Өнөөдөр ШУТИС-н тэрэлж дэх полигон дээр очиж ногоон зурвас бий болгох ажилд оролцоод ирлээ. Миний клубын 10 гаран залуус болон ШУТИС-н багш нар нийлсэн 40 гаран хүн мод тариснаас гадна, UBS тв-н ногоон ирээдүй хөтөлбөрийн Эко элч нар дахин бидэнтэй нэгдсэн юм. Энэ өдөр мөн ШУТИС-н биеийн тамирын хичээлийн спорт аялалын өдөр давхцсан бөгөөд ХоМТС, МИС, КтМС-н 400орчим оюутнууд хүрэлцэн ирж нүх ухан мод тарилцлаа.
За албаны яриаг орхий, нээлт болгож ШУТИС-н ректор Дамдинням-тай хамт анхны модыг нь тарилаа, UBS-д бас ярилцлага өглөө бодвол маргааш гарах л байлгүй, үзэх гээд ч яахвдээ онцын юм биш :-P