[color=red:615ccdfb9c][/color:615ccdfb9c]Сайн уу ?5-6р парынхаа би монгол хүн болгоны мэдвэл зохих уламжлалт ёс заншилын талаар олсон материалаа оруулж байна.Бидний бахархал бол уламжлагдан ирсэн соёл ёс заншил мөн гэж бодож байна уншаад үзээрэй!!!!!!! Монгол хүний эрхэмлэх эрхэм ёсонМонгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл: 1. Үнэн бат журмыг үргэлж хичээж байх 2. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах 3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах 4. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах 5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах 6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явахМонгол айлын дөрвөн чухал ёс: 1. Эцэг эх асралтай 2. Эх энэрэлтэй 3. Дүү бишрэлтэй 4. Хүү тахимдууЭхнэр нөхрийн эрхэм үүрэг: * Гадаах ажлыг эр нь мэднэ * Гарах орохыг эм нь мэднэ * Саадаг нумыг эр нь мэднэ * Сааль савыг эм нь мэднэ * Аян жинг аав нь мэднэ * Ааль аашийг ээж нь мэднэ * Ардаг догшныг аав нь мэднэ * Авах гээхийг ээж нь мэднэ Эцэг хүний таван эрдэм: 1. Уужим ухаан 2. Хатан зориг 3. Бат журам 4. Өрх гэрийн түшиг 5. Үр хүүхдийн сүр сүрлд Эцэг хүний цээрлэх найман зүйл 1. Бор дарсанд үл шунах 2. Болчимгүй үгэнд үл автах 3. Болох болохгүй хэргийг сэдэх 4. Богд Чингэсийн сургалд үл тэрслэх 5. Үр хүүхдээ үл хараах 6. Үнэн ханийг үл гомдоох 7. Үйлийн хэцүүгээс үл 8. Өмсөхийн өнгөнд үл автахЭх хүний есөн эрдэм: 1. Өнгөнд цэвэр 2. Үйлэнд уран 3. Үрд энэрэлтэй 4. Үргэлж цэмцгэр 5. Ханьдаа түшигтэй 6. Хадамдаа элэгтэй 7. Найранд дуутай 8. Настанд ерөөлтэй 9. Нартанд буянтай Эхнэр хүний цээрлэх таван гэм: 1. Эр бусдыг сэтгэх 2. Атаа жөтөө өвөрлөх 3. Муу санаа агуулах 4. Харамч байх 5. Зохилдохгүй үйл үйлдэх Эрхэм сайн хөвгүүний ёсон Эцгийн сургаалаар явагч, эрдэм билэг сурахад дуртай, энэрэх ухаантай хөвгүүн лүгээ нэг, ах дүүгийн хэнд ч аятай, алинд ч зарсан ялгуун сайн, ааль зан нь дөлгөөн, номхон, уургүй шударгас хөвгүүн лүгээ хоёр, алиа наадамгүйгээр үл явагч, арга санаанд цэцэн сайн, аж төрөхөд маш зүтгэлтэй, ашид бүтэмжтэй хүү лүгээ гурав болно. Асар муу хөвгүүний шинж Эцгийн сургаалыг үл сонсогч, тэнэг бөгөөд хэдэр, эд малаа нуун худалдагч эгэл муу хүү лүгээ хоёр, алиа болоод эрх танхи, ахас эхсийг хараагч, алинд ч зарваас ойшоон үл хөдлөх адгийн мүү хүү лүгээ хоёр, аяган дахь идээгээ чамлан айлын идээнд гүйгч, алив хов үгсийг зөөгч асар муу хөвгүүн лүгээ гурав болно. Эрхэм сайн охины шинж: 1. Сайхан гоо зүстэй бөгөөд 2. Санаа сэтгэл номхон дөлгөөн 3. Саруул ухаантай охин сайн 4. Эхийн сургаалаар явагч 5. Эгч дүүтэйгээ эвтэй 6. Эсгэх оёход уран бол 7. Эрхэм сайн охин мөн 8. Алиа наадгайд дургүй 9. Ахуй биеэ хичээн хадгалаад 10. Ахас ихэсийг зэргээр хүндлэгч 11. Уур хилэнгүй охин сайн Асар муу охины шинж: 1. Авир дүр нь чөтгөр мэт 2. Ааш зан нь сармагчин мэт 3. Асар их ууртай охин муу 4. Ачит эцэг эхээ сургахад уурлан 5. Ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч 6. Алиа наадгаад маш баясан 7. Айл хэсэгч охин муу 8. Үйл хийхэ дургүй 9. Үг хов хэлэх дуртай 10. Үргэлжид гэрт гадаа яншигч дуулагч 11. Үл бүтэх охин муу 12. Айх ичихийг үл мэдэн 13. Ажиггүй шалиг үг хэлэлцэн 14. Аливаа садар самуун явдалтай 15. Аальгүй охин мууХүүхдээ хүмүүжүүлэх зарчим:Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой болгоноХэтэрхий өнгө үзэмжинд дасгаж сургавал ганган хээнцрээс өөр юмгүй болноХар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэх болноХэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэНойронд автуулахаас болгоомжилж эрт босхыг хичээдэг болгоУурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сургаЗалхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сургаЗаваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сургаХов зөөх, илуу үг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэХувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сургаИх идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сургаАшигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сургаАймхай хулчгарыг цээрлэн эрмэг зоригт сургаХатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга