solongoschuud ih ajilsag genee - 2008/05/29 10:03 Өмнөд солонгосчуудыг дэлхийн хамгийн ажилсаг хүмүүс гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын судалгаанд тулгуурлан "Форбес" сэтгүүл бичжээ. Дэлхийн 32 оронд "хөдөлмөрийн цагийн" жилийн дунджаас үндэслэн ажлын чадварыг гаргасан энэ судалгааг Өмнөд Солонгосын ажилчид тэргүүлсэн байна. Тэдний хувьд долоо хоногийн ажлын зургаан өдрийн дэглэм нь ердийн хэм хэмжээ гэнэ. Ажил амьдралаа зохиохын тулд тэд нар чөлөөт цагаа золиослон богино хугацааны амралт авахыг зөвшөөрдөг аж. Ажлын энэ хатуу дэглэмийг сулруулахаар тус орны Засгийн газар 2004 оноос тухайлбал, 1000 хүнээс олон ажилтантай сургууль, компаниудад тав хоногийн ажлын долоо хоногийн дэглэм тогтоох шийдвэр гаргасан байна. Гэсэн ч "Тhe Коrеаns" номыг зохиогч Майкл Брины тэмдэглэснээр тус оронд нэр төр бухий хамтын ажиллагааны соёл ноёрхдог байна. Дарга нь ажлаас явсны дараа л ажилчид нь ажлын цагаа дуусгадаг гэж тэр бичжээ. Энэ чансааны хоёрдугаарт грекүүд орсон байна. Тэд ажилдаа жилийн 2050 цагийг зарцуулдаг аж. Тэдний дараа Зүүн Европын чех, унгар, польшууд хамгийн ажилсаг гэнэ. Жагсаалтын есдугээр америкчуудыг нэрлэсэн бөгөөд тэд жилдээ 10 өдөр л амардаг ажээ. Баталгаатай амралт нь заавал 20 хоног гэсэн их британичууд чансааны 20 дугаарт байна. Норвеги, Герман, Голланд жилдээ 1390 ажлын цагтай учир чансааны сүүлд оржээ. Оросууд энэ судалгаанд оролцоогүй боловч ажлын 2008 цагтай ба европчуудаас арай их, америкчуудаас арай бага ажилладаг гэнэ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор өвропчууд ажилдаа махруун зүтгэдэггүй харин Америкт бол зарим долоо хоногт хүн 50 ба 60 цаг ажиллана. Гэхдээ тэдний ажлын хэмнэл нь нэг янзынх. Олон улсын энэ байгууллагын дүгнэлтээр долоо хоногийн найман цагийн ажлын таван өдөр л хамгийн тохиромжтой хувилбар болж байна.