Дэлхийн бөмбөрцгийн багагүй хэсэгт амьдардаг ард олон яагаад “6”-гийн тоог муу ёрын, “66”-г маш муу ёрын, “666”-г онцгой муу ёрын, “6666”-г хамгийн аймшигтай муу ёрын тоо гэж үздэг юм бэ? Ер нь тэгвэл энэ ертөнц дээр “зургадугаар эгнээнийхэн” гэсэн ойлголт байгаа юм уу гэсэн асуулт зүй ёсоор тавигдана шүү дээ.Ингэхэд “6”-гийн тоо хувь хүний сэтгэлд ямар нэг муу ёрын зүйл шүглэснийг илтгэх ба хэрвээ үүнээсээ даруйхан салахгүй бол бие болоод сэтгэлийн зовлон эдэлдэг аж. “Оддын өвчин” ч бас үүнд багтдаг юм байна. Тэгвэл “66”-гийн тоо хэсэг бүлэг хүний ухаан санаанд муу ёр шүглэснийг илтгэнэ. Тэр нь тусгайлан улс орныг хамарсан байж болох агаад Герман дахь нацизм, Орос оронд байгуулах гэж тэмцсэн коммунизм хоёр бодит жишээ ажээ.“666”-гийн тоо энэ дэлхий дээр амьдарч байгаа нийт хүмүүст хамаатай гэнэ. Харин “6666” нь хүн төрөлхтөн төдийгүй гараг ертөнцийг хамарсан гай гамшиг дуудаж газар дэлхийн амьдрал үндсээрээ өөрчлөгдөхийн дохио гэж үзэж болно гэсэн байх юм. Мөн түүнийгээ, “бурхнаас бий болгосон байгалийн зохицлыг хүний генийг өөрчлөх замаар алдагдуулсны үр дүнд ертөнц мөхөх зам руугаа орно гэсэн үг” хэмээжээ. Нээрээ бид өнөөдөр хүний толгойны хэмжэний том төмс ургуулан, хонийг “хувилж” орхисон нь нууц биш л дээ.6666-гийн “ид шид”Дэлхийд анх усан галав юүлэхэд бөмбөрцгийн тэнхлэг хэдэн хэмээр шилжилт хийсэн гэдгийг эрдэмтэд хэрхэн тооцсоныг эрхэм та мэдэх үү? Үүнийг дунд сургуулийн сурагчийн хэрэглэдэг ердийн шугам ашиглан мэдэж болдог аж. Яг 60 хэмээр шилжсэн гэж үздэг юм байна. Өөрөөр хэлбэл, бөмбөрцгийн хагас тойргийн гуравны нэгийг туулсан гэсэн үг юм. Мөн бөмбөрцгийн тэнхлэг ямар нэг харь гаригийн нөлөөгөөр бус харин урьдчилсан төлөвлөгөөний дагуу өөрчлөгджээ гэж үзэх тал бий.Ингэхэд 60 хэм гэхээр хэдэн метр зам болох вэ гэдгийг эхлээд үзье. Дэлхийн тойргын урт 40.000 километр гэдгийг бид мэднэ. Тийм болохоор 60 хэмд 6666 километр багтана гэсэн үг. Хэрвээ 666-г шулмын тоо, муу ёрын бэлгэ тэмдэг хэмээн үзэх юм бол 6666 түүнээс ч долоон дор байж таарна биз дээ. Мэдээжийн хэрэг орчин үед мухар сүсэг бишрэлд итгэх нь хаашаа юм. Гэхдээ дэлхийн бөмбөрцгийн тэнхлэгийн тойргийн урт 6666 километр бүхий зургаан хэсэгт хуваагдаж буй нь анхаарал татах зүйлийн нэг яах аргагүй мөн. Тэрчлэн дөрвөн зургаагийн тоо давхацсан тохиолдол нь аливаа зүйл сөнөж мөхөхийн дохио гэх нь бий. Тийм болохоор дэлхийн бөмбөрцгийн тэнхлэгийг ямар нэг далдын хүчин зориуд 60 хэмээр өөрчилсөн байна гэсэн үг үү?Түвдэд Кайлас гэж онгон, дагшин уул бий. Э.Мулдашевын монгол хэлээр орчуулагдсан номд энэ уулын тухай нэлээд бичсэн байдаг. Түүний өндрийг 6714,6668 гэж зэргээр тогтоон бичжээ. Тэгвэл газар хэмжилтийн мэргэжлтнүүдийн үзэж буйгаар аливаа уулын өндрийг яг таг нарийн тогтоох ямар ч боломжгүй гэнэ. Тийм учраас Кайлас уулын жинхэнэ өндөр 6666 гэж үзэж болно гэсэн байгаа юм. Магадгүй дэлхийн бөмбөрцгийн тэнхлэг өөрчлөгдөх дараагийн аюулаас хүн төрөлхтнийг аврахын тулд “далдын хүчин” зориуд ийм арга хэмжээ авчээ гэсэн дүгнэлтийг хийхэд болохгүй гэх газаргүй билээ.