Tsahimurtuu-n deer iim zyil bichsen baina. Yyniig ajil bolgohod amarhan shyy! Gehdee bidnii setgel l dutaj baigaa baihaa....Япон орны нэг жижигхээн туршлагын талаар бичие. Гэхдээ мэддэг улсууд зөндөө байгаа л байх.Манай охин Японд сургуульд оров. Олон нийтийн ажил маш их л байдаг юм байна. Нэгийг нь бичмээр санагдлаа.Хорооллоо цэвэршүүлэх хог цэвэрлэх ажил зохион байгуулагдаж оролцлоо.Хэрэгжүүлэх арга:Тухайн хорооллын 1-3-р ангийнхныг бүртгээд тэдний дунд хог түүх цэвэрлэгээний тухай хуваарьлалт гарган зарлана. Нэг групп дотор ердөө 10 хүүхэдтэй групп үүсгэнэ. Гэхдээ хүүхэдтэйгээ аав, ээжийн дор хаяж нэг нь хамт оролцох хэрэгтэй. Сайн дурын зохион байгуулагчид нь дараах зүйлсийг бэлдсэн байна.- Хог ачих түрдэг тэрэг. Нэг хүн түрээд явчихаар тэрэг.- Хог түүх хогний чимхүүр хүн бүрт нэг нэгийг.- Хог түүгчид ханцуйдаа зүүх бичиг, малгай, тууз зэрэг байж болно.Ингээд хогны тэрэгээ нэг нь түрээд явна. Бусад нь чимхүүрээрээ хог авчраад л хийгээд байна. Аль хэний гэрийн гудмаар хог их байгаа энэ тэрээ яриад л түүнэ. Мэдээж хүүхдүүддээ дундуур нь урамын үгс хэлээстэй. Дандаа ойролцоо байх хүмүүсийг сонгосон тул байнга л өөрсдийнх нь алхадаг гудам байх аж.Ингээд тэрүүхэн жоохон хэсэгт уртачгүй богиночгүй яг 60 минут хог түүв.Үүний дараа бүгд задгай цэцэрлэгт цуглаад якүсоба (шарсан гоймон), ундаа уулаа. Томчууд нь шар айраг ууж байлаа.Үр дүн:- Хүүхэд ч тэр томчууд ч ойр хавийнхантайгаа танилцлаа. Гэр нь хаана байдаг гадуур нь хог хир байдагийг нь ч мэдлээ- Маргаашнаас нь манай охин зам дээр хог хаана байгааг хараад байдаг болсон байна. Хог хаяхаа больсон байна. Өмнө нь мэр сэр хаяад байдаг байсныг нуух юу байхав.Бодол:Японд хүн хог хаядаггүйн үндэс энэ байх нь хэмээн бодов. Монголд очихоороо хэрэгжүүлнээ гэж бодож байснаа очих мөд болоогүй тул үзсэнээ бичие гэж бодлоо. Бага багаар хэрэгжээд эхлээсээ гэж бодов.Дашрамд бас сонирхуулахад Японы сургуульд бие засах газараа хүүхдүүд нь хааяа цэвэрлэдэг аж. Ийм учираас л бие засах газар нь хаана ч цэвэрхэн байдаг хэрэг байхдаа. Мөн бие засах газар цэвэрлэх гэдэг муу ажил гэсэн ойлголт байдаггүй хэрэг. Нээрээ сайд байсан Амаржаргал оюутан байхдаа нэгэнтээ бие засах газрын цэвэрлэгээ таалагдахгүй байхад нь өөрөө цэвэрлэж цэвэрлэгчдээ харуулж байсан гэдэг...Хүндэтгэсэн Гоби