Author Topic: “Арц тарих хамгийн тохиромжтой  (Read 16882 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Мод тарих улирал эхэллээ. Сонгууль ойртсон болохоор энэ ажлыг шоу ч болгож байх шиг. Энд тэндгүй туяхан тарьц суулгах дүр зураг энэ хаврын гол дүр зураг боллоо. Үнэндээ ямар мод тарих, яаж арчлахаа хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ талаар ХААИС-ийн Таримал ургалмлын тэнхимйн эрхлэгч доктор Б.Нинжтэй ярилцлаа.

-Мод тарих ажил ид өрнөж байна. Манайхан модоо нэг л буруу суулгаад байгаа юм шиг санагдаад байх юм?

-Ямар нөхцөлд, ямар ч мод тарьсан ургадаг. Гол нь арчилгаа муугаас амьдрахгүй байна. Хаврын хаварт мод тарих нэг хэрэг. Ургуулах хэрэгтэй шүү дээ. Мод тарих нүхээ бэлдэхээс эхэлнэ. Нүхээ ухсны дараа биобордоо заавал хийх хэрэгтэй. Модонд ч гэсэн шим тэжээл хэрэгтэй. Бууц, хар, бор шороо, биобэлдмэл ухсан нүхэндээ хийж модоо таривал бойжилт түргэсч, ургах чадвар нэмэгддэг.

-Биобэлдмэл зардаг газрууд байдаг болов уу?

-Байлгүй яах вэ. Таримал ургамлын үр зардаг газруудад байгаа.

-Тарьсан модоо яаж арчлах вэ?

-Гол нь усалгаа. Тарих үедээ л усалсан болоод хаячихдаг дутагдалтай улс, манайхан. Зуны турш мартчихна. Үндэс нь бэхжиж, бие даан ургах хүртэл нь байнга усалж байх шаардлагатай. Ингэж чадвал ургана.

-Хотод ямар мод сонгож таривал дээр вэ?

-Шилмүүс, навчит модны аль нь ч болно. Шилмүүст модноос шинэс илүү тарих хэрэгтэй. Тэсвэртэй, бойжилт сайтай болохоор манай нөхцөлд тохирдог. Навчит модноос улиангар, улиас, хус, бургас байна. Улиасны унгирал харшил өгдөг гэдэг. Эр модыг олж зөв таривал ашигтай. Хотод бут сөөг тарих нь тохиромжтой. Долоогоно, өрөл, чаргай, нохойн хошуу байна. Ялангуяа өрөл сайхан өнгөтэй болохоор хотод тарих зүгээр. Хот тохижуулахад үржүүлдэг юм билээ. Бас арц таривал болох юм.

-Арц уу, тарьсан туршлага байдаг юм болов уу?

-Арц анхилам үнэртэй фитонцит гэдэг бодис агуулдаг болохоор агаар цэвэршүүлэх чадвартай. Агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд эхэлсэн. Тиймээс иймэрхүү төрлийн ургамал тарих нь бидэнд ашигтай.

-Арчилгаа хэр шаарддаг юм бол?

-Арчилж үзэх нь байтугай тарьж үзээгүй. Ер нь үрээр тарьж болно. Байгальдаа бол ургалт сайтай сөөг ургамал шүү дээ. Хотынхоо агаарыг цэвэршүүлье гэвэл анхилам үнэртэй бут сөөг заавал тарих учиртай.

-Хот орчимд усалгаа чухал байж. Харин ой модыг яаж сэргээх вэ?

-Ойг нөхөн сэргээхдээ тэнд ямар мод ургаж байсан түүнийг л тарих хэрэгтэй. Шинэс ургаж байсан ойд шинэс тарих нь чухал. Сэргэх нь амархан.

-Шинэс ер нь ургалтын хугацаа хэр урттай юм бол?

-Тийм удаан биш. Чийгтэй нөхцөлд хурдан ургадаг. Сүүлийн үед хамтын эзэмшлийн ой гэж бий болсон. Үр дүнтэй ажил болсон гэж боддог. Ойгоо хамгаална, нөхөн сэргээнэ, цэвэрлэнэ. Ийм нөхөрлөлийн хамгаалалтдаа авсан газар нөхөн сэргээлт хийж болох юм. Түүнээс биш эзэнгүй газар хэчнээн мод тариад нэмэргүй. Мөн л ялгаагүй эхний жилдээ арчилгаа шаардаж байж л ургана шүү дээ.

-Ойн нөөц хомсдож байгаа энэ үед яавал дээр вэ?

-Юуны түрүүнд сэргээх хэрэгтэй. Энэ ажил үнэхээр орхигдлоо. Бодлогын хүрээнд авч үзэх асуудал. Хөрөнгө мөнгө зарах хэрэгтэй. Тэгж байж л сэргэнэ. Модны үндэс усыг өөртөө шингээн барьж байдаг юм. Гэтэл модыг нь хядаад хаячихаар гол, мөрөн ширгэж байна. Үгүй дээ л борооны усыг шингээдэг. Модыг нь огтолчихоор борооны ус шууд л үер болж урсана. Хөрсний өнгөн хэсэг гэмтэнэ. Үржил шимтэй хэсэг урсана, мөнх цэвдэг хайлна гээд учрах аюул их.

-Өндөр насжилттай модыг огтлох зөвшөөрөл холбогдох газрууд нь олгодог юм билээ. Ингэх нь зөв юм болов уу?

-Залууг нь хулгай, хөгшнийг нь гоожин нэрээр огтлоод дуусчихвал юу үлдэх вэ. Тэр мод ургаж байвал бидэнд л хэрэгтэй шүү дээ. Биднийг залууд манай орны 10 гаруй хувь нь ой модтой гэдэг байлаа. Яваандаа найм руу орж ирсэн. Одоо бол 5.8 юм уу даа. Иймхэн жаахан ой устана гэдэг амархан. Юу байхав. Одоо л хайрлах хэрэгтэй. Үгүй дээ л хулгайчдыг хатуухан шийтгэдэг баймаар.

-Зарим хүн голын эхэнд мод тарих нь зөв гэдэг. Учир мэдэх хүмүүсийн яриагаар тэгж болохгүй гэдэг юм билээ.

-Ерөөсөө л ойтой байсан газрыг эргэж сэргээх хамгийн оновчтой арга. Гэхдээ арчилгааг мартаж таарахгүй. Суулгаад л хаячихвал үхэх нь гарцаагүй. Эхний жил усалгаа тогтмол хийх хэрэгтэйг дахин сануулъя. Голын эх, урьд нь мод ургаж байгаагүй газар мод тарих нь оновчтой бус. Түүнчлэн навчит мод түлхүү таривал ашигтай. Адилхан л бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог шүү дээ.
« Last Edit: 2012.08.10 11:23 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Manaix tarix modoo zov songox xeregtei...Tegeed modni vr suulgats tsetseg but soog gex metiig ug ni xaa saigvi zarj bx xeregtei yumaa. ter bol bas neg saixan business idea yum daa.Japand arts xaa saigvi tarisan baidag yum. Tvvnees gadna ail bvr mod tsetseg tarix albatai yum lugaa adil bvgd tarina vnendee tari gesen xvn bxgvi l dee...Ingej ix tarix neg vndes ni xaa saigvi zarj baix goyo goyo mod tsetsegnii suulgats vrselgee vr zereg yum daa...Mongoliin ard irged min bas tarix sonirxoltoi l bx. gexdee tedend maani xaanaas avax ve geed xaix zav alga daa odriin xoolnii mongoo yaj oloyo gej bxad tiimee.. Tegexeer gudmand delgvvrt xaa saigvi tsetseg mod butnii vr suulgats zarax xeregtei...

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
tiishd hamgiin gol ni archillagaashdee odoo ene bairnii urduur mod tarial neg l jiliin nastai nogoo hed ni. uchir ni gesen chine nogoo heden ortsnii jijuuruud chine uslaj bna geel ugaadsaa asgaad baigaam chine yaj urgah in be kkkk tegehdee bugd bish l dee ihenh ni....... saihan tom tom modtoi bol hichneen saihab terniihee suudert suugaal kkkkkk za za joke
« Last Edit: 2012.08.10 11:24 by serdaram »

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Өнгөрсөн хавар орцны гадаа замын хажууд 3 мод тарьсны нэгийг нь согтуучууд гишгээд хугалчихсан. 2 нь сайхан ургаж байгаа. Өглөө бүр яаасан бол гэж санаа зовон хардаг.