Author Topic: Сурах орчин  (Read 14181 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline history

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 34
Сурах орчин
« on: 2008.06.01 05:44 »
Сургуулиас гадна боловсрол олж авах, хичээллэхэд тохиромжтой орчин хэрэгтэй.

Суралцах байр нь шаардлага хангасан байх шаардлагатай. Боломжтой бол бүх сурагчдад тусгай хичээлийн өрөө байх хэрэгтэй. Энэ өрөө зөвхөн хичээл давтахад зориулсан байна. Хичээлийн өрөөний ширээ, цонхоор харах боломжгүй байвал анхаарал нь сарнихгүй хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд илүү хялбар болно.
Нэг сандал хэрэгтэй, тэр нь зөөлөн ялангуяа буйдан сандал байж болохгүй. Учир нь зөөлөн буйдан л сурагчдын хичээл хийхэд сөрөг нөлөө үзүүлдэг. Суралцагчийн нойр нь хүрч болно.
Хичээлийн өрөөний гол тавилга бол номын сан юм. Тэр номын санд зөвхөн хичээлтэй холбогдолтой номууд байх шаардлагатай. Түүнчлэн хичээлийн явцад хэрэглэгдэх цаас болон хэрэгтэй материалуудтай, ширээ нь цэвэр, эмх цэгцтэй, ширээний гэрэлтэй,үзгийн савтай, үзгийн саванд хангалттай үзэг бал бусад хэрэгтэй зүйлийг хйисэн байх хэрэгтэй. Ширээн дээр зөвхөн тэр үед хэрэглэгдэх сурах бичиг, болон өөр туслах хэрэгтэй материал байна.Тэр өрөөнд TV, ор мэтийн сураг-чийн анхаарал сарниулах, унтах мэтийн зүйлийг сануулах тавилга байх ёсгүй.
TV бол сурагчдын хичээлийн цагаас их хэмжээгээр хулгайлагч юм. Гэвч ерөөс TV үзэх ёсгүй биш зөвхөн өөртөө ямар нэгэн зүйл тусгаж авахад TV-ийн програмыг зөв төлөвлөгөөний дагуу үзэх хэрэгтэй. TV-ээр үзэх програмаа хичээл хийхэд саад болохгүйгээр сонгох хэрэгтэй. Хичээл хийдэг өрөөндөө TV үзэх хэрэггүй, тэр өрөө хичээл л давтах бүрэн боломжтой байх ёстой.Хананд нь зурагт хуудас эсвэл зураг байж болно. Харин дэмжигч баг, хайртай жүжигчин, дуучин, амьдралынх нь нэг хэсгийн дурсамжтай зураг байвал сурагч хичээллэх үедээ тэдгээрийг харж анхаарал нь сарних болно.
Хичээлийн өрөө нь эмх цэгцтэй анхаарал сар-ниулах, хэрэггүй зүйлгүй байвал зохино. Номын санд нь хичээлийн сурах бичгээс өөр сонин сэтгүүл, роман эсвэл ямар нэгэн зүйлс байж болох-гүй учир нь хэрэв сурагчийн нүдэнд өртвөл анхаарал нь сарнидаг. Хичээл-ийн өрөөнд хөгжим байх хэрэггүй. Хичээл хийнгээ хөгжим сонсох нь хүний хүлээн авах чадварыг бууруулдаг. Өрөө нь хичээл хийхэд тохиромжтой дулаан ч биш хүйтэн ч биш байх хэрэгтэй. Танд санал болгож буй өрөөний темпаратур +20 хэм юм. Хэрэв энэ хэмээс дээш байвал халуунд нозоорч нойр нь хүрнэ. Мөн дулаанаас доош байвал сурагч хичээлдээ анхаарах биш харин толгойд нь зөвхөн өөр юм бодогдох болно. Хичээлийн өрөөнд хангалттай гэрэлтэй, тэр нь сурагчийн эсрэг талаас эсвэл зүүн талаас нь тусахаар байрлуулсан байх хэрэгтэй.
Мөн хичээлийн өрөөний өнгө маш чухал. Цайвар хөх эсвэл ногоон өнгөнүүд нь нүдийг амраадаг. Цагаан улаан өнгө нь нүдийг амархан ядраадаг. Иймээс хичээлийн өрөөний өнгө нь ногоон эсвэл цэнхэр цайвар байж болно. Хичээлийн өрөө нь зөвхөн хичээл давтахад зориулагдсан байх хэрэгтэй. Өрөө нь том байх нь зүгээр. Энэ өрөөнд орж ирэнгүүт түүнд хичээл хийх бодол толгойд нь ордог.Биеэ хичээл хийж эхлэхэд бүрэн дасгасан байх хэрэгтэй.
Өрөөгүй нь юу хийх хэрэгтэй вэ?Хүн бүхэнд хичээлийн тусгай өрөө байх албагүй. Энэ үедээ яах вэ гэвэл гэрийнхээ аль нэг буланг хичээл хийх боломжтой болгон хэрэглэвэл зохино. Үүнийг ганцаараа хийх тохиолдолд тэр газрыг жаахан өөрчлөх хэрэгтэй. Өөр өөр хэлбэл салоны өрөөний, гал тогооны ширээ зэргийг хичээл давтаар ашиглаж болно. Тэгэхдээ ширээний бүтээлгийг сольж, хичээл хийхэд зориулсан зүйлээ ширээн дээр тавих хэрэгтэй. Ингэснээр энэ нөхцөл байдал нь хэсэг хугацааны дараа танд хичээл хийх урам зориг өгнө. Ер нь сурагчид хаана ч ямар ч нөхцөлд хичээл хийж сурах хэрэгтэй. өөрөөр хэлбэл номын сан, цэцэрлэг, автобусны зогсоолд автобус хүлээж байхдаа мөн бүх чөлөөт цагаа ашигтай өнгөрөөх арга замуудыг олж байх ёстой.
« Last Edit: 2012.08.11 21:46 by serdaram »

Offline history

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 34
(No subject)
« Reply #1 on: 2008.06.01 06:04 »
Tun zov saixan zvil baina. Oyutnuudad ix xeregtei.Graduate level-d bol bvr zaaval baix xeregtei.Japan, USA-d Graduate leveld surj baigaa zereg gorilogch bvr ooriin shiree sandal notebook nomiin taviur bvxii orootei bx bogood oroond Xorgogch, Pech - sharax shvvgee, ugaaltuur, utas internet, printer, scanner baix bogood xuvilj olshruulax buyu Canondax vilchilgee vnegvi baidag bilee... The real POWER can't be given. It MUST BE TAKEN...http://www.mini.mon.mn