Ийм нэг э-майл ирсэн байна. Гэхдээ мэдээж шууд надад ирээгүй ээ, хэхэ.
Тэгээд энд оруулж болох байх гээд.
---
АНУ-ын Азийн сангийн түнш болох Монголын Байгаль Хамгаалах Иргэдийн Хөдөлгөөнүүдийн Эвсэл нь Монголын хамгийн анхны байгаль орчны хууль тогтоомжуудын үнэлгээний тайланг гаргасан бөгөөд гурав дахь удаагийн хэвлэл нь одоо бэлэн болоод байна.
Энэ удаагийн Ногоон од тайланд:
* УИХ-ын гишүүдийн 2008 оны Намар, 2009 оны Хаврын чуулганаар байгаль орчны хууль тогтоомжуудад өгсөн саналын талаарх мэдээлэл
* Байгаль орчны шинэ хууль тогтоомжуудын талаарх үнэлэлт, дүгнэлт
* 2008 оны байгаль орчны хамгийн сайн ба хамгийн муу зэрэг мэдээллүүд багтсан болно.
Цаашид мэдлэг, мэдээлэлд тулгуурласан шийдвэр гаргалтыг хөхиүлэн дэмжих үүднээс Эвслээс эрхлэн гаргаж буй энэхүү хэвлэлийг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа таатай байна. Ногоон од тайлан болон Монгол улсад байгаль орчны хариуцлагыг сайжруулахын төлөө ажиллаж буй МБХИХЭ-ийн үйл ажиллагаа, хүчин чармайлттай танилцах цаг зав гаргаж байгаад тань баярлалаа.
Ногоон од тайланг PDF хэлбэрээр дараах вэбсайтаас татаж авах боломжтой:
www.mongolianriverresources.mn/mon/---
Жич: би өөрөө ПиДиЭф-г нь үзээгүй байгаа болно.