Author Topic: 2011 оны мод тарих ажил дууслаа  (Read 13476 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчөөс санаачилсан Мод тарих үндэсний өдөр. Миний бие Солонгос улсад хуралд оролцож байгаа ч Му Клубын залуучууд та нар өөрсдийн хэмжээгээр энд тэнд мод тарьж 2011 оны ажлаа дуусгасан гэдэгт итгэлтэй байна.
Бид 2011 оны 4 сарын 30-наас 10 сарын 1 хүртэл нийт 14 удаа олон хүнийг хамарсан Мод тарих, арчлах, услах ажлыг зохион байгуулсан бөгөөд үүнд давхардсан тоогоор 1022 оюутан хамрагдаж бидний үйл ажиллагаанд гар бие оролцож энэ жил 18,000 мод 5 газар тарьснаас хамгийн ихийг нь буюу 16,000-ыг Төв аймгийн Эрдэнэ сумын Зуун модод тарьжээ. Баянхошуу, Тэрэлж, Зайсан, Ботаник зэрэг хэд хэдэн газар Клубын төлөөлөл очиж ажилласан, Зөвлөлгөө өгч ажиллажээ. Мод тарихаас гадна 4 сарын 1-нд Монголд анх удаа Метрополист алкохолгүй ПАРТИ /дараа нь 7 сард Масс-д хийсэн/, 2 сарын 11-нд махгүй Греен парти, 6 сарын 1-д баярлаж чадахгүй байгаа 160 бяцхан хүүхдүүдийг хайж бэлэг өгсөн. 16 оюутан 8 баг УБ хотоор 5 цаг явж бэлэг тараасан. Раллигаас хандив цуглуулж Өнчин хүүхдүүд өгөх зэрэг олон зүйл хийжээ.
Бид нийтдээ мод 7,640,000 төгрөг цуглуулж бүгдийг нь модны ажилдаа зарцуулжээ. Би цухалдаж уурладаг ч Клубдээ үргэлж сэтгэл хангалуун байдаг. Зөвхөн миний биш бид бүгдийн амьдралын Үнэ цэнийн нэг нь энэ КЛУБ байгаасай юм.
Энэ жил хүүхдүүдээ Баяннуурыг нь үзүүлнэ гээд чадсангүй. Тэнд бидний ажил 5 жилийн өмнө анх эхэлж 3 жил явж, одоо 120,000 модтой ой болсон байна лээ. Бүгдээрээ заавал явах болноо.
Шинэ үе клубт маань түрэн орж ирж байна. Бид ургасан 63,000 модны баяраа 12 сарын 17-нд хийхээсээ өмнө шинэ үеээ хүлээж авах баяр хийж магадгүй байна.
Юуны өмнө Цахим өртөөний анд нартаа, миний ажилладаг Тэнгри Холдинг, захирал Анхбаярт маш их баярлалаа гэж хэлмээр байна.  Хандивыг бүгдийг хүүхдүүддээ зарцууллаа. 

Энэ ажлуудад нэг ч таслаагүй хүн байхгүй байна. 1 удаа тасалсан хүн Дээгий, бид 2-оос өөр хүн алга байна. Бүртгэлийн болон бусад ажилд тусалсан Дээгий, Номин 2-тоо баярлалаа гэж чанга тэврэн үнсъе. Заримдаа мартчихдаг ч дандаа за гэж хэлдэгт чинь та 2тоо их баярлалаа. Цагаан хоолтон, бор Төгөлдөртөө баярлалаа, 2008 оноос хамгийн их тууштай явж байгаад их баярлалаа, Усаа үргэлж татаж өгч байгаарай. Ууганаа/ЭХИС-ийн/, махчин Төгөлдөр, загнуулаад нэг хэсэг гомдсон Чингүүнээ, Батэрдэнэ багш, анхны админ Мандий, хөөрхөн Сувдаа, алаг нүдэн Өнөрөө, алиа хошин кар Зориг, ажилд ганц ч явж үзээгүй ч данс тооцоо хөтөлсөн МА, хандивлагч Давка, МОХ нар, айрагны Төмөрөө, уулын Зоригоо, Содоо, уяхан хоолой Меендий, Ууганзаяа, Сундуй, Сайхнаа, Бүтэлгүй Гийраа, хэнэггүй Шаарий, томоотой Дөлүгэн, сураг тас Ууганжи, сумын төвийн Учка өвөө гээд олоон хүний нэрийг цувруулмаар байна. Бичээгүй хүмүүсийг нь мартаагүй биш багтаагүй юм шүү.
10 сарын 22-нд бид уламжлал болсон үзвэрээ үзүүлнэ. Энэ удаа Севилийн үсчин дуурь Му клуб-ын 200 хүнд зориулан тоглолт хийх нь тэнд уулзъя. Дараа нь Дээгий, Төөгийг гаргаж өгнө
Энэ ажлыг сайхан зохион байгуулахад бүгдээрээ Номин, Дээгий нартаа туслаарай. Ирэхэд ажил зуун задгай байвааааа   Дарам+т

Offline dg

  • Овсгоотон
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 477
Re: 2011 оны мод тарих ажил дууслаа
« Reply #1 on: 2011.10.17 06:49 »
:) Энийг уншсан чинь их гоё мэдрэмж төрж байна шүү

Offline moxy

  • Хөдөлмөрийн аварга
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 270
  • Meet me on the Equinox
Re: 2011 оны мод тарих ажил дууслаа
« Reply #2 on: 2011.10.17 09:38 »
Клубыхнаараа бахархах сэтгэл маш их төрж байна. Асуудал байнга гардаг ч бид эцсийн зорилгодоо заавал хүрч чаддаг. Бид нарын гараар ургаж боссон мод ийм их болцон бшт. Үнэхээр бахархмаар бн. 22нд хамт байж дуурь үзэж чадахгүй нь. Дээгий Төөгөө хоёрыг харин гаргаж өгий шүү. Холбогдий ;)
☼ ♩♪♫♬  Somewhere something incredible is waiting to be known ♩♪♫♬