг үнэхээр нар хиртэлтийн тухай юу гэдэг нь өнөөг хүртэл маргаантай хэвээр байна. Уг тохиолыг нарийвчлан судлахын тулд Нью-Йорк дахь Рокефеллерийн их сургуулийн судлаач Марсело Магнаско, Константино Баикузиз нар “Одиссей”-н мөр бүрийг нарийвчлан судалж, байгаль, цаг уурын өөрчлөлттэй холбоотой үг бүрийг тэмдэглэжээ. Нар хиртсэн гэх өдрөөс 29 хоногийн өмнө Одиссейг үзэсгэлэнт Калипсотой долоон жилийг өнгөрүүлсэн Огигия аралд гурван ч оддын ордны тухай “Одиссей” туульд өгүүлсэн байна. Харин Одиссей нар хиртэхээс таван өдрийн өмнө Итакт хүрсэн бөгөөд тэр үед үүрийн цолмон гийж байсан тухай туульд өгүүлснийг судлаачид онцолжээ. Нар хиртсэн өдрийн өмнөх шөнө бүтэн сар гарсан, бурхдын элч Гермес баруун зүгт Огигия руу одож нар хиртэхээс 34 өдрийн өмнө эргэж ирдэг тухай ч “Одиссей”-д өгүүлсэн байна. Судлаачид уг явдлыг Буд гарагтай холбон тайлбарлахыг хичээжээ. (Гермесийн ром нэр нь Меркури юм)Дэлхий нарыг бүтэн жил тойрдог бол Буд гарагийн аялал ердөө 88 өдөр үргэлжилнэ. М.Магнаскогийн тайлбарласнаар энэ нь Буд гараг дэлхийн хувьд буцаж эргэдэг гараг аж. Нарыг тойрох Буд гарагийн аялал жилд гурван удаа гурван долоо хоног үргэлжилнэ. МЭӨ 1250-1115 оны хооронд тохиосон гэж үздэг Троя хотын мөхлийн үеийн од гарагсын хөдөлгөөнийг Буд гарагийн эргэлт, хөдөлгөөнтэй холбон судлахыг зорьсон эрдэмтэд 135 жилийн 50 мянга гаруй өдрөөс нар хиртсэн байх хамгийн өндөр магадлалтай нэг л өдрийг нарийвчлан тооцоолж гаргажээ. Энэ нь дээр дурдсан МЭӨ 1178 оны дөрөвдүгээр сарын 16 байж таарсан нь үнэхээр гайхалтай нээлт юм. Энэ бүхнээс нэг л асуулт мэргэжилтнүүдийг гайхшруулж байна. Хэрэв уг дүгнэлт үнэн бол Гомер цаг үеэс нь 100 гаруй жилийн өмнө болсон нар хиртэлтийг хэрхэн мэдсэн байх вэ? Уг асуулт эрт цагийн одон орон судлалын түүхийг орвонгоор нь өөрчлөх юм. Гомер “Одиссей”-г МЭӨ IX зуунд зохиосон гэдэг.