Author Topic: tsoljilt, dulaaral odoo bid yaanaaa  (Read 36032 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
tsoljilt, dulaaral odoo bid yaanaaa
« on: 2008.06.18 03:04 »
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн жаран жилд Монгол орны агаарын жилийн дундаж температур 1.56 хэмээр нэмэгджээ. Судалгаанаас үзэхэд манай орны нутаг дэвсгэрийн 25 хувийг хамарсан ган 2-3 жилд нэг удаа, нутгийн 50 хувиас илүү хэсгийг хамарсан ган 4-5 жилд нэг удаа тохиолддог байна. Харин тал хээр, говийн бүсийн нутгаар шороон шуургатай өдрийн тоо 21-р зууны босгон дээр 1960 оныхтой харьцуулахад 3-4 дахин өсчээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан цөлжилтийн үйл явц эрчимжиж байгаа нь мөнх цас хайлах, нуур гол горхи ширгэх, бэлчээрийн ургамлын гарц эрс муудах, хөрс ус давсжих, элэгдэл эвдрэлд орох, үржил шимээ алдах, элсний нүүлт хөдөлгөөн ихсэх, байгалийн элдэв гамшгийн давтамж нэмэгдэх зэргээр илэрдэг байна. Гэвч сүүлийн үед байнга шахуу тохиолдох болсон элдэв үзэгдэл нь дан ганц байгалийн хүчин зүйлээс болоод байгаа зүйл биш. Хүн та бидний олон талт үйл ажиллагаа цөлжилтийг хурдасгахад ихээхэн нэрмээс болж байна. Ерээд оноос мал хувьчилж малын тоо толгой нэмэгдэхийн зэрэгцээ бэлчээрийн мал аж ахуйн уламжлал алдагдсан, бэлчээрийн усан хангамж муудсан, бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглаж буй нь улмаар газар нутаг цөлжих нэг шалтгаан болсон байна. Малын тоо толгойгоо 34 сая хүртэл нь өсгөсөн эрхэм малчиддаа баярлахгүй байхын аргагүй ч ингэж их өсгөхийн ач холбогдлыг бодоод олохгүй. Бэлчих бэлчээргүй болтлоо өссөн малын ашиг шим нийслэлийнхэн бидэнд лав мэдэгдэх юм алга. Монгол орны 126.6 сая га талбай бүхий бэлчээрийн 70 гаруй хувь нь талхлагдалд өртсөн тоо баримт гарчээ. Гэвч дан ганц малын бэлчээр бус Монгол орныхоо байгалийг бодох цаг болсон биш гэж үү. Хэдий болтол малыг мал болтлоо дагаж, малын төлөө хүний алтан амь, байгаль дэлхийгээ ч үл хайрлан амьдрах ёстой вэ. Монгол орны нутаг дэвсгэрийн ердөө 8 орчим хувийг эзэлдэг ойн талбайн 40 хувь нь хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас нөөц нь жилээс жилд хомсдон хортон шавьж, түймэрт нэрвэгдсэнээс одоогийн байдлаар 6.7 хувь орчим ойтой болоод байна. 2000 оны байдлаар монгол орны нутаг дэвсгэрийн 33.8%-ийг эзлэх хээрийн бүсийн бэлчээрийн экосистем хүний үйл ажиллагааны улмаас доройтож түүний 11.6% нь их доройтон, 2.0% нь маш их доройтсон зэрэглэлд багтах болсон байна. 2006 оны байдлаар цөлжилт зэрэглэлээр дунд болон хүчтэй нэрвэгдсэн нутаг 70-аад хувьтай болоод байна. Өөрөөр хэлбэл манай орны нийт нутаг дэвсгэрийн наяад хувь нь цөлжилтөнд өртжээ. Энэ нь манай орны цөлжилт нь үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн хэмээн ойлгож болох юм. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг шиг Хүн та бид гагц эд юмсын шуналд автан газар дэлхийгээ үл хайрласныхаа үйлийн үрийг хүртэх цаг нэгэнт иржээ. Гэвч бид ухаалаг бодлого баримталж, хүн бүр байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлийг гаргаж чадвал алдаагаа бага ч болов засах хугацаа бидэнд үлдсэн байж ч болох юм. О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/

Offline Khuslen

  • Гацуурхан
  • *
  • Posts: 16
Дэлхийн дулааралтай тэмцэх хамгийн үр дүнтэй гайхалтай нэгэн арга бол цагаан хоолтон болж махнаас татгалзах явдал юм. Олон хүмүүс гайхаж магадгүй л дээ яаж цагаан хоол дэлхийн дулаарал,цөлжилт, өлсгөлөн болоод дайн самууныг зогсоож чадах юм бэ гэж? Цагаан хоол нь маш олон талын ач тустай лдаа. Энэ удаад сэдэвтэйгээ холбоод цагаан хоол нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөх тухай мэдээлэл оруулъяа.Та хэзээ нэгэн цагт хөргөгчнөөсөө хорин таваг гоймон гаргаж, хогийн сав уруу хаячихаад, ердөө ганцхан таваг хоол идэх байсан болов уу?
Ганц удаагийн өдрийн хоолны төлөө 55кв.фут(5кв.м) ойг оргүй тэгшилж, 2500 галлон(11,365л) усыг муу усны шуудуу руу асга гэвэл яах вэ? Мэдээж, та тэгэхгүй. Гэсэн хэдий ч хагас кило мах идэхэд л та энэ бүхний шалтгаан болно. Мах идэх нь байгалийн баялаг, хүрээлэн буй орчныг үр ашиггүй хэрэглэн сүйтгэж, амьтдад асар их зовлон шаналал үүсгэхийн сацуу бидний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байна. Төмсний нухаштайгаа хамт нохой шарж идэх танд тун ч таагүй санагддаг бол өөр нэгэн өр зөөлөн амьтныг яагаад шарж идэх вэ? НҮБ-ын нэгэн тайланд тодорхойлохдоо "машин биш харин үхэр байгаль орчинд заналхийлж буй хамгийн том аюул юм" гэжээ. Дэлхий дээр асар хурдацтай өсгөн үржүүлж байгаа үхэр сүрэг нь цаг агаар, ой, зэрлэг амьтдад хамгийн ихээр заналхийлж буйг энд баримтаар харуулжээ. Фермийн аж ахуйн мал амьтад нь АНУ-ын бүх хүн амын гаргаж буй ялгадаснаас 130 дахин их хэмжээний ялгадас гаргадаг байна. Ингэснээр ус агаарыг бохирдуулж, өнгөн хөрсний бүтцийг алдагдуулдаг. Түүнчлэн тэдгээр амьтдын биеийн болон ялгадасны хий нь 1/3 -ээс илүү метан ялгаруулдаг. Метан нь нүүрс хүчлийн хийг бодвол 20 дахин илүү хурдтайгаар дэлхийг дулааруулдаг аж. Мах иддэг хүмүүс энэхүү секундэд 86 мянган фунт (36 мянган кг)-аар гарч буй хаягдалд бүрэн хариуцлага хүлээх ёстой. Хэрэв та амьтны гаралтай бүтээгдэхүүнүүдээс татгалзвал ямар ч хариуцлага хүлээхгүй.Нэмж хэлэхэд, махыг амтархан идэж буй маань дахин сэргээгдэшгүй нөөцийг ашигладаг. 1 фунт (хагас кило хүрэхгүй) үхрийн махыг бий болгоход 2500галлон (11365л)ус хэрэглэдэг бол 1 фунт улаан лоолийг бий болгоход 29 галлон(109л) ус, 1 улаан буудайн талх бэлтгэхэд 39 галлон(148л) ус шаардагддаг байна. Усны нөөцийн хагас, АНУ-ын ХАА-н газрын 80 хувь, шар буурцгийн ургац бараг тэр чигтээ, дэлхийн үр тарианы тэн хагас нь мал тэжээхэд зарцуулагддаг байхад нэг тэрбум хүмүүс өлсгөлөн болон тэжээлийн доройтлоор зовж шаналан, өдөр бүр хорин дөрвөн мянган хүүхэд Барууныханд зориулсан малын үр тарианы талбайн хажууханд үхэж байна. Хэдий тийм боловч бид хүрэлцээ муутай нөөцөө зохистой ашиглаж,хүмүүсийн хоол тэжээл тариалахад газраа ашиглаж эхэлвэл дэлхийн өлсгөлөнг устгах болно.(Нэг паунд үхрийн мах боловсруулахын тулд 4,8 паунд үр тариа шаардагддаг. Орчин үеийн хөдөө аж ахуйн тогтолцоог шүүмжлэгч зонхилсон хоолны дэглэм нь дэлхийн өлсгөлөнг улам дордуулж байна гэж үзэж байна)

Шинэ Зеландынхан жил бүр зуун гучин сая мал нядалдгийг та нар мэдэх үү? Мал амьтдын ихэнх нь үйлдвэрлэлийн фермд үржүүлэгдэж байгаа бөгөөд энэхүү тогтолцоо нь хамгийн бага зардлаар олох ашгийг дээд хэмжээнд хүргэхэд чиглэж байдаг. Үүний үр дагавар болж мал амьтад амьдралынхаа хором бүрийг ухамсар, бие махбодын асар их шаналал дор өнгөрөөж байна. Тэд нар салхивч цонхгүй, бохир заваан, шорон мэт газар хоригдож, үр төлөө хэзээ ч өсгөхгүй, хөрсөн дээр хөлөө тавин хөрвөөх ч үгүй. Тэр бүү хэл машинд ачигдаж, нядлуулах цагаа болтол нуруун дээрээс ээх наран, уушиг дүүрэн амьсгалах цэнгэг агаар гэдгийг мэдрэхгүй. Ерэн сая гаруй мал Шинэ Зеландад ийм нөхцөл дор зовж, дийлэнх нь хоолойгоо огтлуулах үед амьд үлдчихээд, голоо тасартал аажмаар цус алдан тарчилж үхэж байна.Фермерүүдийн бас нэг харгис арга бол шувуудыг цочролд оруулах замаар улам олон өндөг гаргуулахын тулд хоолыг нь 14 хоног хорьдог явдал юм. Махны үйлдвэрлэлд эр тахиа ашиггүй тул жил бүр зуун сая эрэгчин ангаахайг амьдаар нь булж, эсвэл уутанд хийн боомилж алдаг. Нядалгааны газарт тахиануудын хоолойг хэрчээд, өдийг нь зуламлахаар шалз халуун усанд дүрэх үед тэдний амь гол нь тасраагүй л байдаг.Малчид одоо болтол үхрийг улайсгасан төмрөөр тамгалж тарчилгадаг хэвээр, үүний улмаас тэдэнд гуравдугаар зэргийн түлэгдэлт үүсдэг ажээ. Эр үхрийг засахдаа өвчин намдаагч огт хэрэглэдэггүй байна. Зовлон дээр зовлон нэмж, үхрийн бэлчээрлэдэг газрын агаар химийн бодисоор ханасан байдаг нь амьсгалын замын архаг өвчлөл үүсгэж, амьсгалыг нь зовуурьтай болгодог аж. Саалийн үнээг дахин дахин хээлтүүлж, тугал тэжээхэд зориулагдсан сүүг нь хүмүүс хэрэглэхийн тулд тугалнуудыг нь зайлуулдаг. Саалийн үнээг өдөрт хэд хэдэн удаа машинаар саадаг ба генд нь өөрчлөлт оруулах, хүчтэй даавар ашиглах,эрчимтэй саах замаар ердийнхөөс арав дахин их сүү хүчээр гаргуулж байна.Энэ нь дэлэнгийн асар зовуурьтай үрэвсэл үүсгэдэг бөгөөд саалийн үнээдийн 50% нь үүнд нэрвэгддэг. Өнөөгийн үйлдвэрлэлийн чиглэлийн фермийн амьтад нь гэрийн тэжээвэр амьтдын хувьд хууль бус гэж тооцогддог хайхрамжгүй хандах, зэрэмдэглэх, генийг нь өөрчлөх, архаг өвчин тахир дутуу байдалд хүргэдэг эм хэрэглэх,харгис хэрцгийгээр алагдах зэргээс хуулиар хамгаалагддагүй юм.

Зохиолч, яруу найрагч Роберт Луис Стивенсон "Бидний л нэгэн адил дур сонирхол, хүсэл эрмэлзэл, эд эрхтэнтэй амьтдын цогцсыг бид идэж байна" гэж хэлжээ. Тэгтэл фермийн мал амьтад нь бидний анд нөхөр хэмээн энхрийлэн хайрладаг нохой муурнаас ухаанаар доргүй, өвчин зовлон мэдрэх талаар ер дутуугүй билээ. Үнээнүүд хэрхэн зургаан тохой өндөр хашаан дээгүүр харайн, нядалгааны газраас зугтаан, тугал уруугаа очихын тулд долоон бээр(11 км) газрыг туулдаг, эрх чөлөөтэй болохын тулд гол гатлан сэлдэг тухай хэвлэлээр байн байн мэдээлдэг нь дээрхийг гэрчилж байгаа биш үү. Их Британий Засгийн Газрын шинжлэх ухааны зөвлөх Др.Доналд Врумын нээснээр гахай ч бас нэлээд нарийн ухаантай аж. "Тэдний юм ойлгох чадвар нохойноос ч илүү бөгөөд гурван настай хүүхэдтэй тэнцэхүйц ухаантай байдаг нь гарцаагүй" гэжээ. Эх дэлхийгээ аварч, хүн амьтдын зовлон шаналлыг нимгэлэхэд таны хийж чадах хамгийн чухал алхам бол цагаан хоолтон болох явдал юм. Нийлмэл нүүрс-ус, уураг, эслэг, омега гурав, амин дэм, эрдэс бодисоор баялаг мацаг(цагаан)хоол нь зохистой хэмжээний шим тэжээлээр ханган, насан туршийн эрүүл чийрэг амьдралд хөтлөх хоолны горимыг дадуулах үндэс болж өгдөг.
Профессор Колин Кампбелын "Хятадын судалгаа" хэмээх номонд буй няцаахын аргагүй нэгэн зүйл бол: "Ирэх арван жилд та бүхэн амьтны гаралтай уураг нь хамгийн хортой хүнс тэжээлийн нэг юм... хүнс тэжээлд амьтны уураг өчүүхэн төдийг нэмэхэд л өвчин тусах эрсдэл огцом өсдөг гэдгийг зайлшгүй олж сонсох болно" гэсэн байна. Цагаан хоолтон хүүхдүүд үеийнхнээсээ илүү өндөр оюуны итгэлцүүртэй байдаг, цагаан хоолтнууд махан хоолтнууднаас дунджаар 6-10 жилээр урт насалдаг болохыг судалгаагаар тогтоожээ.Түүнчлэн тэдний хувьд зүрх судасны өвчин, хавдарт өртөх магадлал 50% бага байдаг. Харин махан хоолтнууд цагаан хоолтнуудыг бодвол таргалах магадлал ес дахин их байдаг байна.Үүний эсрэгээр олон хүн ургамал ч гэсэн амьтай гэж маргалддаг. Энэ үнэн, гэвч ургамал зөвхөн 10%-ийн ухамсартай байдаг бол амьтдын ухамсар хүнийхтэй дүйцэхүйц юм. Ургамал шилжин явах чадваргүй тул өвдөлт мэдрэх нь туйлаас бага. Иймээс ургамал нь сүүн тэжээлтнээс физиологийн хувьд тэс өөр юм. Хэрэв та модны навч мөчрийг тайрвал харин ч цэцэглэж илүү сайхан ургана. Амьтад харин байнга тайрч хяргуулж байхыг хүсдэггүй.
Үхрийн нэг хөлийг нь тайрчихаад дөрөв болж ургана гэж та бодож чадах уу? Хоол хүнсний зориулалтаар амьтдыг өсгөж үржүүлж буй нь дэлхийг сүйрэлд хүргэж байна. Хүрээлэн буй орчин,байгалийн баялаг, бидний эрүүл мэнд доройтсоор л байна. Хүмүүс хэдийгээр аллагыг идэвхтэй сайшаадаггүй ч, нийгмээс нь хөхүүлэн дэмждэг тэрхүү мах идэх зуршлыг олж авахдаа идэж байгаа амьтныхаа чухам юу үзэж туулдаг тухай ямар ч үнэн зөв ойлголтгүй байдаг билээ. "Нэг л удаа мал нядалгааны газар очсон хүн насаараа цагаан хоолтон болно. Учир нь тэдгээр амьтад бидний л гайгаар айж шаналан бахирч байгаа билээ" гэж хэлцэх нь ч бий. Тиймээс та хэзээ нэгэн цагт аль нэгэн хөөрхий амьтныг шарж идэхээр шийдвэл мах нь хамгаас хайртай анд нохойны чинь махтай адилхан гэдгийг санаарай. Цорын ганц ялгаа нь тэр амьтныг хүмүүс тарчилган зовоож байсан юм шүү.
« Last Edit: 2012.08.10 10:34 by serdaram »

Offline Enkhuush

  • Posts: 21
sonin yumaaaaaa
« Reply #2 on: 2009.11.13 23:09 »
tegeed ene ih malaaa yah yum beeeeeee nadad bol bugiid ni ideed bagasgaval amar yum bishuu tegvel too ni bagasah blgui esvel garaad ruu gargadag ch yumuu...

Offline lockey

  • Posts: 64
бурхаан!!!
« Reply #3 on: 2009.11.18 23:16 »
бурхан минь энэ дэлхийн дулаарал гээд байгаа зүйл чинь ёстой нэг аймшигтай зүйл байнаа. хүн төрөлхтөн бид л эх дэлхийгээ ийм байдлтай болгосий шд. анхнаасаа хайрлан хамгаалж хамаа намаагүй харьцаагүйсэн бол өдийд хэрэг өөр байх байсан ч юм билүү. хүн гэдэг амьтан ер нь хөгжөөд оюун ухаан нь улам тэлээд ирхээрээ улам мангар тэнэг болоод байдаг юм уу даа гэмээр. байгаль эх, дэлхий ертөнцийг захирч, өөрийн хүссэнээрээ байлгана гэсэн тэнэг мунхаг үйлдлээс болж л өдийд ийм дүр төрхтэй сууж байгаа юм. хүн төрөлхтөн байгаль дэлхийн өмнө, түүний үзэгдлүүдийн өмнө үргэлж (одоохондоо) өвдөг сөхөрнө гэдгийн хамгийн том жишээ бол алдарт хөлөг онгоц "Титаник"-ийн сүйрэл гэж үздэг юм билээ. учир нь хүмүүс бид дэндүү бардамнан байгалийн ямар ч үзэгдлтйг даван туулах чадвартай хэмээн бүтээсэн боловч тэр нь тийм байгаагүй ээ. хичнээн олон хүний амь насыг авч одлоо доо... заза баахан сэдвээсээ хазайчлаа. энэ хэт дулааралт чинь шууд л үйлдвэр, автомашин гэх зэргээс гарч байгаа хорт үтаатай холбоотой. энэ хорт утаа нь биднийг нарны хэт ягаан туяанаас хамгаалж байдаг озоны давхрагыг цоолсноор хойд мөсөн далай хайлан урсч хэдэн жилийн дараа гэхэд дэлхий тэр чигээрээ усан доор орно гэсэн эрдэмтдийн судалгаа ч байдаг. мөн энэ нарны хэт ягаан туяа хүмүүс бидний бие организмд маш муу, арьс үсийг шууд түлэх аюултай. ерөнхийдөө хор уршиг нь маш их. энэтэй тэмцхийн төлөө нэг мод тарьдаггүй юм аа гэхэд, хэн нэгний тарьсан нэг модыг нь ядаж битгий тасдаж хаячээ!!!

Offline Munkhsanchir

  • Posts: 6
Re: tsoljilt, dulaaral odoo bid yaanaaa
« Reply #4 on: 2009.12.03 23:57 »
bagshaa bi odoogoor 10garui torliin jimsnii mod tarisan bgaa. hamgiin anh tarisan chatsarganii modnoosoo jims awaad eheltsen. ted nariigaa zun ni usalj bgad owol ni shine modnuudaa huchaad uldeechihdeg. bugd urgaad l bga urgahiig harahaar uramtai bdag yum bna lee. nohdoo ta nar ch gesen mod tariwal ih uram awch erch hucheer tseneglegdene shuu! za eh delhiinhee toloo zutgey!

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: tsoljilt, dulaaral odoo bid yaanaaa
« Reply #5 on: 2010.06.03 17:42 »
Дэлхийн дулаарал сүүлийн 60 жилд эрчимтэй явагдаж 2,1 цельсийн хэмээр дулаарсныг эрдэмтэд тогтоожээ. Үүний улмаас цаг агаарын элдэв өөрчлөлт ажиглагдаж хүмүүс бидний амьдралд сөргөөр нөлөөлж эхэллээ.  Дэлхийн дулаарлын улмаас манай улсад л гэхэд сүүлийн 10 жилд нийт нутгийн дотор гандуу нутгийн хэмжээ 3,4 хувиар ихэсч, цөлжсөн нутаг 5,4 дахин их болж хvчтэй цөлжсөн талбай 1,8 дахин нэмэгджээ. Энэ мэтээр Монгол улсын нийт нутгийн 41,3 хувь нь буюу 647000 ам километр говь цөл болж тэлээд байна. Дэлхийн дулаарлаас манай улсын байгальд учруулсан ганцхан сөрөг үр дагаврыг дурьдахад л энэ. Байгалийг зөвхөн байгаль хамгаалагч хамгаалдаг биш байгальтай шүтэлцээтэй амьдардгийн хувьд хүн бүрийн оролцоо хэрэгтэй байгаа юм. Хэрвээ хүн бүр байгалиа ингэж хамгаалахгvй бол 50 жилийн дараа Монгол улс Африк шиг цөлжсөн улс болно гэдгийг одоогийн тоо баримт харуулж байна.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: tsoljilt, dulaaral odoo bid yaanaaa
« Reply #6 on: 2010.09.11 23:44 »
Сүүлийн долоон жилд халдварт өвчнүүд харьцангуй хурдацтай нэмэгдэх боллоо.

Үүний шалтгааныг эрдэмтэд дэлхий хэт дулаарал, амьтдын нүүдэлтэй холбож байна. Амьтдын нүүдлийн хугацаа, улиралд өөрчлөлт орсноор тэднээс хүнд амархан халддаг халдварт өвчний вирүс гарах болжээ.Саяхан "Н5N1" хэмээх вирүс илрэн олон хүн ханиад томуугаар өвчилж олон хүн амиа алдсан гашуун түүх бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг хоромд 150 сая хүн энэ өвчнөөр үхэж болохыг сануулж байсан юм. Энэхүү шувууны ханиадны дараа "Н1N1" хэмээх шинэ төрлийн вирүс гарснаас тун удалгүй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 462 хүн амиа алдсаныг мэдээлж байсан.Дэлхий ертөнцийг шуугиаж буй олон төрлийн ханиаднаас хэрхэн яаж сэргийлэх тухай эрдэмтэд судалж байна.
Францын Пастер нийгэмлэгийн профессор доктор Клод Ханнун сүүлийн долоон жилд амьтнаас халдах халдварт өвчин эрс нэмэгдсэнийг, үүний гол шалтгааныг дэлхийн хэт дулааралтай холбон тайлбарлажээ. Тэрбээр "Ан амьтдын нүүдлийн хугацааны өөрчлөлт, нисдэг жигүүртний тархалт болон эрүүл мэндийн хяналтгүй байдал халдварт өвчний вирус тархахад гол шалтгаан болж байна" гэжээ. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд олон хүний амийг авсан шувууны ханиадны вирус "Н5N1" нь, шувуудын нүүдлээр дамжин тархах магадлалтай аж.
« Last Edit: 2012.08.10 10:36 by serdaram »

Offline tuvshin1014

  • Posts: 24
(No subject)
« Reply #7 on: 2010.11.28 13:33 »
Дэлхийн дулаарал гэдэг үгийг сонсоход нүдэнд шууд л африкийн хүүхдүүдийн дүр төрх харагдаж бна. Үнэхээр кинон дээр гардаг аймшиг ойртож бгаам шиг. Гэхдээ одоо ч гэсэн эх дэлхийнхээ төлөө хувь нэмэрээ оруулахад оройтоогүй юм шиг. Байгаль орчноо цэвэрлэх, мод тарих зэрэг аянууд байнга явуулж болно. Мөн богд уулыг дархан цаазат газар гэдэг шиг гол усаа хамгаалалтанд оруулах хэрэгтэй ч гэдэг юмуу олон зүйл хийж болно.Хүн гэдэг ер нь их сонин амьтан. Зөв зүгээр бгаа модыг зүгээр байлгахгүй мөчир нтрийн татаж чангаагаад тастаа л. Иймэрхүү байдлууд зөндөө ажиглагддаг. Бас гол горхиндоо машин саваа угаагаа л тэр бохирдуулсан усаа амьнийхаа усаа болгоо л, ийм бхаар чинь тэр олон халдварт өвчин бий болох нь аргагүй шдээ. Ийм маягаараа бвал яаж бид байгаль дэлхийгээ хэвийн бдалд нь оруулах вэдээ. Энэ тал дээр улсаас хууль гаргавал зүгээр гэж боддог. Зам гарах даа гарцаар гарахгүй бол торгуультай, гарцаар гараагүй үед осолд орвол явган хүний буруу гэх мэт хуулиуд байдаг шиг "мод тастах" , "гол горхио бохирдуулахгүй" тухай хууль хэрэгтэй.

Offline orgilsuren

  • Posts: 15
Санал
« Reply #8 on: 2010.11.28 21:26 »
Одоо үед хүмүүс зурагт, компютер, техник технологи ихээр ашигладаг болсон цаг. Ийм учраас эмзэг сэдэв дээр нь дөрөөлнө гэдэг шиг байгалаа хайрлан хамгаалах шүтэн бишрэх сурталчилгааг сонин содон байдлаар бичлэг зохиомж хийгээд зурагт, комоор нь гаргавал ямар вэ? Гол нь тэр видео бичлэг нь хүний сэтгэл санаанд нь шууд нэвт орохоор хийх хэрэгтэй. Монгол ТВ гээр гараад байгаа Аврал ирсэн Эх дэлхий гээд нэвтрүүлэгээр гарч байгаа зүйлс надад маш их гоё санагдсан. Иймэрхүү баримтат кино мэтийн юм хийе. Өөр бас сонирхоод үзчимээр зүйл гэвэл Монгол ТВ, Ариранг ТВтэй хамт хийсэн кмно бүүр гоё. Хүнд юм бодогдуулахаар хийсэн байна лээ. Харийн хүн Монгол улсын талаар монгол хүнээс илүү санаа тавьж байна гээд боддоо. Тэгэхээр монголчуудын шунал арай л дэнджээ.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Санал
« Reply #9 on: 2010.11.29 10:42 »
ter bichleguud oldvol share hiigeech. Bugdeeree hamt uziye! Yer ni iim bichlege, medeelleer humuusiin tarhiig ugaah heregtei. Oilguulna gedeg tsag alahyin nemr l dee. Getsuu getsuu

Offline orgilsuren

  • Posts: 15
Олдсонгүй гэхдээ...
« Reply #10 on: 2010.12.04 01:12 »
Нэт орку удчидаг байна шд. Тэр Ариранг Монгол ТВ гийн хийсэн баримтат кино бол шууд нэтээс бол олдкүн байна. Тэгэхээр ямар байсан нэрийг нь энд тавьчихая. Ариранг Монгол ТВийн хамтийн бүтээл ЭКО аялал гэнээ. Тэгээд дээрээс нь энэ сайт дээр байгаа бичлэгүүдийг харж үзжаагаад энд тэнд шери нтр хийцгээе. www.tube.mn, world.mnb.mn ээр орч үзэж болно. Эх дэлхийнхээ төлөө дуу хоолойг, сэтгэл зүрхээ нэгтгэе!

Offline TelmuunT

  • Posts: 10
(No subject)
« Reply #11 on: 2010.12.13 23:40 »
http://www.youtube.com/watch?v=PMjX0P3lvi0&feature=player_embedded#! Гоё зохиомжтой Video үзээрэй...

Offline sw10d127

  • Posts: 20
(No subject)
« Reply #12 on: 2010.12.15 03:50 »
За шууд хэлчий монгол улс маань 2020 гэхэд бараг 99% нь цөлжцөн байх байхдаа(миний таамгаар :) )

Offline Muujguu.a

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 62
US
« Reply #13 on: 2011.04.12 00:17 »
tsoljiltiig zogsoono gdg tom asuudal te erthen ehlehgvi bol svvld mod tariad tariad er ni nemer muu yum shg bna lee. Hyatdaas yaj mod taridag bolon archildgiig ni surmaar yum bna lee.

neeree mongol ornii goliin usnii gradus dulaarsnaas bolj mongol tul buyu hucho taimen 2000 onoos hoish 1metr50cm s ilvv garhaa bolison gsn haramsmaar yumaa
« Last Edit: 2012.08.10 10:37 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
tsoljilt
« Reply #14 on: 2011.09.15 18:11 »
Манай орны нийт нутгийн 72.5 хувь нь маш ихээр цөлжчихөөд байгаа аж. Үүгээрээ манай улс төв Азийн орнуудын хамгийн ихээр цөлжсөн улсуудын эхний тавд жагсаж байна.

2004 он хүртэл манай орны газар нутгийн 90 хувь нь цөлжилтөд өртөмтгий гэсэн тоо баримт ашиглаж байсан бол 2004 оноос Шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд зургаан жил судалж, анх удаа Цөлжилттэй тэмцэх конвенцийн дагуу Монголын газар нутгийн хуурайшлын индексийг тооцжээ.Хятадын хуурай цөлийн нөлөөгөөр өмнөөсөө хойш давшиж буй, төвөөс гадагшилж буй гэсэн хоёр хэлбэрээр Монголын газар нутаг цөлжиж байгаа гэнэ.[/i]
« Last Edit: 2012.08.10 10:38 by serdaram »