Author Topic: tamyin togoo and MGL-chuud  (Read 15552 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
tamyin togoo and MGL-chuud
« on: 2010.03.11 13:09 »
Манжууд нэгэн томоо тогоо хийжээ. Тэрэндээ Монголчуудыг хийгээд чанаж гарав. Дангаараа сайн галлаж чадахгүй учраас Оросуудыг хойд талаас нь галлаад өгөөч гэж гуйхад тэд ч дуртай нь аргагүй өрдлөө. Оросууд тогоог таглахгүй юмуу гэж асуухад Манжууд яах юм бэ, наадуул чинь гарах гэсэн нэгнээ татаад оруулчихдаг юм, илүү ажил гээд тоосонгүй. Ингээд хэсэг хугацааны дараа Манжууд сураг алдрав. Оросууд харин тогооны урд хэсгийг галлаж өгөхийг Хятадуудаас гуйлаа. Хятадууд ч мөн уухайн тас галлаж гарав. Оросууд доогуураа галаа өрдөх мөртөө бас тогооны дээрээс амаараа үлээж, эвий эвий халуун байна уу гэх болов. Ийнхүү 70 жил өнгөрч байтал Горбачёв гэгч нөхөр гэнэт одоо болъёо, наад тэнэг Монголчуудын төлөө хамаг түлээ түлш барж дууслаа гэхэд нээрээ болъё гэцгээгээд галлахаа болив.Хятадууд гал намдсаныг хараад өөрсдөө гуйчаад орхичихдоо яадаг байнаа, за бид ч болъё доо гээд орхив. Тамын тогооны галунтарлаа.Өнөөх Монголчууд тогооноосоо гарч чаддаггүй ээ. Мөн л гарах гэснээ татаж унагаад, гарвал бүгдээрээ л гарна гэж хашгична. Эхлээд хүүхэд хөгшдөө гаргая, тогооны энэ тал руу гарая гэх мэторилолдоно. Тэндээс нэг цэцэн нь хөөе тогооны нэг тал руу бөөнөөрөө гарах гэвэл тогоо хөмөрнө, хөмөрсөн тогоонд бүгд бүтэж үхэх гээ юу гээд цэцэрхэнэ.Тал тал тийшээ гарах гэтэл дороос нь тулах хүн байхгүй тул хөл нь халтирна. Тэгээд гэнэт 76-гаа гаргахаар боллоо. Тэд ирмэг дээр гараад бусдыгаа татаж гаргах юм болов. Хэн хэнийг гаргах вэ гэтэл би ч тийм олс олж ирнэ, би ч нисдэг тэрэг олж ирнэ, би ч пуужин бүтээнэ гээд бүлтэрч гарлаа. Арай гэж сонгогдсон хэд нь ирмэг дээр гарсан хойноо цаашаа Хятадуудаас мантуу гуйна, Оросуудаас төмс гуйна.Зарим нь бүүр энэ тэнүүгээр зугаалж явж байгаад эргэж ирнэ. Эргээд нөгөөдүүлээ татах амьтан олддоггүй ээ. Ингэсээр ээлж нь дуусаад дахиад дараагийн 76-гаа сонгов. Бас л бахь байдгаараа. Харин ч хоёр гурав дахиа сонгогдсонууд нь ирмэг дээр суучаад шүдээ чигчийлэн, чигчлүүлээрээ Монголчууд руугаа заан инээж баясна. Тэгээд зүгээр ч гүй 76 дотроо би хамгийнолон удаа ирмэг дээр суусан, энэ муу шинэков бацаан сая гарч ирчээд олон юм ярилаа гэж оны ялгаа гаргана.Хамгийн сүүлд тав дахь удаагаа сонгох юм боллоо. Ёстой ид шидийг бүтээхээ амлаж гарлаа нөгөөдүүл нь. Эхлээд хүүхдүүдийг далавчтай болгоно, дараа нь шинээр гэрлэсэн залуусаа нисдэг тэргээр татна,хүн бүрийг бүдүүн олсноос бариулна гээд л. Арай гэж 76 сонгогдтол танайх булхайцлаа, манайхаас цөөхөн байна гээд бөөн зодоон боллоо. Цус нөжтэйгээ хутгалдав. Зарим нь бид тамын тогооны галыг унтраахдаа оготны хамраас ч цус гаргаагүй гэж цээжээ дэлдэв. Яс юман дээрээ Орос Хятад хоёр залхаад л галаа унтраачихсан юм байна лээ шд.Нэг харсан тогооны ирмэг дээр байсан 76 алга болчихжээ. Хүмүүс хүүе хайя нөгөөдүүл яаваа гээд орилолдож байтал тогоо халж, бүр буцлаж эхэллээ. Учир нь өнөө 76 хоорондоо ярьж байгаад ерөөсөөөөрсдөө галлая, ядаж 4 жил наадуул чинь завгүй байг гэлцэн энд тэндээс мод түлээ цуглуулж явна. Тамын тогоо пур пурбуцалсаар...

Offline sosko

  • Posts: 44
Re: tamyin togoo and MGL-chuud
« Reply #1 on: 2010.03.21 19:31 »
wooooooooooooooooow:::::::::::багшаа энэ үнэхээр сонирхолтой болжээ.......

Offline D.BYAMBAA

  • Posts: 16
(No subject)
« Reply #2 on: 2010.03.27 00:57 »
Goy boljee bagshaa. hedii tanitai sanal neg bgaach ter 76-g chin bid oorsdoo l gargaj ireed bga shde. ard tumen ni ymar bna tednii dundaas tiim l udirdagch garch irdeg gesn ug sonsoj bsiin bna. 76 manguu teneg gd l bdag bid oorsdoo tedneesee teneg bga shu de. manai surguuliin huuhduud l gehed bagsh naraa oorsdoo sanalaaraa songochood l hen negen albaar songood ogtson yum shig l jaahan taaruu garchwal uurlaad l boon yum boldog ene bugd bidnii songoltoos l bolj bga shde herwee bid songoltoo zow hiiwel odoogoos iluu shan amidarch magadgui nogoo tamiin togoond bgaa humuus garaad ireh ch yum biluu.    :roll:

Offline Xapx

  • Гацуурхан
  • *
  • Posts: 16
(No subject)
« Reply #3 on: 2010.09.28 20:43 »
[color=blue:924dc75668]Та ингээд билэг танхай биччихээр танаас илүүг бичих хүн олдохгүй бүгд энэ сэдвийн дагуу бичихээс эмээх вий дээ... Яагаад гэвэл тамын тогоо гэсэн ийм эмзэг сэдвээр бичихэд таны хажууд бид түүхий ногоо шүү дээ. Энэ гэхдээ над шиг өөртөө итгэлгүй хүний бодол ч байж магадгүй л дээ. Ядаж манай Монголчууд сайн яваа нэгнээ доош нь татдаг зангаа л больчихвол их ахицтай байх байхдаа гэж. Бусад нь ч одоо дүүрч хөөрхий...[/color:924dc75668]

Offline Sw4T

  • Posts: 1
ВААААВ
« Reply #4 on: 2010.10.23 00:07 »
Гайхалтай бичсэн байна...

Offline M Zulaa

  • Posts: 46
(No subject)
« Reply #5 on: 2010.11.07 03:15 »
Өөрийнхөө санаа, үзэл бодол, бодит байдлыг бүхнийг тусган харуулж гоё бичжээ

Offline nt_9f

  • Posts: 18
tamyin togoo and MGL-chuud
« Reply #6 on: 2011.03.05 01:08 »
үнэхээр сайхан зүйрлэсэн ч бас учир дутагдалтай юм