Author Topic: 2011.08.06 -ны өдөр Эрдэнэ сум дахь "Усалгаа"  (Read 30734 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline enhmandah

  • Самбарын дэд удирдагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 768
  • Мод тарих галт тэрэгний хөдөлгүүр бүү зогсог...
    • Ногоон блог
Зиак ойрын хэдэн өдөр энд бичсэнгүй. Форумаа их санажээ.

Өнөөдөр 8:30-д Драмын театр дээр цуглахаар тохирсон билээ. 10 цаг хүртэл хүмүүсийг хүлээж 24 залуус Эрдэнэ сум руугаа явлаа. 2 хөөрхөн хүүхэд ирээд Төгөлдөр ахыг харсан уу? гээд л.. хөөрхөн 2 хүүхэд байсан. Цагаан хоолтон гэж байгаа. Бид нар багшийг хүлээж байх зуураа баахан юм ярилаа. Ирсэн хамгийн лаг, лаг машин бүрээс багшийг бууна гээд л яриад л байлаа. Байдаггүй шүү. Нөгөөх чинь харин алхчихсаан сайхан ирж байдаг юм. Багш 2 ууттай юм барьчихсан нэгэнд нь борооны цув, нөгөөхөд нь хиам, бяслагтай, хар талх /Жич: Багш энийг өөрөө шөнийн 4 болтол хийсэн гэсэн/ - тай байв. Явах замдаа зарим нэг нь ихээр өлссөн... Хэн нь гэдгийг бүгдээрээ л мэдэж байгаа. Замдаа зогсон ус, 1+1=3 авлаа. Замдаа 3+ ууж, багшийн хийсэн хиамтай хар талхнаас идэв. Мод услах газраа очоод ч бас идэв.
Тэнд очиход бас хэдэн Солонгоосчууд мод усалж байснаа бид нарыг хараад үргэчих шиг болсон. хаха.
2 усан сан /Усан санд Ууганаа, Төөгөө, ......... нэрийг мартчихаж 3 ажилласан. Дээгий сүүлд нэг дүр үзүүлэх шиг болсон :))/ дуусгачихаад байж байсан чинь Солонгосчууд бид нарт салат, боорцог, төмсний хуушуур өгөв. Их гоё амттай хуушуур байсан. Салат ямар байсны амссан хүмүүс бичинэ буй заа. Багш тэгээд махтай хуушуураа тайван ирээрэй гэж хэлэв. Бид нар хуушуур ирэх хүртэл дахиад 2 сан дуусгачихаад амарч байсан чинь удаан хүлээсэн гэрийн амттай хуушуур ирсэн. Жич хуушуурыг хийсэн багшийн ээжид баярлалаа. Хөөрхий минь их ядарсан байхдаа. Амттай гоё хуушуур байсан. Хүн бүрийн 5, 5 хуушуур. Тэгээд Ийглийнхэн ирж бид нараас ярилцлага авсан. Дараа тэр бичлэгийг аваад та нарт үзүүлнээ. Худлаа усалгаа хийж байгаа дүр үзүүлээд ТВ-д бүгдээрээ ярилцлага өгч "Миний Клуб Мод тарьдаг бас Ургуулдаг" гэсэн уриа үгтэй болсон...

Тэндээсээ дундуур 2 санг дуусгаад хувингуудаа бүүр хойд цэгт хүргээд голын эрэг рүү Жинхэнэ ус шиг ус уухаар мордов. Голын эрэг дээр удаагүй боловч их сайхан байлаа. Тэгээд тэндээсээ хотын зүг гэлдрэв. Тэр хооронд Цэндээ ус уусан 1-аараа, Зоригоо хайраа илчилсэн гээд л....

Багш уламжлал ёсоороо EveryDay дээр зогсоод амттай зайрмаг авч өгсөн. Багшдаа баярлалаа. Амттангаар дандаа дайлдагт. Тэгээд хамгийн түрүүнд багш Баянзүрхийн товчоо дээр буусан. Тэгээд л нэг нэгээрээ буусан. Хамгийн гоё нь Зоригоогийн хайр буухад... Таалагдсан таалагдсан.... АААЯЯЯЯ үүүүүүүү хахаха.

Тэгээд л гэртээ ирээд байж байна даа. Ирэх 7 хоногт Баяннуур явна. Маш цөөн, чанартай хүний бүрэлдэхүүнтэй явах байх. Баяннуур ч алдартай сайхан газар даа... Очсон хүн нь уулга алдахаар.

Дутуу үлдээсэн юм байвал нэмнэ биз. Нэг юм мартчихаж  миний харшил хөдлөөд Моргоос гарч ирсэн зомби шиг л юм явсан. Хувьтай хүн хураар гэгчээр бид нар мод усалж байхад Нэг удаа ширүүн 2 удаа зөөлөн бороо орсон.. Зурагнуудыг www.facebook.com/myclub - с үзнэ буй заа.
« Last Edit: 2011.08.06 22:40 by enhmandah »
МОНГОЛ ҮСГЭЭРЭЭ ФОРУМ ДЭЭРЭЭ БИЧИЦГЭЭЕ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл мину.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Onoodor hool tsainaas gadna tsag agaar yamar goyo baisan be... Boroo ni hurtel ih zoolon, tsaanaa neg goyo baisan. Ene jiliin mod usalgaa, mod tarilt bugdeeree tsag agaar tsaanaas ni tenger harj uzsen yum shig saihan baisan.
8 sardaa odoo tur zavsarlasan ch yaahav. Gehdee uslah shaardlaga garval yavnaa. Ta nar harin Bayannuur luu yavah ajlaa saihan zohion baiguulaarai. Club-aas yamar ch baisan olsgohgyi talaas ni sanaa tavinaa. Onoodor modnyi talbaigaa haraad setgel ih hodlov. Iim olon tsetseg neg dor, gishgehed hurtel hairan sanagdaj baisan shuu. Namaig baga baihad zuslangiin zam, talbai iim goyo baidag shig sanagdaj baina. Humuus husvel baigalia sergeej boldog yum baina gedgiig Erdene-iin 160 ga gazar haruulah bolno

Offline dg

  • Овсгоотон
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 477
Гоё гоё сэтгэгдлүүд бичсэн байна,.. миний хувьд онцлох юм бол цаг агаар маш сайхан, хоол хангалуун, ажлаа ч сайн хийсэн, гол явсан гээд л байнаадаа хэхэ

Offline Eistee

  • Самбарын удирдагч
  • Ахмад гацуур
  • *****
  • Posts: 264
10, 20, 30 tuunees ch olon jil urgaasai bilee. Songinynh shig zuil tohiohgui gej naidaj baina.

Ene tsetsgyn neryg oldoggui ee:

Offline enhmandah

  • Самбарын дэд удирдагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 768
  • Мод тарих галт тэрэгний хөдөлгүүр бүү зогсог...
    • Ногоон блог
10, 20, 30 tuunees ch olon jil urgaasai bilee. Songinynh shig zuil tohiohgui gej naidaj baina.

Ene tsetsgyn neryg oldoggui ee:


Оросоор Рамаашка гэнээ. Монголоор гол гэсэр буюу балжин гарам.
МОНГОЛ ҮСГЭЭРЭЭ ФОРУМ ДЭЭРЭЭ БИЧИЦГЭЭЕ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл мину.

Offline Enghebatu

  • The Godfather of ESG
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 350
"Худлаа усалгаа хийж байгаа дүр үзүүлэх" биш ээ Мэнди.
Услахаа ч усалсан, ярилцлага өгөхөө ч өгсөн.

Та хэдтэйгээ явахад сайхан байлаа

Дараагийн зогсоол: Баяннуур

Offline Enghebatu

  • The Godfather of ESG
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 350
Баяннуур биднийг дуудаж байна залуусаа!
Өнөөдрийн бяцхан модод маргаашийн том төгөл, нөгөөдрийн өтгөн ой.

Та нар бол Монголын ирээдүй. (Зоригоо шиг ,,,)
« Last Edit: 2011.08.07 01:33 by Enghebatu »

Offline Byambaa

  • Гацуурхан
  • *
  • Posts: 1
Тиймээ өнөөдөр үнэхээр гоё өдөр байлаа. Миний хувьд анх удаа мод усалгаанд явсандаа их олзуурхаж байна. Цаашдаа мод тарих, услах гээд Миний клубын бүхий л үйл ажиллагаанд хэзээд явахдаа дуртай байх болно. Хамтдаа илүү ихийг хийж бүтээцгээе  ;D !!

Offline Eistee

  • Самбарын удирдагч
  • Ахмад гацуур
  • *****
  • Posts: 264
Оросоор Рамаашка гэнээ. Монголоор гол гэсэр буюу балжин гарам.
За үгийн сандаа нэмчихье, баярлалаа.

Offline xsodoo

  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 164
ramaashka surtei nertein bishuu
миний хайрын уянгалаг дуунуудийн эгшиг яруу нь чи минь байлаа...
гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай ... хичнээн хол ч гээд чамдаа би хайртай...

Offline Eistee

  • Самбарын удирдагч
  • Ахмад гацуур
  • *****
  • Posts: 264
Амрах гээд суунгуут л бороо ороод байв.

Offline dg

  • Овсгоотон
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 477
Тэгээд хамгийн түрүүнд Дөлүгэн л автобусруугаа явсан байв :))