Author Topic: PANMONGOLIST PARTEI - 2007/02/06 15:08  (Read 19616 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
PANMONGOLIST PARTEI - 2007/02/06 15:08
« on: 2008.06.04 18:46 »
Єнєєгийн дэлхий дахин ба панмонголизм (нэгдсэн монголын тухай vзэл баримтлал)Аливаа ард тvмэн тєр улсын хоорондын харилцаа нь тухайн ард тvмнийг удирдан залгaмжлaгчдын оюун санаа, шашин шvтлэг, vндэсний vзэл болон єєр бусад хvчин зvйл, vзэл баримтлалд суурилсан амин хувийн сонирхлоос єгсvvлээд тухайн улс орны бvс нутгийн эрх ашиг, єєр хоорондоо тогтоосон гэрээ хэлцэл, холбоо хэлхээ зэрэг vй олон шалтгаанаас vvдэлтэй зогсоо чєлєєгvй дайн дажин, зєрчил тэмцэл, єрсєлдєєн сєргєлдєєн тєдийгvй зєвшил хэлцэл, эвлэрэл нэгдэл, найрамдал хамтын ажиллагаа, аль алиныг агуулсаар ирсэн гэдгийг хvн тєрєлхтний туулсан тvvх харуулж байна. Тєр улсын харилцааны хэлбэрvvд болох импери (их гvрэн), колони (хараат орон), метрополи (эзэгнэгч улс), протекторат (ивээлд багтсан орон), автономия (єєртєє засах эрхт улс), сюзеренитет (дагавар улс), суверенитет (тусгаар улс), федерация (холбооны улс), конфедерация (эвслийн улс), холбоо, хамтын нийгэмлэг зэрэг нь олон зууны туршид бvрэлдэн бий болсон юм.Єнєєгийн дэлхийн улс тєрийн газрын зураг бол vvний нэгэн тод жишээ болно. Улиран одсон мянганы дотроос дэлхийн улс гvрний хувь заяанд хvчирхийлэл тvрэмгийллийг хамгийн тод агуулсан зуун бол єнгєрсєн ХХ зуун байв. Чухам энэ зуунд гарсан дэлхийн хоёр дайн хамгийн их цус урсган байж дэлхийн улс тєрийн газрын зургийг vндсээр нь єєрчлєн хуваасан юм. Дэлхийн газрын зураг дээр шинээр хуваагдсан тэр хэсэгт шинэ улс байгуулагдан тусгаар ард тvмнvvдийг нэгтгэж эхлэв. ХХ зууны дунд vеэс Африк, Ази, Латин Америк дахь колонийн систем задарч хэдэн арван шинэ улс орнууд vvслээ. Зохиомлоор байгуулсан Югославын холбоо дотооддоо vvссэн цуст сєргєлдєєний vр дvнд хэд хэдэн бие даасан улс болж бутрав. Vvнээс дутуугvй бас нэгэн чухал vйл явдал бол гаднын шууд оролцоотойгоор хоёр хэсэгт тусгаарлагдаад байсан Въетнам дараа нь Герман эргээд нэгдсэн явдал байв. Геополитикийн бодлого, Европ тєвтэй vзэл баримтлалын vvднээс Европын холбоо нэлээд хэдэн улс орнуудыг эгнээндээ нэгтгэж эхлэв. Vvний хамт Орос Улс Тусгаар Улсуудын Хамтын Нєхєрлєл (СНГ), Белорусын Xолбоо гэгчийг байгуулaхаар эрмэлзэж байна. Мєн сvvлийн vед Пантуркизм, Панисламизмийн vзэл санаа эрч хvчээ авч буй. Евро-Азийн тухай дахин яригдаж эхэллээ. Пан-Америкийн vзэл санаа урьдын адил амь бєхтэй байсаар байна. Пан-Азийн vзэл гvн нойрноосоо сэрэхийн сацуу Азийн сэргэн мандалтын тухай асуудал гарч ирэх болов. Эдгээрийн хамт аливаа vндэстэн оршин тогтнох тусгаар байдлаа єєрдєє тодорхойлох хандлага эрчимжиж байна. Жишээ нь чех, словакийн ард тvмэн соёлтойгоор салан тусгаарлагдаж, тус тусдаа єєрийн улсаа байгуулсан явдал юм. Vндэстний єєртєє засах эрхийн тєлєє хамгийн хурц ширvvн тэмцэл єрнєж байгаа газар бол Кавказын бvс нутаг билээ. Vvнтэй адил тєстэй асуудал нэг жилээр биш Ази тивд ч гэсэн vргэлжилж байгаа юм. Энэ бvхэн нь єнєєгийн дэлхий дахинд ємнє нь салан тусгаарлагдсан байсан улс тvмнvvд эргэн нэгдэж єєрсдийн хууль ёсны сонголтоо бие даан хийх эерэг vйл явц ид явагдаж эхлээд буйг харуулж байх шиг. Монголчууд бидний хувьд энэ vйл явцын мєн чанар хэтийн тєлвийг сайтар ухааран мэдэрч, Монгол vндэстнvvдийн нэгдэл буюу Пан-Монголизмын талаар оновчтой концепц боловсруулах нь чухал юм. Энэ нь тухайн асуудалд орчин цагийн улс хоорондын болон vндэстэн хоорондын харилцааны салбар дахь ололт амжилт, ХХI зууны ирээдvйн vvднээс хандахын зэрэгцээ Пан-Монголизмын хуучин баримталж байсан vзэл санааг сэргээн баяжуулж, vндэстний хєдєлгєєний онолын шинэ байр сууринаас vндэстний цєєнхийн талаарх олон улсын хууль эрх зvйн конвенц болон улс тєрийн шинэ сэтгэхvйгээр хандахыг нєхцєл байдал шаардаж байна. Vvний тулд юуны тvрvvнд тухайн асуудлыг ойлгож, мэдрэх мєн чанарыг нь ухан ойлгоход онцгой ач холбогдол нь єнєєг хvртэл хэвээр байгаа нэрт онолчид болох доктор Ц.Жамцарано (Жамсраны Цэвээн) (1), профессор Элбэгдоржи Ринчин (2), доктор Э.Хара Даван (3) зэрэг тvvхт хvмvvсийн зохиол бvтээл, vлдээсэн євийг анхааралтай судлах хэрэгтэй юм. Сvvлийн жилvvдэд манай зарим нэгэн гавихгvй тvvхчид Элбэгдорж Ринчиногийн нэрийг дан хараар будахын тулд янз бvрээр бичих нь элбэг боллоо. Vvнтэй холбогдуулан хэлэхэд Монгол судлалын VII их хурал дээр японы монголч эрдэмтэн Футаки Хирошигийн тавьсан "Элбэгдорж Ринчино гэж хэн бэ?" гэсэн илтгэлийг уншихыг энэ нийтлэлийг зохиогчийн зvгээс санал болгож байна. Зохиогч энэ нийтлэлдээ Ринчиног Пан-Монголизмын хєдєлгєєний удирдагчдын нэг тєдийгvй энэхvv vзэл санааны гол онолч байсныг тухай vнэн тvvхийг бичиж цагаатгасан байдаг. Пан-Монголизмын онолчдын зохиол бvтээлvvд тэрслvv хортойд тооцогдон урт удаан хугацааны турш уншигчдын хvртээл болж чадалгvй хоригдож байсан юм. Тэр ч бvv хэл "панмонголизм" хэмээх vг жинхэнэ утга санаагаа алдан гажиж, их гvрний дээрэнгvй vзэлтнvvдийн айдас зэвvvцэл зvхлийг байнга хvртэж байсан тєдийгvй газар нутгийн байршил болон тvvхийн оногдох хувь заяаны эрхээр энэхvv vзэл хєдєлгєєний тєв гарцаагvй болох ёстой Монгол оронд хvртэл нэгэн vе зєвхєн айдас болгоомжлол тєрvvлдэг байлаа.Зєвхєн сvvлийн жилvvдэд Монголын хэвлэлд Панмонголизмынхєдєлгєєний тvvхийн талаар тайлбарласан хэд хэдэн нийтлэл (4), гарсан боловч харамсалтай нь эдгээрийг зохиогчид єнєєгийн дэлхий дахинд Панмонголизмынvзэл оршин байх хэрэгтэй юу? гэдэг зарчмын гол асуудалд хоёрдмол эсрэг хєндлєнгийн байр сууринаас хандсан байдаг. Иймд энэ асуудлын талаархи vг хэллэг ойлголтыг зєв тодорхой болгохын тулд Сталины хэлмэгдvvлэлт, дарангуйллын vеийн их гvрний бодлогын дагуу хийгдсэн vзэл суртлын ширvvн тэмцлийн явцад тогтсон “хєрєнгєтний vндсэрхэг vзэл”, “vндэсний vзэл” (национализм), "дээрэнгvй vзэл” (шовинизм), “салан тусгаарлах vзэл” (сепаратизма), “эх оронч vзэл” (патриотизм), “эв хамтын vзэл” (интернационализм) болоод эцэст нь "панмонголизм" зэргийг тойрсон илэрхий хуурамч зохиомол ойлголтоос хvмvvсийн сэтгэхvйг чєлєєлєх хэрэгтэй юм. Тиймээ, энэ бол vнэн. Монголчууд бид энэ зуунд vндэсний эрх чєлєєний тєлєєх тэмцэлдээ томоохон амжилтанд хvрч, улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээн тогтоож, улс тєрийн гадаад бодлоготоо тодорхой амжилтанд хvрсэн билээ. Манжийн 220 жилийн дарангуйллаас 1911 онд гарч, тусгаар тогтнол, тєр улсаа тогтоолоо. 1919 онд Читa хотноо болсон Пан-Mонголын их хурлаас Євєр Монгол, Барга, Буриад бvрэлдхvvнд нь орсон бvрэн эрхт Монгол улсыг тунхаглав. 1921 онд Монгол тусгаар улс гэдгээ дахин зарлалаа. 1946 онд Гоминданы Хятад Монгол улсыг тусгаар улс хэмээн хvлээн зєвшєєрєв. 1962 онд БНМАУ НVБ-д элсэв. Єнєєдєр Монгол улс дэлхийн бvх улс гvрнvvдээр хvлээн зєвшєєрєгдсєн, дэлхийн 130 гаруй оронтой дипломат харилцаатай улс болоод байна. Монгол улс болон Монгол vндэстний тусгаар тогтнол бол олон зууны тvvхийн vе шатыг дамжиж ирсэн юм. Монголын анхны нэгдсэн улс vvсэн, улмаар эгнэшгvй хvчирхэг гvрэн болж тєрєлх газар нутаг дээрээ улс гvрнээ байгуулж явснаа дотоодын vймээн самуун феодал ангийн сєргєлдєєн тэмцлийн улмаас тєр улсаараа сарнин задарч, Манж, Оросын их гvрний эзэрхийлэл, дарангуйлал, захиргаанд орж, тусгаар тогтнолоо алдаж байснаа дахин байгуулагдаж, Гадаад болон Дотоод Монгол, Баргын (Буриад Монгол Оросын эзэнт гvрний харъяанд vлдсэн) нутаг дээр сэргэн бий болж байв. Тєрєлх газар нутгийг маань их гvрний эрх баригчид дур мэдэн Гадаад Монгол, Дотоод Монгол, Буриад Монгол хэмээн 3 тусгаар хэсэг болгосны дээр Монголын багагvй газар нутгийг бялуу хуваахын адил зvсэн огтолж, бие биендээ найр тавин єгч байхыг харсан гэрчvvд нь Монголчууд бид єєрсдєє билээ. Энэхvv шудрага бус vйлдлvvд нь дэлхийн олон нийтийн анхаарлаас нууц далдуур хийгдэж тухай бvрдээ таг дарагдаж ирсэн юм. Хvчээр хуваан салгасны хохирол гамшиг, vр дагаврыг бидний Монголчууд 3 зууны турш амсаж яваа тул эргэж нэгдэх хvсэл бидний дотор хэзээд оршсоор байдаг юм. Эргэж нэгдэх сvvлийн оролдого буюу панмонголизм нь єнєєг хvртэл биеллээ олж чадаагvй ч гэсэн Монголчууд бид задран бутарч явсан тєдийгvй буцаад эвсэн нэгдэж, эргээд хvчирхэгжиж явсан vе тvvхэнд бий билээ. Тиймээс ч энэхvv vзэл бол бvх Монголчуудын vе vеийн хvсэл, Монгол vндэстний хамгийн эрхэм хvслийн нэг юм. Тиймээс ч хэзээд амь бєхтэй оршсоор байх болно. Vvнд итгэл алдрах цаг болоогvй байна. Яагаад ийм єєдрєг сэтгэлээр хандаж байгаа тухайд гэвэл нэгдvгээрт: дэлхийн тvvхэнд хамгийн зангилаа vvрэгтэй гэж тооцогддог vндэстний асуудал ХХI зуунд маш хурцаар тавигдаж байгаа, хоёрдугаарт: эрдэмтэд судлаачдын vзэж буйгаар энэ зуунд vндэстний тусгаар тогтнолын асуудалд шинэ эргэлтvvд гарч тусгаар улс орнууд аяндаа vvсэх бодит vе ирж байгаа тухай болон, гуравдугаарт: эдгээрийн шууд vр нєлєєгєєр нийт Монгол угсаатны нэгдэн нийлэх эрмэлзэл, тэмvvлэл нэмэгдэх тєдийгvй бодит оролдлогууд vvсэн гарч болох тухай таамаглан яригдаж байгаа зэрэг болно. Vvний зэрэгцээ XXI зуунд панмонголизмын vзэл улам болосронгуй болж, тvvнийг хэрэгжvvлэх анхны алхамууд хийгдэж эхлэх юм. Чухам энэ зуунд монголчууд нэгдсэн нэгэн vндэстэн болох vйл явцад томоохон амжилтанд хvрч болох талтай билээ. Монголчуудын нэгдэл гэдэг асуудлын эргэн тойрон шийдвэрлэвэл зохих олон vе шаттай асуудлууд байна. Энэхvv бэсрэг нийтлэлийг бичихдээ бид энэ удаад Орос дахь Монгол угсаатай vндэстний цєєнх буюу “Оросын Монголчууд”-ын талаар авч vзэхийг хичээв. Энэ нийтлэлээрээ бид панмонголизмын vзэл санааны тvvхэн мєн чанарын нэг хэсэг болох их гvрний “хуваан тасдах” vзлийн эсрэг Монгол vндэстнvvд эвлэлдэн нэгдэж газар нутаг тусгаар тогтнолоо сэргээн тогтоож болох талаар ойлголт єгєхийг зорьж буй юм. Эцэст нь нийтлэлийг бичигчдийн бодол эрэгцvvлэл дvгнэлтvvд нь албан ёсны Улаанбаатарын баримтлан буй байр сууртай яв цав нийлэхгvй байж болох тухай тэмдэглэн хэлэхийг хvсч байна.Юуны ємнє “Оросын Монголчууд”-ын хувь заяаны талаар цєєн зvйл хэлье. Учир нь Орос Монголын харилцаанд дахь Пан-Mонголын хєдєлгєєн нь олон зууны тvvхтэй. Энэ асуудал хоёр улс энх тайвнаар зэрэгцэн оршиж, найрсгаар харилцаж байсан болон сєргєлдєн тэмцэлдэж байсан тvvхийн эерэг сєрєг олон нугачаа vеийг дамжсaнаас улбаалан vvссэн юм. Тийм ч учраас энэ асуудлын мєн чанарыг бодитойгоор ойлгохын тулд тvvхийн шарласан хуудсыг сєхєх хэрэг олонтой гарч байна. Тэр vеийн Монголын хvчирхэг эзэнт гvрний зvгээс ХIII зуунд эртний Оростой хийсэн анхны тулгаралт энэ асуудалд шууд хамааралтай байдаг (Монгол гэдэг нэрийн доор Орос дахь Монгол угсаатнууд болох Буриад, Халимаг, Алтайн Ойрдууд, Тувагийн Урианхай нарыг хураангуйлан хэлж байна). 1223 оны 5 сард Халх голын эрэгт Монголын эрхшээлээс гарах анхны тулалдаан эхэлж, бараг гурван зууны турш дамнан vргэлжилжээ. Энэ vеийг тvvхчид эрдэмтэд янз бvрээр авч vздэг бєгєєд Оросын тvvхийн Монголын vе хэмээсэн нь бий. Нэг хэсэг нь Монголын дарангуйллын vе гэх буюу vгvйрэл хоосрол, харгис хэрцгийлэл, эцэс чєлєєгvй сєргєлдєєн тэмцэл, эзлэн тvрэмгийллийн vе гэдэг бол бас нэг хэсэг тvvхчид бvр эсрэгээр буюу нэгдсэн их Орос гvрэн “Монголын дарлал” нєлєє далбаан дор алхам алхамаар бvрэлдэн бий болсон тvvхэн vе гэж vздэг ажээ. Ингэж vздэг тvvхчид єєрсдийн дvгнэлтээ тайлбарлахдаа Чингис хааны ач хvv Бат хаан єєрийн єргємєл хvv хэмээн зарласан Невийн Александрын хичээл зvтгэлээр Оросууд Алтан Ордны улстай холбоотон болж байсан тvvхэн баримтыг vндэслэл болгодог ажээ. Энэ гайхмаар дипломат vйлдлvvд нь тэр vеийн Монгол Оросын харилцаа зєвхєн ганц “Монголын дарлал”-ын дор байсан биш бие биендээ найрсаг итгэлтэй хандаж байсан тухай дvгнэлтэнд хvргэдэг. Бодит байдал ийм байгаагvй бол Монголын харъяанд байсан Москвагийн вант улс хэрхэн Москвагийн их улс болохсон билээ дээ. Энэ vндсэн дээрээс Оросын тvvхч Вс.Иванов “–Тэр vед Монголын хаадын дэргэд Москвагийн хаан гэдэг єндгєнєєсєє цухуйж бvлтийсэн ангаахай мэт амьтан байлаа” гэж бичсэн байдаг. Хvчирхэг Алтан Ордны улс задрахад, Монголчууд эртнээс суурьшсан тэр газар нутагтаа vлдэн oн цагийн уртад аажмаар уусан oросжиж нэг хэсэг нь Татар болсон гэдэг. Эдгээрийн vр сад дундаас хаант Орос болон Зєвлєлт Оросын альч vед цєєнгvй сод хvмvvс, авъяаслаг цэргийн жанжинууд тєрєн гарч байсан юм. Орос орон хvчирхэгжин бэхжихийн хэрээр Дорно зvг Сибирийн газар нутаг руу идэвхтэй тvрж эхлэв. XV-XVI зууны хооронд Монголын тєрєлх нутаг дээр єєрсдийн дураар vvссэн тархай бутархай ханлигуудтай тэр vеийн Орос орон ямар нэгэн шууд холбоо хэлхээ байсангvй. XVII зууны эхээр Оросууд баруун Сибирийг эзэлснээр Монголын уугуул газар нутгийн баруун хойд хэсэгт тулж ирээд бэхлэлт шивээгээ хатган тvр буудлалж дорно зvг цаашид хэрхэн хєдлєх цэрэг улс тєрийн судалгаа хийхийн зэрэгцээ Монголын энэ бvс нутаг руу нэвтрэх тохиромжтой цагийг хvлээж байв. Хэрэв энэ бvс нутагт гэнэт бий болсон шинэ нєхцєл байдал vvсээгvй бол Оросын булаан эзлэгчид удаан хvлээх байсан биз. 1618 оноос Дорнод Азийн газрын зураг дээр нэгэн шинэ хvчирхэг улс гарч ирсэн нь Зvрчидийн удмын Манж нар байлаа. Тэднийг ийнхvv ар хударгаар гэнэдvvлэн гарч ирнэ гэдгийг Орос Монголын аль нь ч тооцож байсангvй. Оросын эзэлсэн газар нутаг шинээр vvссэн гvрэн улсын хооронд дотооддоо зєрчил тэмцэл хагaрал, бутралтай байсан Монголчуудын тогтвор тэнцвэр улам алдагдав. Vнэн хэрэгтээ Монгол vндэстнийг дорнод хойт хоёр хил дээрээ зэрэг дайны байдалд байхаас єєр замгvй нєхцєлд оруулсан юм. Энэ нь тэдний хувьд vнэндээ маш хvнд хэцvv гэдэг ойлгомжтой байлаа. Тэр vеийн Манж Орос 2 гvрнийг холбоотон болгосон бодит нэг нєхцєл бол Монголын газар нутгийг нэгтгэн авах гэсэн яг адил зорилго байв. Энэхvv харилцан ашигтай нєхцєл байдлын улмаас тэд маш хурдан ойлголцож, vvсэн гарсан боломж бvрийг бvрэн дvvрэн ашиглаж байлаа. Монгол хануудын эвдрэл тэмцэл хурцадсан тохиромжтой тvvхэн vеийг ашиглан Орос гvрэн Монголын зах хязгаар нутгийг шат дараалан эзэлж байв (6). 1620 оноос эхэлсэн эзлэн булаах ажиллагааны дvнд 100 жилийн дараа Монголын Байгаль хавийн нутаг (Умард - Ар Халх) бvрмєсєн эзлэгдэж 1727 оноос Буриад хэмээн нэрлэгдэх болов. Халимагууд XVI зуунны vеэс Монголоос (Зvvнгараас) гарч нvvдэллэн явсаар Каспийн тал нутагт суурьшив. 1661 онд Оросын эзэнт гvрний (8) бvрэлдхvvнд орсон Халимагийн ханлиг vvсчээ. Тувачууд хэмээгдэх Урианхай Монголчууд нь эрт дээр vеэс Монголын бvрэлдхvvнд аж тєрж байв. XVII зууны дундаас Тувагийн нэг хэсэг нь Оросын бvрэлдхvvнд орж нєгєє нэг хэсэг нь Москвагийн шахалтаар Монголоос салан улмаар 1921 онд Тагна Тува Ард Улс (ТТАУ) гэж єєрсдийгєє зарлав. 1944 онд ТТАУ тусгаар байдлаа зогсоож, Зєвлєлт Холбоот Улсын бvрэлдхvvнд орсноор автономит эрхтэй муж болжээ. Ийнхvv Монголын газар нутгийн єргєн уудам хэсэг, хvн ам Оросын эзэнт гvрний vеэс уламжлагдан Зєвлєлт Оросын бvрэлдхvvнд шилжин тvvхийн єєр цаг vед ч Монгол тvмэн хэдэн хэсэг тасдан хуваагдав. Сибирийг судлаач, монголч эрдэмтэд, тvvхчидийн судалгаа нь буриадууд болон тувачуудын хэсэг Алтайн мoнголчууд бvх Сибирийн адилаар сайн дураараа Орост нэгдсэн гэдэг тухай яриа ор vндэсгvй болохыг нотлон харуулдаг юм. Сайн дураараа нэгдсэн гэдэг гайхалтай худал хуурмаг зvйл билээ! Vнэн хэрэгтээ Монголын эдгээр газар нутаг 200-250 жилийн туршид хvчээр эзлэгдсэн бєгєєд ихэнх тохиолдолд “саaхалт ах нарын” хvчирхийлэл, нутгийн ардын цус нулмисыг далай мэт урсган, хууран мэхлэх, итгэлийг ашиглан тєєрєгдvvлэх, барьцаалан эзэрхийлэх, уугуул нутгийн тvшмэд, урвагчидыг худалдан авах шагнал єгєх замаар, мєн манж нартай тохиролцон хийсэн нууц гэрээ хэлэлцээрийн шугамаар дипломат заль хэрэглэн хэрэгжvvлсэн булаан эзлэлт байв. Оросын харъяат болсон “Оросын Монголчууд” нь бусад єєр гарлын vндэстнvvдийн нэгэн адил хаант Оросын болон Зєвлєлт Оросын vндэстний бодлогын бvх хvнд хvчрийг 3 зууны туршид vvрч ирсэн билээ. Хаант Оросыг ард тvмнvvдийн шорон хэмээн нэрлэсэн байдаг. ‘Оросын Монголчууд’-ын хувьд Хаант Орос vнэхээр хамгийн чанга дэглэмтэй шорон байв. Хаант Орос, Зєвлєлт Оросын эрх баригчдын vндэсний асуудлаар баримтлан хэрэгжvvлсэн бодлого нь булаан авсан газар нутгийг колончлох, ашиглах, vндэстний цєєнхийг уусгах, тэдэнд дур зоргоороо авирлах, єршєєлгvй гэсгээн шийтгэх, хавчин гадуурхах, vндсэн сонирхолыг нь vл тоомсорлох зэрэгт vндсэн зорилго нь адил тул ялгагдах зvйл багатай байв. Энэхvv бодлогоо хэрэгжvvлэх vндсэн арга нь хvчээр оросжуулах, газар нутгийг нь хуваан Оросуудыг суурьшуулах, тэднийг “зэрлэг” нvvдэлчид рvv турхирах зэрэг юм. “Оросын Монголчууд”-ын vзсэн хохирол, туулсан зовлонг хэмжихийн аргагvй их байлаа. Саяхан болтол Буриад Монголчуудын дунд “Орос хvнийг алах хурга алах хоёр адилхан ” гэсэн яриа байв. Хvн амын хувьд цєєхєн хэдий ч “Оросын Монголчууд” Оросуудтай хамт дэлхийн хоёр дайн, “улаантан”, ”цагаантан” хоорондын иргэний дайн, 3 хувьсгалын шуурганд оролцож, Сталины хэлмэгдvvлэлт, аймаглан устгуулж, нутаг заан хєєгдєж, vндэс угсаагаараа гутаагдан доромжлуулах зэргээр бvх л хатууг ширvvнийг хангалттай vзэж туулсан билээ. Эдгээр хvнд бэрх нєхцєлийн дунд “Оросын Монголчууд”-ын єсєлт эрс буурч зарим тохиолдолд урьд байсан тооноосоо цєєрєх хvртэл байдалд хvрч байв. Жишээ дурдая: Халимагуудын тоо сvvлийн 100 жилд 30% буурсан бєгєєд 1943 оны дvн євлєєр эхэлсэн Халимагуудыг нутаг заан хєєх Сталины хэлмэгдvvлэлтийн жилvvдэд энэ жижиг ард тvмэн хvн амын болон материаллаг хохирол асар их амссан билээ. Монгол гарлын vндэсний цєєнхийг оросжуулах ажиллагаандaa хамгийн тvрvvнд Vнэн Алдартны шашныг ашигласан байдаг. Vндэстний цєєнхийг хэрээслэх vйл хэрэгт vнэн алдартны шашны сvм хийдvvд жинхэнэ хар тамхи болж байлаа. Христийн сургаалийг сурталчлагч элч нар хаа сайгvй хэрэн явж, нутгийн захиргаа, цагдаагийн тvшмэдийн туслалцаатайгаар буруу номынхныг єтгєс буурал, vр хvvхдийн нь хамт нэг гартаа ташуур нєгєє гартаа загалмай барин хvчээр хэрээслэн номондоо оруулж явсан юм. Сайн дураараа vнэн алдартны шашинд орогсдыг хаант засаг татвар гувчуураас чєлєєлж мєнгє бэлэг єгч байв. Ингэхдээ хэрэв Оросын шашинд даган орвоос гаднын хvн байхаа больж, Оросын ашиг сонирхол ивээлд давслагдан ууссаар язгуурын Монгол угсаа руугаа татагдах хvсэл нь хэзээ ч эргэхгvйгээр арилан мартагдана гэдэг тооцоогоор хийж байлаа. Газар нутагт нь Оросуудыг олноор суурьшуулснаар тэднийг єєрсдийн єсєж тєрсєн нутаг дээр нь гаднын хvн мэт болгон хувиргаж байв. Удалгvй тэд євєг дээдсээс уламжлагдан ирсэн vндэсний баялаг соёл, ёс заншлаа аажмаар мартан уусч эхлэв. Vндэсний бага сургууль гэж байхгvй тул боломж сvvхээтэй болгон vр хvvхдээ орос сургуульд явуулдаг болсноор vндэсний хэл, хуучин Монгол бичиг аажим ор тас мартагдаж эхлэв. Одоо цагт ихэнх буриадуудын хувьд эртний сайхан эх хэл нь зєвхєн ойр зууртаа харьцах ахуйн хэрэглээний хvрээнд хэрэглэгдэж байгаагийн дээр нийт буриадуудын 14% орос хэлийг эх хэлээ гэж тооцдож буй нь гайхмаар эмгэнэлтэй тоо баримт юм. Ардчилсан шинэ Орос улсын одоо явуулж буй бодлого ч энэхvv vзэгдлийг хєхvvлэн дэмжиж байгаа юм. ОАЛН-ын тэгvvн В.Жириновский Улаа

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
boogiin haraal
« Reply #1 on: 2008.06.04 19:05 »
ОХУ-ын Буриадууд газар нутгаа хамгаалах зорилгоор бөөгийн тайлган хийжээ Тэгвэл Усть-Ордын Буриадын автономит эрхийг хамгаалах, Буриад-Монголын Бүгд Найрамдах Улсын газар нутгийг дахин нэгтгэхийн төлөөх Бөөгийн Тайлган 2006 оны 3-р сарын 19-ний 11 цагт “Верхная Березовка” хэмээх газар болж өнгөрчээ. Энэхүү ажиллагааг Буриадын залуучуудын хөдөлгөөнүүд, нийгмийн зүтгэлтнүүд, бизнесменүүд, эрдэмтэд, ОХУ-ын залуучуудын “Оборона” хөдөлгөөн, Залуучуудын “Яблоко” хөдөлгөөн болон буриад түмний хувь заяа, улс орныхоо ардчилалд сэтгэл зовнисон бүлэг хүмүүс зохион байгуулсан юм. Мөнх Хөх Тэнгэр болон Буриад-Монголын газар нутгийг хамгаалагч өвөг дээдсийн сүнсийг тахих үйлд Уст-Ордоос ахуулаад Ага хүртэлх ОХУ-ын Буриадын бүх аймгуудаас хүмүүс ирцгээжээ. Үүнээс хэд хоногын өмнөөс эхлэн засаг захиргааны зүгээс тайлганыг зогсоохын төлөө далайцтай ажиллагаа зохион байгуулж, хүчний байгууллагууд Улаан-Үүд хотын бөө мөргөлийн төвүүдээр явж шалгалт хийн, уг ажиллагаанд оролцохгүй байхыг анхааруулан, сүрдүүлсэн байна. Үүний үр дүнд зарим бөө удганууд эх нутгаа хамгаалах уг ажиллагаанд оролцохоос татгалзсан бөгөөд тэр ч бүү хэл Тэнгэр, Бөө Мөргөл, Лусууд зэрэг төвүүд уг ажиллагааны эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн гудамжинд хэдэн зуугаараа тараагдсан тайлганы зарыг наасан газраас нь тэр даруй хуулан хаяж, түүгээр ч барахгүй радио, телевизээр “тайлган болохгүй” хэмээх худал мэдээлэл цацаж, 19-ний өдөр зам дагуу “мөргөл хийхийг хориглоно” хэмээсэн лоозон барисан хүмүүс зогсон, цагдаагын эргүүл гарч явж өнгөрөгсдийг шалган, тайлганд оролцохоор явж буй бөө нарыг хайж байв. Тайлган эхлээд Эрхирик ууланд явагдахаар төлөвлөгдсөн байсан ч үйл ажиллагаа яг эхлэх болоход бөөгийн Лусууд төвийнхөн хүчний байгууллагын сүрдүүлгэнд автан уг үйл ажиллагааг явуулж болохгүй хэмээн гэнэт мэдэгдэж, цугларсан олныг “өөрийн” уулнаас хөөжээ. Гэсэн ч хүмүүс зэргэлдээх ууланд гарч тайлган хийжээ. Тайлганы ажиллагааг хянах зорилгоор цэрэг цагдаагийнхан ирцгээсэн нь 1937 оны гашуун цагыг санагдуулж байлаа. Тийнхүү захиргааны зүгээс элдэв янзаар дарамт үзүүлсэн ч хүмүүс төлөвлөсөн ёсоороо цугларч, үндэс угсаа, нутаг усаа хамгаалахын төлөө энэхүү зан үйлийг гүйцэлдүүлсэн байна. Мөргөлийн үеээр буриад түмний үндэсний шинэ тугийг залах ёслол болж, энэ үед цугласан олны дээгүүр Чингис Хааны удмынхны тэмдэг болох шонхор шувуу эргэлдсэн бөгөөд хүмүүс үүнийг ялалтыг зөгнөсөн Мөнх Тэнгэрийн тэмдэг хэмээн хүлээж авчээ. Энэ нь цуласан олны сэтгэлийг дэвэргэж, Уст-Ордыг хамгаалах болон Оросын харъяат буриадуудыг нэгэн Бүгд Найрамдах Улсад дахин нэгтгэх тэмцэлд шинэ урам зориг өгсөн юм.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: boogiin haraal
« Reply #2 on: 2008.06.04 19:06 »
[b:e37e71d045]Хэдхээээн монгол ертөнц дээр үлдсэн атлаа бие биенээ харийнхны гарт зүгээр л зоргонд нь хаях нь дэндүү амиа бодсон, бас тэнэг хэрэг болох мэт. Энэ маягаар монгол соёл удаан оршин тогтнохгүй. [/b:e37e71d045]

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: boogiin haraal
« Reply #3 on: 2008.06.04 19:06 »
Оросын ерєнхийлєгч 4 сарын 5 нд Кремл буюу Хэрэм гэж хэлчихмээр ордондоо Хэсэг хvмvvсийг хvлээн авчээ. Vvнд ерєнхийлєгчийн тамгын газрын дарга Владислав Сурков, Сибир дэх Оросын ерєнхийлєгчийн бvрэн эрхт тєлєєлєгч Анатолий Квашнин, Эрхvv мужийн губернатор Александр Тишанин, Хурлын дарга Виктор Круглов, Vст Ордын Бурят тойргын удирдагч Валерий Малеев, Хурлын дарга Ирина Морохоева нар байлцав. Тэд Эрхvv муж болон Уст Ордын Буриад автономит тойргыг Эрхvv мужид нийлvvлэх талаар санал солилцож санал асуулга явуулахаар шийдсэн байна. Аль 2002 оноос Путин єєрийн хvч нєлєєг нэмэгдvvлэх зорилгоор хэд хэдэн vе шат бvхий ажлуудыг хийж байгаа билээ. Юуны тvрvvнд тэрээр Оросын Холбооны улсыг бvрдvvлэгч автономит улсууд болон тойрог, хязгааруудын удирдагчдыг єєрєє томилдог болсон явдал бєгєєд энэ нь товчхондоо эдгээр холбооны нэгжvvдэд оршин суугчид єєрсдийнхєє удирдагчдыг сонгох эрхгvй болж байгаа гэсэн vг билээ.Vvний дараагаар тэрээр Оросын Холбооны улсыг бvрдvvлэгч дээрх 89 нэгжийг цєєлєн хооронд нь хvчээр нэгтгэх арга хэмжээ авч явуулж байгаа. Оросын ерєнхийлєгч луувангаа иднэ vv, лаагаа иднэ vv маньд хамаа vгvй гэж орхиж боломгvй болж эхэлж байх шиг байна. Тvvх сєхвєл Євєрмонголыг Манж эзлэн авч , Галданбошигт халхыг довтолж байх vед Манж, Ойрд, Халхын хэнийг дагахаа мэдэхээ больсон буриадууд Оросуудаас єєрсдийгєє хамгаалахыг хvсжээ. Харамсалтай нь оросууд хойноос ирээд хот минийх гэгчийн vлгэрээр Буриадад Казак цэргийн анги суулган нутгийн иргэдийг нvvлгэн шилжvvлж орос сууринг байгуулан эзэрхийлсэн тvvхтэй. Буриад Монголчууд эсэргvvцэн тэмцэж бослого олонтаа гарган дарагдаж байсан бєгєєд улмаар 1921 он гэхэд Унгерн Буриад Монголыг нэгтгэн Пан Монгол улсыг байгуулах гэсэн ч амжилт олоогvй аж. Vvний дараагаар Буриадад пан Монгол vзэл хvчтэй єрнєж байсан боловч амжил т ололгvй байсаар 1923 онд Буриад Монгол Автономит улс байгуулагдсан байна. 1937 онд Сталин Буриад Монголыг 3 хэсэг тасдан Буриад Монгол автономит улс , Агийн Буриад тойрог, Уст Ордын тойрог болгон хувааж улмаар нутгийн баялаг хэсгийг багтаасан одоогийн Эрхvv болон Чита мужийг байгуулжээ. 1958 оноос Буриад Монгол гэсэн нэрнээс Монгол гэдэг нэрийг ор тас авсан байдаг. Ийнхvv Оросуудын Хятад луу татах гэж буй хийн болон газрын тосны хоолойг тэжээх томоохон орд газар бvхий нутгууд Буриадын бус бусдын нутаг болжээ. Єнєє маргаашгvй эхлэх гэж байгаа дээрх хоолойн зарим хэсэг Байгал нуурт 500 метр єнгєрч байгаа нь газар хєдлєлт болон бусад ослын vед Байгаль нуурт хор нєлєєтэй бєгєєд Оросын олон нийт эсэргvvцэж байгаа боловч баригдах нь нэгэнт тодорхой болж байна. Оросын ерєнхийлєгч дээрх уулзалт дээр Оросын хамгийн ядуу бvс нутагт Уст Ордын буриад тойрог багтаж байгааг сануулж Эрхvv мужтай нэгдэх нь Уст Ордын ядуу иргэдэд ихээхэн ашигтайг анхааруулжээ. Уст Орд 22 Мянган км кв нутаг дээр 135 мянган хvн амьдардаг бєгєєд дийлэнх нь буриадууд байдаг аж. Мєн удахгvй Агийн буриад тойргыг Чита мужид нэгтгэх аж. Vнэхээр нэгтгэмээр байгаа бол 3 хуваагдчихаад байгаа Буриадуудыг хооронд нь нэгтгэж болмоор. Оросын мужуудтай нэгтгэх гэж зvтгээд байдаг нь юу билээ. Эхнэр нєхєр байтугай Эрvv толгой салдаг юм гэдгийн vлгэрээр Орос улс хэзээ нэгэн цагт задрахад Автономит байж байгаад тусгаар болох єдєр Буриадын ард зонд бидний насан дээр биш юмаа гэхэд хожим ирэх учиртай. Тийм учраас автономийг хэзээ ч устгаж болдоггvй юм. Євєр Монголыг ар Монголтойгоо 1945 онд нэгдэх сайхан боломж гарахад 300 жилийн ємнє Манжтай хийсэн гэрээ саад болсоны жишээ бол тvvх хэзээ ч хуучирдагvйн жишээ билээ. Путин дээрх ажлыг хэд хэдэн шатаар хийжээ. Аль 2003 оноос тэрээр єєрийн хvмvvсийг Уст орд луу явуулан ятгуулсан боловч амжилт олоогvй ихээхэн эсэргvvцэлтэй тулгарсан аж. Харин тэрээр нэгэнт саяхнаас бvс нутгийн удирдагчдынг єєрєє сонгож томилдог болсон тул єєрийн хvнийг Уст Ордын удирдлагад тавьж улмаар санаагаа хэрэгжvvлж амжжээ. Уст ордын болон Буриад зон энэ талаар ямар саналтай байгаа талаар мэдээлэл олох ямар ч боломж алга. Яг иймэрхvv аргаар Хятадууд Євєрмонголын нутгаас тасдан авч Гансу, Чинхай єшєє хэд хэдэн мужуудыг 1960аад онд байгуулан Євєрмонгол иргэдийн автономит эрхийг зєрчсєн билээ. Путин vvний урьд Таймыр болон Эвэнкийн автономит тойргийг Красноярск мужид 2005 оны 4 сард санал асуулга явуулсан нэрийн дор нэгтгэсэн бєгєєд дээрх аргаа мєн хэрэглэх аж. Оросууд америкчуудыг Double Standart буюу 2 нvvртэй гэдэг мєртлєє, Чеченд дайн хийж, тусгаар тогтносон Гvрж улсын бvрэлдхvvнд багтдаг Абхаз болон Ємнєд Осетийн автономит улсуудыг тусгаар улс болохыг дэмжиж бас Молдов улсаас тасдаж авсан Приднестрийн бvс нутагт тусгаар тогтнол олгох санал гаргаад байгаа улс билээ. Хєєрхий бидний цєєн монголчууд ( 2.5 сая хvнээс тал нь хvvхэд, vлдсэнийх нь тал нь хєгшчvvл бас гадаадад хоёр зуун мянга орчим залуус гнь гараад явсан гэдгийг тооцоорой ) Монголчууд Утаанбаатар хотынхоо утаа манан дор Ардчилсан болон Хувьсгалт бас шинэчлэх, эрс шинэчлэх, эрvvлжvvлэх, эргэлт хийх зэрэг олон хєдєлгєєнvvд vvсгэж vзэж тарж байх хооронд Орос Хятад 2 хєрш маань биднээс тасдаж авсан монгол цуст ахан дvvсийг хуваан жижиглэж, нутаг орноос нь тасдан авах аргаа биенээсээ хуулбарлан биднийгээ идсээр байх аж. Иймэрхvv асуудал дээр манай тєр засаг дуугарч санаагаа хэлэх хэрэгтэй байх. Учир нь местны оросын эрх ашгийг оросын засгийн газар монголтой ярьдаг байхад бид уугуул ( местны биш шvv ) буриад монгол иргэдийн автономитыг устгаж байхад дуугай сууж болох уу. Манай тєр засгийхан авилгалаа биендээ єгч авалцаад завгvй бол эх оронч оюутнууд болон бусад залуус оросын Элчин сайдын яамны гадаа жагсаж ч болно шvv дээ. Энэхvv асуудлыг олон улсын анхааралд хvргэж , болж бvтэж байгаа эсэхэд дvгнэлт гаргах хэрэгтэй. Оросууд бидний Эзэнт гvрний ойд иймэрхvv бэлэг барьж байгааг юу гэж ойлгох бэ залуусаа.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Бүрэлдэхүүндээ буй монгол угсааны ард түмнийг уусгаж үгүй хийх их гүрнүүдийн олон зуун жилийн бодлогын үр дүн хэрхэн хэрэгжиж буйг бид Хятадын засаг захиргаа болоод Өвөрмонголын ард түмний харилцаанаас бэлхэнээ мэддэг. Өнгөрсөн жил гэхэд л Хөх хотод болох гэж байсан “Хурд” хамтлагийн тоглолтыг Хятадын эрх баригчид болиулж уг тоглолтыг хүлээж байсан Хөх хотын олон мянган залуусыг цагдаагийн хүчээр тарааж уг хотод хөл хорих шахаж байсан билээ. Үүний дараахан Чингисийн онгоныг өөрчлөн байгуулах гэсэн хятадуудын шийдвэрийг (өвөрмонголчууд, тэр дундаа онгоныг хэдэн үеэрээ сахиж ирсэн ордос ястнууд хүчтэй эсэргүүцэж НҮБ-д хандан эсэргүүцлийн бичиг илгээж байсныг Ар Монголдтөдийлэн дуулаагүй өнгөрсөн юм. Гэтэл ийм зөрчилдөөн Орост өрнөж эхэллээ. Өрнөх өрнөхдөө орон нутгийн чанартай дайн шахуу юм Орост болж байна. Хоёрдугаар сарын сүүлээр Оросын эрх баригчдын нэгэн шийдвэр гарсан юм. Энэ шийдвэр ёсоор бол Буриадын Усть-Ордын автономит тойргийг Эрхүү мужид нийлүүлэхээр болсон байна. Аль 1923 онд ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд Бүгд найрамдах Автономиу Буриад Монгол Улс нийт найман аймагтайгаар байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл хуваагдаж, таслагдаж, бусдад хүчээр нийлүүлэгдсээр, /тэр үеийн Буриадын нутгийн ердөө 40% нь л уугуул буриадуудын мэдэлд үлдсэн/ автономит эрхтэй хоцорсон хоёрхон тойргийн нэгийг ийн орос мужид нийлүүлэх гэж байгаа нь буриад үндэстнийг уусган үгүй хийх гэсэн бодлогын үргэлжлэл хэмээн Оросын буриадууд үзэж нийтээрээ тэмцэж эхэлжээ. “Нийлүүлэх асуудал бол Байгалийн буриадуудын үхэх үү сэхэх үү гэдгийг шийдэхээр болоод байна” гэж саяхан болсон Бүх Буриадын ээлжит бус гуравдугаар их хурал дээр ярьсан бөгөөд энэ хуралд Эрхүү, Чита муж, Ага, Усть-Ордын тойрог болон Москва, Киев бусад олон хотоос ирж оролцсон 119 буриад дүгнэхдээ “Ард түмэн сэрж байна гэдгийг бид Москвад ойлгуулсан. Энэ тойргийг устгуулахгүй гэдгээ мэдэгдсэн шаардлагыг бид Ерөнхийлөгч В.Путинд явуулна” гэжээ. Түүгээр ч барахгүй өнгөрсөн 3 дугаар сарын 19-нд Улаан-Үдэд Бүх буриадын бөөгийн анхны тайлга тахилга болсон байна. Тайлгад Буриадын бүх бөө оролцож Усть-Ордын тойргийг Эрхүү мужид нийлүүлэхгүй, буриадууд түүхэн газар нутгаа оросуудад алдахгүй байхыг лус савдаг, тэнгэр онгоноос гуйж хоёр хоног бөөлжээ. Засгаас гаргасан шийдвэрээр бол, нийлүүлэх эсэх асуудлыг 4 дүгээр сарын 16-нд тойргийн нийт ард түмний дунд санал асуулга явуулж шийдэх юмсанж. Нийлүүлэхийн төлөө саналаа өгөхийг ухуулсан кампанит ажлыг Орост талтай тойргийн эрх баригчид хүчтэй явуулж ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа бөгөөд харин эсрэг саналтай хүмүүсийг нэгтгэж ухуулга явуулахаар нэгдсэн бүлгүүдийг албан ёсны хэмээн бүртгэж авахаас улайм цайм татгалзаж байгаа юм. Усть-Ордын тойргийн эрх баригчид өнгөрсөн жил буриад хэл дээрхи анхны уран сайхны кино болох “Чингис хааны анхны нөхөр”-ийг кино театруудад гаргахыг хэрэг дээрээ хориглосон юм. Буриадын телестудийн хийсэн энэ киноны зарлал хэдийнэ олон нийтэд хүрчихээд байсан боловч Усть-Ордын болоод Эрхүү мужийн эрх баригчид юунаас ч юм болгоомжилж /буриадууд энэ явдалд дээрзэс, ялангуяа Холбооны Аюулгүйн Алба оролцож нөлөөлсөн гэж үздэг/ гэнэт гаргахыг хорьжээ. Зар хүрсэн хөдөө тосгоныхон кино ирэхийг тэсч ядан хүлээж байсан боловч кино театр засвартай гэх маягийн хөгийн шалтгаан заагаад уг киног гаргаагүй байна. Сталины дэглэмийн үед ЗСБНХУ-ын орос бус үндэстнээс хамгийн ихээр хэлмэгдсэн ард түмэн бол буриад монголчууд юм. Ерөөсөө Буриадыг Орост нэгтгэсэн түүхэнд тэднийг хамгаалж байсан ганц хүн бол нэгдүгээр Петр хаан билээ. Буриад ах дүүсийн нутаг газрыг үл хөндөх тухай тусгай хууль гаргаж байсан гэдэг. Ганц 1929 онд гэхэд л панмонголист бослого гаргах гэсэн хэргээр “35 мянган буриад монгол хүнийг хороосон” гэж А.Солженицын бичсэн нь бий. Дараахь жилүүдэд нь энэ тоо мөн хэдэн арван мянгаар нэмэгдсэн бөгөөд нийт 47 сүм хийдийг устгаж Буриад улсыг таван хэсэг хуваан тарамдуулж, тэр ч бүү хэл албан ёсны нэрэн дэх Монгол гэсэн үгийг хасч хаясан билээ. Буриадыг уусгах гэсэн Оросын эрх баригчдын бодлогод нэр бүхий монголчууд ч анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Ерөнхий сайд асан, Дэлхийн буриадуудын холбооны ерөнхийлөгч Дашийн Бямбасүрэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд захидал илгээж Усть-Ордын тойргийг нэгтгэхийн эсрэг байгаагаа илэрхийлээд байна. Тэрбээр захидалдаа, энэхүү нэгтгэх явц нь “Буриад-монголын ард түмний нэгэы»-бүхэл байх эрхийг уландаа гишгэсэн явдал” гэжээ. Усть-Ордын тойргийн Думын депутатууд Д.Бямбасүрэнгийн ийн захидал илгээсэн явдлыг сайшааж буй боловч “Санал хураалтын дүнд нөлөөлж чадахгүй” гэж үзсэн байна. Сонирхолтой нь, Буриадын алдарт далдыг харагч Варлашка гэгч олон жилийн өмнө хэлэхдээ, “Яваандаа буриадууд Оросоос шахагдаж Монгол, Хятадад шилжин суурьшина” гэж байжээ. Жич: ОХУ-ын төвийн нутгийн иргэдийг Алс Дорнодод олноор нь шилжүүлэн суурьшуулах бэлтгэл ажил ид явагдаж байна. Сүүлийн 15 жилд энэ бүс нутгаас 1.5 сая хүн буюу хүн амынх нь 14% нүүж оджээ. Эдний олонхи нь оросууд бөгөөд бүс нутгийг хамгаалж өөрийн байлгах бололцоо яваандаа алдагдах нь гэж Оросын эрх баригчид үзэж байгаа учраас ийм арга хэмжээ авч байгаа бололтой. Нийтдээ 18 сая хүнийг ойрын 20-иод жилийн хугацаанд нүүлгэх аж.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Усть-Орд хоёр дахь удаагаа Эрхүүгийн харьяат болов -Түүх сөхвөл Буриад-Монгол АССР-ийг задлах үед Усть-Ордын Буриадын автономит тойрог 1937 онд Эрхүү мужийн бүтцэд “мэндэлж” 1993 онд тусгаар оршихын их давалгаан дунд OХУ-ын бие даасан субъектын эрх авчээ- Хөрш орнууд, тэр тусмаа Монголд ойр муж, хязгаарт болж буй үйл явдлыг бид сонирхон ажиглаж байдаг билээ. Одоогоос яг нэг жилийн өмнө 2005 оны дөрөвдүгээр сарын 17-нд ОХУ-д Красноярскийн хязгаар, Таймыр, Эвенкийг нэгтгэх санал асуулга болж Красноярскийн хязгаар гэсэн нэг субъект үүссэн. Хагасжилийн өмнө Камчатк мужийг Корякийн автономит тойрогтой нэгтгэв. Субъектуудыг нэгтгэх үйл ажиллагааны хамгийн анхных нь 2003 оны сүүлээр Пермь муж, Комипермяцкийн автономит тойргийг нийлүүлснээр эхэлжээ. Харин өнгөрсөн ням гаригт Эрхүү мужид Усть-Ордын Буриадын автономит тойргийг нэгтгэх санал асуулга болж аль аль субъектын оршин суугчдын 98 орчим хувь зөвшөөрсөн санал өгөн хоёр хүрэхтэй үгүйтэй хувь нь татгалзжээ. Усть-Ордод санал асуулгын өмнөхөн бүрдээд байсан уур амьсгал, ОХУ-ын улс төрийн дээд хүрээнийхний далдхан түгшүүр, иргэдийн ирцийг бүрдүүлэхээр ар араасаа Эрхүүд очиж байсан улстөрчдийн цуваа сэлттэй харьцуулахад нэгдэхийн төлөө өгсөн саналын хувь тун өндөр гарчээ. Аргагүй л дээрээсээ чанга гараар атгуулж байдаг их гүрний иргэдийн улс төрийн идэвх чармайлтыг сонгогчид үзүүлж чадсан байна. Түүх сөхвөл Буриад-Монгол АССР-ийг задлах үед Усть-Ордын Буриадын автономит тойрог 1937 онд Эрхүү мужийн бүтцэд “мэндэлж” 1993 онд тусгаар оршихын их давалгаан дунд ОХУ-ын бие даасан субъектын эрх авчээ. Түүнээс 13 жилийн дараа энэ тойрог хоёр дахь удаагаа Эрхүүгийн харъяат болов. Усть-Ордын 22,4 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрт 134 мянган хүн аж төрдөг бол Эрхүү муж 767 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, Монгол Улсынхтай ойролцоо хоёр сая 540 мянган хүн амтай. Оросын засаг захиргааныхны субъектуудаа нэгтгэх бодлогын дараагийн алхам бол Агын Буриадын автономит тойргийг Чита мужид нийлүүлэх явдал. Муж, тойргийн удирдлагууд энэ асуудлаар бодол саналаа илэрхийлээд эхэлсэн байна. Саяхан болж өнгөрсөн санал асуулгын дүнгээс харахад ам бүл нэмэх Эрхүү мужийнхан 70 орчим хувьтай оролцсон бол “дагаар орох” Усть-Ордынхны ирц илүү өндөр, 90 орчим хувьтай байжээ. Нэгэнт санал асуулгын дүн нэгтгэх талд давамгай гарсан тул 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс ОХУ-ын бүрэлдэхүүнд Эрхүү муж гэдэг Нэгэнт хөөтөлбөр нь бэлэн байсан тул үлдсэн жил гаруй хугацаанд өрх нэгтгэх хоёр субъектад юу юу хийхийг ч төлөвлөж амжжээ. Энэ сарын 6-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Эрхүү муж, Усть-Ордын Буриадын автономит тойргийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх арга хэмжээний тухай” зарлиг гарган 2006-2007 онд цогц ажил хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг Засгийн газартаа өгсөн байна. Ангар мөрөн дээгүүр шинэ гүүр барьж, Эрхүүг тойруулан зам тавьж, Усть-Ордод спортын ордон, эмнэлэг, сургууль байгуулах талаар ч яриа хэлэдцээр болж буй аж.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Autonomous zasag gedeg n hil dotorh asuudlaa oorsdoo shiideh erhtei bolovch gadaad hariltsaa, zevsegt huchinii asuudlaa oor huchirheg ulsaar hariutsuulsan tiim zasaglaliig heldeg ium baina. Hil dotorh asuudal gedeg n huulia oorsdoo batlaad, heregjuuleed, ediin zasgaa oorsdoo hogjuuleed tuhain undesten ooriihoo ashig sonirhloo hamgaalah bolomjtoi zasag ium baina. Harin bie daan gadaad hariltsaa uusgeh bololtsoogui ba zevsegt huchin baih esgui ajee. Har ugeer tailbarlaval hervee hursh zergeldee 2 ulsiin ali neg n niigmiin zambaraagui baidald orood dain baildaan bolood ehelbel nogoodoh n tsergee oruulj niigmiin togtvort baidal uusgeed zasgiin gazriig n uls ornoo udirdah chadvartai bolmogts n tsergee gargaad turiin erhiig n butsaaj ogoh estoi baidag ium baina. 1949 ond hitaduud ober mongoliig barag zugeer baihad n "niigmiin togtvorgui baidliig namajaahaar" orj ireed (hen ch duudaagui, guigaagui baihad) ter chigeeree odoo hurtel baigaad baigaa n olon ulsiin standartiig zorchij baigaa buduuleg hereg l dee. Daanch delhiin huchirheg ornuud medseer baij nudee aniad duugai baigaad baidag.