Author Topic: Тархи, тархи.  (Read 15616 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Тархи, тархи.
« on: 2008.06.07 23:40 »
Ингэж тод шууд хэлэх боломж XX зууны монголчуудад олдоогүй юм, цаг үе тийм байв.  Өнгөрсөн зууны эхний хагаст хүний тархины талын судалгаа дэлхийн шинжлэх ухаанд ховор-хаалттай байжээ.      Германы  тархи судлаач Оскар Фогт (1870-1959)  энэ талаар нэлээд ахисан хүн. О.Фогт нь  Зөвлөлтийн тархи судлалын хүрээлэнг байгуулан, удирдаж, Лениний тархийг задлах онц эрхийг Сталинаас авсан гэхэд түүний хэн болох нь тодорхой юм.
О.Фогтын гараар  олон үндэстний олон зуун хүний тархи дамжсан нь  магад...  Гитлер нь "Ари тархи хамгийн сайн нь, хамгийн том нь" гэдэг дүгнэлтийг, Сталин нь  "Ахуй бүгдийг тодорхойлно, удамших ойлголт байхгүй" гэсэн материалист онолын сурвалжийг  Фогтын багаас хүлээсэн биз,  О.Фогт эрдэмтний ёс суртахуунтай хүн байжээ. Тэрээр шинжлэх ухааны YНЭН-ийг  эрх мэдэлтнүүдийн аясаар гуйвуулагч  "зөвлөлт-монгол  маягийн эрдэмтэн" биш байжээ. О.Фогт "...хэрвээ ирэх зуунд байгалийн онцгой үзэгдэл болохгүй  юм бол хүн төрөлхтөн оюун ухааныг шүтнэ, тэгвэл монголчууд гарцаагүй тэргүүлнэ, учир нь тэдний тархи хамгийн том нь" гэсэн  дүгнэлтийг гаргажээ.
Том тархинаас том ухаан гарна, учир нь эрүүл хүмүүсийн хувьд  тархины хэмжээ ба  оюун ухааны хооронд статистик дунджаар тооцсон  эерэг корреляц хамаарал  байдаг. Энэ бол байгалийн хууль.   Монголчууд ярьдаг даа, энэ хүүхэд  араг толгойтой юм, алсдаа номын мөр хөөнө дөө гэж.
ЗХУ-д  дээрх дүгнэлт 60 гаруй жил  дарагдаж байгаад  2000  оны үед илэрсэн юм. Фогтын баг энэ дүгнэлтэд хүрэхийн тулд мөн ч олон мянган  тархитай ажилласан байж таарна даа. Статистик харьцуулалт хийхэд ашиглаж буй өгөгдлийн минимум тоо гэж тун хатуу шалгуур бий. Түүнийг заавал давах ёстой. Гарт  таарсан ганц хоёр зуун  өгөгдөл дээр тулгуурлан ийм том дүгнэлтийг хийх ямар ч үндэс байхгүй, статистик-магадлалын талаасаа хориотой юм чинь. (Фогтын гарт яагаад олон зуун монгол тархи оров гэдэг асуудал бол тусдаа зүйл)

 О.Фогтын багийн ажлын үр дүнд гарсан "МОНГОЛ ТАРХИ ХАМГИЙН ИХ ИРЭЭДYЙТЭЙ" хэмээх дүгнэлтийг  Гитлер, Сталин хоёр мэдэж байсан нь лавтай. Гитлер   монголчуудын тухайд  ерөнхийдөө эерэг бодолтой, Чингис хаан шиг дэлхийн хэмжээний суут жанжин болох сон гэж битүүхэндээ мөрөөдөж байсан гэнэ лээ. Гитлер вээр монгол хүн бол Ари нарын холын угшил, эх сурвалж  нь  гэдгийг зөнгөөрөө мэдэрдэг байсан  байж ч магад.  Харин Сталин тэргүүтэй Оросын шовинистууд Монголын давуу талыг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй байв. Бид хөгжлөөр хоцрогдсон, ядуу дорой байлаа л даа, тэр үед. Зүйрлэвээс, хачин сайхан саруул ухаантай атлаа хачин муухай амьдралтай хүмүүс энд тэнд таардаг даа, тэдэн шиг л байж дээ, бидний монголчууд тэр үед, ...одоо ч гэсэн дээ, бас л өөдтэй  өндийж чадахгүй л байна, ...Өндийхөд зөв бодлого хэрэгтэй, тэр бодлого саруул ухааныг дээдэлж гэмээнэ зөв болно,  ... Ардчилсан намын "Эрүүл бие-Саруул ухаан" хэмээх зорилго нь үнэнхүү ЗӨВ бодлого юм шүү.     Умард Ирландын Ричард Лүнн, Финландын  Тату Ванханен (тэрээр Финляндын одоогийн Ерөнхий сайд  Матти Ванханений эцэг)   хэмээх  хоёр нэртэй профессор   дэлхийн 185 орны 178 жилийн (1820-1998 он)  түүхэн материалд тулгуурлан одоогийн амьдран буй улс-үндэстнүүдийн оюуны чадавхийг тооцож  2002 онд "Q  and  the wealth of nations" бүтээл хэвлүүлж, судлаачдын дунд том шуугиан тарьсан юм.  Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг  эдгээр судлаачдын  номонд дурдсанаар дэлхийн  хамгийн өндөр оюуны чадавхитай орнууд АЗИ-д,тэр тусмаа   Зүүн хойт Азид байгаа аж. 
Тархиныхаа багтаамжаар энэ бүс нутгийнхан дэлхийд тэргүүлдэг, араас нь европ,тэгээд испани сүүлд нь  африк-сахарынхан ордог) эх сурвалж: 
Lynn,R.  Geographical Variation in Intelligence. In H. Nyborg (Ed.),The Scientific Study  of Human Nature, Oxford; Pergamon, 1997.,
Jensen, A.R.The g factor.The Science of Mental Ability. Westford, CT;Praeger . 1998.,
Rushton, J.Race, Evolution and Behavior. Port Huron, MI; Charles Darwin Research Institute.2000 ) .

Зүүн хойт Азидаа бидний монголчууд түрүүлэхгүй гэж үү?, Солонгос, Япон, Манжуурын хятадууд  биднээс том тархитай гэж үү?  Монгол эр хүний тархины дундаж хэмжээ 1382 грамм бол  Ленинийх 1340 грамм, Европын цагаан арьстных  1330 грамм, халуун орны хүмүүсийнх  1280 грамм. Манай судлаач М.Туул, Л.Лхагва, Л.Самбуупүрэв нарын тогтоосноор 17-39 насны монгол эр хүний тархи 1363 грамм орчим аж. Ленин бол  яавч ухаантай хүн, гэтэл дундаж монгол эр хүн Ленинээс том тархитай байна. Европын болон Монголын судлаачдынхаар энэ нь батлагдав.  Сүүлийн жилүүдэд хэдэн зуугаар тоологдох бүтээл гарчээ,  голдуу АНУ-д.   
Дүгнэлт: Дэлхийн оюун тархины оргил нь  МОНГОЛЧУУД. Yүнийг  саяхнаас л та бид мэддэг болов, гэтэл дэлхий аль эртнээс мэддэг ажээ. Тэд чинь дэлхийн дэвжээний ном уншдаг нээлттэй хүмүүс болохоороо биднээс өөр ажгуу. Харин бид бол Зөвлөлт ахын тусгайлан бэлтгэж өгсөн тусгай ном уншсаар тусгай категорид хамаарах болсон "Зөвлөлт маягийн эрдэмтэд". Бид үүндээ бүр дасчихжээ. Араасаа уяатай удсан хүүхэд  уяандаа  бүр дасчихсан,...  уяагий нь авчихаад байхад л урагшаа алхдаггүй зогсоод л байдаг даа. Эрдэмтдийн судалгаагаар Европын жүүдүүд одоогоор хамгийн  өндөр  IQ -тэй болох нь тогтоогджээ.   Тэгсэн атал монголчууд еврейчүүдийг "хогийн муу жүүд, зальны  хөрөнгө" гээд нэг нүдээр үзэхгүй. Аль эртнээс л монгол жүүд хоёр оюуныхаа чадлаар дэлхийд тэргүүлэхийн төлөө зодолдож байжээ дээ, янз нь.  Европод  олон жил амьдарсан манай нэг дипломатч "Европ Америкаас Монгол руу  хувцас зөөх хэцүү, майк  өмд нь томдоод байдаг, тэгсэн атлаа малгай нь багадаад байдаг" гэж байсан даа. Амьдрал алсуур ч болов хэлээд байдаг, ажиглалт нэг юм өгүүлээд байдаг, бид унтаад л, унхайгаад л  байдаг.
Нөхөд өө!, Сэрэх цаг болсон байна шүү. Монгол тархи яагаад ингэж дэлхийн дээвэр дээр гарав, үүнд ямар хүчин зүйл яаж нөлөөлөв, тэдгээрийн хэдэн хувь нь удамшлынх, хэдэн хувь нь байгаль орчных байхав, одоо түүнийгээ та бид  яаж ашиглахав (энэ маш чухал), ... ашиглахгүй байж байгаад алдчих уу (энэ маш аюултай), ...ийм том боломжтой атлаа улс гэр маань яагаад өөдтэй өндийхгүй байна вэ, ... гээд судлах тодруулах асуудал мөн ч олон байна. Судалдаг газар нэг ч алга. ШУА нь ч, МУИС нь ч, ШУТИС болоод ЭМШУИС  нь ч таг дүлий-таг сохор. Эдгээр газар тархи-оюун гэхээр л таг дуугүй болчихдог. Айж байхгүй юу.  Төр нь ч бас тийм. Оюун ухаан  тархинаас гарна, тэгэхээр тархи-оюун ярьдаггүй газарт, түүнийг үгүйсгэдэг хүмүүст тархи-толгой илүүц баймаар.
Хэрэглэхгүй юм бол, үгүйсгэх юм бол тархитай байх хэрэг юун, зүгээр л аваад хаячихъя. Ам, ходоод, хошного гурав үлдэг. Төр судлаач хоёр   материалист үзэл, марксизмийн дөнгөнөөсөө хэзээ сална даа.   Би  нэг том академич-доктор-профессор "эрдэмтэн"-ээс асуулаа л даа, -эрхэм ээ, оюунт толгой хаана байгаа бол гэж. Тэрээр оюунт толгой Өмнөговьд байдаг, чи хө  тархи-оюун ухаан-IQ  гэсээр амьдралаас сүрхий  хоцорчээ, цаг үеэ мэдэрч ном сонин үзэж бай гээд намайг шоолонгуй харлаа. Эрхэм ээ, оюунт толгой хаана байгаа бол, ...арай таны мөрөн дээр биш биз, тэр тусмаа дэлхийн хамгийн том тархитай нь...!
 Oюуны чадварын "IQ"  төвийн тэргүүн, доктор, профессор Ц.Дэмбэрэл
« Last Edit: 2012.10.10 10:29 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Тархи, тархи.
« Reply #1 on: 2009.11.23 16:41 »
Монголын улсын аюулгүй байдлын талаар ургуулан бодоход энэ бол ердөө монгол хүний амар жимир аж төрөх, амьдарч буй ахуйг нь ая тухтай болгож, улс орноо хөгжүүлэхэд тэдний хүчийг чиглүүлэх асуудал юм. Гэтэл манай улсын хувийн болон улсын пүүс компаниуд Монголчуудын оршин тогтноход аюул занал байнга учруулж, Монголын тусгаар тогтнолыг уландаа гишгэж, ард түмнийхээ тархийг Монголын эсрэг үзлээр угааж ирсэн xөрш зэрэгцээ Xятадаас хямд төсөр ажиллах хүч хэдэн арван мянгаар нь оруулан ирж, монголчуудыг ажлын байрнаас шахан гаргах, эмс охидыг нь бузарлаж генийн санг нь сүйтгэх хорт бодлого явуулахад нь санаатай бус ч хятадуудад дэм тус үзүүлж байна. Тэд өнөөд олох хэдэн төгрөгийн ашиг л харж байгаа болохоос улс оронд, монголчуудад ямар их аюул занал дагуулан ирж байгааг өчүүхэн ч ухамсарлахгүй байна. Төр засаг, тэр тутмаа Монгол улсын аюулгүйн зөвлөл эл байдлыг судлан үзэж монгол хүнээ хамгаалсан үндэсний хэмжээний, бидэнд харагдахуйц бодлого боловсруулж, одоогийн байгаа байдалд цаг алдалгүй тодорхой арга хэмжээг яаралтай авч, хариуцсан ажлаа сайтар хиймээр байна. Аюулгүйн зөвлөлд Стратеги судлалын хүрээлэн хэмээх сайхан байгуулга байхад тэд Mонгол хүндээ чиглэсэн шууд тусгалаа олсон, ирээдүйгээ харсан нарийн бодлого боловсруулан хэрэгжүүлмээр байна.Бид их эгзэгтэй үед амьдарч байна. Монгол хүн нь гадаад орныг чиглэсэн, гадны хүмүүс орон зайг нь нөхсөн ийм байдлаар хэдэн арван жил явахад Монгол улс Өвөр Монгол шиг болохгүй гэхийн баталгаа алга. Хятадын аюул бол хажуу зэргэлдээ зөвхөн Монголыг бус, АНУ-ыг хүртэл эдийн засгийн хувьд, боловсон хүчний хүвьд заналxийлж байгаа энэ Америкт ихээхэн сэтгэл эмзэглэн ярьдаг болжээСталин ийм үг хэлсэн байдаг. "[b:91ad284b8a]Хүн хаана байна тэнд асуудал үүснэ, хэрвээ тэднийг устгавал асуудал үгүй болно[/b:91ad284b8a]" гэж. Энэ бол хэт харгис үзэл юм. Гэхдээ цөөхөн монголчууд бид "Монголд хаана хятад хүн байна тэнд асуудал үүснэ, хэрвээ тэднийг ямар нэгэн аргаар эх оронд нь буцааж тэднийг Mонголд орох арга зам, нөхцлийг хязгаарлаваас монголчуудын аюулгүйн асуудал нэг талаар шийдэгдэнэ" гэж хэлж болохоор байна.
Би нэг өвөр монгол найзын яриаг тод санадаг юм. Тэрээр надад ингэж ярьж байсан. "Манай сууринд нэг ч хятад хүн байдаггүй байлаа, намайг хүүхэд байхад. Гэтэл манай нутагт төмөр зам тавьсан. Тэгээд дэлгүүр нээгдсэн, дэлгүүрээс чиxэр авч иддэг болоод хичнээн их баярлаж байсан гээч. Гэтэл намайг сургууль төгсөхөд сургууль дотроо монголоор ярих хүүхэд олдохоо байсан. Тэр чихэр зардаг дэлгүүрийг нээлгэсэн төмөр зам бидэнд ямар их гай зовлон дагуулж ирвээ" гэж гуниглан боддог болсноо ярьж байлаа.Хятадууд өнөөдөр Монголын хар бор ажлыг хийж байгаад нэг өдөр монгол бүсгүйтэй суугаад эзэн сууна шүү! Энэ бол өвөр Монголд хэрэгжсэн бодит аюул. Үүнийг хятад хэлэнд ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД ТАРХИЙГ НЬ СОРОХ гэдэг юм. Өртөөнийхөн маань энэ талаар санал бодлоо уралдуулж төр засагтаа чухам яавал юу хийвэл зүгээр болох талаар санал бодлоо хэлдэг баймаар байна. За даа 32 модон хүний үлгэр шиг юм бичив дээ.
Хүндэтгэсэн,   Баатар
« Last Edit: 2012.10.10 10:31 by serdaram »

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Тархи, тархи.
« Reply #2 on: 2012.10.10 10:31 »
yniig olon zaluus unshaasai! Tegeed heregjyylehiin toloo ajillabal ...