Өнөөдөр Ботаникын хүрээлэнд очиж мод тариваа. 12 цагаас гэсэн болохоор гэрээсээ тайван гараад очих замдаа Дөлүгэн, Лхагва 2-той тааралдав. Ер нь сэрүүхэн өдөр байсан. Салхи ихтэй, бороо бага багаар шиврэн орж байлаа. Тэнд очоод төв хаалгаар орох гэтэл цоожтой.
Оюутнуудын ордог хулгайн хаалга гэж байдаг юм байна. Тэрүүгээр нь орох гэж баахан хайж байснаа төв хаалганых нь хажууд байх хашааг даваад очив. Тэнд очоод Мөөгийгийн танилтай уулзав. Ингээд бид 4-үүлээ болов. 30 гаруй ХААИС-н оюутнууд мод тарихаар хүлээж байлаа. Ботаникийн хариуцсан хүн нь бид нарт тарих нүхийг нь тэмдэглэж өглөө. Тэгээд л бид хэд модны нүх ухах ажилдаа оров. 10 гаруй нүх ухсан байхаа. Хөрс нь 2 хэсэгтэй байсан ба эхний хэсэг нь зөөлөн хэсэг, дараагийн хэсэг нь нил чулуу л байсан.
/Аа тийн бид нарын 4 жилийн өмнө тарьж байсан бургасуудаа харлаа овоо том болчихсон байсан. /
Тэгээд жаал нүх ухаж байгаад өлсөөд цайлахаар яваад иртэл модоо тариад эхэлчихсэн байлаа. Тэр хооронд Твиттерийн 3 танил маань ирж модны нүх ухангаа хэд хэдэн мод тарьсан байлаа. 4, 5 мод тарьчихаад байж байтал суулгац нь дуусаад бид нар ч харихаар явав. Одоо гэртээ ирчихсэн.. нойрмог юм л сууж байна даа.