Author Topic: Ирээдvйн аюулт сvйрлvvд  (Read 16475 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Ирээдvйн аюулт сvйрлvvд
« on: 2008.06.05 04:54 »
• Цємийн дайн:
Ирээдvйд дайн цємийн зэвсэгтэй холбоотой болж мэдэх юм. Учир нь ийм зэвсэгтэй болсон эсвэл ийм зэвсэгтэй болох боломжтой олон улс орон байна. Энэтхэг, Пакистаны хооронд атомын дайн гарлаа гэхэд тэдгээр улс хvн ам ихтэй учраас 100 сая, тvvнээс ч олон хvн тэр дороо vхэж болохоор байна. Энэтхэгийн хойг даяар болон тvvнээс цааш цацрагийн євчлєл тарж болзошгvй.

• Дэлхийн санхvvгийн сvйрэл:
1930-аад оны эхээр олон улсын санхvvгийн систем уналтад орж дэлхий даяар эдийн засгууд хямарсан билээ. АНУ тvvхэндээ хамгийн хvнд хямралыг туулж, Германчуудын цєхрєл нацизмыг єєгшvvлж, Японд милитаризм єндийсєн юм. Эдvгээ даяаршил, харилцаа холбоо, интернет нь санхvvгийн системvvдийг єєр хооронд нь урьд урьдаас илvv нягг холбож орхижээ. Энэ нь дэлхийг банк болон бизнесийн дампуурлын гинжин хамааралд улам эмзэг болгож, улмаар эдийн засгуудын єєрийнх нь хvч чадлыг сулруулж байж ч мэднэ.

• Дэлхийг сvйрvvлэх тахал:
ДОХ, SARS, эмэнд тэсвэртэй сvрьеэ мэтийн шинэ буюу дахин тархсан євчнvvд одоо л гэхэд жил тутам олон сая хvний амь насанд хvрч байгаа бєгєєд цаашдаа бvр муу юм болж мэдэхээр байна. Тvvхээс vзвэл, Хар Vхэл хэмээх булчирхай хэлбэрийн тахал байж болзошгvй нэг халдварт євчин эхэлж Азид дэгдээд дараа нь Европ руу тархаж, 1347-1351 онд олон улс оронд хvн амыг нь барах шахаж байжээ. Єнєєдєр дэлхий маань хавьгvй олон хvн амтай, хоорондоо улам нягт холбоотой болсон учир иймэрхvv тахал дэгдвэл хэдэн зуун саяараа ч vхэж болзошгvй юм.

• Дэлхийг хамарсан шатны дайн:
Исламчуудын террорист халдлагад уурссан жvvд болон хиндичvvд сvмийнх нь ариун шvтээнийг бузарлаж, шашны тэргvvнvvдийг нь хороож эхэлж болзошгvй юм. Мусульманчууд хариуд нь жvvдийн сvм, хинди хийдэд халдаж болно. Жvvдvvдтэй ойр байдаг, Мусульман хэт даврагсдын халдлагад одоо ч хилэгнэж байгаа христvvд Мекка дээр атомын бємбєг хаяж шашин хоорондох дэлхийн дайныг эхлvvлж мэднэ. Шамбалын дайн хэдэн зуун жил ч vргэлжилж болзошгvй.

• Институцийн нуралт:
Олон улсын эмх цэгц задарснаар єнєєгийн соёл иргэншлийг бvрдvvлж байгаа банк, тєрийн байгууллага, бизнесийн корпорац, сургууль зэрэг гол гол институцууд олноороо сvйрч болох юм. Эрх баригчид хоол хvнс, эрчим хvч, тээвэр зэрэг дэлхийг хамарсан нарийн нийлмэл системvvдийн бие биенээ татсан уналтыг зогсоож дийлэхгvй. Энэ задрал эмх замбараагvй байдал, цєхрєлд оруулах ба улмаар єлсгєлєн, євчлєл, хvчирхийллээс шалтгаалсан vхэл цаашид нэмэгдэж болзошгvй.

• Байгалийн сvйрэл:
Байгалийн нєєцийг хомхойрон ашиглах нь эцэстээ хvрээлэн байгаа орчныг хvн амьдрах аргагvй болтол хувиргах таагvй єєрчлєлтvvд дараа дараалан явагдахад хvргэнэ. Ургамал амьтад их хэмжээгээр сєнєснєєс болж тоос шороо, бохирдол нарны гэрлийг халхална. Хvмvvс улам багасаж буй хvнсний нєєцийг олж авахын тєлєє яахаас ч буцахгvй болно. Євчлєл газар сайгvй гарна. Амьд vлдэгсэд нь харгислалд єртєнє.Ирээдvйн найман ашигтай сvйрэлХэдэн жилийн ємнє хэсэг залуус эерэг утгатай сvйрлийг илэрхийлэх vг англи хэлэнд байдаггvй учраас нэг vг шинээр зохиох гэж оролджээ. Тэд эцэстээ " benestrophe" ( Вепеfit- ашиг тус, саtаstrорhе- сvйрэл зэрэг vгсийн эвлvvлэг бололтой- орч.) гэдэг vг дээр тогтжээ. Энэ vг нийтэд дэлгэрээгvй боловч бидэнд иймэрхvv нэр томъёо шаардлагатай байгаа учраас vvнийг ашиглая. Урьд нь дурдаж байсанчлан " гэнэтийн явдал" заавал муу байх албагvй. Гайхамшигтай сайхан зvйл ч байж болно.Болзошгvй аюулт сvйрлуvдтэй тэнцvvлэх vvднээс энд зарим эерэг сvйрлийг авч vзье.

•Дайн дахиж тvvхэнд орохгvй болно:
Эцсийн бvлэгг энхийг сахиулах vр нєлєєтэй механизм бий болсноор дайн тvvхийн хог дээр хаягдана. Иймэрхvv vр дагавар олон хvний бодож байгаа шиг оргvй хийсвэр зvйл биш байж болох талтай. Орчин цагийн харилцаа холбоо, тээвэр дэлхийн хvмvvсийг єєр хоорондоо цаг алдалгvй харилцдаг болгосон. Улс орнууд алхам алхмаар янз бvрийн vндэстэн дамнасан институцуудаар холбогдсоор байна. Яваандаа ийм институцууд дайны аюулыг холдуулж чадахуйц хvчирхэг болно.

•Бараг vнэгvй эрчим хvч:
Эрдэмтэд маш хямд єртєгтэй, байгальд хор хєнєєл багатай эрчим хvч vйлдвэрлэх аргыг эрж хайж байна. Ер бусын их эрчим гаргаж болохыг устєрєгчийн бємбєгєєр нотлон харуулсан боловч эрчмийн энэ эх vvсвэрийг цахилгаан болгож хэрэглэх тал дээр судлаачид єдий болтол амжилт олоогvй л байна. Эрчмийн бусад эх сурвалжид нарны эрчим, салхины эрчим, далайн татлага тvрлэгийн эрчмийг оруулдаг. Vнэхээрийн хямд эрчим хvчтэй болчихвол хvмvvсийн бvхий л vйл ажиллагаанд ямар нэг хэлбэрийн эрчим хvч шаардагддаг учраас амьдралын тvвшин асар их дээшилнэ.

•Аз жаргалын шахмал эм бvтээгдэнэ: Архи, марихуан, кокайн зэрэг зvйлс хvмvvст тvр зуурын сайхан байдал буюу баяр баясгаланг мэдрvvлэх vйлчилгээтэй байдаг. Эрдэмтэд тааламжтай байдал болон бусад мэдрэмжvvдийн нейрохимийн учир шалтгааныг хурдтай нээн илрvvлж байгаа бєгєєд тэдгээрийг хянаж жолоодох арга замыг ч олцгоож байна. Сэтгэлээр унаж гутарсан хvмvvс тvvнээсээ гарах гэж хар тамхи хэрэглэдэг боловч хvмvvс жинхэнэ аз жаргал, баяр хєєрийг хvсдэг. Эрдэмтэд тархин дахь "тааламжтай байдлын тєвvvд"-ийн тухай, тэдгээр нь химийн бодист ямар хариу vзvvлдэг талаар нэлээд зvйл олж нээж байна. Хvмvvсийг уйтгартай боловч зайлшгvй шаардлагатай ажил хийхэд нь сэтгэл хангалуун, хєєрч догдолсон мэдрэмжтэй болгох хоргvй бэлдмэл ойрхон байна.

• Vхэлтэй хєєрєн догдолж уулздаг болно:
 Vхлийг туйлын их євдєлт биш юм гэхэд ямар нэгаймшигтай зvйл гэж бvгд л бодоцгоодог. Гэвч заавал ийм байх албагvй. Хэрэв эм бэлдмэлvvд жинхэнэ баяр баясгаланг бий болгож чадахуйц болчихвол эдгэршгvй євчиндєє шаналж байгаа хvмvvс "баяр хєєрлийн эм"-ийг єгдєг буяны эмнэлгvvд рvv очдог болно. Гэхдээ ийм эм vхэх болоогvй хvмvvсийн хувьд дэндvv эрсдэлтэй. Тэгэхээр буяны эмнэлгvvд нь vхлийг хvний амьдралын хамгийн таатай туршлага буюу сайхан амьдарсны эцсийн шагнал болгож хувиргадаг болно.

• Сансарт хvн байнга суурьшдаг болно:
Саран дээр, Ангараг дээр, эсвэл огторгуйн хаа нэгтээ хот суурин байгуулах нь хvн тєрєлхтний шинэ орчин дахь эрэл хайгуул, суурьшил, адал явдлын нэгэн шинэ эринг эхлvvлнэ. Хvн орчлонгоор аялж, суурьших боломж нээгдэж буй тул залуус тэлж буй зах хязгаар тийш гайхалтай шинэ боломжуудыг эрж хайх болно. Хэт олон хvнтэй улс орнууд илvvдэл хvмvvсээ аваачих газартай болох ба ингэснээр ядуурлыг бууруулахад саад болж буй хvн амын бєєгнєрєл болон бусад олон бэрхшээлийг багасгана. Эх дэлхийн байгалийн баялагт vзvvлэх оршин суугчдынх нь дарамт багасна.

• Хvний оюуны чадварыг нэмэгдvvлэх эмvvд:
Эмч нар зарим хvvхдийг оюуны саатлаас сэргийлэх, насанд хvрэгсдийг хєгшрєлтєєс шалтгаалсан тархины доройтлоос гаргахын тулд эм тариа ашигладаг болоод удаж байна. Эрдэмтэд эм тариа, хоол хvнсээр оюун ухааныг нэмэгдvvлэх талаар их зvйл мэддэг болжээ. Тєрєлхтний оюун ухаан єснє гэдэг нь бидний эргэн тойронд чадварлаг хvмvvс байх болно гэсэн vг. Бvх чиглэлд гарч байгаа дэвшлvvд хурдасна. Учир нь ухаантай хvмvvс шинжлэх ухааны нээлтийг олноор нь хийнэ, нийгмийн асуудлуудыг ч илvv vр дvнтэй шийддэг болно.

•Vр дvнтэй "залуужуулах эмчилгээ"-г нээж олно:
Ирээдvйн анагаах ухааны дэвшил хєгшрєлтийг удаашруулах тєдийгvй бvр буцаах тvвшинд ч хvрч болох юм. Настай хvмvvс залуу насныхаа эрч хvч, дvр тєрхийг буцааж авч болно. 90 настай эмээ Холливудын од шиг залуу, гоо vзэсгэлэнтэй харагдаж ч болно, хорьхон настай юм шиг эрч хvчтэй харагдаж ч болно. Єтлєх процессийн тухай ойлголтод цоо шинэ нээлт гарах мєч тун ойртож байгааг єнєєгийн анагаах ухааны дэвшил харуулж байна. Иймд єнєєгийн хvvхэд залуусын зарим нь хэдэн зуун жилээр амьдарч магадгvй юм.

• "Дэлхийн тархи"-ийг бvтээн байгуулна:
АНУ, Япон хоёр тєсєєлєх аргагvй ээдрээ тєвєгтэй бодлогыг шийдэх чадвартай суперкомпьютер хийхээр єрсєлдєж байна. Яваандаа суперкомпьютерvvдийн дэлхийг хамарсан сvлжээ бий болох ба мухардалд орсон бvх тєрлийн асуудлыг шийдэж, энэ дэлхийн хvмvvст сайхан амьдралыг босгоход нь тус болох байх.
Энд бас нэг баярламаар таамаглал байна: Эдvгээ эрдэмтэд, судлаачид болон бусад хvмvvс энэ найман эерэг сvйрлийг бодитой болгохын тулд олон чиглэлээр ажиллаж байна! Нэлээд хэд нь ирэх тавин жилийн дотор биелчихвэл гайхах хэрэггvй шvv. Гэнэтийн явдлаар дvvрэн зуун болох уу? Аюул сvйрлээс илvv "ашигтай сvйрэл"-ийн талаар олон асуулт гардаг. Учир нь хvмvvс болж мэдэх vнэхээр сайн зvйлийг бодвол болж мэдэх муу зvйлийг амархан хvлээн зєвшєєрдєг байна. Энэ хандлага нь єєрчлєлт vнэхээр єєрсдєд нь ашигтай гэдэгт бvрэн vнэмшээгvй хvмvvс тvргэн, єнгєц авч vзсэнээс болж уг єєрчлєлтийг vл ойшоодогтой зарим талаар холбоотой болов уу. Бvрэн vнэмшсэн байлаа ч уг єєрчлєлтийн ач тусыг хараахан хvртэж амжаагvй байгаа учир хvлээн зєвшєєрєхєд амаргvй байдаг бололтой.

Дээр єгvvлсэн ашигтай сvйрлvvд vнэхээр ашиг тустай юу гэж олон хvн асуух байх. Зарим нэг эсрэг дvгнэлтийг дурдвал: Дайн хvн тєрєлхтєнд ашиг тусаа их єгсєн. Дайн дажингvй бол хvн тєрєлхтєн технологийн дэвшил гаргаж улмаар єнєєгийн соёл иргэншилд хvрэхгvй байх байсан ч юм билvv. Хvн тєрєлхтний дэвшлийн тvлхэц болсон дайныг юугаар орлуулах вэ? Vнэгvй эрчим хvч биднийг юм хийхгvй зvгээр суусан баячууд болгох нь байна. Тэгвэл бид хvний амьдралын утга учир болж байдаг олон vнэт зvйлээ алдах болно.Химийн бодисоор бий болгосон баяр жаргал єєрсдийгєє баясгахаас єєр зvйл хийх сонирхлыг маань vгvй хийх нь байна. Бид бvр хvнээ байх нь ээ. Vхлийг тааламжтай сайхан зvйл болгочихвол хvмvvс тvргэхэн шиг л нvд анихыг хvсдэг болчихож мэднэ. Дэлхий дээр хvн vлдэх юм уу даа. Сансарт суурьших санаархал дэлхийнхээ асуудлыг шийдэх эрмэлзлэлийг маань сарниулж болох юм. Суут ухаантнууд ноёрхсон нийгэм муухай ч болж магадгvй. Оюун ухаан хvнийг эелдэг зєєлєн, ачлал буянтай болгохгvй ч юм билvv. Гоц ухаантай гэмт хэрэгтнvvд олон бий. Тэд ял шийтгэлээс мултрах аргыг сvвэгчилж чадах учраас илvv аюултай байдаг. Хvн болгоныг залуу болгох нь хvн бvхнийг адил болгох эхний алхам болно. Хvмvvсийн чадвар, хандлага, бусад шинж чанар янз байх нь нийгмийг хvчтэй болгодог. Харин бvгд адил болчихвол нийгэм хvчгvйднэ. Тэгээд ч бид зуу зуун жил амьдраад л, амьдраад л байхыг vнэхээр хvсэх болов уу?Дэлхийн тархи бvтээчихвэл хvн тєрєлхтєн сvр жавхаагаа алдаж, тэр байтугай дэлхийн тархины доор бєхєлзсєн боол нь болж ч мэдэх юм.Технологийн дэвшил, хvний нийгэм дэх дараалсан єєрчлєлтvvд хурдасч байгаа нь зуун жилд тохиолдох гэнэтийн явдлын тоо улам нэмэгдэж байгаа гэсэн сэтгэгдлийг тєрvvлж байна. 20- р зуун бидэнд онгоц, телевиз, атомын бємбєг, сансрын аялал, компьютер, гэнэтийн явдал гэмээр бусад олон ололт дэвшлийг єгсєн.
Мэдээ баримт дээр тvшиглээд 21- р зуунд ємнєх аль ч зуунаас илvv олон гэнэтийн явдал тохиолдоно гэж хvлээх vндэс байна. Гэнэтийн явдлууд энэ зууныг хамгийн сэтгэл татам болгоход нэмэр болно. Бид хэчнээн ч сайн ургуулан боддог байлаа гэхэд ирээдvйгээс бидэнд зориулсан ер бусын боломжуудыг бvгдийг нь таамаглаж чадахгvй. Єнєєдєр хамгийн байж боломгvй гэж байсан зєгнєл маргааш биелж болно, Хvмvvс бидний чадавхи бидний бодож байгаагаас хавьгvй их тєдийгvй бидний бодож чадах зvйлээс ч хавьгvй их юм.

Хурдсан єєрчлєгдєж байгаа дэлхий дээрх гэнэтийн vйл явдал, сорилтуудыг давахдаа бид хариулт нь бэлэн биш тулгамдсан асуудлыг цоо шинээр шийддэг чадвартай байх шаардлагатай. Энэ нь бид туйлын бvтээлч байх хэрэгтэй гэсэн vг. Иймд, дараагийн бvлэгтээ сайн сайхан болгох гэж хичээж байгаа ирээдvйнхээ тухай хэрхэн бvтээлч сэтгэж болох вэ гэдгийг vзэх болно.
« Last Edit: 2012.08.10 16:56 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Ирээдvйн аюулт сvйрлvvд
« Reply #1 on: 2008.06.05 04:54 »
Нострадамусын зөгнөсөнөөр бол дэлхийн 3 дахь дайн /WORLD WAR III/ 2010 онд цөмийн зэвсгийн оролцоотойгоор болно. Мөн манай урд хөрш энэ үед дэлхий дээрх хамгийн хүчирхэг улс Америкийг ардаа хаях нь. Ингээд дэлхий Хятдаас хараат болно. Дэлхий сүйрлийн тухай тэр хэлэхдээ 3100-д оны үед дэлрхий сүйрнэ гэж хэлсэн байдаг юм. Наана нь их олон сонин юм болно. Тэгж байгаад Нострадамусын тухай оруулна.
« Last Edit: 2012.08.10 16:59 by serdaram »

Offline Tsolmon

  • Гацуурхан
  • *
  • Posts: 21
йй
« Reply #2 on: 2008.12.03 01:18 »
1ийм зүйл оллоо Нострадамусын талаарх 
Нострадамус шиг суутан мянган жилд ганц төрдөг. Францын зөнч, эмч Мишель Нострадамус /1503-1566/ өөрийн цаг үеэс хол түрүүлсэн хүн. Тэр бол агуу эрдэмтэн, одон оронч, зурхайч, далдыг харагч байлаа. Зөнч Нострадамус дэлхийн түүхийн бүх гол үйл явдлыг зөгнөжээ.  Нострадамус Европод Тарсан тахлын үеэр олон хүнийг эмчилсэн ч өөрийн эхнэрээ аварч чадаагүй юм. Агуу эмчийн алдар цуу Франц даяар тарж, шашны харгис шүүх ч түүнийг хөндөж чадаагүй юм. Нострадамус эртний зөгнөлүүд, одон орны зурхай дээр үндэслэн дэлхийн ирээдүйг өөрийн эрин үеэс хойш 3000 жил зуржээ. Суут Нострадамус өөрийн үхлээ хүртэл зөгнөсөн. 1566 онд түүний зүрх хагарч, 63 настайдаа бурхан болжээ. Түүний зарц, сурагч Жак Шавиньи орой явахдаа “Маргааш хүртэл баяртай” гэхэд тэр “Маргааш үүрээр би байхгүй болно” гэж тайван хариулав. Энэ бол Нострадамусын эцсийн зөгнөл байлаа. Түүний зөгнөл одоо ч биелсээр.
Нострадамус Францын агуу хувьсгал, хуанлийн өөрчлөлт, хаан ба хатан хаан цаазлагдахыг ч урьдчилж хэлсэн. Мөн Наполеон (Наполеарт), Гитлер (Гислер), Франко нарыг нэрлэж, нисдэг төмөр шувууд тэнгэрээр нисч гал, үхлээр тургина гэж зөгнөсөн. “Агуу Хойт гүрэнд (Орос) дэлхийн түүхэнд хамгийн харгис бөгөөд бурхангүй засаг тогтож, 73 жил таван cap 14 өдөр оршино” гэж Нострадамусын хэлсэнчлэн яг тэр өдөр буюу 1991 оны 6-р сарын 12-нд Ельцин Оросын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
“Вавилоны диктатор Агуу Эмирийн хөгжин цэцэглэж буй хот руу дайрна. Ус гал шиг шатна”. Агуу Эмирийн хот гэдэг нь Кувейтийн эмират бөгөөд үнэхээр Вавилоны (Иракийн) дарангуйлагч Хусейн түүн рүү дайрсан билээ. Тэгэхэд асар их нефть асгарч, ус олон өдрийн турш гал шиг шатсан юм. Нострадамусын зөгнөлийг хүмүүс өөр өөрийнхөөр тайлдаг. Удахгүй лалынхан Европ руу дайрна, дэлхийн туйлууд шилжинэ, аймшигт цөмийн дайн болно гэх зэргээр. Бүх зүйл түүний зөгнөсний дагуу өрнөж, батлагддаг. Иймээс түүний нэгэн зөгнөл дэлхий дахины анхаарлыг маш их татаж байна.

1999 оны наймдугаар сард Тэнгэрээс Аймшгийн хаан ирэхэд Ангулемчуудын агуу хаан ахин амилж Аз жаргалтайгаар Ангарагаас өмнө, бас хойно хаанчилна “Аймшгийн хаан” гэж Ангарагийг хэлжээ. Харин ихэнх эрдэмтэд Ангулемчуудын хаан гэсэн үгийг “Монголын эзэн хаан” гэж орчуулдаг. Зарим судлаач үүнийг зэрлэг бүдүүлгүүдийн түрэмгийлэлд автах эсвэл харгис дарангуйлал ноёрхохыг зөгнөсөн гэдэг. “Аз жаргалтайгаар Ангарагаас өмнө, бас хойно хаанчлана” гэснийг эерэг сөрөг хоёр янзаар тайлбарладаг.

Сансартай холбоотой сүйрэл, аймшигт явдал болж, дараа нь дэлхий дээр энх амгалан байдал тогтоно гэж нэг нь үзэхэд нөгөө нь дэлхийн хүмүүс харь гаригийнхантай холбоо тогтоож, хэсэг үл ойлголцлын дараа Орчлон Ертөнцийн соёл иргэншилд нэгдэнэ гэдэг. Тэгэхээр Ангулемчууд нь монголчууд биш, харь гаригийнхан бөгөөд Аймшгийн хаан буюу харь гаригийн онгоцтэнгэрт үзэгдэхэд дэлхийн хүмүүс айдас хүйдэст автах юм байх.
Харин Стивен Палас гэдэг судлаач “Аймшгийн хаан гэж астероидыг хэлсэн. Секундэд 37 миль хурдтай астроид сансраас харван ирж, дэлхийг Атлантын далай хавьцаа мөргөнө. Хойт ба Өмнөд Америк, мөн Баруун Европ, Хойт Африкийн эрэг дагуу газар хөдөлнө. Цөмийн өвөл болж, эмх замбараагүй байдал гарч, сүйрэл уналт үргэлжилнэ. 30 жилийн дараа шинэ Чингис хаан Баруун Сибирьт дайн зарлаж, соёл иргэншлийг бүрмөсөн устгана. Дэлхийн хүн амын гуравны нэг устаж, зөвхөн хоёр тэрбум үлдэнэ” гэжээ.
Гэхдээ Нострадамус яг ингэж хэлээгүй байж мэднэ, түүний зөгнөлийг Палас ингэж тайлсан гэдгийг анхаарна биз ээ. Дэлхий астероидтой мөргөлдөхөд сансрын том сүйрэл гарч болзошгүй тухай устөрөгчийн бөмбөгийн “эцэг” Тейлор үргэлж сануулж байв. Тэр АНУ-ыи нилээд хэдэн ерөнхийлөгчид хандаж, дэлхий дээр астероидын эсрэг хамгаалалтын систем байгуулахыг шаардаж байжээ. Ертөнцийн төгсгөл бол бодит аюул, тэр үргэлж байсаар ирсэн. Ялангуяа манай цөмийн зэвсгийн эрин үед. Гэхдээ мөхөх магадлал ба мөхөл гэдэг нь огт өөр зүйл. Амьдрал өөрөө үргэлж аюулд өртдөг, түүнд онцгой хамгаалалт хэрэгтэй.

Эртний Египетийн соёл иргэншил их үерээс болж мөхөх байсан ч усжуулалтын хамгаалалтын систем агуу соёл иргэншлийг аварчээ. Эртний Египет үерээс бус харин боолчуудын бослогоос болж мөхсөн юм. Тэд 70 жил төр барьсан юм. Гэхдээ дэлхийн соёл иргэншилд астероидоос илүү аймшигтай аюул одоо заналхийлж байна. Энэ бол байнга л энд тэнд гарч байдаг харгислал хэрцгийлэл, алан хядлага юм. Фашизм, коммунизм Европ, Азийн хөгжлийг 100 жил ухраасан. Улаан кхмерууд Камбожийг соёлжсон улсын тооноос арчиж хаясан. Хэр удаан хугацааны дараа caprax нь тодорхойгүй байна. Лалын үндсэрхэг үзэлтнүүд буюу лалын фашизм хүн төрөлхтөнд ноцтой аюул учруулж болзошгүй. Нострадамус энэ бүхнийг Айдсын хаан гэж нэрлэсэн байж магадгүй.

Нострадамус XXI зууны талаар ингэж зөгнөжээ. 2007 онд дэлхийн шинэ дайн дэгдэх аюул нүүрлэнэ. Хүн төрөлхтөн өлсгөлөнд нэрвэгдэж, 11 жил үргэлжилнэ. 2008 онд дэлхийн дөрвөн том улс төрч алуурчны гарт амиа алдана.  2009 онд сүйрэл, эмгэнэлт явдлууд гарч, олон хүний амь эрсэднэ. Энэ нь 100 улсыг хамарна. Шинэ аюулт зэвсгийг хориглох шаардлага гарч ирнэ.
2010-2011 онд Дэлхийн III дайн дэгдэнэ.  2021 онд олон улсын байдал намжмал болно. 2022 онд улс төрийн ноёрхлын төлөө дэлхийн улсууд тэмцэлдэнэ. 2025 онд дайны ул мөрийг бүр мөсөн арилгана. 2028 онд эрдэмтэд үнэгүй энергийн хязгааргүй эх үүсвэрийг нээнэ. Цолмон гариг руу ниссэн сансрын аялал бүтэлгүйтнэ. 2040 онд шинэ дайн гарахаас сэргийлдэг систем бүтээнэ.
2043-2046 он Дэлхийд “Алтан үе” эхэлнэ. Цаашид бүх зүйл сайн сайхан болно, гэхдээ үе үе эмгэнэлт явдлууд гарах болно.
Нострадамусыг судлаач бүр өөр өөрөөр тайлбарладагийг анхаарна уу-

Offline eegii0212

  • Гацуурхан
  • *
  • Posts: 7
(No subject)
« Reply #3 on: 2009.05.09 06:21 »
yooy bugdiig ni unshhaas zalhuu hurchlee,, tehdee minii husleer boldog bol er ni humuusiig ustgah ustal sain yvagdaasai gej boddiishd,tegeed ch ene ynz buriin ovchin chini zohion baiguulalttai tsaanaa bodlogotoigoor humuust taraagaad bgaan bishuu.yahav de azgui archaagui hed ni uhej uregdej l baig....ekologiig tentsverjuuleh heregtei shd.minii l bodol shuu sorry.

Offline Jasmine

  • Posts: 18
(No subject)
« Reply #4 on: 2010.11.28 03:23 »
2011 онд дэлхий нийтээрээ гэрэлгүй болно гэсэн шд энэ нь нарны яамар энергитэй холбоотой ч гэлээ дэ одоо Оросууд энэ талаар маш санаа зовж бгаа гэсэн тэгээд бид буцаад гэрэлгүй амьдралтай болох бх да