Author Topic: Хамгийн жаргалтай нь Швейцарь &  (Read 22656 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
Хамгийн жаргалтай нь Швейцарь -Дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын талаарх судалгааг интернэтийн World Database of Happiness портал сайтад мэдээлэв. 95 орон хамрагдсан судалгааны дүнгээр, Швейцарь, Дани хоёр жаргалтай орнуудыг тэргүүллээ. Үүний араас Австри, Исланд, Финланд, Австрали, Швед, Канад, Гватемал, Люксембург, Ирланд, Мексик, Норвег бичигдэв. Харин хүн амьдрахад хамгийн тавгүй орноор Молдав, Беларусь “шалгарлаа”. Улмаар Украин, Узбекистан, Танзани, Руанда, Зимбабве орсон аж.Үгчилбэл Аз жаргалын тухай мэдээллийн бааз гэсэн утгатай нэртэй дээрх портал аз жаргалыг шинжлэх ухаанчаар судлахад зориулсан материал цуглуулдаг. Нидерландын Эразм Роттердамын нэрэмжит их сургууль болон социологич, сэтгэл судлаач Рут Венховений удирдлагад ажилладаг.Эрдэмтэн Р.Венховен аз жаргал гэж юу болох, түүнд хэрхэн хүрэх вэ гэдэг асуудлыг бүр оюутан байхын судалж байж.Тэгээд олон жилийн судалгааныхаа дүнд аз жаргалын гол суурь нь зөв оронд амьдрах явдал гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хоёрдугаарт ганцаардмал байдлаас аль болох зайлсхийх нь чухал гэв. Гэрлэсэн хүмүүс хуримын дараа жаргалаар бялхдаг ч хэдэн жил өнгөрөхөд энэ байдалдаа арай хүрэхгүй болох нь бий. Тэгэвч үүнийг гоонь амьдрагчдын аз жаргалын түвшинтэй харьцуулшгүй өөр гэнэ.Харин хүүхэд төрснөөр аз жаргалын таатай мэдрэмж хэвээр үргэлжлэх нь юу л бол гэж дээрх судлаач хэлэв. Хүүхэд хүмүүжүүлэх, ажил алба гээд өдөр тутмын асуудал ар араасаа ундрах нь гэр бүлийн аз жаргалыг бууруулахад нэрмээс болдог гэнэ. Гэвч 50-60 жилийн дараа дээрх дарамт, ачаалал нэгэнт өнгөрсөн хойно хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун байдлыг эргэн олж авдаг аж.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
[Дани дэлхийн хамгийн аз жаргалтай, ардчилсан үзэлтэй, нийгмийн тэгш эрхтэй, амгалан тайван орчинтой орон гэж судлаачид өчигдөр мэдээлэв.
"Бидний тооцоогоор дэлхийн хамгийн аз жаргалтай орноор Дани тодорсон" гэж судалгааны багийн эрдэмтэн Рональд Инглехарт мэдэгджээ. Дани нь хөгжсөн, баян чинээлэг орон ч дэлхийн хамгийн баян орон биш юм. Энэ үзүүлэлтээр Умард Ирланд, Исланд, Швейцарь, Ирланд, Голланд, Канад болон Шведийн дараа Пуэрто Рико, Колумба мөн дээгүүр байранд оржээ.
« Last Edit: 2012.08.10 11:55 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Австрийн нийслэл Венаг ажиллаж, амьдрахад хамгийн тохиромжтой хот гэж нэрлэжээ. "Меркер" пүүсээс явуулсан санал асуулгын дүн үүнийг харуулсан байна. Ийм шилдэг сайхан хотуудын жагсаалтын хоёр, гуравт Швейцарын Цюрих, Женев хот оржээ. Канадын Ванкувер, Шинэ Зеландын Окленд хот дөрөвдүгээр байрыг хувааж эзэлсэн байна."Меркер" пүүсийн жагсаалтад аль нэг хотын байдлыг тодорхойлогч шалгуурын дотор эмнэлэг, шуудангийн үйлчилгээний чанар, улс төрийн болон эдийн засгийн тогтвортой байдал, хүрээлэн байгаа орчны цэвэр байдал, тээврийн хөдөлгөөний нягтрал, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хянаж цагддаг байдал, түүнчлэн олон төрлийн театр, рестораныг нэрлэжээ.Гэвч Британийн "Гардиан" сонинд тэмдэглэснээр, судалгаанд янз бүрийн хотод мөрдөж буй татвар ногдуулалтын онцлогийг харгалзан үзээгүй байна. Дэд бүтцийн хөгжлийн түвшин сайн хэдий ч, Австри улс, тухайлбал Вена хотод  татвар  тун өндөр бөгөөд корпорацын татвар 2005 оноос 25 хувь, харин орлогын татвар 10-50 хүртэл хувь байгаа ажээ. Их Британид (Лондон хот энэ жагсаалтад 38-д орсон байна)  орлогын татвар 10-40 хүртэл хувь байна. Өөрийн ажилтнуудын аж төрөх дэлхийн хамгийн тогтвортой газрыг сонгож авахад улсын болон хувийн томхон үйлдвэрүүдэд туслахаар 215 хотыг оролцуулсан энэ судалгааг явуулсныг "Меркер" пүүсийн төлөөлөгчид тэмдэглэжээ. Жишээлвэл,  өөр оронд салбараа нээх гэж буй компаниуд санал асуулгын дүнг үндэслэн,  амьдралын чанарт тавих шаардлагад нийцсэн хотыг сонгож авч болох юм.

Offline elim117

  • Posts: 4
(No subject)
« Reply #3 on: 2010.11.05 19:18 »
:oops: hi bi bagshiin mongoliig yaj uurchluh ve gedegt ni sanaa nemeh geed l bagshaa ta uurteiguu adilhan gadaadad surch bolovsorson humuust harilstaad uzvel ymar ve ylanguya gadaadad amidardag mongolchuudt ene sedveer tulhuu yrival iluu ur duntei baihaa yu gej bodoj bna magadgui ta ene talaar bodoj uzej bsan l bhldaa

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #4 on: 2010.11.06 00:50 »
TsahimUrtuu holboo gedeg NGO-iinhontoi bi negddeg. Bi end tend suraltsaj, ajillaj baihdaa suljeegeer mail bichiltsej on line-aar tanidag bolood MGL-doo irj uulzsan. Tegeed MGL-yig saihan uls bolohyin toloo hatran NGO baiguulsan yum. 1 jil garan Gyitsetgeh zahiralaar ni ajillaa. Odoo UZ-d baidag. www.tsahimurtuu.mn   iishee orj uzeed mail suljeend ni negdej bolno shuu! Mash ih medeelel avna daa  :D

Offline onzfeat

  • Posts: 45
(No subject)
« Reply #5 on: 2010.11.06 02:10 »
mani met ene orond n ochod saihan amidarch chadah u? muu ch gsn mongoldoo l bid chn hamgin az jargaltai uls shu de

Offline Myadagmaa

  • Posts: 12
(No subject)
« Reply #6 on: 2010.11.14 21:57 »
Unen shuu.....muu ch gsn mongoldoo jargaltaiTer switzerland hamgiin jargaltai gj mongolchuudiig uzdeggui gseen, haana l muu muuhai yum bn mongolchuud tend bdag gsn.....End tend zarlal hadahdaaNO PETNO MONGOLIAN.....eniig yugj oilgohov de........theer utaatai ch gsn UB mon jargal.......

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #7 on: 2010.11.14 23:24 »
Gadaadad baih neg saihan zuil bishee. Stress-ees zugataah l arga baigaam. Yamar ch chadvarlag baisan aild l baigaad baigaa yum shig yumuu honots shig sanagdaad baidag yum. Gehdee USA, Austral, Canad zereg ugaasaa tsagaachdyin gazar gaigyi baidag gesen. Bid zugataagaad haa holdoh uu? MGL-doo l baih ni saihan sh dee. Tiimee utaatai ch gesen UB min. Chamdaa hairtai shuu!! Minii eh oron hehehe :D

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
ооо
« Reply #8 on: 2010.12.04 14:38 »
Bi end 7 honog oortoo UPDATE hiiheer irsiin. Tegsen chin buur upgrade hiih heregtei bolson baina. Bid 1 jil hagasyin hugatsaand tom oorchloltiin ergeltend orood yavahgyi oorsdiinhooroo baigaad baigaa ni haramsaltai. MGL-d, MGL-yin zaluu ued mash ih bolomj baigaag bas olj medlee.

Zaluusaa ta nar mash sain suraltsaarai. Hongiliin uzuurt gerel garah buu hel hongil chin gereltei bolj baina
« Last Edit: 2012.08.10 11:56 by serdaram »

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Yamar ch hun az jargaltai amidrahyig husdeg. Ali ulsad Az jargaltai baih ni chuhal baihaas iluu ooriin amidardag gazraa Az jargaltai bolgoh ni hamgaas iluu AZ JARGAL gej bodnom