Америкийн "Форбс" сэтгүүл их, дээд сургууль болон коллежийн төлбөрийн талаар судалгаа хийсэн байна. Түүнээс үзэхэд Швейцарь, Персийн булангийн орнуудын их, дээд, дунд сургуулиудын төлбөр тийм ч өндөр биш болох нь тогтоогджээ. Дэлхийд алдартай Харвард, Принстон, Кембриж, Оксфордын их сургуулийн төлбөр нь дэлхийд өндөрт тооцогдсон хэвээр байна. АНУ-д Жорж Вашингтоны нэрэмжит их сургуулийн төлбөр нь жилийн 39240 ам.доллар бөгөөд хамгийн үнэтэй нь. Хоёрдугаарт бичигдсэн Огайод орших Каньонийн коллеж 38140 ам. долларын төлбөртэй. Гуравдугаарт, Пенсильвани мужийн Бакнелийн их сургууль (38130 ам.доллар), түүний дараа Вассарийн коллеж (38110 ам. доллар), Сара Лоуренсийн коллеж ( 38090 ам. доллар) тус тус орсон байна. АНУ-д хувийн сургуулиудын төлбөр нэлээд өндөр байгаас гадна элсэх хүсэлтэй оюутнуудад тавих шаардлага нь ч өндөр. Хамгийн гол нь дээр дурдсан төлбөрт хоол, байр, хичээлийн хэрэгслийн үнэ ороогүй. Америкийн хувийн их, дээд сургууль, коллежууд нь нэлээд өндөр төлбөртэй боловч янз бүрийн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг авах боломж олгодог онцлогтой. Сургалтын төлбөрийн өндрөөрөө дэлхийн улс орнуудын улсын сургуулиудаас дэлхийд Австрали тэргүүлдэг юм байна. Тодруулбал, Австралийн их, дээд сургуулиудын дундаж төлбөр 45800-52800 ам.долларын хооронд хэлбэлздэг. Европын хувийн их сургуулиудын төлбөр АНУ-тай бараг ижилхэн. Жишээ нь Парисын Америкийн их сургуульд суралцах Их Британийн оюутнууд 30400 ам. доллар, бусад орнуудын оюутнууд 52800 ам.доллар төлдөг гэнэ. Гадаадын иргэд тус их сургуульд суралцах хүсэлтэй байдаг. Учир нь Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер түүнийг дүүргэсэн юм.