Сайн байцгаана уу? Залуусаа 2012 оны ажил эхлэлээ. Хэд хэдэн ажил байна.
1. 2012 оны ажлын төлөвлөгөө гаргах. Бид нар Ногоон Азийнхантайгаа, бас дэлхийн Цэцэрлэгт хүрээлэнгийнхэнтэй хамтран ажиллах төлөвлөгөө байгаа. Дээгий, Номин 2 Жавхлан болон залуусыг уриалаад Ногоон Азийн Секеетэй уулзах хэрэгтэй байна.
2. Төслийн баг. Энд хэн ч орж болно. Энэ баг энэ жилийн КЛУБ-ын төсвийг боловсруулна. Бэлэн драфт байгаа болохоор гайгүй байх.
3. Пи Ар-ын баг, 8 - 10 хүний бүрэлдхүүнтэй. Энэ баг компаниудтай очиж уулзана. Тэгэхийн тулд хэл яриа, үг хэлээ нэгдмэл болгох хэрэгтэй. Миний болон Цахим Өртөө Холбооныхны санал болгосон хэд хэдэн том компаниар явна. Тэд туслах, уулзалтын цагийг авч өгнө гэсэн. Энэ та нарт их туршлага өгөх ажил болохоор итгэл үнэмшилтэй оролцоорой.
4. Ахмад болон Залуу үеийн уулзалт. Нэг ийм юм хийеээ. Ахмадуудаа та нар зохион байгуул. залуу үеээ хүлээн авч уулз. Тэднийг дэмж, цаашдаа яаж хамтран ажиллахаа ярилцах. Үүнийг эрүүл агаарт гарч хийе. 1 сарын 28-нд Эрдэнэ сумандаа хийе. Би автобусыг нь зохицуулах. Үлдснийг нь давхар нтр гацуур, ой модууд зохицуулах.
5. Клубынхаа хүрээнд өөр юу хийх үү? Би нэг цугларалтын өрөөтэй болох тухай яриа байгаа. Төөгийгийн хамтлагийг түшъе. орж гарч байяа. Тамхи бага татах хэрэгтэй тийм өрөө...
Энэ жил КЛУБ-ыг их олон газраас дэмжинээ гэсэн. Хамтрах санал их байгаа. Тиймээс энэ өрөөндөө жоохон ажил хэрэгч байж яръяаа