Багшийн хэлдгээр энэ хаврын мод тарих шизоо дууслаа.. Өнөөдөр 61 залуус Эрдэнэ суманд байрлах талбай дээрээ 100 мод тарьж 5000 гаруй мод усаллаа...
Өглөө яваад очиход 2 автобус ирчихсэн, цөөхөн хүмүүс байлаа. Урьдын 3 мод тарилтанд явсан хүмүүст азгүй гэж хэлье. Бид 2 автобусандаа их л сэлүүхэн явсан. Ажлаа түрүүлж эхлье гэж бодоод нэг автобус нь түрүүлж явсан хэдий ч хотоос гараад л дугуй нь хагарч нөгөө автобусандаа сэлгэн сууж дугуйчин 4 залуу дугуй нөхөх ажилд туслахаар буув. Ингээд эдгээр 4 залууг дугуйчин гэж нэрийдэв. Тэгээд багш 4.30-наас хойш ярьдаг юм аа яриад л явсан. Налайхын уурхай, налайхын цэргийн анги, 100 модонд болсон дайн, эмийн ургамлын хүлэмж, налайх дахь радио станц мөн туул, сэлэнгэ г.м голын нэрсийн тайлалыг хэлж өгсөн. Явах зам урт байсан тул Сирус (Сирус нь илтгэх урлаг, манлайлал, төсөл гэх мэт зүйлсийг зааж сургаж ШУТИС-н нэрийг инженер биш илтгэгчийн үүднээс гаргах зорилготой клуб гэсэн.) гэдэг клубын ахлагч бид нарт өөрийгөө танилцуулан 4 ширхэг тоглоом тоглосон нь орныг үнэхээр дулаан болгож, хүн бүрийг дуу оруулсан. Их л гоё тоглоом байсан.
Дахиад өмнө явсан хүмүүст азгүй гэж хэлье. Нэг хүн 3 кимбаб идэхээр маш их кимбаб байсан. Өглөө цайгаа уугаагүй хүмүүс нь 4 ширхэгийг идчихсэн байх шүү. кимбабны амт нь дажгүй байв..
Ингээд 8 -р тоолж 8 багт хуваагдсан боловч ажлын үеэр энэ задарч байлаа. Бусад байгууд нь бие биедээ албан тушаал амалж урвуулж байх шиг байсан хэхэ. Ногоон азийхан хөлсний алчуур гээд улбар шар өнгийн их гоё алчуур өгсөн. Тэр алчуурыг байнга авч явнаа.
Зиак тэгээд 100 мод тариад модоо услах ажилд оров Буухиа болж 100 метрийн цаанаас дамжуулан явав. Эхний үед ёстой таг дуугай усаа зөөж байсан. Тэгээд чаддагаараа үгээ дамжуулав. Үг нь харин ёстой эзэндээ хүрдэг юм байна лээ. Хамгийн зөрсөн үг нь шар малгайтай залуу утсаа өгчих гэсний шар футболктой болоод миний дугаарыг асууж нтр хэхэ. Ингээд усан сан дахь ус маань дуусч 10-р бүс рүү явж мод услах ажлаа үргэлжлүүлэв. Усалгаа дээр нэг дутагдал нь цаад алсад байгаа модондоо ус хүргэж чадахгүй байсан нь. Хэдий тэр хэсгийг усалсан ч усан сан дахь ус маань дуусан ус маань хүрэхгүй байлаа. Тэгээд хоолны цаг болж байгаа газраа хоолоо авчруулан идлээ. 5 ширхэг хуушууртай байсан. Бас чихэртэй. арай хийж хуушуураа барсан шүү. Энэ удаа бас хоол илүү гарсан гэж байгаа. Зарим нь 10 хуушуур хуссан байх шүү.
Тэгээд хоолоо идэж дуусаад бяцхан танилцчихаад 3, 6, 9 дээр алга ташдаг тоглоомоо тоголлоо.. Хамгийн дээд тал нь 180-н хэд хүрсэн байх шүү. Эхний үед аймар алдаж байснаа сүүлйин 10 хүн дээр алдахгүй явж байлаа... Хэсэг амарч байгаад ажилдаа орсон чинь бүх усан сан дуусч нэг усан сан дүүрэхийг хүлээнгээ онигоо ярьж, дуу дуулж өнгөрүүллээ. Багшийн малгай, пүүз, футболк нь 2007 оноос хойш модонд явсан гэсэн шүү. Зөвхөн модонд гэж байгаа. Тэгээд усан сангаа дүүрэнгүүт тэр сангаа дуусган хотын зүг гэлдрэв. Замдаа идсэн зайрмаг үнэхээр гоё байсан. Миний урд сууж явсан Чингүүн, Номин 2 бүүр гоё байсан. унтаж байгаа нь хүртэл
Ингээд явсаар байгаад драмын театр дээр ирэн гэр гэрийн зүг гэлдэрлээ. Өнөөдөр их ядарсан хэдий ч сайхан байна. Зөндөө инээлээ... Инээлгэсэн хүмүүстээ баярлалаа... Одоо бид нарт 5 удаагийн модны цэнэг усалгаа л үлдлээ. Мод тарих чухал ч модны усалгаа илүү чухал шүү. хүн хоолоор өсдөг бол мод усаар өсдөг юм шүү.